Сая нэгээс эхэлдэг гэсэн нь яасан үнэн үг вэ? аргагүй л ардын үгэнд буруу байдаггүй юм болов уу даа.
Улаанбаатар хот сүүлийн хэдэн жил зам засаад дуусдаггүй болсон юм байна. Хотын зарим нэгэн дарга нарын мэдэхээр, хэлэхээр бол сая гаран хүнтэй, 100 гаран мянган машинтай хотд 365 хоног зам засдаг жамтай гэнэ ээ. Тиймээс нилээн хэдэн жилийн өмнөөс монголд мянганы зам гээг шинэ хэлц үг бий болж.
Энэ замыг дагаад соёл, хөгжил ирдэг жамтай бол 380 жил билүү дээ нээх оон жилийн түүхтэй хотын маань зам там болоод, хөгжил цэцэглэл, аз жаргалыг хэдхэн хүнд хүртээгээд байх шиг бодогдох юм.
Улаанбаатар хотд өдөрт 100 000 авто машин хөдөлгөөнд ордог гээд бодоорой. Дундажаар нэг машин өдөр 20 000 төгрөгний шатахуун хэрэглэдэг. Мэдээж том БОССуудын машин бол өдөрт 100 000 төгрөг иддэг гэж байгаа. 2009 онд Монгол улсын хилээр ХАМЕР гэдэг америк гаралтай Хятад машин 40 орчим орж иржээ гээд бодоорой.
За энэ ч яах вэ? орхиё. 20 000 төгрөг Х 100 000 машин = 2 000 000 000 төгрөг буюу 2 тэрбүм төгрөг. Гэтэл нөгөө соёл цэцэглэлтийг түргэсгэх гээд байгаа зам засвараас үүдэлтэй замын түгжрэлд орсон авто машин 20% илүү шатахуун хэрэглэдэг юм байна л даа. Тэгэхээр дээр 2 тэрбүм төгрөгний 20% буюу 400 сая төгрөг өдөрт жирийн бидний халааснаас гараад шатахуун импортлогч нарын халаасанд ордог юм байна. 400 сая төгрөг чины зөвхөн нэг өдөрт шүү дээ. Түүнийг та бүхэн 365 хоногт гээд бодоод үз дээ.
За ийм л учраас монголд зам засварын ажлыг өдрөөр,ид ачаалалтай цагаар, хамгийн их сайхан улиралуудаар хийдэг юм байна. Харин зам засварын төсөвийг нэг дахин нэмээд шөнийн цагаар хурдан хугацаанд хийлгэх нь УЛСад ашиггүй, жирийн ажилчин бидэнд ашигтай болоод байгаа гэнэ ээ\??? !!!\.
Зам заcварт өдрийн 50 000-100 000 төгрөгөөр ажилчин авч ажилуулбал 4000 ажлын байр бий болно. Харин өнөөдөр манай ажилчид өдрийн 10 000-15 000 төгрөгөөр дуртай дургүй ажлаад өөрийн ахан дүүсийн олсон мөнгөөр гараа угааж байна.
Өдрийн 100 000 төгрөгний хөлстэй ажил таслах монгол ажилчны оронд ажиллах сонирхолтой 100 000 монгол залуу гудамжинд шүлсээ хаяаад гадаад орны элчин сайдын яамдын үүдийг сахиж суугааг бодохоор...
Зам засах хэрэгтэй гэхдээ хэн нь бидний татварын мөнгийг хэмнээд хэнд өгөөд байна вэ?