Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хичнээн угааж цэвэрлээд ч шvд шарлах нь бий. Энэ нь бодисын солилцоотой холбоотой. Шvдээ эрvvл сайхан байлгахын тулд яах вэ? Хоногт таваас дээш удаа хооллож болохгvй. Олон удаа хооллоход шvдний паалангийн эсэргvvцэх чадвар мууддаг. Ялангуяа хоолны хооронд чихэр, шоколад, печень, ундаа хэрэглэх хэрэггvй. Чихэрлэг зvйлийг хоол цайныхаа дараа шууд хэрэглэх нь зvйтэй. Єглєє цайгаа уусны дараа, vдэш унтахынхаа ємнє шvдээ фтортой оогоор сайн угаа. Нэг удаа 2-3 минут угаана. Угаасныхаа дараа зєвхєн ганц удаа зайлна. Єєрт чинь ямар нэгэн євчин байвал сайн эмчлvvл. Тетрациклин гэх мэт зарим антибиотик эм, мєн тамхи шvдийг шарлуулдаг. Ааруул, ээзгий шvдийг бэхжvvлдэг учраас тогтмол хэрэглэ. Шvдний єнгє сайхан байх нь сvv, цагаан идээ тогтмол хэрэглэхээс шалтгаалдаг. Учир нь тvvнд кальци ихээр агуулагддаг юм.