Бичлэгийн тоо 2,391

Жил гаруйн өмнө БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон 10 гаруй монгол эмэгтэй оргон зугтаж, нутгаа тэмцэн ирж байв. Хэдийгээр тухайн үед, БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газарт түр хугацаагаар орогнож байсан тэдэнтэй үг солих боломж тохиогоогүй ч эх орондоо ирсэн хойно нь уулзаж байлаа. Эх нутгаасаа гараад 4-10 жил болсон хэмээн уйлан ярих тэдний дөрөв нь монголоор “ээжээ” ч гэж хэлж чадахгүй бяцхан хүүхдүүд хөтөлсөн байсан санагдана. Тэр үед бүсгүйчүүд харийн нутагт зовж өнгөрүүлсэн он жилээ ярьж, үхтэл үр харам гэдэг үнэн юм билээ. Эднийгээ орхиод ирж чадсангүй хэмээж байв. Бас харийн нутагт бидэн шиг олон монгол бүсгүй зовж байгаа. Харин ч бид азтай юм хэмээн тэрүүхэндээ баярлаж суусан билээ. Үүний дараахан Азаа дөнгөж 18 нас хүрч байгаа цэцэг цэврүү шиг охин хүний наймааны золиос болсон. Тэрээр Дамбадаржаагийн эцэст амьдарч байсан бөгөөд Хятадын хөрөнгө оруулалттай тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа хүний наймааны золиос болсон юм билээ. Тухайн үед энэ хэргийг УМБГ шалгаж байсан ч хохирогч бусдын дарамтад орж мэдүүлгээсээ буцсанаар хэрэгсэхгүй болсон юм. Тэр үед Азаатай хамт тоосгоны үйлдвэрт хамт ажиллаж байсан олон монгол бүсгүй хүний наймааны золиос болж, харийн нутагт зовж байгаа тухай ээж, аав нь гэрчлэн ярьж, “Бидний амсч байгаа гашуун хувь заяаг олон хүн бүү туулаасай” хэмээн залбирч суусан.

Гэтэл эдгээр бүсгүйчүүдтэй адил бусдаар зуучлуулан харийн хүнтэй гэр бүл болоод эх нутагтаа ирж чадахгүй зовж байгаа монгол бүсгүй олон ажээ. Үүнийг дараахь баримт нотолж буй юм. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, дор дурдаж буй баримтыг Швейцарын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр “Монгол дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” төслийн хүрээнд Хүйсийн тэгш эрхийн болон Хүний аюулгүй байдлын судал­гааны төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, ЭКПАТ-ын Монгол дахь сүлжээ болон Замын-Үүдийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн багийнх­ны өнгөрсөн сарын 14-23-ний өдрүүдэд Тайланд, Солонгос улсад хийсэн ажлын тайлангаас иш татлаа.

СОЛОНГОС ХҮНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН БОЛ ЭХНИЙ ХОЁР ЖИЛ АЖИЛ ХИЙХ ЭРХГҮЙ

БНСУ-д эцгийн эрхт ёс ноёрхдог тул хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлжээ. Тодруулбал, тус улсад 1980-аад оны үеэс эхийнхээ хэвлийд байгаа хүүхдийн хүйсийг харах чадал бүхий компьютор бий болсноор эцэг, эхчүүд аль болох эрэгтэй хүүхэд төрүүлэхийг эрхэмлэх болсон байна. Ингэснээр тус улсад хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүд эрс цөөрсөн байна. Иймээс тус улсын иргэд өөр улсаас эх­нэр авах сонирхолтой болсон, үүнийг Засгийн газар нь хүртэл бодлогоор дэмждэг байна. Өнөөдрийн байдлаар тус улсын нийт гэр бүлийн 11 хувь нь гадаадын, ялангуяа зүүн өмнөд азийн орны бүсгүйчүүдтэй гэрлэсэн аж. Өдгөө эдгээр бүсгүйчүүдийн 40 хувь нь хөдөөд амьдардаг бөгөөд тэдний дунд цөөнгүй монгол бүсгүй байгаа аж. Өөр нэг сонирхолтой баримт нь, Солонгос иргэнтэй гэрлэсэн монгол бүсгүйчүүдийн олонхи нь зуучлуулж гэр бүл болсон байх бөгөөд ингэхдээ өндөр хөлс төлдөг юм байна.

Тодруулбал, Солонгос улсын гэр бүл зуучлалын хуулиар бол тус улсын гэр бүл зуучлагч нь зуучилсны хөлсөнд 1000-аас илүү ам.доллар авах ёсгүй байдаг аж. Харин Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зуучлалын байгууллагууд болон хувь хүн монгол эмэгтэйг зуучилсны хөлсөнд Солон­гос эрчүүдээс 10000-аас 40000 хүртэлх ам.доллар авдаг байна. Ингэхдээ зуучлагч нь тухайн хүнд сонголт хийх боломж олгодоггүй аж. Мөн Солонгос иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд эхний хоёр жилдээ зөвхөн нөхөр нь батлан даасан тохиолдолд ажил хийх эрхтэй болдог байна. Энэ нь нэг талаараа тухайн хүнийг эдийн засгийн хараат байдалд шууд оруулж байгаа юм.

Солонгос иргэнтэй гэрлэсэн бүсгүйчүүдийн багагүй хувь нь дарамтад амьдардаг

Өнөөдрийн байдлаар13 мянган Солонгос иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэдний 52 хувь нь бага орлоготой, хөдөө орон нутагт амьдардаг байна. Хамгийн харамсалтай нь, “гадаад бэр”-үүдийн 17 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртсөн судалгаа байдаг аж. Мөн гэр бүл салалт хоёр дахин их байдаг гэнэ. Одоогоор (албан ёсны баримтаар) 2236 монгол бүсгүй Солонгос иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэдний 12 хувь нь Солонгос Улсын иргэншлийг авсан аж.

Сүүлийн үед Солонгос иргэд монгол бүсгүйчүүдтэй гэр бүл болох сонирхол их болсон бөгөөд энэ нь Вьетнам, Камбож, Хятад зэрэг улс өөрийн орны иргэдтэй суух гэж буй Солонгос иргэдэд тавих шалгуурыг өндөр болгосонтой холбоотой аж. Ямартай ч дээрх улсын Засгийн газар энэхүү арга хэмжээг авснаар тус улсын иргэдийн хоорондохь гэрлэлт эрс багассан бөгөөд Вьетнам улсын Засгийн газар өөрсдөө санаачилга гарган хоёр улсын гэр бүл зуучлалын асуудлыг тодорхой бус хугацаагаар зогсоосон байна. Үүний шалтгаан нь Солонгос иргэдтэй гэр бүл болсон гадаадын иргэд, ялангуяа Вьетнам, Филиппинээс ирсэн эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь их бол­сонтой холбоотой юм байна. Иймээс тус улсын Засгийн газраас гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тусгай утас ажиллуулдаг байгуул­­лагыг байгуулсан байна. Зөвхөн Сөүлд гэхэд гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах 100, орон нутагт 400 орчим байгууллага ажилладаг бөгөөд Монгол, Вьетнам, Хятад гэх зургаан орны хэлээр зөвлөгөө өгдөг аж. 2006-2007 оны байдлаар гадаад эмэгтэйчүүдэд туслах шуурхай төвийн утсанд гэхэд л 13,722 хүн хандсан байна. Тэдний 20 хувь нь хадмуудтайгаа хамт амьдарч байгаагаас үүдэн гарах маргааны улмаас, 19 хувь нь гэр бүл цуц­лахтай холбогдох хууль зүйн зөвлөлгөө авсан бол 14 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртснөөс болж тус төвд хандсан ажээ.

Хүний наймааны төв болсон Тайландад Монгол бүсгүйчүүдийг худалджээ

Тайландад ч бас хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа охид бүсгүйчүүдийн биеэ үнэлэх асуудал толгойны өвчин болоод байгаа аж. Тус улсын Паттаяа хотод байрладаг христын ТББ-ын төвын захирал Нела Давидстийн ярьснаар тус улсад бэлгийн аялал жуулчлал их хөгжиж байгаа бөгөөд жилд дунджаар хоёр сая гадаадын жуулчин ирдэг, 20 мянга орчим биеэ үнэлэгчтэй аж. Энэ ч утгаараа тус улс бэлгийн аялал жуулчлалаас их хэм­жээний ашиг олдог байна. Тодруулбал, энэ салбараас жилдээ дунджаар 22.5-27 тэрбум ам.долларын орлого олдог байна. Түүнчлэн ядуу гэр бүлүүд охидуудаа хот суурин газарт явуулж биеийг нь үнэлүүлэн мөнгө олдог байна. Тэдний энэ үйлдэл нь азийн орнуудад хүний наймаа газар авахад ихээхэн нөлөөлж байгаа аж. Хамгийн харамсалтай нь, сүүлийн жилүүдэд тус улсад Монгол бүсгүйчүүдийг олноор худалдсан байж болох талтай юм байна.

Эх сурвалж: Зууны шуудан

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/690664/9a0/trackback

bulduu

2008.09.03 19:34:17
*.109.98.156

SEREMJLULEG:   BI SOLONGOSD AMIDARDAG  uam l daa. end ajil torloor solongosiin solongos erchuuliig gadaad huntei  gerluuleh Ger bul zuuchlah tobiin zahiraltai yariltsaj baihad ter helehdee;Manai ger bul  volj ehner abah volomjgui setgel mederliin dogoldoltoi, niigemiin halamj edeleh erhgui volson zereg yanz buriin shaltgaanaar eh orniihoo busguichuultei gerleh volomjgui volson erchuuliig CHINA, MGL,BETINAM zereg ornii busguichuultei zuuchilan gerluulj baigaa. Ter ooriigoo eh oronch enerengui ajil  hiij baigaaraa baharhaj baisan. Sogogtoi erchuuliig saihan hubtsalaad zob zuuchilbal gadaad ornoos saihan ehner abah volomjtoi gene.

elduur

2008.09.06 00:45:26
*.4.210.28

za  bitgii   tuilshirj  bai   za    yu.sain  so  erchyyd  dyyren  bna.noeon  ymar  bna  bi  tegj  ugtana  gedeg  ygiig   manaixan  san  medne   dee

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24532
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28049
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115804
186 Болгарын зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн Munkh-munkh 2008-09-04 13267
185 hackerdaj ugwol shagnaltai Dayar Mongol hudulgoon. 99150705, [2] Munkh-munkh 2008-09-04 3574
184 Туркийн нийслэлийн гудамжнаас нүцгэн олдсон монгол бүсгүй Малайзад үрэгдсэн Алтантуяагаас илүү доромжлуулсан байв [4] daruuhan01 2008-09-03 6765
» 2236 монгол бүсгүй Солонгос иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэдний 12 хувь нь Солонгос Улсын иргэншлийг авсан аж. [2] Munkh-munkh 2008-09-02 10013
182 --Авилгал -- [1] 나이키 2008-09-01 8206
181 ДУНДГОВЬ [2] ДУНДГОВЬ 2008-09-01 8494
180 utasniihaa duusah on,sariig yaj medehuu. [1] zippo82 2008-09-01 4246
179 Хачирхалтай үнэн [1] 나이키 2008-09-01 7529
178 Өсхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл/ Munkh-munkh 2008-08-31 9915
177 HELJ OGOOCH HYMYYSEE [2] amjilt9 2008-08-31 4213
176 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 5099
175 zurhai [1] ismiraldo 2008-08-29 1863
174 MONGOL CHUUDAA YU BOLOOD BNAA. [3] odonjargal 2008-08-28 2730
173 Би эх орондоо байна.5 [2] 96843226 2008-08-28 8387
172 Mongoliin elchin saidiiin yaman deer gerleltee burtguulsen hun bn uu? [1] niiiiii 2008-08-28 2693
171 iH mongol zoogiin gazar hudaldana [1] Lg_sonata 2008-08-27 3598
170 Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье. [1] 96843226 2008-08-27 8261
169 Монголыг Хятадын нэг хот гэв үү? [5] Levi`s 2008-08-27 8169
168 Бидэнд нэг л юм дутаад байна. Бүртгэл [1] 96843226 2008-08-26 5362
167 МОНГОЛЧУУДАА ГЭМШИЦГЭЭ! [5] orgil 2008-08-26 6692
166 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд хайртай [3] orgil 2008-08-26 5595
165 odoo tundemund uulzaya [1] shagaiiii 2008-08-24 3473
164 ТУСЛАМЖ ХҮСьЕ. [1] 96843226 2008-08-24 5295
163 lotto [4] erdene az jargal 2008-08-23 3020
162 Хятадуудын саварт нефтьтэйгээ атгагдсан Зүүнбаянгийнхан [1] oron_zai 2008-08-23 5472
161 zaawal unshaarai [2] b_b 2008-08-23 2850
160 Kodoo medeh arga baina uu. [1] Anguuch 2008-08-21 2846
159 yg odoo dund seobvvliin emergeeshingeer bga hvniig gargaj chadah hvn b.a uu [1] nuur 2008-08-21 3032
158 Пээдгэр" харийнхан ба ядуу Монгоl Munkh-munkh 2008-08-21 6102
157 beijing olimpic funny movie [1] pitty1 2008-08-20 4975
156 BEIJIN2008. kkkkkkkk???????!!!!!!!!!!!! [1] Munkh-munkh 2008-08-20 4573
155 А-80 1510, дизель түлш 1920 төгрөг болж [1] Munkh-munkh 2008-08-20 7732
154 bas negen bodol... [1] pitty1 2008-08-19 6681
153 амьдралын доод түвшингээр хийсэн /БНСУ-д/ гэрээ бол боолын гэрээ [5] Munkh-munkh 2008-08-19 6379
152 ГАДААД ОРОНД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА БҮХ МОНГОЛЧУУД .... [18] pitty1 2008-08-19 32260
151 iH mongol zoogiin gazar hudaldana [1] Lg_sonata 2008-08-18 3382
150 Эрүүл мэндээ бодоорой. залуусаа...** Гэр гэртээ хүнс** [3] Munkh-munkh 2008-08-18 6859
149 Ардыг тэжээхүй РАШААНЫ ДУСАЛ Munkh-munkh 2008-08-18 7603
148 Би эх орондоо байна. 4. Munkh-munkh 2008-08-18 4705
147 em buudaliin ajil bna [1] 1037 2008-08-18 3157
146 ANHAAR MONGOLCHUUDAA. [2] Levi`s 2008-08-18 2608
145 Phelps-ийн амжилтын нууц нь юу вэ? Munkh-munkh 2008-08-18 6285
144 ГАЗРЫН АЧАА БАЙНГА ДУУДЛАГААР АВНА АЙЛ НҮҮЛГЭНЭ 010-2672-6188 [1] 999gold 2008-08-18 5190
143 Би эх орондоо байна.3. [1] Munkh-munkh 2008-08-17 4771
142 ID: Munkh, ID: 96843226, [5] Munkh-munkh 2008-08-17 5594
배너신청
자생병원

배너신청