Бичлэгийн тоо 2,391
Манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад, гадагш гараад байна
-Нүүдэлчдийн түүх, соёлын цогцолбор дэлхийд байгаагүй гайхамшиг болно-

Арвангуравдугаар зуунд эзэн Чингис 
Арга билэг, ирт сэлмийн хүчээр овог аймгаа хурааж 
Азийн цээжинд "Хамаг Монгол" гэж сийлсэн болой 
Хорин нэгдүгээр зуунд Монголын төр 
Хосгүй их түүх, соёлоо нэгтгэж 
Хорвоогийн түүхэнд "Их Монгол" гэж бичигдмой 

Монгол орон, монгол үндэстэн бол Евроазийн өргөн уудам нутагт олон мянган жил оршин тогтносоор ирсэн нүүдэлчин овог, аймаг, улсуудын түүх, соёлын эхний бөгөөд сүүлчийн гал голомт. Хүн төрөлхтөний түүх, уламжлалын өргөөний хорол тооныг нүүдэлчдийн, суурин амьдрагчдын гэсэн хоёрхон төрлийн өв соёл хас эрдэнийн багана мэт тулж байдаг.

Гэтэл монголчууд хот суурин газар шавалдан суух болсноор дээдсийн түүх баринтагласан уудам нутаг минь эзгүйрч, бүхэл бүтэн хүн чулуу ч алга болоод олдохгүйд хүрлээ. Гаднын аянчин, жуулчид Монгол орны онгон дагшин байгаль, нүүдэлч түмний өвөрмөц амьдрал, түүх, соёлыг л үзэх гэж наашаа зүтгэдэг атал цогц байдал, нэгдсэн бодлого байхгүйн хар гайгаар тэдэнд нэг мөр ойлголтыг өгч чадахгүй байгаа нь нууц биш билээ.

Чухам өөрсдийнхөө "хүнийрхэг" хандлагыг таслан зогсоох, өв соёлоо үнэ цэнтэй, халдашгүй дархан байлгах үүднээс Шинжлэх ухааны академи санаачлан Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор" байгуулах төсөл боловсруулсан нь нэн сайшаалтай хэрэг болжээ.

Энэ талаар Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшинтэй хөөрөлдлөө.

-Цогцолбор байгуулах санал хаанаас гарсан юм бол?
-Шинжлэх ухааны академийн харьяа Монголын түүх, соёл, хэлний гэхчлэн зургаан хүрээлэн бий. Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн. Нүүдлийн соёл иргэншлийг судлах хүрээлэн, Соёл урлагийн хүрээлэнгийн эрдэмтэд анхны саналыг гаргасан юм. 2008 оны сүүлчээр.

Академийн ерөнхийлөгч болсныхоо дараа би тэдний саналыг үндэслэн судалгааг нь нэгтгэж төсөл болгоод Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан түүхтэй.

-Манай улс түүх соёлын дурсгал элбэгтэй л гэдэг. Гэтэл зун, урин дулааны хэдхэн сард жуулчид ирэхэд л үзүүлж харуулах зүйлээр хомс, үнэндээ жуулчдын нүдийг хужирлаж, тэдний мөнгийг салгаад аваад үлдэж чаддаггүй гэсэн шүүмж байдаг шүү дээ. Энэ цогцолбор ийм байдлаас манайхныг гаргах зорилготой байлгүй?
-Тийм ээ. Үнэндээ түүх, соёлоо таниулах, үзүүлэх зүйлээр үнэхээр хомс. Эрдэмтэд бид дөрвөн үндэслэл гаргасан юм.

-Дэлгэрүүлж тайлбарлаач?
-Нэгдүгээрт, Монголыг, манай түүхийг сонирхох хүмүүс нэмэгдэж байна. 13 дугаар зууны үеийн их эзэнт гүрний дурсгалыг хайж байна. Гэтэл бидэнд энэ тухай дэлгэсэн зүйл алга. Хархорин л гэнэ. Дэлхийн бүх орны соёлын өвтэй танилцсан ЮНЕСКО-гийн Соёлын асуудал хариуцсан дэд захирал Хархоринд оччихоод надад хэлж байсан. "Үзэх юм алга, хамаг зүйл чинь газар дороо л байна шүү дээ" гэж. Ил музей байгуулаач гэсэн. Манай археологич нар үүн дээр анхаарч ажиллаж байгаа. Нэг үндэслэл нь энэ.

Мөн Монгол сүүлийн жилүүдэд палеонтологийн олдвороороо дэлхийд эхний тавд багтдаг боллоо. Монгол Улсын шинжлэх ухааны нэр хүндийг авч явж байгаа хэд хэдэн салбарын нэг нь энэ. Палентологийн олдвор төдийгүй түүний судалгаа, мэдээлэл гаргах талаар манайх дэлхийн шинжлэх ухаанд шинийг бий болгож байгаа. Археологийн судалгаа ч сүүлийн үед манайд их өргөжиж байна. Монгол-Франц, Монгол-Япон, Монгол-Солонгос, Монгол-Хятад, Монгол-Оросын гэхчлэн нийт 7-8 экспедиц ажиллаж, малтлага нь зөвхөн 13 дугаар зууны төдийгүй Хүннү гүрний үе, түүнээс хойшхи Монголын Эзэнт гүрнүүдийн түүх соёлын маш чухал олдворуудыг олж байна. Эдгээр олдворуудаа бид үндсэндээ гадаадад гаргачихаж байна. Нэг бол гадаадын музейд байна.

-Монголын нутаг дэвсгэрээс олдсон үнэт олдворуудыг гадаадын музейд тавьж, тэндхийн эрдэмтэд судалж байна гэсэн үг үү?
-Тэнд лаборатори нь байна, тэнд л судалгаагаа хийлгэж байна гэх үү дээ, бид чинь. Тухайлбал, 2007 онд Алтайн нуруунаас мөстлөгийн гүнээс олдсон муми байна. Тэр л гэхэд тухайн жилийнхээ дэлхийн хамгийн том 10 олдворын нэгд бүртгэгдсэн шүү дээ. Судалгаа нь Герман, Орост хийгдэж байна. Үндсэн эхээ аваад ирсэн, манай Археологийн хүрээлэнгийн жижигхэн подвольд л байж байна, одоо.

Хүннү болоод Эзэнт гүрний үеийн соёлтой холбоотой олдворууд маш олон гарч ирж байгаа. Эдгээрээ дэлгэж үзүүлдэг, өөрсдөө засч сайжруулдаг лабораторитой болъё, орчин үеийн музейтэй болъё гэсэн маань шинжлэх ухааны талаасаа бидний том зорилго байсан. Эхнийх нь эх орноо сурталчлах, нөгөө нь эрдэмтдээ ажиллах нөхцөл бололцоогоор хангахад чиглэсэн зүйл. Харин гурав дахь үндэслэл маань аялал жуулчлал.

Байгаль, орчин, аялал жуулчлалын яам биднийг дэмжиж байгаа. Жуулчдад үзүүлэх юм үнэхээр хомс байгаа. Чингисийн өлгий нутгаар л очиж байна, баруун монголчуудын соёлыг үзэхээр Алтайн зүг явж байна. Хархоринд оччихоод буцаж байна. Үүнээс хэтрэхгүй байна.

-Улаанбаатарт бол шашны зан үйлийг голдуу илтгэх ижил шахам хэдэн музей л байна, тийм үү?

-Харин тийм ээ, хэдэн музей л бий. Үнэхээр өөр зүйл байхгүй. Энэ бүгдийгээ холбоё гэсэн нь миний хэлэх гурав дахь үндэслэл юм. Дөрөв дэх том зорилт бол эх оронч хүмүүжил, ёс зүйтэй байх уламжлал. Залуус, хүүхдүүддээ энэ бүгдийгээ үзүүлье. Их орчин үеийн музей байх тул тэд сонирхоно.

Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор нь Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, XX зууны монголчууд галарей, төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын музей, Эзэн Чингисийн музей, концертын танхим бүхий Соёлын музей, Спортын талбай, автомашины гарааш, зогсоол, Үйлчилгээний төв, Захиргааны барилга, зочид буудал зэргээс бүрдэх юм.

-Энэ төслөө та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад танилцуулсан. Тэд юу гэж байх юм, дэмжиж байна уу?

-Хамгийн их баярлаж байгаа зүйл маань энэ. Тэд их сайхан хүлээж авч, дэмжиж буй. Ерөнхий сайд С.Батболдтой уулзахад тэр "Маш чухал ажил байна. Эрдэмтдийнхээ санааг дэмжье. Хувьцаат компани байгуулж, хөрөнгө босгоё. Дэлхийд нэгдүгээрт байгаа олдвор, үзмэрээ тавих тул алтан хувьцааг Засгийн газарт хадгалъя" гэсэн сайхан санаа хэлсэн. 

-Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах тооцоо байгаа вэ, цогцолборыг барьж босгоход?
-Төсөл хоёр үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр шат 2010-2012 онд, дараагийнх нь 2013-2015 онд хэрэгжиж дуусахаар төлөвлөсөн. Нийт 23,7 тэрбум төгрөг гэсэн урьдчилсан байдлаар тооцоо гарсан.

-Уг нь ч тэрбум гэдэг том тоo санагддаг байлаа. Одоо бол харин...?
-Зургаа, долоон хувийн компани энэ төсөлд оролцох саналаа илэрхийлээд байна.

-Энэ цогцолбор хотын тэг цэгээс 40 км, "Чингис хаан" нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах нисэх онгоцны буудлаас 30 км-ийн зайтай гэж төслийн танилцуулгад байна?
-Тусгай хамгаалалттай газар нутгаас авч байгаа. Бугын сангийн аж ахуйн наад талын ам шүү дээ. Дөрвөн га газар, үүнээс 2,9 га-д нь энэ бүтээн байгуулалтыг хийнэ. Бусад нь ногоон талбай байх юм. Байршил нь их аятайхан. Цахилгаан эрчим хүч татна гэхэд л 3,5 км. Кувейтийн сангаас хөрөнгө гаргаж барьсан замаас цааш 6 км зам л шинээр барина.

-Хувьцаа гаргачихвал иргэд, олон түмэн оролцох бүрэн боломжтой болно. Тэд яаж хүлээж авна пж та бодож байна?
-Иргэд талархалтай хүлээж авна гэдэгт итгэж байна. Сүүлийн хоёр cap ярилаа.
Монголын соёлын өв алдагдаж байна, хятадууд хөөмийг өөрийн нэр дээр бүртгүүлж байна гээд л. Энэ бол өнгөц хэлбэр нь. Үүний цаана манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад байна, гадагш гараад байна.

Эрээний талд динозаврын баримлуудаар хөшөө байгуулчихсан байна. Үүний чинь цаана "Динозаврын өлгий нутаг бол манайх аа. Энд л ирж үз" гэсэн үзлийг бий болгох маркетинг явж байна. Гэтэл тэнд нэг бодит динозавр, 100 хиймэл, чихмэл эд байгаа шүү дээ. Бид бол нэг жинхэнэ. гурван хиймэл үзмэр хийе гэж байгаа. Дэлхийд байхгүй стандарт шүү.

-Музейд манай үзмэрийн тоо хангалттай хүрэлцэж чадах уу. Энэ цогцолборт л гэхэд зургаан янзын музей байх нь байна шүү дээ?
-Хангалттай байна, бид тооцоогоо гаргасан. Үзмэр давхцахгүй. Үүнд санаа зовох хэрэггүй. Монголчууд бүдүүлэг л гэнэ. Хүн төрөлхтний анхны сойзыг монголчууд хэрэглэж байсан гэдгийг археологичид гаргаад ирчихсэн байгаа. Энэ үзмэрийг л гэхэд огт дэлгээгүй байгаа. Энэ мэтчилэн бий бий. Зургаан музейд мянга гаруй үзмэр тавигдана. Палеонтологийн музейд л гэхэд 120 гаруй динозавр тавина.

-Музейн зориулалттай барилга гэж хуучнаар Лениний музейг л хэлдэг. Өөр байхгүй юу?

-Тийм ээ, байхгүй.

-Тэнд баригдах музейн зургаан барилга мэдээж зориулалтын эд байна биз дээ?

-Тэгнэ. Палеонтологийн музейнх гэхэд бидэнд Япон, Америкийнх гэсэн хоёр зураг ирчихээд байгаа. Их аятайхан болох болов уу. Манай монгол иргэдийн дэмжлэгийг хүлээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Тийм болохоор дэлхий энэ цогцолборыг сонирхоно 00, итгэл төгс байна.

Ц.Энхмаа 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2863093/6ce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1671 БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон [1] monh-monk 2010-03-27 2515
1670 Tsever murtei alhaach~ [2] ZULAAchin 2010-03-26 1688
1669 Дахин ажиллуулах хүсэлт гаргах тухай Korea News 2010-03-24 1816
1668 Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ. nikes 2010-03-23 2281
1667 НУЛИМАХГҮЙ ШҮҮ УЛААНБАТАР ХОТОО [3] monh-monk 2010-03-20 1815
1666 muu 76 [6] 33331111 2010-03-19 1362
1665 Ажил олгогч эзэд, ажилчдын уулзалт ӨДРИЙН МЭНД 2010-03-19 1279
1664 Монгол Улсад орчин үеийн зэвсэглэл бүхий арми үүссэний 89 жилийн ойн monh-monk 2010-03-18 2206
1663 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 2010-03-18 1437
1662 Cолонгост ажиллаж амьдарч буй Монгол залуучуудын хийсэн "Сайхан амьдарлын төлөө" УСК нээлт маргааш болно. XAPTAC 2010-03-17 1785
1661 гоожуур.ком зэрэгт гардаг хувийн нууцлалтай мэдээлэл бус [4] monh-monk 2010-03-15 4050
1660 Seoul hotin beleg temdeg [1] Hakuna Matata 2010-03-14 1770
1659 Цагаачлалын Алба Ансан хотод 15ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-13 1623
1658 hi~ eruul mend-iin devter? [1] javkhlan_s 2010-03-12 1507
1657 Дорилгжав : С.ЗОРИГ агсны хэргийг хаах хэрэгтэй гэж ээ monh-monk 2010-03-10 9906
1656 Өнгө мөнгөний сонгуулийн золиос [1] monh-monk 2010-03-08 1766
1655 Монголын төр мөнгийг ашгаа удаан өгөх төсөлд зарж байна monh-monk 2010-03-08 1788
1654 Япон өвгөний яриа [5] monh-monk 2010-03-08 2099
1653 Илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс болон шөнийн цагаар ажилласны ажилласны нэмэгдүүлсэн хөлс бодох аргачлал [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 3857
1652 Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай [9] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 1800
1651 ХҮСЭЛ [1] monh-monk 2010-03-08 2021
1650 Бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй орон сууц барина. [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-04 1763
» Манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад, гадагш гараад байна Levi`s 2010-03-03 1846
1648 solongos ruu yaj yrih be tuslaach [2] 012345 2010-02-27 1372
1647 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү? monh-monk 2010-02-27 1501
1646 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [1] monh-monk 2010-02-27 2448
1645 ХӨӨМИЙ монголынх биш болно гэж үү? [1] monh-monk 2010-02-27 1543
1644 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13844
1643 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1469
1642 Монголдоо эзэн байцгаая! [9] ☆∽zarko∽☆ 2010-02-26 1702
1641 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна [1] ӨДРИЙН МЭНД 2010-02-25 1655
1640 ANHNII UILDWER oyut87 2010-02-25 1549
1639 Хэрхэн хэмнэж сурах вэ? [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2383
1638 Эмч нар аа, тангаргаа сахицгаая [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2343
1637 Нийтээрээ хардаг, хүндэлдэг, сонсдог хүн хэн бэ? Унаагаар үйлчлэнэ. 2010-02-24 1727
1636 БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2543
1635 Орон сууц авах боломж танд бий [5] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2276
1634 УУЛ УУРХАЙ: Монголчуудаа нойрноосоо сэрж ... Монголын уул уурхайгаас 3124% -н ашиг олсон тухай олж уншицгаа [3] Маралгоо 2010-02-21 1871
1633 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1446
1632 Доктор Юрий Щербатых: Уур бол цөмийн бөмбөг [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-19 1743
1631 Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-19 2477
1630 Бар жилд тохиох дүйчин өдрүүд [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-18 1400
1629 Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ? ӨДРИЙН МЭНД 2010-02-17 2620
1628 Зөөвөрийн флеш дискүүд хэрэглээнээс халагдах цаг ойртжээ Маралгоо 2010-02-17 1554
1627 Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 4674
배너신청
자생병원

배너신청