ЭРҮҮЛ ЭНХ.
Тиймээ бид БНСУ-г гуйж ирсэн. Зарим нь бүр Монгол Улсын, БНСУ-н хуулийг зөрчөөд, бүр олон улсын хуль дүрмийг зөрчөөд ч болов Солонгосын хойгын өмнөд хэсэгт ирсэн.
Амьдрал дээр айл гэрээсээ арай гайгүй ажил хийчхээр, бие хаа гайгүй гэснийгээ төлөөлөлөө болгон гэр бүлээрээ хамаатан саднаараа нийлж байгаад хамаг мөнгөө баран байж (өр зээл тавин байж) хилийн дээс алхуулдаг.
Тэд бүгд л (99 хувь) эрүүл байдаг.( Гэрээгээр ирж байгаа монголчууд бол бүр цоо эрүүл хүмүүс байдгийг Монгол Улс, БНСУ-н эрүүл мэднийн тусгай хяналтаар тогтоодог)
Хүний нутаг гэдэг сэтгэл санаа, цаг агаар, ажлын орчинд дарамтлагдан зочирooсоор нэг л мэдэхэд ӨВЧТЭЙ монгол нутаг буцдаг.
Гэхдээ яг хэдэн монгол Солонгсот байснаас болоод ямар ямар өвчтэй болсонг монголд мэддэг хүн болон байгууллага байхгүй. Тэрийг мэдэх ч сонирхолгүй байдаг.
Нэг монгол гэрээгээр гадагшаа гарна гэдэг АШИГ авч ирдэг төрийн ашгийн байгууллагад байдаг бололтой. ГАХИТ гэх тэр гайтай нэртэй байгууллагын нууц шахам тооцоо мөнгө төгргийг мэдэхгүй учир ийнхүү бодлоо. Ашиггүй бол юу л гэж ТӨРИЙН оролцоотой ХУВИЙН ХХК байх вэ дээ?
Харин бидний жирийн монгол иргэд та бүхний юугаар ч эргэн олоход бэрх байдаг ЭРҮҮЛ МЭНД хэрхэн хүний нутагт хаягдаад ирдэгийг бодохоор харамсмаар.
Бид хилээр давдаг шигээ буцаад ирэхдээ яг л тийм эрүүл мэндийн үзлэгээр ордог байвал Монгол Улс, БНСУ-н хооронд хөдөлмөрийн гэрээгээр ажилчин солилцох гэрээгээ үндэслэлтэйгээр өөрчлөлт оруулж болох баймаар юм.
Одоо монголд ахин гэрээгээр монголоос ажилчин гаргах үгүй нь бүрхэг байна. Монголын төр буюу ГАХИТ гэрээний заалтуудаа өөрчлөх хүсэлт гаргасан нь БНСУ-н хуулийг ч өөрчилөх хэмжээний заалтууд байж болох талтай.
Монголд оо хуулиа өөрчлөх гэж юу болдог билээ гэтэл хүний орны парламентад лобби хийж хууль гаргах гэж сэрүүн зүүдлээгүй байлтай.
Монгол улсын хилээр эрүүл хүн ажиллахаар гарсан бол эрүүл л орж ирж байх ёстой.
Энэ бол монголын үндэсний аюулгүй байдал биш гэж үү?
Хараар ч бай гэрээгээр ч бай наанаа ЭРҮҮЛ биетэй байж байгаад эх орондоо ЭРҮҮЛ ЭНХ амьдрах хэрэгтэй, үүрэгтэй шүү