Бичлэгийн тоо 2,391
Уг нь олонд танигдсан мессеж үгээрээ бол одоо ч “Зогсолтгүй эргэж байх” учиртай “Зоос” банк зогсох байтугай сураггүй болсон. Оронд нь нүд ирмэхийн зуур “Төрийн банк” гэгч бий болж үйл ажиллагаагаа явуулан бүх салбарууддаа том том хаяг зүүж зүсээ өөрчилсөн билээ. “Зоос”-ыг зогсоход “хувь нэмрээ харамгүй оруулсан” эрхмүүд гарын арван хуруугаар тооломгүй дэндүү олон ажээ. Зөвхөн нэг тэрбумаас дээш төгрөгийн зээлтэй олигархиуд гэхэд л 40 хол гарсан бөгөөд эд бүгдээрээ манай улс төр, бизнесийн салбарын акулууд. Нам хүчин, нутаг ус, хил хязгаарыг давсан олигархиудын сүлжээ “Зоос”-ыг “идэж” орхисон байна.

Тэрбумтан зээлдэгчдийн түрүү магнайд нэг удаа хэрэглээд хаядаг сальфетка шиг санаж сайхан охидтой харьцдаг Ц.Мянганбаяр захирал явна. “Алтны 100 сая тоннын нөөцтэй, урьдчилсан байдлаар дөрвөн миллъярд ам.доллараар үнэлэгдсэн, гурван км өргөн, 25 км урттай том уурхайгаараа барьцаалан “Зоос” банкнаас найман охин компанийхаа нэр дээр, мөн Ц.Мянганбаяр, Б.Сүхбат, Ц.Баярсайхан зэрэг нэр дээр 24 удаагийн үйлдлээр нийт дөчин гурван тэрбум гурван зуун жаран нэгэн сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун төгрөгийг зээлжээ. “Зоос” түүний зээлийг “муу” гэсэн ангилалд оруулж зогсолтгүй эргэх хүчээ зогсоох тоормоз болгожээ. Тэрээр өөрийн бүх хөрөнгөө ах дүү хамаатан садныхаа нэр дээр шилжүүлэн өөрийгөө “Монгол газар”-т ямар ч хамааралгүй гэж мэдэгдэх болоод удаж байгаа. Харин ахынхаа их хэмжээний хөрөнгийг хуваан эзэмшиж байгаа дүү нар нь “Монголд хүйтэн байна” гэж ялархан Хавайн аралд очиж дээд зэрэглэлийн буудалд өвлийг өнгөрөөсөн шигээ тансаглаж явна.

Тэрбумаар тоологдох өрөөрөө аман хүзүүнд давхиж яваа олигарх бол Ерөнхий сайд асан С.Баярын хэтэвч гэгддэг “Жаст”-ын Ш.Батхүү юм. Өөрийгөө нууц ноёнтон байхдаа их таатай хэмээн ярьдаг энэ эрхэм сүүлийн үед ил ноён болж хувираад байгаа.  Сайн ар тал С.Баярынхаа буянаар Улаанбаатар төмөр замд жилдээ 60 гаруй сая төгрөгний шатахуун нийлүүлж, монополь эрх эдэлдэг. Ш.Батхүү гэгчийн бизнес анх яаж цэцэглэсэн нь нууц агаад тэрээр дуулианы эзэн Г.Алтан хүүхнээс “Алтжин” компанийг гэнэт худалдан авснаараа нийт монголчууын танил болсон. Түүнээс өмнө “Жаст”-ын Батхүүг шатахууныг нь авдаг Төмөр замын ханган нийлүүлэхийн хэдэн нөхдөөс өөр хүн анзаардаг ч үгүй байсан биз. Жастын Батхүүгийн дараагийн нүүдэл С.Громовын “Чингис хаан банк”, “Братский ардын банк”, “Монгол даатгал” компаниудын хамтарсан консорциумын эзэмшлийн “Хадгаламж” банкийг гартаа оруулсан явдал байлаа. Үүнийхээ дараа Монголын дотоодын хөрөнгө оруулалтаар босгосон “Монгол шуудан” банкийг мөн л залгив. Ингэлээ гээд ч түүний санаа амраагүй. “Анод” банкийг дампууруулах ажиллагаанд хуруу хумсаа холоос дохисхийн оросуудад худалдаж, өөрөө ч эзэн суух гэсэн далд санаагаа хүрээнийхэндээ цухалзуулаад авсан гэх үгийг ойрынх нь хүмүүс задгай амлаад алдчихсан байх юм.

“Олон овоот”-ын уурхайг нэгэн зэрэг олон банкинд тавьж өрөнд баригдан гарах гарцаа хайж явсан Ц. Мянганбаяртай үгсэн зээлийн хүүг нь  бууруулна гэж тохиролцоод 50:50 хувиар “Олон овоот”-ыг эзэмших болсон гэдэг. Ш.Батхүүг одоо “Зоос”-ыг өөртөө наах арга боловсруулж суугаа гэж банкныхан ярьж байна. Гэхдээ тэрээр банк болгоныг залгиад байхаар их үл хөдлөх хөрөнгөтэй хүн биш. Хотын фракцийнхан, ерөнхий сайд асан С.Баяр нар холбоотой. Тиймээс “Зоос”-ыг гэрлийн хурдаар “Төрийн банк” нэр зүүж төр ивээлдээ авахад нөлөөлсөн байх талтай. “Төрийн банк” тун удахгүй “Жаст”-ын мэдэлд орчихвол гайхаад байх ч зүйл алга бололтой. Ц.Мянганбаярын хөрөнгийг Ш.Батхүү хамгаалж, Ш.Батхүүгийн хөрөнгийг төр хамгаалаад байна. Ш.Батхүү “Зоос” банкнаас найман охин компанийнхаа нэр дээр найман удаагийн үйлдлээр хорин гурван тэрбум дөрвөн зуун тавин долоон сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун төгрөгний зээлийг авч муу ангилалд багтсан өртэйгээр ар зээлийн 27,4 хувийг дангаараа эзлэн данхайж байна.

Тэрбумаас дээших өрөөрөө айргийн тавын гуравт харайж яваа эрхэм бол өнөөх алдарт С.В.Паушок юм. Тосон заамарыг “тоосон” Заамар болгож байсан, алтыг минь ухаж ашиг олчихоод төлбөрөөс зугтан алга болж адаг сүүлд нь эх орныг минь олон улсын шүүхэд өгөн ялалт байгуулж яваа тэнэмэл. Би Монголыг ялсан хэмээн Москвад хэвлэлийн бага хурал хийлгэж бардамнасан. “Зоос” банкны нийт зээлийн 11,8 хувийг эзлэх их мөнгө авсан Паушок энэ өрөө яах вэ? С.В Паушок “Бизнес партнёр” ХХК-ийн нэр дээр нэг удаа, “Алтан дорнод монгол” ХХК-ийнхаа нэр дээр хоёр удаа нийтдээ гурван удаагийн үйлдлээр арван тэрбум нэг зуун хорин сая зургаан зуун долоон мянга найман зуун төгрөг авчээ. Ц.Мянганбаяр, Ш. Батхүү нар  улс төрийн томчуудын хамгаалалтаар уснаас хуурай гарах нь бараг тодорхой болоод байна . Эх орны маань баялгийг дураараа ухаж баяжсан энэ цагаач эр бас л нэр цэвэр, санаа зовох зүйлгүй явсаар, жаргасаар байх уу?

Эдний араас “Мегаконкрит”, “Баян констракшн”ХХК-иудын таван тэрбум долоон зуун наян нэгэн сая нэг зуун тавин долоон мянган төгрөг “нэхэж яваа”. “Жамп-Алт”, “Петрожамп” ХХК-иуд ч таван удаагийн зээлээр зургаан тэрбум дөрвөн зуун дөчин гурван сая зургаан хорин нэгэн мянга зургаан зуун төгрөг, “Цаст Импекс” ХХК-ийн захирал Н.Баярсайхан найман удаагийн зээлээр дөрвөн тэрбум таван зуун далан зургаан сая нэг зуун зургаан мянган төгрөг авч амжжээ.

УИХ-ын гишүүн асан Батын Батбаатар гэж “Зоос”-ыг зогсоогчдын нэг бий. Цагтаа төр түшилцэж түмний итгэлийг хүлээж явсан экс гишүүн “Зоос” банкнаас авсан хоёр тэрбум есөн зуун жаран есөн сая есөн зуун ерэн хоёр мянга долоон зуун төгрөгийн зээлээ яах гэж суугаа юм бол доо. Чингэлтэй дүүргийнхээ намын даргын суудалтай зууралдаж, сандал ширээний хэрүүл хийж байхаар “Зоос”-ын өрийг хэрхэн барагдуулахдаа санаа зовниж явбал өөрт нь өлзийтэй байж мэднэ дээ. Зээл аваад эргэн төлөлт хийгээгүй нэг УИХ-ын гишүүн бол Тэрбишдагва. Түүний “ТБД” компани нь хоёр удаагийн зээлээр хоёр тэрбум хоёр зуун ерэн дөрвөн сая есөн зуун арван долоон мянган төгрөгийг авсан байна. Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1671 БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон [1] monh-monk 2010-03-27 2515
1670 Tsever murtei alhaach~ [2] ZULAAchin 2010-03-26 1688
1669 Дахин ажиллуулах хүсэлт гаргах тухай Korea News 2010-03-24 1816
» Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ. nikes 2010-03-23 2281
1667 НУЛИМАХГҮЙ ШҮҮ УЛААНБАТАР ХОТОО [3] monh-monk 2010-03-20 1815
1666 muu 76 [6] 33331111 2010-03-19 1362
1665 Ажил олгогч эзэд, ажилчдын уулзалт ӨДРИЙН МЭНД 2010-03-19 1279
1664 Монгол Улсад орчин үеийн зэвсэглэл бүхий арми үүссэний 89 жилийн ойн monh-monk 2010-03-18 2206
1663 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 2010-03-18 1437
1662 Cолонгост ажиллаж амьдарч буй Монгол залуучуудын хийсэн "Сайхан амьдарлын төлөө" УСК нээлт маргааш болно. XAPTAC 2010-03-17 1785
1661 гоожуур.ком зэрэгт гардаг хувийн нууцлалтай мэдээлэл бус [4] monh-monk 2010-03-15 4050
1660 Seoul hotin beleg temdeg [1] Hakuna Matata 2010-03-14 1770
1659 Цагаачлалын Алба Ансан хотод 15ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-13 1623
1658 hi~ eruul mend-iin devter? [1] javkhlan_s 2010-03-12 1507
1657 Дорилгжав : С.ЗОРИГ агсны хэргийг хаах хэрэгтэй гэж ээ monh-monk 2010-03-10 9906
1656 Өнгө мөнгөний сонгуулийн золиос [1] monh-monk 2010-03-08 1766
1655 Монголын төр мөнгийг ашгаа удаан өгөх төсөлд зарж байна monh-monk 2010-03-08 1788
1654 Япон өвгөний яриа [5] monh-monk 2010-03-08 2099
1653 Илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс болон шөнийн цагаар ажилласны ажилласны нэмэгдүүлсэн хөлс бодох аргачлал [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 3857
1652 Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай [9] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 1800
1651 ХҮСЭЛ [1] monh-monk 2010-03-08 2021
1650 Бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй орон сууц барина. [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-04 1763
1649 Манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад, гадагш гараад байна Levi`s 2010-03-03 1846
1648 solongos ruu yaj yrih be tuslaach [2] 012345 2010-02-27 1372
1647 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү? monh-monk 2010-02-27 1501
1646 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [1] monh-monk 2010-02-27 2448
1645 ХӨӨМИЙ монголынх биш болно гэж үү? [1] monh-monk 2010-02-27 1543
1644 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13844
1643 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1469
1642 Монголдоо эзэн байцгаая! [9] ☆∽zarko∽☆ 2010-02-26 1702
1641 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна [1] ӨДРИЙН МЭНД 2010-02-25 1655
1640 ANHNII UILDWER oyut87 2010-02-25 1549
1639 Хэрхэн хэмнэж сурах вэ? [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2383
1638 Эмч нар аа, тангаргаа сахицгаая [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2343
1637 Нийтээрээ хардаг, хүндэлдэг, сонсдог хүн хэн бэ? Унаагаар үйлчлэнэ. 2010-02-24 1727
1636 БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2543
1635 Орон сууц авах боломж танд бий [5] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2276
1634 УУЛ УУРХАЙ: Монголчуудаа нойрноосоо сэрж ... Монголын уул уурхайгаас 3124% -н ашиг олсон тухай олж уншицгаа [3] Маралгоо 2010-02-21 1871
1633 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1446
1632 Доктор Юрий Щербатых: Уур бол цөмийн бөмбөг [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-19 1743
1631 Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-19 2477
1630 Бар жилд тохиох дүйчин өдрүүд [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-18 1400
1629 Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ? ӨДРИЙН МЭНД 2010-02-17 2620
1628 Зөөвөрийн флеш дискүүд хэрэглээнээс халагдах цаг ойртжээ Маралгоо 2010-02-17 1554
1627 Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 4674
배너신청
자생병원

배너신청