Бичлэгийн тоо 2,391

 

 



Монголын нүүрс моодонд орсон тухай дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлийн агентлагууд онцлох болов. Харин монголчуудын хувьд мөнөөх “моодонд ороод” байгаа нүүрсээ хэрхэн хилийн чанадад хүргэж, Япон, Солонгост нийлүүлэх нь “сэтгэлийн бэтгэ” болоод буй.

Үүний нөгөө талд Мон голын нутагт бий болох дэд бүтцийн “аварга” сүлжээг ямар нэгэн хэлбэрээр ашиглах гэсэн хоёр хөршийн санаархал хөл ороож байна. Европ, Ази тивийг холбосон хамгийн том хуурай газар буюу төвийн бүс болох Монголын нутгаар тавигдах төмөр зам Оросын гэхээсээ илүү Хятадын сонирхолд том утгаараа нийцэж байгаа нь нууц биш.

Тодруулж хэлбэл манай нүүрсийг урагш, хойш зөөх, ураныг улс дамжуулан худалдах сонирхлоос илүүтэй Хятадын бизнес төлөвлөгөө үүний цаана эртнээс өрнөх болжээ. Дэлхийн үйлдвэрлэгч болоод байгаа Хятадын бараа бүтээгдэхүүнийг хуурай газраар буюу далайн бус гарцаар Европт хүргэхэд Монголын төмөр зам тодорхой үүрэг гүйцэтгэх учиртай.

АМЕРИКААС “ЗУГТАХ” ХЯТАД ГАРЦ

Эдийн засгийн хямрал Америкийг сөхрүүлж, Европын холбоог чичрүүлж байх үед БНХАУ бэлэн мөнгөний “баялгаараа” дэлхийг гайхуулж, олон ул сад нөлөө бүхий том компаниудын хувь цааг худалдан авах болсон билээ. Хятадуудын төвлөрүүлж чадсан асар их гэдэг үгээр тодотгож болох мөнгөн санг дэлхийн улс орнуудыг бүрхсэн “Made in China” бүрдүүлсэн нь мэдээж.

Уйгагүй үйлдвэрлэлийнхээ хүчээр улс орон болгоны зах зээлээс хурааж чадсан эл хөрөнгө нь Хятадыг эдүгээ хамгийн нөлөө бүхий улс болгон хувиргаж, Хятадын зуунд хөтөлсөн гэж хэлж болно. Нэгэнт тогтоож чадсан энэ нөлөөгөө хадгалахад нь Америк ах нар Хятадын үйлдвэрлэгчдийн өмнө босго болон хөндөлсдөг.

Дэлхий нийтэд нийлүүлдэг нийт барааныхаа 70 хувийг усан зам буюу далайн тээврээр зөөж, үлдсэн хэсгийг нь хуурай газраар тээвэрлэдэг БНХАУ Америкийн далайн ноёрхлын өмнө толгой бөхийхөөс аргагүйд хүр дэг. Ялангуяа сүүлийн үед АНУын зүгээс Хятадтай харилцах харилцаандаа илэр хий хүйтэн хандах болсон билээ.

Эдүгээ БНХАУ харилцаагаа сэргээхийн тулд чимээгүй яриа хэлэлцээ хийхийг Цагаан ордноос хүсэх болсон. Гэвч тэд үүнийхээ зэрэгцээ Монголын нутгаар дайран, Оросыг өртөөлөн, Герман зэрэг Европын оронд хүрэх, цаашлаад дэлхий даяар “Made in China”-г цацах гарцыг эртнээс хийж эхэлжээ.

Тэдний энэ оролдлого Монголд ямар ашигтай вэ? ОРОСТ БҮР АШИГТАЙ Европын төмөр замын хамгийн нөлөө бүхий “сүлжээг эзэмшигч” германчууд буюу Германы төрийн өмчит төмөр замын “Deutsche Bann” компани Хятадын эл сонирхлыг хамгийн түрүүнд мэдэрсэн байна. Тиймээс ч тодорхой яриа хэлэлцээрүүд хийгдсээр иржээ. Гэвч Монгол, Оросын нутгаар хэрхэн хятад барааг зөөвөрлөх нь оньсого хэвээр үлдсэн байна.

Германчууд үүний учрыг ядах юмгүй олжээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын нутгаар дайрдаг төмөр замыг өнөөг хүртэл оросууд атгадаг. Тиймээс оросуудтай учраа олох шаардлага тулгарсан хэрэг. Үүнийг Германы талаас оросуудтай хувьцааны хэлбэрээр, төрийн төвшинд ярьж тохиролцон шийдсэн байдаг. Хоёр улсын дунд өнгөрсөн онд болсон хувьцааны бизнес үүнд гол үүрэг гүйцэтгэсэн гэж тодотгож болох юм.

Харин Монголын хувьд өөрийн нутгаар “Made in China”-г дамжуулахын тулд дэд бүтцээ өргөжүүлж, Орос руу чиглэсэн гарцаа илүү “нааштай” болгох шаардлага тулгарсан. Үүнийг манай төрийн томчууд хэдэн жилийн өмнө мэдэж байсан гэсэн мэдээ байгаа юм. Тиймээс Хятадын хүсэлтээр Алтанбулагийг “мартаж”, Сайншанд, Баруун-Урт, Чой балсангийн чиглэлийг сонгох нь төмөр замын дамжин өнгө рүүлэх тээврээс жилдээ 1,5 тэрбум ам.доллар олох боломж авчирсан талаар эх сурвалж мэдээлж байна.

Уг нь 3.0 тэрбум ногооны ашиг Монголд үлдэх учиртай боловч Монгол-Оросын хамтарсан төмөр зам гэдэг утгаараа тал хувь нь Оросын талд “шингэх” тохиролцоо хийгдсэн бололтой. Төмөр замын маргаан гэнэт дэгдэж, орос, монгол удирдлагуудын хооронд үе үе “гал авалцах” болсны шалтгаан энэ байсан гэж хэлж болно.

Ийнхүү Монголын Засгийн газар төмөр замын бодлогоо баталснаар “Made in China” гэсэн шошготой бараанууд хуурай замын гарцтай болох, монголчууд зөвхөн дамжин өнгөрүүлэх тээврээс жил бүр 1.5 тэрбум ам.доллар халааслах боломж бүрдэв.

ТЭГЭЭД НҮҮРСЭЭ ЯАХ ВЭ?

Яг энэ асуултыг ЗТАЖын сайд Х.Баттулга өөрөөсөө хэдэнтээ асуусан байж таарна. Хятадаас жил бүр тээврийн зардал нэрээр мөнгө халааслах, Монголын нүүрсийг аль болох ашигтай гарцтай болгох, боловсруулах гэхчлэн олон олон учир шалтгааныг нэгтгэхийн тулд эдийн засгийн уйгагүй тооцоо хийсэн нь мэдээж.

Хүн төрөлхтний эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жилд 15 дахин өсөж, дэлхийг бүхэлд нь ухаж зөөгөөд ч нүүрсээр энэ их хэрэглээг хангах нь 30 жилийн дараах өндөрлөгөөс харахад “найдваргүй ирээдүй” гэдгийг шинжээчид тооцоолж эхлэв. Тиймээс ч эрчим хүчний өөр эх үүсвэрийн эрэлд эрдэмтэд мордоод байна.

Тэднийг олон улсад нөлөө бүхий компаниуд санхүүжүүлэн, Эйнштейний энергийн хуулийг цааш задлах үүрэг хүлээлгэсэн нь шинжлэх ухааны салбарынхны аль эрт мэдэх болсон зүйл. Ийм тохиолдолд дэлхий нийтийн нүүрсний хэрэглээ ердөө 20-30 жилээр, сунгаад бодлоо гэхэд 50 жилээр хязгаарлагдах нь. Чухам байдал ийм байгаа үед 100 жилийн нөөцтэй хэмээн орд газруудаараа бахархах нь утгагүй болж хувирлаа.

Нүүрс үнэд орж буй багахан хугацааг ашиглаж, байгаа хар алтаа аль болох их хэмжээгээр олборлон худалдах шаардлага зүй ёсоор тулгарав. Тавантолгойгоо байж болох хамгийн хурдан хугацаанд эргэлтэд оруулж, нүүрсээ боловсруулан кокс, ган, зэс зэрэг бүтээг дэхүүн үйлдвэрлэх Аж үйлдвэрийн цогцолборыг яаралтай байгуулах нь цаг хугацаатай өрссөн асуудал болон тулгамдаад байна.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг хурдавчлан байгуулах нь Владивостокийг чиглэсэн төмөр замыг Монголын нүүрсний төлөө ашиглах гол шалтгаан болж байгааг ч мартах учиргүй. Өөрөөр хэлбэл, нүүрсний баялаг нөөцөөрөө тавд жагсдаг БНХАУ уурхайнуудаа хааж эхэлсний цаана 30 жилийн дараахыг харсан алсын “дотор ухаан” нуугдаж буй нь тодорхой болжээ. Үүнийг монголчууд бид ухаартлаа нүүрсэн дээр суусан гуйлгачин хэвээр үлдэж ч болох юм.

Эдүгээ Америкийн хамгийн том мэдээллийн агентлагуудын нэг “Ройтерс” Монголын төмөр замын бодлогыг шүүмжлэх болов. Энэ шүүмжлэлийг хойш тавиад, Монголын нүүрс болон Хятадын төмөр замын тээврийг сонирхсон сонирхол, Оросын бизнес ухаан Владивостокт уулзаж байгаа нь монголчуудад ашигтай нөхцөл үүсгэж буйг саная.

МООД МОНГОЛООР ДУУСАХ УУ?

Моод Монголоор дуусдаг гэсэн хорлонтой ёж үгийг бид хэлэх дургүй. Харин нүүрсний хувьд моод Монголоор дуусах ирээдүй харагдаж буйг дээр дурдсан нөхцөл шалтгаанууд нотолж байна. Монголын нүүрс моодонд орж байгаа нь сайн хэрэг боловч зөвхөн түүхий нүүрс ачуулах нь нэгэнт хоцрогдсон гэдгийг сануулах нь зөв болов уу.

Түүхий нүүрсээ гадагш зөөхийн тулд бүтэн жил телевиз, сониноор төмөр замын хэрүүл хийж, урд хөршийг зүглэсэн нарийн төмөр зам дээр хөндлөн хэвтсэн хэрэг үү гэсэн асуулт гарч ирнэ. Олзуурхууштай нь “Энержи ресурс” Ухаа худагийн нүүрсэнд эхний боловсруулалт хийж, угаагаад зөөхийг эрмэлзэн ажиллаж байна. Бага ч болов нэмүү өртөг хилийн наана үлдэнэ гэсэн үг.

Түүхий нүүрсний моодыг монголчууд цэглэж, нүүрсээ боловсруулан ган, зэс, эрчим хүч үйлдвэрлэн хөгжингүй орнуудад нийлүүлэх боломжийг одоохондоо Сайншандаар овоглоод буй аж үйлдвэрийн цогцолбор олгоно. Нүүрснээс 20 орчим бүтээгдэхүүн гарган авч, “утаа хийг” нь хүртэл ашигладаг шинэ технологийг германчууд Хятадтай хамтран нэвтрүүлээд удаагүй байгаа.

Цахилгаан эрчим хүч гээчийг анх нээснээс хойш “Ильичийн гэрлийн” төлөө дэлхий нийтээрээ уралдаанд гарсан. Гэрэл цахилгаан үйлдвэрлэдэг нүүрс гээчийг хар алт болгон залж, нүүрсний төлөө газар нутгаа онгичин, зарим нэгэн улс орныг гайтуулсан түүх ч бий. Гэтэл нүүрс моодноос гарах цаг айсуй аж. Ердөө хоёр, гуравхан аравнаар хэмжигдэж байна.

Тэгвэл нүүрсээ боловсруулаад, утааг нь хүртэл уушиглаж болдог агаар болгон хувиргаад худалдъя. Владивостокийг зүглэсэн 8.0 тэрбум ам.доллараар босох, 5600 км төмөр замаар ердөө “Made in China” шошго бүхий бараа, Х.Баттулга хоёрыг л зуун зууны турш зөөвөрлөөд байлтай биш.

Тэгэхээр, дамжин өнгөрөх тээврээс жил бүр олох 1.5 тэрбум ам.долларт ханаад суух хүсэл алга. Нүүрсээ боловсруулан хэдэн янзын бүтээгдэхүүн болгоод зөөе, заръя, илүү ихийг олъё. Тэр цагт л жинхэнэ “Forbes”-ийн тэргүүн нүүрнээ залрах үндэстний тэрбумтнууд Монголоос төрөх учиртай.

profile

1000 алтан зоостой явсанаас

1000 найзтай яв

                                   http://krilleer.blogspot.com/

                                           

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3711126/a87/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24449
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27974
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115728
1851 Бидний гурав хүрэхгүй хувь л монгол цусныхан гэнэ. [3] ╚»ιllιllι_Bizzard_ιllιll«╝ 2010-11-27 2409
1850 УЛС ТУНХАГЛАСНЫ 86 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ. monh-monk 2010-11-25 1684
1849 ЭРҮҮЛ ЭНХ monh-monk 2010-11-22 2014
1848 АЗ ЖАРГАЛ [2] monh-monk 2010-11-16 2472
1847 ЭХ ОРОНДОО ЭРГЭН ОЧИХ ҮНЭХЭЭР БОЛСОН ЮМ ГЭЖ ҮҮ??? [4] monh-monk 2010-11-13 2531
1846 HUMUUSEE MEDDEGNI HELEED OGOOCH [4] MR ESUDER 2010-11-13 2155
1845 Умард Солонгосын хоёр иргэн Өмнөдийн сэтгүүлч нартай уулзах гэж... [4] monh-monk 2010-11-12 2524
1844 darj orood vzeerei maksimus 2010-11-10 1866
1843 Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [4] ajilchin_zalyy 2010-11-09 3514
1842 toollogo [9] hazaa 2010-11-06 2292
1841 БНАСУ-с МОНГОЛ УЛС АЖИЛЧИД АВНА. [4] monh-monk 2010-11-05 2886
1840 АНХААРУУЛГА [4] ABAP 2010-11-04 2761
1839 Карераа солих хэрэгтэйг сануулах 10 дохио [2] ~ELLY~ 2010-11-02 2967
1838 harid hymdarsan zalu nas Hiimortoi Mgl 2010-11-02 2981
1837 Солонгост зэрлэгээр хороолгосон хөөрхий бүсгүйг зүгээр л мартах хэрэг үү [1] monh-monk 2010-11-01 2948
1836 Хүмүүсээ миний Буянаад урам хайрла [2] bayarmaa_korea 2010-11-01 3566
1835 МОНГОЛ УЛС, БНСУ-с ГЭРЭЭГЭЭР АЖИЛЧИН АВНА. monh-monk 2010-10-29 4777
1834 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8068
1833 БНСУ-ын 13 иргэнийг тагнуулынхан баривчилжээ. [8] monh-monk 2010-10-15 3059
1832 gadaad irgediin urlagiin vzgeslend mongol bvteel tavigdana.. [6] eegiinaa 2010-10-15 2802
1831 Хүчирхийлэгчийг тайган болгодог хууль үгүйлэгдэж байна [1] i_love_you 2010-10-15 2105
1830 Миний эх орон мөxөж устаж байна уу i_love_you 2010-10-14 1889
1829 Монголчуудын хүүхэд үрчлэх болон үрчлүүлэх ёс i_love_you 2010-10-14 2054
1828 Арxинд орсон эмэгтэй алкаш болдог гэж ярьдаг… i_love_you 2010-10-14 3106
1827 Нөхөр чинь худлаа ярьдаг уу? [1] i_love_you 2010-10-14 2284
1826 Монгол хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу? [11] i_love_you 2010-10-14 3205
1825 Монгол залуус оюун ухаан, авъяас чадвараа гайхуулж Дэлхийг байлдан дагуулж байна. [1] eegiinaa 2010-10-14 2734
1824 10n sariin 31 xvrtel xaraar amidarch bui irgeded bolomj.. [2] eegiinaa 2010-10-14 2754
1823 enterneteer hun amin toollogotoo hamragdaarai [2] zulsar2010 2010-10-13 2542
1822 ТООЛЛОГО 2010 [1] monh-monk 2010-10-12 5066
1821 Ким Чен Уныг улсын ирээдүйн удирдагч .... monh-monk 2010-10-11 1661
1820 mariana [1] mariana 2010-10-09 1690
1819 Их мөнгө буюу бага мөнгө [1] monh-monk 2010-10-08 2352
1818 Эзэнгүй айл шиг гэж үү? [1] monh-monk 2010-10-07 2001
1817 Эзэнгүй айл шиг Monte_kristo 2010-10-06 1543
1816 naidbargui kargoonoos bolgoomjlooroi [1] khishigeet 2010-10-05 1760
1815 mongolchuudaa helj ugnu uu [3] mglsok 2010-10-04 1836
1814 Та гэр бүлийн хүнээ харддаг уу? [2] i_love_you 2010-09-28 1981
» Хятадад үйлчлэх Оросын төмөр зам ба Монгол Улс i_love_you 2010-09-28 2004
1812 Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ? [7] i_love_you 2010-09-28 2282
1811 Эхнэрээ сонгож мэдэхгүй байгаа эрчүүдэд… [1] i_love_you 2010-09-28 2158
1810 Зодуулж хараалгаж насыг барах уу? Гадаад залууг дагах уу? [1] i_love_you 2010-09-28 2294
1809 Монгол гэр бүлийн үнэ цэнийг хэнээс нэхэх вэ? [1] i_love_you 2010-09-28 3944
1808 asuuyaa and naraaaa [2] tomax 2010-09-25 1542
1807 Эрчүүдээ өмөөрхөн........... [10] i_love_you 2010-09-24 2241
배너신청
자생병원

배너신청