Энэ сайтын энэ хуудас нэрнээсээ авахуулаад онцлогтой байх. Байх ч гэж байх ёстой л доо.
Хүмүүсийн шүүмж гарч байна гэдэг ажилд муу ч бай сайн ч бай үр дүн байна гэсэн үг.
Бидний хэдэн цөөхөн монголчууд хүний нутагт алдсан алдаа, ялагдсан ялагдал, гутрал болгоноороо дараагийн ялалт, ололт, баяр баяслын эхлэл болгож сурах хэрэгтэй бас шаардлагатай юм болов уу гэж бодох юм.
''Эх орондоо ирэгсдийг дэмжих төв'' гэдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулаад бичиг цаасны ажил ихтэй байлаа. Би монголоос гадаад оронд байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаална гэдэг саран дээр газар аваад ногоо тарьж зараад ... гэдэгтэй агаар нэг юм гэдгийг ойлгоод эсэргээр нь эх орнодоо эргэн ирэгсдийгээ дэмжээд байвал илүү их тустай юм гэж бодлоо, хийж эхэллээ.
Ар тал сайн бол гэдэг шиг хүний нутагт ирсэн эхний өдрөөсөө л харих тухайгаа, эхний авсан мөнгөө бариад монголд үүгээр юу хийж болох бол гэх мэт сайхан мөрөөдөл урсдаг. Ёстой л мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг шиг.
Солонгост байсан та бүхний найз, нөхөд, амраг хань, ах дүүс, танилууд чинь Монгол Улсад хүний зэрэгтэй явах нь та бүхний хүний нутагт итгэлтэй, ирээдүйтэй ажиллах эхний бөгөөд сонголгүй ганц алхам байж болох юм шүү. Үүнийг эрэгцүүлэн бодоорой.
Ингээд эх оронтой монгол хүн та бүхэндээ талын монгол нутгийн нийслэл Улаанбаатар хот дахь "Эх орондоо ирэгсдийг дэмжих төв" -с энэ өдрийн мэндийг болон ирэх олон олон өглөөний мэндтэй хамт хүргэе.
good luck