Пээдгэр" харийнхан ба ядуу Монго
Нийгэм улс төрийн шинэчлэлийг туулсан гэх Монгол орон өдрөөс өдөрт ядуурсаар. Одоо зах зээлийн шилжилтийн үеэ дуусчихаад тогтворжилт, хөгжлийн зүг явна хэмээн өөдрөгөөр "онцлон тэмдэглэсээр" байна. Гэвч бодит байдал дэр Монгол улам л ядуурсаар. Хөгжлийнхөө зүг рүү алхаж яваа биш харин ч хоёр алхамаар хойшиллоо. Гэтэл дэлхийн эдийн засгийн төвшинг тодорхойлохуйц Европын өндөр хөгжилтэй 20 гаруй орныг нэгтэгдэг Европын холбоо Монгол Улсыг зах зээлийн эдийн засгийн бус хэмээн тодорхойлжээ. Сүүлийн жилүүдэд тус холбоо жил бүр улс орнуудын эдийн засгийн статусыг ангилах болсон байна. Европын холбоо улс орнуудын эдийн засгийн хэв шинжийг таван шалгуураар авч үздэг байна. Үнэхээр манай улсын эдийн засаг зах зээлийн шинжийг хадгалж чадахгүй байна уу, эсвэл Европын холбооны шалгуур чанга байна уу гэдэгт одоохондоо тодорхой хариулт өгөх хүн олдохгүй байна. Монголчууд болохоор бид яах аргагүй зах зээлтэй орон гэж нотлох. Манай эдийн засагчдын үзэж байгаагаар зах зээлийн гурван шалгуур байгаа аж. Нэгдүгээр шалгуур буюу өмчийн олон хэлбэр. 1990-ээд оноос хойш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг задалж, улсын өмчийг өмчлөлийн замаар хувьд шилжүүлсэн. Юуны өмнө манай улсын эдийн засгийн үндсэн үйлдвэрлэлийг бий болгодог малыг малчдад үнэгүй хувьчлав. Хоёрдахь шалгуур болох чөлөөт үнийн тогтолцоо Монголд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна уу. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ эрэлт нийлүүлэлтээсээ, зах зээлийн жамаас шалтгаална гэх боловч нэгэнт манай улсын зах зээлийн багтаамж бага учраас яах аргагүй төрөөс хараат байгаа. Зах зээл, хувийн хэвшил төрөөс хараат учраас олон бизнесмэн улстөрд орж ирж байгаа гэж үзэж болно. Өөрөө төрийн өндөр дээд түвшинд оччихоод гэр бүл ойр төрлийнхээ мэдэлд өгсөн бизнесээ дэмжин тэтгэдэг нь нэгэнт нууц биш юм. Төрийн албаны эрх мэдлээр далайлган төсөл хөтөлбөрт хамрагдаж байна, тендерт ялж байна, татвараас зугатаж байна ер нь янз бүрийн арга хэрэглэдэг. Үнэхээр ямар нэг булхай хийхгүй яг хуулийн дагуу явна гэвэл ямар ч бизнес ашиг олдоггүй нь үнэн юм.
Гуравдахь шалгуур нь үйлдвэрлэгчдийн чөлөөт өрсөлдөөн юм. Зах зээлтэй орны нэг гол шалгуур нь энэ юм байна л даа. Гэтэл манайд чөлөөт байтугай чөлөөт бусаар өрсөлдөхөд мөн төвөгтэй. Бас л төрөөс, захиргаанаас хараат.Төр нь улсынхаа эдийн засаг үнэ, татвар, мөнгөний бодлогоор буюу эдийн засгийн аргаар оролцох ёстой аж."Хэрэв захиргааны аргаар оролцоод ирэхээрээ зах зээлийн жамаас гаждаг бололтой. Яагаад захиргааны нөлөөлөл их байна гэхээр цаана нь авлига гэсэн субьект гарч ирнэ. Улсад 300 сая төгрөгийн татвар төлснөөс татварын байцаагчид зуун мянган төгрөг өгөх нь хавьгүй амархан биз дээ. Зах зээлийн үндсэн гурван шалгуур манай улсад ямар байдлаар хэрэгжиж байна вэ гэвэл ийм байна. Ер нь зах зээл гэж аливаа бараа, үйлчилгэаг худалдах, худалдан авахтай холбоотой худалдагч, худалдан авагч нарын хоорондын харилцан үйлчлэлийн талбарыг хэлдэг.^Харин зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нөөцийн хуваарилалт компани, өрх гэрийн шийдвэрийг төвлөрсөн бус аргаар бараа, үйлчилгээний зах зээл дээр гарч байдаг эдийн засгийн тогтолцоо хэмээн судлаачид тодорхойлжээ. Манай улс зах зээлийн эдийн засагтай орны шинжийг хэр шингээсэн улс вэ гэдэгт хариу авах гэж олон байгууллагын хаалга татаж, цөөн биш хүнтэй уулзсан боловч баталгаа нотолгоотой хариулт авч чадсангүй. Бүгд л манай улс зах зээлийн орон шүү дээ гэх мөртлөө ямар шалгуураар гэсэн асуултыг маань буцааж орхих юм. Манай улсад татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж амьдарч байдаг төрийн 120 гаруй мянган албан хаагч, мөн гадаад дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байдаг олон байгууллага байдаг хэдий ч хамгийн чухал атлаа энгийн энэ асуудлыг дагнаад судалсан нь бараг байхгүйд харамсмаар санагдсан. Ардчилал, эрх чөлөө гэж тунхагладаг зуу зуун ТББ-аас ч үүнд бодит судалгаа гаргаад ирэх нь хэд байгаа бол. Монголчууд бид зах зээлийн жамаар "морь унасан толгойгүй хүн" шиг хар аяндаа явж байгаа юм биш үү. Биднийг гадаадын улсууд л хөндлөнгөөс дүгнэж өгөхгүй бол бид хаанаа яаж яваагаа хэлэх баримжаа алга.
Д.Гэрэл