Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Нууц амрагтай эмэгтэйчvvд илvv жавхаалаг, дур булаам харагддаг уу?
Уншсан 1027 vote 0 2009.03.17 14:07:25Архи ууж тамхи татаж болохгvй, амттан хэтэртэл идэх нь муу, хараал тавих нь мараалгvй, нєхєрт гараад єєр хvнтэй сэмбэгнэх нь завхай зайданы шинж гэх мэтээр охидуудыг багаас нь хvмvvжvvлдэг. Гэтэл эрдэмтэд бvр эсрэг дvгнэлтэнд хvрсэн байх юм. Тамхи татах. Ихэнх хvмvvс тамхи зуусан эмэгтэйд шvvмжлэлтэй ханддаг. Эмч нарын vзэж буйгаар бага зэрэг никотин нь хvний харьцааны чадварыг дээшлvvлэхэд нєлєєлдєг гэж vзэж байна. Ганц янжуур татчихсан эмэгтэйг тамхи татдаггvй найз хvvхэнтэй нь харьцуулахад илvv чєлєєтэй, єєрийн vзэл бодолдоо тууштай байдаг нь нотлогдож. Архи уух. Тааламжтай нєхцєл байдалд архи эсвэл дарс ууж, зуушаар даруулахаас татгалздаг эмэгтэй ховор байдаг гэнэ. Барууны эмэгтэйчvvд эрчvvдээсээ илvv стресс тайлах нэрээр архи уудгийг тодорхой тоо баримтаар дурьдсан. Эмэгтэй хvний хувьд архи бол: сэтгэлээр унахгvй, санагалзан дурсахгvй, айхгvй, ичихгvй, хєгшрєхгvй, євдєхгvй байх “таван” “vгvйг” эмчлэх шилдэг эм” гэж тэмдэглэсэн байна. Гэхдээ аливаа зvйл хэмжээнээсээ хэтэрвэл хор болдгийг бvсгvйчvvд маань юу эс андахав. Таргалах. Эмэгтэйчvvд таргалахаас их айдаг. Турахын тулд хєєрхийс минь бие махбодийн, эдийн засгийн асар их хохирол амсдаг. Гэтэл эрчvvдэд мах шєл нь тэнцсэн, барих “юмтай” хатагтай нар таалагддаг байх юм. Эрчvvдийн тэн хагасаас илvv нь эротик дvрслэлдээ “мариалаг” хатагтайтай дотно харьцаанд орж байдаг нь санал асуулгын явцад тодорхой харагдсан. Ер нь олон зууны туршид баруун европ, орос, хятадад эмэгтэй хvний “мах шєл нь таарсан тэгшхэн бие хаа” чухам “гоо сайхны” туйл болж ирсэн нь тохиолдлын зvйл биш болов уу. Нууц амрагийн гайхамшиг. Эмэгтэйчvvдийн 70 хувь нууц амрагтай гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Эмэгтэйчvvдийн дийлэнх нь єдєр тутмын амьдралд нууц амраг зайлшгvй хэрэгтэйг цохон дурьдсан байх юм. “Аюултай харьцаа” нь цусан дахь андреналинг ихэсгэж, /эрvvл мэндэд сайн/ эмэгтэй хvнийг илvv жавхаалаг, дур булаам хамгийн гол нь хvсvvштэй харагдуулдаг байна. Дотоожгvй явах. Эмэгтэй хvний дотоожны хамгийн сул хийгдсэн резин ч гэсэн цусны эргэлийг боогдуулдаг, дотор эрхтнийг дардаг мєн нас ахихад цагаан мах /геморрой/ гарах шалтгаан болдог гэж эмч нар сvvлийн vед vзэх болжээ. “Сарын тэмдгээс бусад vед эмэгтэйчvvд дотоожноосоо салах нь зєв” гэж эмэгтэйчvvдийн эмч зєвлєж байна.