Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

TUN UDAHGUI TER L BAYART MOCHIIG...

Уншсан 1151 vote 0 2009.07.24 23:30:54
.
이 게시물을..

Хүүхэд хэрхэн нүдээ анин, эрхий хуруугаа хөхөж байгаа нь хэт авианы аппаратын дэлгэцэн дээр тод харагддаг билээ. Ээжийнхээ хоолойг холоос бүдэгхэн сонсон, амар тайван бойжно. Таны дотор шинэ амьдрал эхэлснээс хойш 6 cap болжээ. Дахиад 3 сарын өнгөрөхөд таны зүрхэн дороо тээж буй хүүхэд төрөн, гэр бүлдээ зохих байраа эзлэх юм. Харин одоохондоо тэр энэ жижигхэн газраас гарч дэлхий ертөнцтэй танилцахаа тэсэн ядан хүлээнэ.
4 сартайгаасаа эхлэн хүүхэд хөдөлж эхлэдэг бөгөөд, харин хэдхэн сарын дараа, танд, таны гэдсэнд боксчин орсон мэт санагдуулмаар хөдлөнө. Тэр зөвхөн хөдлөх биш, эргэн тойрноо идэвхтэй мэдрэх бөгөөд сонсдог байна.

Тэр сонсож байна

Жирэмсний 2 дахь хагасаас эхлэн хүүхэд чанга дуу чимээг мэдэрч, хариу үйлдэл хийнэ. Энэ нь зүрхний цохилт хурдсах, хөдөлгөөний хурд өөрчлөгдөх зэргээр илэрнэ. Сонсголын эрхтэн хурдацтай хөгжиж эхлэх бөгөөд 26 долоо хоногоос эхлэн төрөл бүрийн дуу хоолойг ялгах чадвартай болно. Төрөх хүртэл сонсгол чухал үүргийг гүйиэтгэнэ. Авиан мэдээлэл хэр авах нь хэвлийд хэрхэн байрлаж буйгаас хамаарна. Хэрвээ хүүхэд доошоо харсан байвал эргэн тойрноо илүү сайн сонсох юм. Харин эсэргээр дээшээ харвал, гадаад ертөнцөөс илүү эхийн зүрхний цохилтын хэмнэлийг сонсдог байна.
Хүүхэд 2 төрлийн авиа сонсоно: дотоод ба гадаад. Мэдээж таны хэвлийд их дуу чимээтэй байна.Цус гүйнэ, зүрх цохилно, хоол боловсорно, бас та өөрөө ярина. Сүүлийн 3 сараас эхлэн хүүхэд бусад хүмүүсийг болон гадаад дуу чимээ сонсож эхэлдэг байна. Хэрэв та сонгодог хөгжим тавибал тэр тайвширна, харин хурдан буюу хэмнэлттэй хөгжим сонсговол улам их хөдөлж, бүжиглэх маягтай болдог юм. Хүүхдийн яаж сонсох нь зөвхөн түүний байрлалаас гадна эхийн биеийн жингээс болон усны хэмжээнээс хамаарна. Эмэгтэйчүүд голдуу бэлхүүс хавиар таргалдаг учир, өөхөн давхарга гадаад ертөнцийг сонсоход бэрхшээл учруулна. Хэрэв та ус ихтэй бол дуу чимээг саармагжуулж өгнө. Харин бага бол хүүхэд илүү сайн сонсоно. Таньд хэвлий дэх хүүхэд юу сонсдог нь сонирхолтой байвал, дүүрэн устай ваннд бүтэн биеээрээ орж бусад хүмүүсийн ярихыг чагнаарай!

Тэр амт мэдэрнэ

Учир нь 5 сараас 7 сарын хооронд түүнд нарийн амт мэдрэх эсүүд, нас бие гүйцсэн хүнийхээс хэд дахин илүү байдаг байна. Харин төрсний дараа тоо нь эрс багасдаг юм. Энэ явдлыг эрдэмтэд судлан тайлбарлахдаа, магадгүй ийм амтны нарийн мэдрэмж хүүхэд төрсний дараа түүнд хэрэггүй болдогоос яваандаа үхждэг гэжээ. Мэдээж хэвлий дэх хүүхэд, эхийн хоолыг хүйсээрээ дамжуулан авна, өөрөө амаараа идэхгүй, гэхдээ савны ус идэвхитэй амталж мөн шээнэ. Энэ явдал нь түүний бөөр болон уушганд хэрэгтэй. Хэвлийн усанд олон төрлийн бодис оршино, тэр дундаа чихэр ба давс. Хүүхэд алинд нь илүү дуртай байхыг мэдэхийн тулд, эрдэмтэд нэгэн туршилт хийжээ. Тэд хиймлээр савны усанд давсны ориыг ихэсгэхэд, хүүхэд усыг дурамжхан ууж, харин сахар ихэсгэхэд дуртай ууж байв.

Тэр хардаг

Мэдээж хэвлийд хараад байх юм үгүй. Тэгээд ч эхийн гэдэсний хана болон хувиас нь нарны гэрлийг сайн хааж өгнө. Хэрвээ эх гэдсээ хурц наран дор байрлуулбал хүүхэд зөвхөн бараан улаан өнгө харна. Хүүхдэд нарны гэрэл тааламжгүй байдаг бөгөөд гэрлээс зугтаж байрлалаа өөрчилдөг нь хэт авиан дэлгэцэн дээр тод харагдах билээ. Гэхдээ тэр нүдээ үргэлж аниастай байх бөгөөд, зөвхөн 9 дөх сарын сүүлээр л гүйиэд төлжиж, юм харахад бэлэн болдог байна. 16 долоо хоногоос эхлэн, хүүхдийн зовхи хөдөлж эхлэх бөгөөд, 26 долоо хоногоос үе үе нүдээ нээж эхлэх юм.

Тэр мэдэрч байна

10 долоо хоногоос хүүхэд өөртөө хүрэхийг мэдэрч эхэлнэ. Дараа нь тэр хөдөлж эхлэн, өөрийнхөө биеийг сонирхоно. Энэ явдлыг хэт авиан далгэцээр ажиглахад, тэр нүүрэндээ хүрч, хөл гараа нугалж тавина. Хүүхэд дуртай нь аргагүй эрхий хуруугаа хөхөн, хүйсээрээ тоглоно. Харин ихэр хүүхдүүдийг ажиглахад тэд байн байн нэгнийхээ толгойг илэх бөгөөд цохьдог байна. Тиймээс хэрэв та хүүхдийнхээ мэдрэмжинд эргэлзэж байвал, гэдсэн дээрээ гараа тавь, тэр хариуд нь шууд л цохино.

Тэр өвдөлтийг мэдрэнэ

24 долоо хоногоос эхлэн хүүхэд өвдөлт мэдэрч эхэлнэ. Тиймээс төрөөгүй хүүхдэд хагалгаа хийхдээ зайлшгүй хүйсээр дамжуулан унтуулах тариа хийдэг байна. Харин 40 долоо хоногийн дараа тэр төрж ээжийгээ бүхий л талаар, бүх мэдрэмжээрээ судалж эхэлнэ дээ. Ээжийгээ сонсож, сүүгий нь хөхөж, нүүр рүү нь анхааралтай харж, ээжийнхээ гарыг илэхийг тааламжтай мэдэрнэ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1982643/4e6/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.07.24 23:36:25
*.99.15.50

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.07.12 22:01:37
*.234.157.155

Интернет бол өнөө vед бидэнд байгаа хамгийн том боломж. Vvнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бvх л зvйл чинь болж чадна.
Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бvрээс хоорондоо сvлжээгээр холбогдсон компьютерvvд байгаа хэрэг, vvний цаана мэдээж хvн байгаа.
Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бvрт байгаа интернет хэрэглэгчид бvрдvvлсэн байдаг.

Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зvйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
 
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал...
 
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рvvгээ ордог. Тэгээд хайх зvйлээ бичээд ENTER дардаг.
 
Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
 
Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав. Жишээлбэл та Бөгжний эзэн киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд л маш олон vр дvн гарч бvгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь тэр бvр мэдэгдэхгvй байна.

Зорилгодоо хvрч чадсангvй юу.

Тэгвэл дараагийн тvвшин рvv орцгооё.

1.    Тусгай тvлхvvр тэмдэгтvvдийг ашиглах. Vvнд хэд хэдэн тэмдэгт бий.

“+” тэмдэг, vvнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна.
Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл энэ киноны зөвхөн гуравдугаар ангийг нь хайна.
“-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ vг байх ёсгvй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай vгнvvдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр vгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илvv тохиромжтой.
“ОR” тэмдэг, vvнийг Boolean төрлийн vйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно.

2.      Тусгай vгнvvд ашиглах

"SITE:: vг" ингэж хайвал тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтуудаас хайхыг хvсвэл "SITE:: mn" гэж эхлvvлэх ёстой. Энэ мэтчлэн маш олон янзаар ашиглаж болно.
"INTITLE" Энэ бол маш чухал тvлхvvр vг. Тухайн хуудасны нэршил гарчиг буюу title-д байх vгээр хайдаг. Хамгийн тvгээмэл ашиглагддаг. Та уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хvссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал ?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хvссэн vедээ шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн vг орсон бvх сайтыг олно.

Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv командыг өөрийн хvссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.

 In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог.

 http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай
profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.08.23 21:03:16
*.234.157.142

Сая сая хүмүүс Youtube –ээс видео татахын тулд Orbitdownloader хэмээх програмыг ашигладаг байна. Энэ нь үнэгүй хэрнээ маш бага хугацаанд суулгах боломжтой юм. Та энэхүү програмыг www.orbitdownloader.com гэсэн вэбээс үнэгүй татан авах боломжтой юм.

Та хулганыхаа курсорыг үзэж байгаа видео дээрээ байршуулан түр хүлээгээрэй, нэг секундын дараа жижигхэн get it гэсэн цонх гарч ирнэ тэрхүү товчин дээр дараарай. Orbit Downloader таны заасан видео файлыг тохиргоо хийн татаж авах уу? ( Yes, No) гэсэн сонголт гарч ирнэ. Үes гэсэн товчлуур дээр дарж татаж авна.

Та татаж авч дуустал нь видеог тоглуулж дуусгаарай. Одооноос эхлэн та YouTube –дээр тавьсан шинэхэн видеонуудыг алдахааргүй боллоо.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
6051 Иволг дацан, Итгэлт хамба лам ***Энxзaяa*** 2009-07-25 2286
6050 HUN HORVOOD GANTSHAN L AMIDARNA [2] TS:ELGEMSUU 2009-07-25 1120
6049 hi [2] bgtoyuna 2009-07-25 726
6048 hi ene odriin mend [2] sunyeon 2009-07-25 994
6047 HUUHDEE MONGOL YAVULSAN EEJUDES [3] bayrtogtoh 2009-07-25 956
6046 eejuudeeee [2] magic88 2009-07-25 714
6045 meddeg ni hariulj tuslaach [5] soro 2009-07-25 806
6044 hariulj uguuch [2] anar od 2009-07-25 1189
6043 turuh gej bgaa bolon sayhan tursun eejuuded [3] manuka 2009-07-25 734
6042 alag salatiig yaj hiideg bilee [2] bugdeeree 2009-07-25 1310
6041 yum asuuyaa eejvvdee? [3] 김유진 2009-07-25 887
6040 asuuya. [2] soriltu 2009-07-25 589
6039 eejuudeeee [4] magic88 2009-07-25 585
6038 Тоглоом.нэт asassa 2009-07-25 566
6037 Setgeliin dem ogson ta buhend bayrlalaa dahiad lablaj asuuh gesen iumaa eejuudees [4] SDAAGII 2009-07-25 617
6036 eejuudees asuuh ium bna hariulj ogooch [8] SDAAGII 2009-07-25 4484
6035 YAH BILEE.YADAG BILEE???????????? [3] TS:ELGEMSUU 2009-07-25 933
6034 eejuudee todorxoi xariulj uguuch . [5] 20090808 2009-07-24 729
» TUN UDAHGUI TER L BAYART MOCHIIG... [3] TS:ELGEMSUU 2009-07-24 1151
6032 dalai ywah gesiin hariulj uguuch [6] chalchii 2009-07-24 1150
6031 eejuudee [2] magic88 2009-07-24 591
6030 URGELJ L SETGEL HANAMJIIG MEDER..... TS:ELGEMSUU 2009-07-24 728
6029 CHINII AMIDRALD IIM YAVDAL TOHIOLDOOGUI BIZ.. [3] TS:ELGEMSUU 2009-07-24 807
6028 yaraltai orchuulj ogooch [1] 김유진 2009-07-24 739
6027 emch naraas asuuh ium bna helj ogooch [1] SDAAGII 2009-07-24 895
6026 medregchtei gerel [1] madch 2009-07-24 755
6025 eejuudee zubluurui [11] manuka 2009-07-24 1112
6024 asuuy [3] amuush 2009-07-24 1091
6023 eejvvdee [1] tseegiish 2009-07-24 921
6022 6 nastai huuhed [3] teen 2009-07-24 1486
6021 Hed naslahaa uzeerei (So heltei hun) [1] jaalhuu 2009-07-24 734
6020 OORIIGOO EHLEED HAIRLA DARAA NI BUSDIIG HAIRLA [4] TS:ELGEMSUU 2009-07-24 1013
6019 hyyhdiin tyhai zovlomj [1] dusal us 2009-07-24 727
6018 eejuudees asuuya [4] sheet 2009-07-24 602
6017 yaraltai zovlood ogooch [4] zayahan 2009-07-24 780
6016 zovlooch [11] seda 2009-07-24 1023
6015 asuult bainaa eejuudee [3] boguulai 2009-07-24 595
6014 hvvhed sain_eej 2009-07-24 496
6013 Тоглоом.нэт asassa 2009-07-24 612
6012 BI HENSEN BILEE GEJ CHI BODOJ UZSEN UU/ TS:ELGEMSUU 2009-07-24 1188
6011 HUNII AMIDRALIIN SHANALGAA YUMSAN UU?? ESVEL...... TS:ELGEMSUU 2009-07-23 793
6010 huuhdiin noir?? [2] j and s 2009-07-23 2233
6009 huugiihee chih ryy us oryylchihlaa [2] manuka 2009-07-23 983
6008 장서희, 휘성에 열광한 '한-몽골 축제' .,.,. 2009-07-23 654
6007 cheonan daxi CHINGIS cargo nii ytsiig xelj ogno vv. [2] aaznag 2009-07-23 1139
배너신청
자생병원

배너신청