Бичлэгийн тоо 2,391
Туркийн нийслэлийн гудамжнаас нүцгэн олдсон монгол бүсгүй Малайзад үрэгдсэн Алтантуяагаас илүү доромжлуулсан байв
Уншсан 6765 vote 0 2008.09.03 12:33:10Европын бөөрөнд Лихтейнштейний вант улс гэж нэг жижигхэн улс оршдог юм. Газар нутгийн хэмжээгээр манай нэг аймгийн хэмжээнд хүрэхээргүй, цөөхөн хүн амтай энэ бичил улсын хоёр иргэн 1985 онд Турк улсад юу ч хийж явсан юм үл мэдэгдэх этгээдүүдийн халдлагад өртөж нэг нь амь насаа алдан нөгөө нь хамаг эд зүйлээ дээрэмдүүлээд зугтааж ирсэн тохиолдол гарсан гэдэг. Үүний дараа Лихтейнштейний вант улс Турк улсаас иргэнийхээ амь насыг нэхэн зарга заальхай үүсгэж “Дипломат харьцаагаа таслана. Туркийн иргэдийг өөрийн газар нутаг дээгүүр явахыг хориглоно” гэх мэтээр асар хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байсан санагдана. Үүний ч үрээр туркууд амь үрэгдсэн Лихтейнштейний иргэнд нөхөн төлбөр олгож гэмт этгээдүүдийг олж шийтгэснээр барахгүй засгийн газрын сайд нь Лихтейнштейн улсаас албан ёсоор уучлал хүсч байлаа. Энэ явдлаас хойш Лихтейнштейн улсын иргэд дэлхийн хаа ч явсан манай засгийн газар бидний араас санаа тавина хэмээн итгэж их л бардам явах болсон гэдэг. Тэгээд ч ердөө 150 мянган хүн амтай улс иргэдийнхээ амь насыг ингэж өндөр үнэлэн араас нь сэтгэл зовнихоос өөр аргагүй гэж Лихтейнштейн улсын ван хэлсэн байдаг. Тэгвэл бид өнөөдөр газар нутагтайгаа харьцуулахад Лихтейнштений вант улсаас ялгарахааргүй цөөхөн хүн амтай улс хирнээ энэ Цөөхөн иргэд нь гадаадын улс оронд жилдээ хэдэн арваараа хэлмэгдэн зовж зүдэрч, хууртан мэхлэгдэж, зодуулж нүдүүлэн үхэж байхад араас нь санаа тавиад гүйж явсан удаа ер нь бий бил үү. Бараг л үгүй. Малайзад алуулсан Алтантуяа бүсгүйн амь насны асуудал гарч ирэх үед л Монголын төр засаг гадаадад буй иргэдийнхээ араас төдийлөн анхааралаа хандуулдаггүйг хүмүүс анзаарч эхэлсэн гэхэд болно. Тэгвэл Малайзад нас барсан Алтантуяагаас хойш ч гэсэн Өмнөд Солонгост, Японд, Хятадад хичнээн монгол хүн сураггүй алга болж хэлмэгдэн зовж зүдэрч байгааг төр засаг мэдэхгүй тоохгүй л байна. Нэг ёсондоо гадаадад амьдарч байгаа төрийн амьд баялаг болсон ард иргэдийнхээ амь насны талаар манай төр засаг санаа зовнихгүй хэвээрээ л байна. Саяхан Герман улсад манай хоёр иргэн үл мэдэгдэх шалтгаанаар амь насаа алдчихаад байгаа нь ч үүний илрэл юм. Мөн Туркийн нийслэл Стамбул хотод өндөр цалинтай ажилд оруулна гэсэн зарын дагуу очоод золтой л хүний наймаачдын гарт орчихоогүй зугтсан 10 монгол иргэн ЭСЯ-ндаа түр орогнож байгаа явдал ч үүнийг нотолно. Түүнээс гадна Малайзад эмгэнэлтэйгээр амиа алдсан Ш.Алтантуяагаас ч илүү хэлмэгдсэн нэгэн монгол бүсгүй Туркийн нийслэлийн гудамжинд нүцгэн шалдан хэвтэж байсныг тус улсын цагдаа нар олж авч манай улсын элчингийхэнд мэдэгджээ. Тэр бүсгүй нь 2007 онд Туркт ажил хийхээр очсон боловч хүний наймаачдын гарт орсон бололтой. Уг бүсгүй нь бусдад хүчиндүүлэн, нүд халтирмаар зодуулж, мөн үр хөндүүлсэн байсныг элчингийн ажилтанууд шимшрэн ярьж байгаа аж. Туркийн хүний наймаачдад үзэшгүй зэрлэгээр эдлүүлсэн тэр бүсгүй сэтгэл санааны гүн шоконд орж, оюун санааны согогтой болсон бөгөөд нэр усыг нь хууль хяналтынхан нууцалж байгаа аж. Монгол хүн ийнхүү харь нутагт хүний гарын шүүс болж чармай шалданаар хотын гудамжинд нь хог шиг хаягдаж байгаа нь гадаадад амьдарч буй монголчуудад тохиолдож буй захын нэг жишээ гэхэд болно. Манайхан өдөр ирэх тусам илүү олноороо гадаадад гарч ажиллах, цагаачилж амьдрахаар явж байна. Харин эх орноо орхиод харь нутаг руу явсан эдгээр хүмүүс монгол хүний тооноос хасагдчихдаг уу эсвэл төр засаг маань тэдэнд нутаг усаа орхилоо хэмээн гомдож хатуурхаад байдаг юм уу харийн нутагт зовж зүдэрч яваа охид хөвгүүдийнхээ араас төр засаг Лихтейнштейний ван шиг том дуугарахаа больё гэхэд ядаж санаа тавьсан дүр эсгэдэггүй нь харамсалтай. Уг нь ийм ажлыг Элчин консулын ажилтанууд маань байнга хийж баймаар санагдах юм.
Хатуу ч гэсэн үнэн үг хэрэгтэй болж дээ.
Монголчууд минь төрсөн охин үрээ эцэг эх нь явуулсан шүү дээ. Надад ийм амьдрлын жишээ ойрхон бий. Ээж, аав нь юм үзэж нүд тайлаг, залуу дээрээ гээд л.
Хэцүү л дээ. Гадаад орноод наймаа хийгээд л их яваад ирсэн эмэгтэй хүн, нэр төргүй болдог бөгөөд би дүүрсэн хүн гэдэг сэтгэхүй амархан бий болчихдог юм шиг байна лээ. Гэхдээ дээрх эмэгтэйн талаар арай өөрч байж болох л юм. Гадаад явсан нь буруу биш, харин гараад явсан хойно нь мөнгө нэхээд байдаг шүү дээ. Ээж, аав, ах, дүү, нөхрүүдээ.
Нөхцөлийг нь бүрдүүлсэн...........
жингэр нохой сүүлээ өргөөгүй бол эр нохой харайдаггүй гэсэн үг бий.
Ээж аав нар минь та нар сүүлээ өргө гээд хайртай охиндоо хэлэгүйгээр амьдрал, үйлдлээрээ дармталдагаа сайн бодоорой.
daruuhan ah aa....ta iim yum haanaas olj bicheed bdagiin.
hudlaa yum bichij hun ailgaad bgaan bish beez?
hudlaa yum bichij hun ailgaad bgaan bish beez?
xunii gazar xun ooroo ,ooriigoo xamgaalj amindaa archaatai ,uxamsartai yavaxgui bol xaana ch amid yvaxad batalgaagui bolson tsag-ue