МОНГОЛЧУУДАА ГЭМШИЦГЭЭ!
Монголчуудаа! Гэм нүгэл дүүрснээс улс орон маань ёс суртахууны болон сүнсний асар их доройтолд орлоо. Зөв шударга, ариун байдал үгүй болж хүний мөс чанар .итгэл үнэмшил алдагдаж, бие биенийгээ зөвхөн ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байна. Нигүүлсэл, энэрэл, хайр алга болж зөвхөн шунал, урвалт тогтжээ.Нийгмийн бүх давхрага завхралд автан, худал хуурмаг байдал, зусардлага гаарч гэм зэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх явдал жирийн нэг үзэгдэл болжээ. Хээль хахууль, хүнд суртал дээд цэгтээ хүрч, эрх мэдэл, эд баялгийн төлөө тэмцэлдээн, архидалт ,завхайрал, хулгай дээрэм, шунахайрал, залилан, хүчирхийлэл, дарангуйлалаар дүүрчээ. Гадаадын хомхой санаатнууд ашиг хонжоо хайн эх оронд маань дураараа дургиж байна. Монгол хүний амь үнэ цэнээ алджээ.Хүний амийг юугаар ч нөхөж чадахгүй. Ард түмэн минь доромжлол, дарангуйлал, гутамшиг, хүчирхийлэлийн дор байна. Гэм нүглийн золиос болж гэм зэмгүй нэгний амь эрсдсээр, хэлмэгдсээр байна.
Монголчуудаа Улс орон маань ингэж доройтон унахын учир шалтгаан бол хүн ард маань хуурамч шүтээнүүдийг шүтэн биширч байгаа явдал юм.Монголчуудаа бид өөрөө өөрсдийгөө мөхөөж байна Бидний гэм нүгэл биднийг гутаан доройтуулан мөхөөж байна. Энэ тухай Библийн Сургаалт үгс номын 34:14–т ”Зөв шударга байдал улс үндэстнийг алдаршуулна,Харин нүгэл хилэнц ард түмнийг гутаана” гэсэн байдаг .
Монголчуудаа! Тэнгэрт оршигч жинхэнэ Амьд, Үнэн Бурханаас өөр Бурхан гэж байдаггүй. Монголын ард түмний зүрх сэтгэлд нандигнагдаж ирсэн Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн бол Ертөнцийн Эзэн,Мөнхийн Эцэг Есүс Христ юм .Бидний Эзэн Бурхан бол тэнгэр, газрыг бүтээгч агуу хүчирхэг Бурхан бөгөөд ертөнц хийгээд түүн дээр оршигч бүхнийг бүтээсэн Өөрийн хязгааргүй төгс хүч чадлаар бүхнийг захирагч, бүхнийг мэдэгч ,амьд оршигч бүхэнд амь, амьсгал ,сүнс бүхнийг өгөгч юм. Тэнгэрт оршигч Амьд,Үнэн Бурхан бол хүний гарыг хардаггүй бөгөөд Түүний сэнтий бол Тэнгэр,Түүний хөлийн гишгүүр бол Газар юм. Бидний Эзэн Бурхан Мөнхийн улсаас Өөрийн хязгааргүй төгс хүч, хайраар энэ дэлхийг захирч байдаг.
Монголчуудаа! Бид түүхэн цаг үедээ Тэнгэрт оршигч Амьд.,Үнэн Бурханаас хүчийг авч хүчирхэгжиж байсныг Монгол хүн бүр мэдэх билээ.Амьд Үнэн Бурханы үг болох Библийн Даниел номын
Монголчуудаа! Эзэн Бурханаа мэдэгтүн! Өөрийн Эзэн Бурхан уруугаа эргэгтүн! Бүх хуурамч шүтээнүүдээ устгацгаа! Эзэн Бурханы өмнө өөрсдийн гэм буруугаа хүлээн гэмшицгээ! Гэм нүгэлийн хүлээснээс чөлөөлөгдөгтүн! Эзэн Бурхан уруугаа эргэцгээ! Бузар муу бүхий л замуудаасаа эргэн гэмшицгээ!
Ухаангүй ард түмэн сөнөдөгийг хүн төрөлхтөний түүх гэрчилж байна .Гэм нүгэлээ ухааран гэмшихгүй улам даамжруулан гүнзгийрүүлсээр мөхсөн улс үндэстнүүд олон байдаг.Гэмшсэнээрээ Эзэн Бурханаар уучлагдан, сэргээгдэн, хөгжин цэцэглэсэн олон улс үндэстнүүд байдаг.Жишээ нь:АНУ ,Өмнөд Солонгос гэх мэт
Монголчуудаа! Монгол үндэстний маань цаашдын хувь заяа бид бүхний гарт байна. Монголын ард түмэн мөхөх үү эсвэл сэргэх үү. Хүн бүр тунгаан бодоцгоо. Мөхөх сэтгэлтэй Монгол хүн байхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Тэр тусмаа хатан зоригтой, халуун цустай Монголын ард түмэн мөхөхгүй. Монголчуудаа! Улс үндэстнээ мөхлөөс аврах онцгой шийдвэр гаргах цаг мөч бидэнд тулгаран ирж байна. Үүнийг хүн бүр зүрх сэтгэлдээ хүлээн авахыг та бүхнээс хүсье. Энэ шийдвэр бол Монгол хүн бүр гэм нүглээ ухамсарлан ойлгож хүлээн зөвшөөрөн чин сэтгэлээсээ гэм буруугаа Эзэн Бурханы өмнө улайн гэмших явдал юм.Гэм нүглээ гэмшин бузар муу замуудаасаа эргэдэг, гэмших зүрх сэтгэлтэй ард түмнийг Эзэн Бурхан уучилан сэргээдэг юмаа Иймд монгол хүн бүр гэм нүгэлээ гэмшин Эзэн Бурханаар уучилагдан, ариусан өөрчилөгдөн, шинэчилэгдэхийг та бүхэнд хандан уриалж байна. Хүн бүр сэргээгдсэнээр улс орон минь сэргэх болноо.Монголчуудаа гэмшицгээ! Бидний гэмшилээр улс орон маань сэргэх болноо.
Монголын ард тумэн сэргэх болно
ГЭМШИЦГЭЭ
Эзэн Бурханы нигуулсэл
Эзэн Бурхан бидэнд
Цэлмэг хөх тэнгэрийг
Цэвэр ариун сэтгэлтэй бай гэж
Уудам өргөн нутгийг
Уужуу тайван сэтгэлтэй бай гэж
Эрхэм нандин оюун ухааныг
Эр зориг ,хүч чадал, тэсвэр тэвчээртэй бай гэж
Энэ тивийн дунд суурьшуулахдаа
Энхийн цагаан тагтаа нь бай гэж
Их гүрнүүдийн дунд байршуулахдаа
Үнэнч ,ариун, шударга үйлсээрээ үлгэрлэ гэж
Төлөв даруу зан, итгэлийг
Тив дэлхийд алдаршаарай гэж
Аль ч газар зохицон амьдрах чадварыг
Ард түмнүүдийг авралд дуудуулахаар өгсөн юмаа.
Энэ олон зуун жил хадгалсаар, хайрласаар, хамгаалсаар ирсэн
Эзэн Бурхан биднийг “Аврал”-д дуудаж байна
Хөх толбот Монголын ард түмээн
Эзэн Бурхан уруугаа эргэцгээ!
Агуу хүчирхэг Бурханыхаа тэвэрт ирцгээ!
Монголчуудаа! Мөнх Тэнгэрийн хүчин дор бэхжин нэгдэгтүн! Сүнсний сэргэн мандалтын их галыг авч хөгжин цэцэглэе!
Агуу хучирхэг Бурханы гайхамшигт ероол Монголын ард тумний дээр уурд монх орших болтугай.
SOLIORSON /////ezen burhan bee//////
.gif)
개독교 선교 -gaar humuusin tarhiig ugaahaa bolio.....!!!!