Бичлэгийн тоо 2,391
 
     
   
2010 оны 2-р сарын 23
 
 
http://www.tsagtur.mn/index.php?option=com_content&view=article&id=1023:2010-02-23-07-47-18&catid=62:-1&Itemid=197
Хүн алж, байшин сав шатааж, хулгай дээрмийн ажил хүний санаанд оромгүй хэм­жээнд очсон өнгөрсөн долоо хоногийн үйл явдал нь нам төвтэй улс төрийн хүчнүүдийн хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрснийг гэрчилж байна. Монголын улс төрийн амьдрал эхээсээ адаг хүртлээ ялзарч муудан, ямар нэгэн муу муухай үр дагавар нэхэж байсныг харууллаа. Намын байраар сор залж, хүний амь гарздах болсон нь жирийн иргэдийн буруу юм уу? Иргэд, төрийн хамгаалалтын цагдаа, сэргий­лэхийн алба хаагчид эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирч, олон зуун залуус ачигдаад шоронгийн амьдралд орлоо. Арваннэгдүгээр анги төгсчдийн элсэлтийн бүртгэл­тэй давхацсан эл өдөр их дээд сургуульд бүртгүүлчихээд тарж явсан залуус ч энэ хоморгонд нь өртсөн бололтой.
 
  Олон хүчин зүйл нийлж аюул осол авчирсан энэ үйл явдлыг өнгөцхөн үзэгдэх, харагдах хэмжээнд тайлбарлахаас хэтрэх­гүй байгаа нь харамсалтай. Хууль тогтоох байгууллага руу буюу УИХ-ын гишүүн болохоор олон тэрбумаар мөнгө цацаж, үхэн хатан улайран дайрч байна гэдэг нь ялалт байгуулсан толгой намын хүнд машин механизм бүхий л салбарт ажиллаж түүгээрээ мөнгө төгрөг “хийх” боломжтойг харуулж байгаа хэрэг. Нэг үгээр хэлбэл ард түмний мөнгөөр, ард түмнээс сайхан амьдрах арга зам нь болдог. Тийм ч учраас олон арван иргэд хуучин шинэ намуудад итгэл үзүүлэхээ больж, иргэний байгууллагууд нэгдэн нийлж, эрх ашгийнхаа төлөө тэмцэлд боссон нь энэ удаагийн сонгуулийн онцлог байсан юм. Хороо дүүргийн засаг дарга нар бүгд МАХН-ын гишүүд байдаг. Сонгуулийн хэсгийн болон тойргийн хороодын дарга нар ч энэ бүрэлдэхүүнээр голдуу ажилладаг. Энэ давуу талдаа дулдуйдсан, дээрх аппаратыг дангаараа захирч ирсэн улалмжлалаараа сонгууль бүрт ялалт авчирах “түшиц бааз” сонгуулийн хороог МАХН энэ жил ч бас дээд зэргээр ашиглалаа.
 
  Ядуу орны хувь заяа, сонгуулийн үр дүн чухам эндээс л ихээхэн хамааралтай байдаг ажээ. Тиймээс л өнөөг хүртэл эрх мэдлээ алдахгүй гэсэн ганц эрх ашигт бүхнийг зохицуулан төр захиргааны байгууллагаас эхлэн бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал ч “ХУ” намынхнаар дүүрсэн байгаа. Ийм нөхцөл нөхцөл байдалд, ийм хүч тэнцвэргүй сонгуулийн тулаанд АН болон бие даан нэр дэвшигчид, бусад бүх хүчнүүд ямар ч горьдлогогүй гэдгийг сая болж өнгөрсөн сонгуулийн үр дүн бидэнд сайтар ойлгуулж өгсөн.
 
  Хүч тэнцвэргүй ийм байдалд хүмүүсийн хорсол, зэвүүцэл, МАХН руу дайрч давшин, байшин савыг нь шатаах үндсэн шалтгаан болж хүний амь үрэгдэж, хулгай дээрэм зэрэгцлээ. Ард түмний амьдрал дордохын хэрээр аливаа шударга бус явдал газар авч, түүний үр дагаврыг хэн нэгэн этгээд дангаараа эсвэл аль нэг намд тулган хүлээлгэх боломжгүй болдог юм байна. Эхлэл төгсгөл нь олдохгүй, огт шударга бус, эмх замбараагүй орчин нөхцөлд хэн нэгэнд энэ үйл явдлын зөв, бурууг үүрүүлнэ гэдэг аль аль нь шудрага бус зүйл бөгөөд зөвхөн аль нэг явцын хүрээнд л зөв бурууг хэсэгчилэн авч үзэхээс өөр арагүйд хүргээд байгаа юм. Тиймээс ч үзэгдэх байдлаараа байшин шатаасан хүмүүсийн буруу болгон нийгэмд харуулж, тэднийг шоронд суулган шийтгэх нь зөв гэж ойлгуулах санаархал бий. Уг нь шударга бус сонгуулийн тогтолцоо, намуудын эрх ашгийг хамгаалсан үйл явдал байсаар ирсэн нь муу муухай явдлын эх сурвалж болсоор ирсэн байлтай. Шийдвэрлэж чадаа¬гүй, шийдвэрлэхэд хүч мөхөсдсөн олон асуудал хуримт¬лагдсаар ингэж тэсэрч байна. Тэсрэх, тэсрэхдээ зөвтэй, буруутай олон амьтныг хамж шимээд, чирч оддогийг зарим хүн урьдчилан харж чадсан ч байж болох юм.
 
 
МАХН-ын байр яагаад шатав?
 
  МАХН гэсэн хаягтай байшин руу шилтэй бензин шидэж, түүний дээд давхруудад зориуд гарч түймэр тавьна гэдэг жирийн үзэгдэл яавч биш. Замдаа тааралдсан машин тэрэг, байшин барилгыг шатааж “галын наадам” хийгээд, улаан гал үзэн баярлаж бахархаж байна гэдэг зориудын явуулга төдийгүй, маш их атаа жөтөө дагуулсан хорслоо тайлж байгаа хэрэг. МАХН-ын байрыг, хэн, яагаад шатаав гэдэг асуулт яах аргагүй олон хүчин зүйлээс эх сурвалжтай юм. Нэгэнт авилгалд идэгдсэн замбараагүй төр засагтай учраас асуудал үнэн зөвөөр шийдэгдэнэ гэхээсээ илүүтэйгээр хууль хяналтын байгууллагаас хамааралтай шийдэгдэнэ бизээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэвийн журмаар ажиллаж долоо хоног болсны дараа олон нийт энэ асуудлыг дүгнэж, цэгнэх боломж арай дээр болно. Мэдээжийн хэрэг бүх л хүмүүсийг энэ явдалд хамаатуулсан. Жагсаалд оролцож, сонирхож байсан олон хүн эцсийн үр дагаврыг төсөөлөөгүй байсан нь үнэн. Хамгийн гол нь нурааж, шатаах, сүйтгэх бүхий л бэлтгэлийг хангаж оролцсон хүмүүсийг хэн турхирсан бэ? Тэд хаашаа алга болов? Цагдаа, хүчний байгууллагынхан яагаад ийм муу ажиллав гээд шил шилээ дарсан олон асуулт хариултгүй өнгөрөх байх даа.
 
 
 Чихэнд чийртэй “Ардчилал”
 
  АН өөрийнхөө түүхэн үүрэг зорилгоос ухарч сөрөг хүчний үүргээ умартан үзэл бодол, үйл ажлаараа МАХН-д ууссан нь өнөөдрийн нөхцөл байдлыг бүрэлдүүлэхэд түлхэц болсон.   АН энэ удаагийн сонгуулийг дахин мөнгөний сонгууль болгосон. Тэд хамгийн түрүүн “Эрдэнийн хувь”-ийг санаачилан сонгогчдын саналыг мөнгөөр үнэлж, сонгуульд оролцогч бусад нам, эвсэл, бие даагчдыг үзэл санааны өрсөлдөөнөөс өнгө мөнгөний тэнцвэргүй тулаанд урин дуудаж байв.
 
  Сонгуулийн өмнөх дүр зургийг эргэн нэг саная. АН-ын зүгээс ээлж дараалан сонгуулийн ялалтаа тунхаглаж, орой болгон телевизийн сувгаар үлгэр домгийн орноос ирсэн шидтэн мэт үлгэр хүүрнэн байсан. Ц.Элбэгдорж амандаа багтахгүй тоо хэлж, айл бүрт цахилгааны тоолуур шиг урсах мөнгө “гоожуулна” хэмээн нүүр нь ягаарч, нүд нь гялалзан, эргэн тойрноо алмайруулж, алга ташуулж суусан.
 
  Тойрог бүрт саналын хуудсыг тоолж байхад сонгуульд яллаа хэмээн тооцож байсан АН ингэж ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь яах аргагүй болж өнгөрсөн хар үйл явдлын хамгийн тодорхой учир шалтгаан болж байна. Найман жилийн турш сөрөг хүчин байж, ах намдаа ялагдсаны дээр дахиад дөрвөн жилийг ардаа хийх тэсвэр, тэв¬чээр дутсаны илрэл байлаа. Зөв¬хөн намын хэмжээнд бус олон хүний өнөөг хүртэл явж ирсэн замнал, амь амьдрал энэ сонгуу¬лиар цэглэгдэж байна. Улсын Их Хуралд л орохгүй бол өөр хийж чадаа ажилгүй, 10 гаруй жил парламентад суусан эрхмүүд өөрийнхөө жирийн иргэний амьдралыг огт төсөөлж байгаа нь ерөөсөө л манай хууль тогтоох байгууллага юу болж хувирсныг харуулж байгаа хэрэг.
 
  “1990 онд нэг ч хүний хамраас цус гаргалгүй улс төрийн ялалтаа авсан, 18 жил ардчиллын төлөө тэмцэж явахдаа” гэх яриа бүр улиг домог болтлоо чихэнд чийртэй сонсогдож, бүр яршиг болж гүйцлээ. Ямар ч нийгэмд ард олон дутагдах гачигдах зүйлгүй амгалан, тайван амьдрах л хүсэлтэй байдаг. “Ардчил­лаар 18 жил гангарлаа” гэсэн хэн нэгний үг мөн ч онож дээ гэж бодогдох боллоо. Хүний хамраас цус гаргаагүйн гавъяа харин ч “ХУ” намын хуучин үеийн дарга нарын гавъяа байсан гэвэл үнэнд арай илүү нийцнэ. Социалист, коммунистаараа дуудуулж, өнгөрсөн бүхнээ хараан зүхүүлсээр байгаад хүмүүс тэр дундаа хөгшчүүл ардчилсан намыханд дургүй болсон. Ингээд л сонгууль бүрт үр хүүхэд, ач зээ гээд эргэн тойрны хүмүүсээ “ХУ” намд саналыг нь өгүүлж заншиж дээ. Ардчилсан нам 18 жилийн хугацаанд бидний амьдралыг дээрдүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Харин одоо тэд “ХУ” намын хуучин дарга нараас ч дор орж дээ.
 
  Социализмын үеийн барилга байшингуудыг алга дарам цаасаар хувьчилж, иргэдэд улсын мөнгөөр хийсэн паспорт олгож, байсан малыг малчидад тарааж өгснөө тэд өөрсдийн гавъяа гэж олон жил гайхууллаа. Энэ мэт “амжилт”-аараа сайрхаж ардчиллыг өөрсдийн өмч мэт үзэх, шинэчлэгдэж, өсөн дэвжих чадваргүй, “ХУ” намынханд мэдлэг чадвараараа аль хэдийнэ гүйцэгдчихсэн тийм хүмүүст одоо болтол итгэл хүлээлгэж улс орныг тэргүүлэх улс төрийн хүчин хэмээн үзэх боломжгүйг энэ удаагийн сонгууль харууллаа.
 
  Нийгмийн хөгжил гэдэг бүтээлч бодит ажлын үр дүн байдгаас биш байгааг нь тарааж өгдөг гавъяа лав бишээ. Тиймээс ч 18 найман жилийн дараа нурааж тарааснаа эргээд барьж байгуулна хэмээн “Атрын аян”, “Үйлдвэржилт” гэж уриалах нь сэтгэлд нэг л буж өгөхгүй, хачин инээдтэй сонсогдож байсан. Иймэрхүү хий хоосон яриа, сүүлдээ бэлэн мөнгөний амлалтууд болон хувирч сонгуулийг том нам бүлэглэлүүдийн анхаарлын төвд оруулан, тэднийг эрүүл саруул ухаанаа алдахад хүргэсэн. Эрүүл бус сонгууль явж явж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх аргагүй байдалд хүргэлээ. Эрүүл бус нөхцөл байдал, эрүүл бус үр дагаврыг төрүүлж байгаа хэрэг.
 
 
 
Дайны хажуугаар дажин…
 
  Оройхон утас дуугарлаа. Хөдөөнөөс аав ярьж байна. “Хаана байна? Гэрээсээ гарч болохгүй шүү” гэж нэг амьсгаагаар хэлээд нөгөө ах чинь эхнэрээ дагуулаад талбай дээр жагсаж явна гэнэ. Сая телевиз харж суутал тэнд явж байх шиг харагдаад санаа зовоод ярьлаа. Тэгсэн “Эрх чөлөөнийхөө төлөө, шудрага сонгуулийн төлөө явж байна” гээд тоохгүй байна гэж гомдоллов. Харин нэг их удалгүй ах гэртээ харьж, аав ээжийг амраасан сураг гарав. Хувьсгалт намын байрыг галдан шатааснаас хойш сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэсэг нь тарж, харин эмх замбараагүй байдал үүсгэн ашиг хонжоо харсан нь үлдэж эвдэн сүйтгэж, эрээ цээрээ алдсан гэж жагсаалд оролцож байсан зарим хүмүүс ярьж байна. Ямар ч байсан эхэндээ улс төрийн шинжтэй эхэлсэн жагсаал цуглаан сүүлдээ зохион байгуулагчдынхаа хяналтаас гарч, олныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн нь үнэн. Үүнийг далимдуулж ашиг хонжоо хайсан, хутган үймүүлсэн хүмүүсийн “нар гарав”.
 
  Үдэш дахиад л утас дугарлаа. Дүү маань “Би хоригдчихлоо” гэж байна. Чи юу хийж тэрүүгээр явсан юм. Ажлаа тараад шууд харихад яадаг юм гээд хэсэг загналаа. Гэтэл тэр “Үгүй ээ, би ажил дээрээ хөл хорионд орчихсон. Улсын онцгой объектуудыг хамгаалалтад авч, онцгой байдал зарласан” гэж тайлбарлалаа. Энэ нь Ерөн­хийлөгчийн зарлиг гарч онцгой байдал тогтоохоос хэдэн цагийн өмнө буюу 23 цагийн үед болсон явдал. Ингэхээр энэ бүх үйл явдал, үймээн самуун, санаатай, зохион байгуулалттай хийсэн зүйл байж болох юм гэсэн хар төрөөд байгаа юм.
 
  Айдас түгшүүр дүүрэн нэг шөнийг үдэж, өглөө эртхэн босоод ажил руугаа яарав. Замын ихэнх хөдөлгөөнүүдийг хааж, телевиз, радиогийн үйл ажиллагааг зогсоож, буутай цэрэг хөлхөлдөн хот тэр чигээрээ дайны байдалд оржээ. Энэ тухай үйл явдлыг бүгд мэдэж байгаа. Үдээс хойшхон тамхи авахаар ТҮЦ явсан залуу алга болчихов. Хийх юмаа олж ядсан, хувийн өс хонзонгоо авах хүсэлтэй цагдаа нар хэнийг ч хамаагүй бариад, хориод байгаа нь үүгээр батлагдав. “Чи яасан их тамхи татдаг юм” гэж хэлээд бариад явжээ. Хүний төлөө биш, ямар ч нөхцөлд жирийн иргэдээ хохироож байдаг ийм нийгэмд амьдарч байгаадаа гутарч байна. Эрхэм таныг гэгээн цагаан өдрөөр ч аваад явах боломж ойр¬хон байна. Эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан иргэнийг, ТҮЦ орохоор ажил дээрээсээ гарсан хүнийг тэд цагдан хорьж байна. Үүгээр ч зогсохгүй дахин баривчилгаа хийнэ гэнэ. Телевизийнхэн, мөн цагдаагийнханы хийсэн дүрс бичлэгийг үндэслэн баривчлах ажиллагааг үргэлжлүүлэх сураг чих дэлсээд авлаа.
 
  Уг нь ерөнхийлөгч ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Бий болсон онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах, хохирлыг тодорхойлох, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох бүхий л арга хэмжээг одоо хуулийн дагуу шуурхай штабаар дамжуулан авч хэрэгжүүлж байна” гэсэнсэн. Харамсалтай нь нийт нийгмээрээ амгалан тайван болох бус харин түгшүүрийн харанган доор толгой гудгархан алхах болчихлоо.
 
 
 
Цагдаагийн байгууллага хууль зөрчиж байгаа юу?
 
  Цуглаанд оролцож байсан хүмүүсийн дотор галдан шатаах, эвдэж сүйтгэсэн ийм юм болно гэж төсөөлж байсан хүн ховрхон. Харин галдах зорилготой хэдхэн л хүн байсан. Ийм том хорлон сүйтгэх ажиллагаа хийх гэж байгаа хүн талбай дээр мөнгө тарааж явна гэхэд найман настай хүүхэд ч итгэхгүй. Нэг сувгаар явж байгаа мэдээллүүд бүхэлдээ нэг талыг баримтлан, энэ үйл явдлын хариуцлагыг иргэний хөдөлгөөнүүдэд үүрүүлэх гэсэн санааг агуулж байгаа нь хүчний байгууллагуудын үнэн нүүрийг харуулж байна.
 
  Иргэд Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг гарч ирэхийг цуглааны үеэр шаардаж байсан. Тэр үед эдгээр эрхмүүд хаана байв? Яагаад юу ч хэлэгүй байсаар үймээн самуунд хүргэв? Хууль хүчний байгууллага өөрийнхөө удирдлагатай робот гэдгээ сүүлийн өдрүүдэд ядуухан “баримт”, чадуухан санаагаараа илчилж орхив.
 
  Манай сэтгүүлийн энэ дугаарыг гарах үед телевиз, радиогийн бүх сувгийг хаачихсан байсан. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллага ажиллаж эхэлсний дараа энэ асуудлын ээдрээ, зангилаа олон нийтэд илүү ойлгомжтой болно гэж найдаж байна. Гэмгүй, мөрөөрөө явсан олон хүнийг хомроголон баривчилж, эрх чөлөөнд халдан цагдаагийн байгууллага хууль зөрчсөн тухай мэдээлэл гарсныг тэд худал гэж няцаасан..
 
Шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ гэж загнасан
 
  Энэ сарын 1-ний өдрийн үймээн самуунтай холбогдуулан олон хүнийг саатуулсан. Ингэж саатуулахдаа гэм зэмгүй олон хүнийг хомроголон авч яваад, зодож дарамтласан байх юм. Тэдний нэлээд хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа юм. Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хүртэл аваад явсан гэхээр цагдаагийн байгууллагын ямар арчаагүй дорой байгаа нь харагдах бизээ. Бид түр саатуулах байранд 24 цаг болоод гарч ирсэн залуутай уулзаж доорх ярилцлагыг авлаа
 
  - Хэзээ баригдаж, саатуулагд­сан бэ?
 
  - Үймээн болсны маргааш орой буюу долдугаар сарын 2-ны 18 цагийн үед ажлынхаа ойролцоох ТҮЦ орчихоод эргэтэл хойноос нэг цагдаа “Амрыг эрье” гэсэн. Пургон дээрээ дагуулж очоод зодож, машиныхаа шалан дээр доош харуулан хэвтүүлээд бороохойдож зодсоор улсын мөрдөн байцаах газар аваачсан. Ёо ёо гэхээр “Чи ганцхан удаа ёолж байхад, цаана чинь өчнөөн цагдаа өвдөж байна” гэж хэлж байсан. Тэр ТҮЦ-нээс юм авч байсан өөр нэг залуу, насанд хүрээгүй хоёр хүүхдийг ч авч явсан. Цагдаа нар ёолохоор баашиллаа гээд, дугарахгүй байхаар гүрийлээ гээд л зодоод байсан.
 
  - Байцаалт авсан биз дээ? түр саатуулах байрны орчин нөхцөл ямархуу байна?
 
  - Улсын мөрдөн байцаах газарт бид дөрвийг ээлжлэн бай­цааж, үймээн самууны үеэр тэнд очсон уу гэсэн ганц асуулт тавиад “Очоогүй” гэж хариулахаар зодоод байсан. Тэр ч бүү хэл тэнд очсоныг чинь гэрчлэх зураг, бичлэг байгаа гэж сүрдүүлээд зодсон. Тавьсан асуултдаа заавал “Очсон” гэдэг хариу л авахыг хүсч байсан. Тэндээсээ ганц худаг руу ачина гэж байсан ч тэнд хүн хүлээж авахгүй гээд дэнжийн мянгын түр саатуулах байр луу хүргэхээр болсон. Ингэхдээ замдаасаа хүн нэмж ачсаар 30 гаруй хүнийг тэнд аваачсан. Харгалзаж байсан цагдаа нарын нэг нь суу гээд, нөгөө нь зогс гээд, аль аль нь тушаал биелүүлсэнгүй гэж цохиж зодож байсан. Биднийг ганц машины гаражид зуу зуугаар нь хонуулсан. Гадаа хонуулна гэж байсан ч бороо орсон болохоор гаражид оруулсан л даа. Маргааш өглөө нь үймээний үеэр зодуулсан цагдаа нар ирж өөрсдийгөө зодсон хүмүүсийг ялгаад, дараа нь шээсний шинжилгээгээр архи уусан эсэхийг тогтоож нэг хэсгийг, зураг бичлэгтэй тулгаж нэлээд хүнийг авч явсан. Үймээнд оролцсон залуусыг цагдаа нар голдуу баруун гар тал руу нь цохиж бороохойдож байсан бололтой бүх хүмүүсийн баруун гарыг шалгаад хөхөрсөн, шархтай хүмүүсийг ч ялгаж байсан.
 
  - Баригдсан хүмүүсийн дунд гэмгүй хүн олон байсан уу?
 
  - Зүгээр явж байгаад баригдсан хүн зөндөө байсан. Надтай хамт түр саатуулах байранд очсон хүмүүсийн ихэнх нь 14-17 насны хүүхэд байсан. Зарим нь гэрийнхээ гадаа тоглож байгаад баригдаж ирсэн гэх хүүхэд ч байсан. Миний бодлоор цагдаа нарт хүн барьж ирэх нормын тоо тогтоож өгсөн байх. Тэгээд л тэд хэнийг ч хамагүй баривчлаад саатуулаад байсан болов уу.
 
  - Түр саатуулах байранд хоол, унд өгсөн үү?
 
  - Хоол унд бараг өгөөгүй. Өглөө жаахан талх өгсөн нь хатчихсан, бас эвгүй амттай байсан болохоор идээгүй. Өдөр нь гэдэстэй будаа өгсөн. Халбага нь заваан байсан болохоор тогооч эгчээс нь сольж өгөхийг гуйсан. Харин тэр эгч “Та нар шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ” гээд загнаад байхаар нь хоолоо идээгүй.
 
  - Хэзээ суллагдсан бэ?
 
  - Маргааш нь ээж батлан даалтаар гаргахаар хөөцөлдөж, ажил дээрээс тодорхойлолт гар­гуулж би дэнжийн мянгаас эргээд улсын мөрдөн байцаах газарт ирсэн. Энэ үеэр монгол телевизийн сурвалжлагч нар ирж ярилцлага авах гэж байсан. Байцаагч, дарга нар нь “Биднийг огт зодоогүй, хоол унд сайн өгсөн гэж хэл. Зааснаас өөр үг хэлж болохгүй” гэсэн. Батлан даалтаар гарахаар болж байцаагчаас тэлээ, түрийвч, гар утсаа авахаар орох хооронд хүртэл зодож, дарамтласан. Гарынхаа үсгийг хурдан зурсангүй, өрөөнд өмдөө тэлээлэх гэлээ, ширээн дээр юм тавьлаа гээд хийсэн үйлдэл бүхнийг буруутган цохьж байсан.
2008 он
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2888805/bf3/trackback

profile

эмүгэ

2010.03.12 21:06:24
*.158.86.189

oдоо ч  шоронд  хийж ,зодох  нүдэх ,  буудаж  алах  хэвээрээ  байгааштээ. монголд  амьдрах  хэцүү..

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1671 БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон [1] monh-monk 2010-03-27 2515
1670 Tsever murtei alhaach~ [2] ZULAAchin 2010-03-26 1688
1669 Дахин ажиллуулах хүсэлт гаргах тухай Korea News 2010-03-24 1816
1668 Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ. nikes 2010-03-23 2281
1667 НУЛИМАХГҮЙ ШҮҮ УЛААНБАТАР ХОТОО [3] monh-monk 2010-03-20 1815
1666 muu 76 [6] 33331111 2010-03-19 1362
1665 Ажил олгогч эзэд, ажилчдын уулзалт ӨДРИЙН МЭНД 2010-03-19 1279
1664 Монгол Улсад орчин үеийн зэвсэглэл бүхий арми үүссэний 89 жилийн ойн monh-monk 2010-03-18 2206
1663 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 2010-03-18 1437
1662 Cолонгост ажиллаж амьдарч буй Монгол залуучуудын хийсэн "Сайхан амьдарлын төлөө" УСК нээлт маргааш болно. XAPTAC 2010-03-17 1785
1661 гоожуур.ком зэрэгт гардаг хувийн нууцлалтай мэдээлэл бус [4] monh-monk 2010-03-15 4050
1660 Seoul hotin beleg temdeg [1] Hakuna Matata 2010-03-14 1770
1659 Цагаачлалын Алба Ансан хотод 15ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-13 1623
1658 hi~ eruul mend-iin devter? [1] javkhlan_s 2010-03-12 1507
1657 Дорилгжав : С.ЗОРИГ агсны хэргийг хаах хэрэгтэй гэж ээ monh-monk 2010-03-10 9906
» Өнгө мөнгөний сонгуулийн золиос [1] monh-monk 2010-03-08 1766
1655 Монголын төр мөнгийг ашгаа удаан өгөх төсөлд зарж байна monh-monk 2010-03-08 1788
1654 Япон өвгөний яриа [5] monh-monk 2010-03-08 2099
1653 Илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс болон шөнийн цагаар ажилласны ажилласны нэмэгдүүлсэн хөлс бодох аргачлал [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 3857
1652 Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай [9] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 1800
1651 ХҮСЭЛ [1] monh-monk 2010-03-08 2021
1650 Бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй орон сууц барина. [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-04 1763
1649 Манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад, гадагш гараад байна Levi`s 2010-03-03 1846
1648 solongos ruu yaj yrih be tuslaach [2] 012345 2010-02-27 1372
1647 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү? monh-monk 2010-02-27 1501
1646 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [1] monh-monk 2010-02-27 2448
1645 ХӨӨМИЙ монголынх биш болно гэж үү? [1] monh-monk 2010-02-27 1543
1644 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13844
1643 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1469
1642 Монголдоо эзэн байцгаая! [9] ☆∽zarko∽☆ 2010-02-26 1702
1641 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна [1] ӨДРИЙН МЭНД 2010-02-25 1655
1640 ANHNII UILDWER oyut87 2010-02-25 1549
1639 Хэрхэн хэмнэж сурах вэ? [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2383
1638 Эмч нар аа, тангаргаа сахицгаая [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2343
1637 Нийтээрээ хардаг, хүндэлдэг, сонсдог хүн хэн бэ? Унаагаар үйлчлэнэ. 2010-02-24 1727
1636 БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2543
1635 Орон сууц авах боломж танд бий [5] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2276
1634 УУЛ УУРХАЙ: Монголчуудаа нойрноосоо сэрж ... Монголын уул уурхайгаас 3124% -н ашиг олсон тухай олж уншицгаа [3] Маралгоо 2010-02-21 1871
1633 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1446
1632 Доктор Юрий Щербатых: Уур бол цөмийн бөмбөг [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-19 1743
1631 Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-19 2477
1630 Бар жилд тохиох дүйчин өдрүүд [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-18 1400
1629 Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ? ӨДРИЙН МЭНД 2010-02-17 2620
1628 Зөөвөрийн флеш дискүүд хэрэглээнээс халагдах цаг ойртжээ Маралгоо 2010-02-17 1554
1627 Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 4674
배너신청
자생병원

배너신청