Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу?
Уншсан 2448 vote 0 2010.02.27 22:23:20Уншсан 969 vote 0 2010.01.18 13:01:00
?
Тиймээ. Аль нь байгалийн гамшиг аль нь хариуцлагын гамшиг юм бол.
МАХН (Монголын Ардчилсан Хувьсгалт Нийгэмлэг) өөрсдийн хий амлалтаа биелүүлэх гээд 189 тэрбум төгргийг 2,7 сая хүнд цацах гэж байна. Богдын будаа цацдаг шиг л юм даа. Орчин үеийн хэлбэр нь юм болов уу даа.
2,7 сая хүнээс чинь сайн дураараа энэ мөнгийг чинь авахгүй гэсэн 76 хүн бий. Энэ давхардаж мөнгө аваад яах вэ? гэсэн эх оронч 76-н тэрбумтан. Мөн 7,6 сая ямаа ч энэ жил цалингаа авахгүй байж мэднэ. Мөн тэдний даган хүрээлсэн шинэ цагийн БААТАР-д бас мөнгө өгөхгүй байх?!!
Энэ тэнэг ч гэсэн ухаангүй алхамуудаас үүдээд өнөөдөр монголд байдал хүнд болж ээ.
Жилийн жилд өвөл болдог гэдэг шиг ГАН болчихлоо. МАХН-н яруу алдарт дэмжигч нар худлаа хашгиралдаад монголд байгалийн гамшиг гээд л байна. Үнэн дээ бол МАХН-хны ХАРИУЦЛАГА үгүйн ГАНШИГ шүү дээ.
Удахгүй монголчууд өвлийг-зуд, зуныг- ган гэдэг болох биз. Тэгээд л монголчууд ган, зудандаа бэлдээд хандив цуглуулдаг тусгай албатай болох биз.
Солонгост байгаа монголчууд та бүхний төрсөн аав ээж, ах эгч, дүү нар чинь л хөдөө мал малалдаггүй бол МӨНГӨ л битгий өгөөрэй.
Харин даатгалын компануудын сурталчилгааг өг!!!
Хатуу ч гэсэн энэ л тэднийг чинь дараа дараагийн олон жилийн зуднаас аварна.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа Xайтийн газар хөдлөлтөнд нэрвэгсэд зориулж хандивын гараа сунгая. http://www.youtube.com/watch?v=2RrIjHXQ_qY&feature=channel
Байгалийн даван туулшгүй ийм нөхцөлд л бид хүн гэдгээ мартаж болохгүй.
ВАШИНГТОН ДС, 2010 оны 2 дугаар сар 23
– Монголд хэрэгжиж байгаа шинэлэг төсөл болох Малын индексжүүлсэн даатгал төсөл (МИДТ)-ийн үйл ажиллагааны хүрээг тэлэх үүднээс Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл 10,0 сая ам.долларын санхүүжилтийг өнөөдөр нэмж баталлаа. 2006 онд анх хэрэгжиж эхэлсэн МИДТ нь орон нутгийн даатгалын компаниудтай хорших замаар малчдыг даатгалд хамруулдаг.