Moderator: mgl_300
1.
Уулзах бүртээ та 2 зөвхөн секс л хийдэг. Маш олон эрэгтэй, эмэгтэйчүүд энэ харилцааг цаашдаа гүнзгийрч болно гэж боддог. Тэгвэл тийм биш. Энэ бол ЗҮГЭЭР Л СЕКС.
2.
Тэд зөвхөн шөнийн цагаар ирдэг. Тэд 10 буюу түүнээс хойш цагийн үед залгаж чамайг ирж чадах уу, эсвэл өөрөө яваад очих уу гэж асууна. Олон хүмүүс “тэр их завгүй хүн” гэж боддог. Тэгвэл тийм биш ээ. Наад чинь Ердөө л Секс юм шүү дээ.
3.
Чамтай маш жаахан цагийг л хамт өнгөрөөнө. Тэр жаахан цаг нь зөвхөн секс хийхэд л зориулагдсан. Тэгвэл энэ Ердөө л Секс.
4.
Хэзээ ч гэр бүл, найз нөхдийн талаарх яриа бий болохгүй. Чи түүний эцэг эх амьд, ер нь тэр дүү ахтай гэж бодож байсан уу? Үгүй бол энэ зөвхөн сексийн харилцаа байх магадлалтай.
5.
Чиний найз нөхөд, эцэг эхийн талаар тэр сонсохыг хүсэхгүй байна уу. Энэ талаар чамайг ярих гэхээр тэр ярианы сэдвийг өөрчилж, эсвэл сонсохыг хүсэхгүй байна. Тэгвэл энэ ердөө л Секс байна.
6.
Утсаар ярих, мэссэж бичих зэрэг чинь бүхэлдээ сексийн талаар байна уу? Зарим бүр дотно болсон харилцаан дээр ийм зүйл байдаг. Харин бусад тохиолдолд энэ бол зөвхөн Секс.
7.
Та 2 зөвхөн секс хийж болох газруудад уулздаг. Тэгвэл энэ зөвхөн секс.
8.
Тэд чамтай бүхэл шөнөжингөө байдаггүй. Тэр шөнө дундын үеэр ирж секс хийчихээд 2 цагийн дараа нэг бол өөрөө яваад өгнө, нэг бол чамайг явуулахын түүс болно. Тэгвэл энэ мэдээж зөвхөн Секс.
9.
Та 2 хамтдаа хоолонд ордоггүй. “Хамтдаа хооллож байгаа 2, хосууд хэвээрээ үлддэг” гэдэг хуучны үг ч бий шүү.
10.
Тэд сексийн дараа нь шууд шүршүүрт орж чамайг явуулахыг хүснэ. Уг нь чи жаахан амарч, түүнтэй ярихыг хүссэн. Тэгвэл энэ ердөө л Секс.
11.
Унтлагын өрөөнөөс өөр газар байхдаа хэзээ ч амьдралын талаар ярьдаггүй. Өөр ч ярих юм уг нь зөндөө л бий шүү дээ.
12.
Чамд түүний зөвхөн утасны л дугаар байгаа. Чи өөр түүний талаар юу ч мэдэхгүй. Тэгвэл энэ зөвхөн секс байх хандлагатай.
13.
Чам руу залгаад зөвхөн секс хийх цагаа тохирно. Та хоёрын яриа ч мөн адил дараагийн секс хэзээ хийх вэ гэдэг яриагаар дуусна. Тэгвэл энэ ердөө л секс.
14.
Тэд олны газар чамаас зугатдаг. Чи тэрнийг харна. Гэвч тэр чамайг харангуутаа шууд нүүр буруулаад алхана. Тэгвэл энэ Зөвхөн Секс байна.
Чи тэгээд түүнийг таньж чадав уу? Тэр чамаас зөвхөн секс хүсдэг байна уу? Эсвэл чи тэрнээс зөвхөн секс хүсдэг байна уу? Зөвхөн секс дээр үндэслэсэн бол энэ яав ч өөдтэй харилцаа холбоо биш шүү. Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.