Бичлэгийн тоо 2,391

 

 

 http://images1.fanpop.com/images/image_uploads/Ai-Enma-The-Hell-Girl-jigoku-shoujo-girl-from-hell-1182973_600_447.jpg

 

Хүчин, хулгай хэрэг үйлдсэн этгээдүүд гээд муухай муухай царайтай нөхдүүд сүүлийн үед хэвлэлийн хуудас, телевизийн эфирээс салахаа байлаа. Тэрийг харсан хүмүүс хажуудаа суух бяцхан охиноо харамласан харцаар харангаа, муу сайн юмнуудыг тайган болгож байвал таарна гэж байхав. Хэдийгээр энэ нь хэзээ ч бүтэхгүй санаа хэдий ч хууль тогтоогчдод бас л нэгийг хэлээд байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл хүчирхийлэгчдэд оногдуулж буй ял, хариуцлага хангалтгүй байгаа.

Үүнийг батлах нэг жишээ нь есдүгээр сарын 30-ний өдөр 14 настай охиныг хүчирхийлсэн Н.Ганзориг гэгч өмнө нь хулгай танхай, хүчингийн хэрэг үйлдэж байсан засаршгүй нэгэн. Тэрбээр 1997 онд Нийслэлийн шүүхээс Эрүүгийн хуулийн 239-2-д зааснаар танхайн гэмт хэргээр хоёр жилийн хорих ялаар, 2000 онд Сонгинохайрхан дүүргийн дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 276-3-д зааснаар цэргийн алба хаагч захирагч даргаа эсэргүүцсэн гэмт хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан аж. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард бусадтай бүлэглэн дээрэм, хүчингийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоон шалгаж эхэлжээ.

Энэ мэтчилэн хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд гэмт үйлдлээ дахин давтан үйлдэх магадлал хамгийн их байдаг гэнэ.

Эрүүгийн хуульд заасан зүйл заалтын ял эдлүүлэх хугацаа тэдэнд энэхүү гаж зуршлаа тэвчих, хаях ухамсар суулгахгүй байгаа гэсэн үг. Цагдаагийн эх сурвалжуудын хэлж буйгаар хүчирхийлэгч этгээдэд оногдуулж буй ял хангалтгүй.

Хүнд гэмт хэргийн ангилалд багтдаггүй тул өршөөл, хөнгөлөлт үзэх магадлал хамгийн өндөр гэнэ.

Тэгэхээр манай хууль хүчирхийлэгчдийн толгойг илээд байгаа юм уу гэх бодол төрж байна. Тэнгэрлэг, хийморлиг хэмээн эрхэмлэн дээдлэгддэг эрчүүдийн нэр хүндийг сэвтээсэн хүнэнцэрүүдийг хатуу цээрлүүлж тайган болгоно гэвэл эсэргүүцэх хүн гарахгүй л болов уу. Хүний эрхийг дээдэлдэг улс оронд байж болохгүй хэмээн эсэргүүцэгчид гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ гаж зуршилдаа захирагдан охидын ирээдүй дээр гишгэчиж байгаа этгээдүүдийг үүнээс өөр цээрлүүлэх аргыг бодоод бодоод олсонгүй.

Хүчингийн хэрэг үйлдэгсдэд ийм цээрлэл оноож байсан түүхэн баримт олон байдаг. Тухайлбал, эртний индианчууд хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг омгийнхоо өмнө засдаг болсноор ийм хэргийг таслан зогсоож чадсан түүхэн сурвалж байна.

Хүчирхийлэгчдийг хэрхэн хүмүүжүүлэх тухай асуудал ганц манай улсад тулгараад байгаа зүйл биш. Дэлхийн улс орнууд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсдэд тохирсон хатуу шийтгэлийг олох гэж оролдсоор байгаа юм. Саяхан гэхэд ОХУ-ын улстөрчдөөс энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг засч хөнгөлөх ял оноож байх санал гаргаад байгаа гэнэ. “Шударга Орос” намын Антон Беляков, хүчингийн хэрэг үйлдсэн хүмүүст илүү хатуу ял оноож байх хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд шинэ ялын заалт оруулах саналаа тавьжээ.

Түүний үзэж буйгаар ийм гэмт этгээд нийгмийн гишүүн байж чадахгүй, тэднийг насаар нь хорих эсвэл, тайган болгож засвал зохино хэмээжээ. Өсвөр насны хүүхдийг хамгаалах үүднээс хүчингийн гэмт хэрэг үйлдэгсдийг химийн аргаар засах заалтыг хуульд нэмж оруулах санал тавьсан байна.

Беляков, ийм гэмт хэрэг үйлдэгсдийн 90 хувь нь давтан үйлдсэн байдаг гэжээ. ОХУ-ын ДУМ-аас одоогоор ямар нэгэн тодорхой шийдвэр гаргаагүй байна.

Гэхдээ Беляковын саналыг дэмжигсэд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа аж. Дэмжигсэд химийн засалтыг боломжтой боловч тухайн хүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гүйцэтгэх санал нэмэрлэсэн байна.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3774520/2e5/trackback

profile

Dick

2010.12.30 21:04:56
*.135.124.199

BUZAR NOVSHNUUDIIG  TAIGAN BOLGOH HUULI UNEHEER HEREGTEI

2 HOLNIIHOO HOORONDOH UMHII BOGINO HOLOO ZAHIRCH CHADAHGUI YUMNUUD!!!!!!!!

IIM YUM HIIJ BAIGA NOVSHNUUD  BUGD BELGIIN ZAMIIN HALDVAR UVCHTEI BAIDAG YUM BILEE

HUMUUSEE TSETSEG SHIG OHIDOO , EGCH NARAA OHIN DUUSEE HAIRLAJ HAMGAALJ BAIGAARAI

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24452
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27978
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115735
1851 Бидний гурав хүрэхгүй хувь л монгол цусныхан гэнэ. [3] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-27 2409
1850 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ. monh-monk 2010-11-25 1684
1849 ЭРҮҮЛ ЭНХ monh-monk 2010-11-22 2014
1848 АЗ ЖАРГАЛ [2] monh-monk 2010-11-16 2472
1847 ЭХ ОРОНДОО ЭРГЭН ОЧИХ ҮНЭХЭЭР БОЛСОН ЮМ ГЭЖ ҮҮ??? [4] monh-monk 2010-11-13 2531
1846 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [4] MR ESUDER 2010-11-13 2155
1845 Умард Солонгосын хоёр иргэн Өмнөдийн сэтгүүлч нартай уулзах гэж... [4] monh-monk 2010-11-12 2524
1844 darj orood vzeerei maksimus 2010-11-10 1866
1843 Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [4] ajilchin_zalyy 2010-11-09 3514
1842 toollogo [9] hazaa 2010-11-06 2292
1841 БНАСУ-с МОНГОЛ УЛС АЖИЛЧИД АВНА. [4] monh-monk 2010-11-05 2886
1840 АНХААРУУЛГА [4] ABAP 2010-11-04 2761
1839 Карераа солих хэрэгтэйг сануулах 10 дохио [2] ~ELLY~ 2010-11-02 2967
1838 harid hymdarsan zalu nas Hiimortoi Mgl 2010-11-02 2981
1837 Солонгост зэрлэгээр хороолгосон хөөрхий бүсгүйг зүгээр л мартах хэрэг үү [1] monh-monk 2010-11-01 2948
1836 Хүмүүсээ миний Буянаад урам хайрла [2] bayarmaa_korea 2010-11-01 3566
1835 МОНГОЛ УЛС, БНСУ-с ГЭРЭЭГЭЭР АЖИЛЧИН АВНА. monh-monk 2010-10-29 4777
1834 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8069
1833 БНСУ-ын 13 иргэнийг тагнуулынхан баривчилжээ. [8] monh-monk 2010-10-15 3059
1832 gadaad irgediin urlagiin vzgeslend mongol bvteel tavigdana.. [6] eegiinaa 2010-10-15 2802
» Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2105
1830 Миний эх орон мөxөж устаж байна уу i_love_you 2010-10-14 1889
1829 Монголчуудын хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх ёс i_love_you 2010-10-14 2054
1828 Арxинд орсон эмэгтэй алкаш болдог гэж ярьдаг… i_love_you 2010-10-14 3106
1827 Нөхөр чинь худлаа ярьдаг уу? [1] i_love_you 2010-10-14 2284
1826 Монгол хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу? [11] i_love_you 2010-10-14 3205
1825 Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. [1] eegiinaa 2010-10-14 2734
1824 10n sariin 31 xvrtel xaraar amidarch bui irgeded bolomj.. [2] eegiinaa 2010-10-14 2754
1823 enterneteer hun amin toollogotoo hamragdaarai [2] zulsar2010 2010-10-13 2542
1822 ТООЛЛОГО 2010 [1] monh-monk 2010-10-12 5066
1821 Ким Чен Уныг улсын ирээдүйн удирдагч .... monh-monk 2010-10-11 1661
1820 mariana [1] mariana 2010-10-09 1690
1819 Их мөнгө буюу бага мөнгө [1] monh-monk 2010-10-08 2352
1818 Эзэнгүй айл шиг гэж үү? [1] monh-monk 2010-10-07 2001
1817 Эзэнгүй айл шиг Monte_kristo 2010-10-06 1543
1816 naidbargui kargoonoos bolgoomjlooroi [1] khishigeet 2010-10-05 1760
1815 mongolchuudaa helj ugnu uu [3] mglsok 2010-10-04 1836
1814 Та гэр бүлийн хүнээ харддаг уу? [2] i_love_you 2010-09-28 1981
1813 Хятадад үйлчлэх Оросын төмөр зам ба Монгол Улс i_love_you 2010-09-28 2004
1812 Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ? [7] i_love_you 2010-09-28 2282
1811 Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2158
1810 Зодуулж хараалгаж насыг барах уу? Гадаад залууг дагах уу? [1] i_love_you 2010-09-28 2294
1809 Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] i_love_you 2010-09-28 3944
1808 asuuyaa and naraaaa [2] tomax 2010-09-25 1542
1807 Эрчүүдээ өмөөрхөн........... [10] i_love_you 2010-09-24 2241
배너신청
자생병원

배너신청