Бичлэгийн тоо 2,391

Роль Модел

Хамгийн товчоор дээрх үгийг тодорхойлбол “хэрхэн ажиллаж, амьдарч, нийгэмд бие авч явааг нь олон түмэн харж, сонирхож, дагаж, үлгэр дууриал авч байдаг бие хүнийг роль модел” гэх болов уу. Ямар ч байсан вэбстэрын толь бичигт тиймэрхүү утгатай гэжээ. Хүн бүхэнд ялангуяа хүүхэд залуучууд болгонд өөр өөрийн үнэлдэг, хүндэлдэг, шүтдэг  “роль модел” байх. Бодоод байхад Монголчууд бидний дунд үлгэр жишээ, үнэн мундаг “роль модел” тун ховор байх шиг санагддаг. Мэдээж хүн бүхэнд эцэг эх, эмээ өвөө, ах эгч, багш нар маань гол үлгэрлэн дагуулагчид байх нь зүй ёсны хэрэг. Харин бүх нийгмээрээ, нийтээрээ, олонхоороо хардаг, сонсдог, хүндэлдэг, дууриадаг фигур хэн бэ? Далай лам хамгийн түрүүнд сэтгэлд ургаад ирж байгаа биз тэгээд цааш нь гэхээр саараад явчихаж байна уу?  Хуучин нийгмийн үед нэг бодлын амар байж. Нөгөө Ленин багшаа шүтээд, нам төрийн удирдагч нараасаа үлгэр жишээ аваад л сайхан байсан гэж байгаа. Заримдаа тэднийг дураар биш “хүчээр” шүтүүлэх, дагуулах гэдэг байсан учраас ч социалист нийгэм удаан наслаагүй биз. За энэ талаар хадуурхаа болиод үндсэн сэдэв ээ эхлий.

Хараад байхад өнөө цагт  аль ч улс оронд спорт, урлагийн одууд нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн том том “роль моделууд” байна. Олимпын аварга тамирчин, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, НБА-ын супэр од, сумогийн их аварга, үндэсний бөхийн дархан аварга, арслан эсвэл бүүр сайхан начин (найрааны биш) болохыг мөрөөдөдгүй хүүхэд гэж ёстой байхгүй байх. Мэдээж хүүхэд бүр өөр өөртөө шүтдэг тамирчинтай түүнтэйгээ л өөрийн мөрөөдлөө зүйрлүүлж, зорьж, хичээж, хөдөлмөрлөж, байдаг нь жам ёсных бөгөөд маш сайхан хэрэг. Мөрөөдөлгүй хүүхэд нас бол аймшигтай. Харин залуучууд болон насанд хүрсэн нөхдүүд маань элдэв юм мөрөөдөхгүй ч өөр өөрийн хайралдаг баг, тамирчидтай. Тэгээд тэднийхээ талбай дээр гаргаж байгаа амжилтаас гадна талбайн гадна хэрхэн биеэ авч яваа, хаана юу хэлж байна, аж амьдрал нь хэр байгаа энэ тэр гээд л тун олон зүйлийг өөрөө хүссэн хүсээгүй тун гярхай ажиглаж байдаг. Үүнд мэдээж орчин үеийн мэдээллийн ертөнцийн хурд өмнөх үетэй харьцуулахын аргагүй их үүрэг гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой. Жишээ нь Олимпын аварга Түвшинбаяр нутагтай очиж амраад ирлээ гэх юм уу эсвэл Роналдо зодог тайлах гэнээ гээд л гараад ирэх жишээтэй. Тийм ч учраас орчин үед “од тамирчид”, нийгмийн “роль-моделуудад” алдаж огт гишгэж боломгүй асар их дарамт дагаж явж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй, спорт гаргуунд хөгжсөн улсуудад спорт гэгч нь Монголчууд бидний ойлгодог шиг “хоюулаа гараад нэг ноцолдчих уу” гэдгээс хамаагүй илүү өндөр түвшинд хөгжиж, ёстой л “мэргэжилийн” гэдэг утгаа олсон байдаг юм байна.

Энд би хэдэн жишээ дурдья. Уржигдар дэлхийн манлай гольфчин Тайгр Вүүдс хэвлэлийн бага хурал зарлаад “садар самуунд толгойгоо мэдүүлж, эхнэр хүүхэддээ үнэнч бус явж” гэсэн ерөнхий агуулагтай хүлцэл өчөөд эхнэр хүүхэд, ойр дотныхоо хүмүүсээс, өөрийнхөө үнэнч фэнүүдээс уучлал гуйлаа. Би засрах болно энэ тэр ч гэж амаллаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэдгээ ч баталлаа. Тэрээр гольфийн ногоон талбай дээрээ бол ёстой хий байхгүй, агуу тамирчин. Энэ бүх проблемууд түүний зөвхөн хувийн амьдралтай нь холбоотой асуудлууд шүү дээ. Гэтэл өндөр хөгжилтэй энэ улсад түүнийг нь хувийн амьдрал гэж үзэхгүй байна. Ноён Вүүдс бол нийгэмд том “роль модел”. Ингэж амьдарч болохгүй, ард түмнээсээ, балиашигуудаасаа уучлалт гуйх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна. Гэтэл манайд яах бол гэдэг нь их сонин. “Мөнгөтэй хүн луувангаа идэн үү, лаагаа идэн үү” чамд ямар хамаа байна гэх байх. Ер нь ч тэгээд тэр буянтай сайхан залуу хэдэн ч амрагтай байсан яадаг юм, тэжээж  чадаж л байвал барав гэнэ шүү аягүй бол. Тэгээд мань хүн юун уучилалт гуйх байтугай салаавч өгөөд “хувийн амьдралд битгий хушуу дүрээд бай” гээд шүүхэд өгч мэднэ нээрээ.

Бүх үеийн Олимпийн хамгийн шилдэг тамирчин, усанд сэлэгч Майкл Пелпсыг хүн болгон мэднэ. Энгийн мөртөө хөдөлмөрч, ээжийн эрх хонгор хүүг дэлхийд алдартай олон компани ивээн тэтгэдэг, зар суртачилгаандаа тоглуулдаг. Гэтэл мань хүн залуу болохоороо саваагүйтээд марихуана татахад зориулагдсан гаанс маягийн юм бариад патиараа татуулчихаж, золиг чинь. Бөөн юм болсон. Хэвлэл мэдээлэлээр хүмүүс дургүйлхээд, спонсорууд нь гэрээгээ цуцлаад, олон улсын усанд сэлэлтийн холбоо нөхрийг хагас жил ч билүү тэмцээнд орох эрхийг нь хасаад. Мэдээж  Пелпс аль хэдийн ард түмнээсээ удаа дараалан уучилалт гуйж, буруугаа хүлээлээ. Дахиж иймэрхүү хүүхэд багачуудад буруу нөлөө үзүүлэх үйлдэл ёстой гаргахгүй, амжилтаараа алдаагаа нөхнө гэж байж нэг юм энэ талаар мартацгаасан байх.

За тэгээд НБА-гийн супэр-од Гилбэрт Арена хувцасны өрөөндөө гар буу гаргаж ирж “саакдаад” одоо НБА-ээс хөөгдчихөөд байна. Мөн НФЛ-ын 2007 оны аварга “Нью Иорк-ын үлэмж биетэнүүдийн” Плаксико Буррес гэгч өөрийн багаа тэр жил аварга болгочихоод мундаг амьтан Нью Иоркийн нэгэн клубт лицензгүй буу хармаалж яваад, гай болж буу алдаад өөрийнхөө хөлийг шархдуулсан юм. Хөл ч яахав эдэгдэг юм байж. Гэтэл хууль бус галт хэрэгсэл олон нийтийн газар авч явсан гээд байхгүй жил зургаа аваад одоо “аавынд” сууж байгаа шүү дээ. Гэтэл мань хүн чухамдаа Нью Иоркчуудын “баатар” шүү дээ. Манайхаар бол олон жил нутгаас нь улсын цолтон төрөөгүй байж байгаад нэг том цолтон төрөөд тэр нь нутагтаа найрлаж яваад л агсан тавьсан шалихгүй явдал.

Гэтэл хөгжилтэй оронд хууль бус л бол шалихгүй явдал гэж байдаггүй юм байна. Ёстой л хүн бүхэн хуулийн өмнө тэш эрхтэй гэдэг шиг байх нь. Зарим талаар бүр тэгш бус дутуу ч юм шиг хөөрхий муусайн “роль моделууд”. За яахав шүүх дээр нэг юм тэнсэн аваад өнгөрдөг юм аа гэхэд тэр алдаа гаргасан тамирчинг тухайн спортын холбоо нь шийтгэнэ, баг нь цалинг нь хасна, ивээн тэтгэгч нар нь гэрээгээ цуцлана гээд л ёстой л “нэг бүдэрхээр долоо бүдэрнэ” гэдэг л болно шүү дээ хөөрхий.

Аса аваргийг зодог тайлахад Монголчууд тэр аяараа харамссан. Зарим нэг талаар бүр хоёр орны эв найрамдалд хүртэл сэв суух вий гэмээр байдал ажиглагдсан. Бөхөд дуртай Монголчууд хайртай аваргаа хамгаалаад “сумогийн холбооноос санаатай зохион байгууллаа”, “манай аваргийг гадуурхалаа” энэ тэр гээд их бухимдсан. Зарим хэвлэл сумог “бойкотлох” уриалга гаргаад, үлдсэн хэдэн Монгол сумочидоо ажил хаялт зарал гэж тулгаад, эцэстээ бүүр зарим нэгэн маань сумо гарахаар зурагтаа асаахгүй гэж гомдлоо шүү дээ бид. Их аварга тэр нөхөрт гар хүрээгүй л гэсэн. Гэхдээ л тэр дуулиан шуугиан Аса-г ямар ч байсан зодог тайлуулж дөнгөлөө. Сумогийн их аварга бол Японы үндэсний бүх спортууд дотор хамгийн том “роль модел” байдаг байлгүй. Түүнийгээ ч дагаад тэр өндөр нэр төрийг дааж явна гэдэг тун төвөгтэй байх нь мэдээж. Даа ялангуяа гадны хүнд бүүр ч ойлгомжтой.  Бид л энд манай аваргад буруу байхгүй гээд байгаа болохоос харийн хэвлэлүүдээр чихэнд чимэггүй мэдээнүүд гарсаар л байна. Америкийн спортын хамгийн нэр хүндтэй “Sport Illustrated” сэтгүүл дээр сумогийн ертөнц дэх хамгийн их хэл ам таталдаг их аварга архи дарснаас үүдэлтэй, зодоон нүдээнд оролцсоны улмаас хүний хамар хугалаад зодог тайлах боллоо гээд зураг хөрөгтэйгөө гарсан байна лээ. Эндээс дараа үеийн олон сумочид, ер нь Монголоос төрөн гарч байгаа бүх тамирчид, ирээдүйн одууд ямар дүгнэлт авах хэрэгтэй вэ?  Алдар нэр дагаад асар их хариуцлага ирдэг юм байна, эгэл жирийн Дорж, Дулмаа шиг амьдрах аргагүй болдог юм байна. Үг хэл, үйлдэл болгоноо хянаж байхгүй юм бол тэр болгоныг чинь асар олон хүмүүс сонсож, уншиж, дүгнэлт хийж байх юм байна аа гэдгийг үргэлж бодох хэрэгтэй. Тэр тусмаа спортын холбоодын хууль, дүрэм нь манай үндсэн хуулиас ч зузаан шахуу улсад.

Манай Монголд спортынхоноос хамгийн их олны хараанд байдаг нөхдүүд бол бөхчүүд. Монгол ёс заншилаа хадгалж яваа, хүндлэх, хүндлүүлэх ёсыг гаргуунд эзэмшсэн, нутаг усныхаа зон олны бахархал, эр хүний сайхан шинж чанарыг хамгийн их өөрсөддөө шингээсэн товчоор хэлбэл  Монгол эрчүүдийн дээдүүд нь бөх хүн гэгддэг байсан шүү. Байсан шүү! Тэгдэг байсан цаг нэг их эртнийх бишээ. Ажиглаад байхад бөхчүүдийн нэр хүнд ерөнхийдөө их унасан байх шиг. Энэ юуных вэ? “Найрааны систем” ноёрхож байхад үндэсний бөхийг сонирхдог хүн үлдэхээ болино. Энэ талаар холбоо нь, бөхчүүд өөрсдөө юм бодоцгоодог байлгүй. Харин би бол эрхэм бөхчүүд дэвжээнээсээ өөр газар биеэ хэрхэн авч явж байна вэ, нутаг олныхоо хайрыг татсан, үлгэрлэн дуурайх нэгэн байж чадаж байна уу л гэж асуух байна . Зарим нэг том биетэй, хүчтэй, чадалтай эрчүүд чинь энд тэнд ямар авир, араншин гаргадагийг Монголчууд бүгдээрээ мэднэ.

Надад тохиолдсон нэг явдалаа уншигч авхайтайгаа хуваалцья. Олон жил хотод ирээгүй удсан, дал дөхөж яваа авга ахыгаа бөхийн өргөөнд аваачиж бөх үзүүллээ. Сайхан тухлаад сууж байтал олон түмэнд “нударгачингаараа” нэрд гарсан нэгэн бөх яг ард маань сууж таарлаа. Хөлөө жийгээд авгын маань хоёр мөрөөр нь өмхий хоёр тавхайгаа бараг л унжуулахнээ. Ах шижиглээд тухалж суухгүй, оцойгоод суучих юм. Би сайндаа л нэг муу эргэж харах, нөгөөдөх маань зөрөөд өөдөөс муухай харах юм. Тэгэхээр нь би айгаад таг.

Нэг тиймэрхүү байдалтай ард түмэнд ханддаг нөхдүүд ямар балдууны “роль модел” байхав дээ нээрээ.   Тэр талаар хуулийн байгуулга болий цаашаа гэхэд бөхийн холбоо хөдөлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж санагдах юм. Сахилга батын хариуцлага алдаж бөх хүний ариун сайхан нэрийг гутаавал тэдэн сар, эсвэл жил барилдах эрхийг нь хасна гэдэг ч юм уу. Тэгээд дахин давтаад байвал ариун сайхан зүлэг ногоон дэвжээнээс хөөх хэрэгтэй.  Ганц нэг овилгогүй нөхдүүдээс болж олон сайхан бөхчүүдийн нэр л хиртэж байгаа шүү дээ нээрээ.

Нийгмийн “элитүүд” улс орноо чирч, дагуулж явдаг юм гэнэ билээ. Тэгвэл хүссэн хүсээгүй “роль моделүүд” та бидний толь, зам, гэрэл гэгээ, луужин маань болж улс орноо үлгэрлэн дагуулж явах болно гэдгийг бид нэг л мартаад байх шиг.

Викторын Пагва

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2833595/a01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1671 БНСУ-тай 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосон [1] monh-monk 2010-03-27 2515
1670 Tsever murtei alhaach~ [2] ZULAAchin 2010-03-26 1688
1669 Дахин ажиллуулах хүсэлт гаргах тухай Korea News 2010-03-24 1816
1668 Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ. nikes 2010-03-23 2281
1667 НУЛИМАХГҮЙ ШҮҮ УЛААНБАТАР ХОТОО [3] monh-monk 2010-03-20 1815
1666 muu 76 [6] 33331111 2010-03-19 1362
1665 Ажил олгогч эзэд, ажилчдын уулзалт ӨДРИЙН МЭНД 2010-03-19 1279
1664 Монгол Улсад орчин үеийн зэвсэглэл бүхий арми үүссэний 89 жилийн ойн monh-monk 2010-03-18 2206
1663 Гадаад ажилчин “ажиллуулж буй мэдэгдлийг “ заавал хийнэ ӨДРИЙН МЭНД 2010-03-18 1437
1662 Cолонгост ажиллаж амьдарч буй Монгол залуучуудын хийсэн "Сайхан амьдарлын төлөө" УСК нээлт маргааш болно. XAPTAC 2010-03-17 1785
1661 гоожуур.ком зэрэгт гардаг хувийн нууцлалтай мэдээлэл бус [4] monh-monk 2010-03-15 4050
1660 Seoul hotin beleg temdeg [1] Hakuna Matata 2010-03-14 1770
1659 Цагаачлалын Алба Ансан хотод 15ажилтны бүрэлдэхүүнтэйгээр 7сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-13 1623
1658 hi~ eruul mend-iin devter? [1] javkhlan_s 2010-03-12 1507
1657 Дорилгжав : С.ЗОРИГ агсны хэргийг хаах хэрэгтэй гэж ээ monh-monk 2010-03-10 9906
1656 Өнгө мөнгөний сонгуулийн золиос [1] monh-monk 2010-03-08 1766
1655 Монголын төр мөнгийг ашгаа удаан өгөх төсөлд зарж байна monh-monk 2010-03-08 1788
1654 Япон өвгөний яриа [5] monh-monk 2010-03-08 2099
1653 Илүү цагаар ажилласны нэмэгдүүлсэн хөлс болон шөнийн цагаар ажилласны ажилласны нэмэгдүүлсэн хөлс бодох аргачлал [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 3857
1652 Хөдөлмөрийн гэрээний хугацааны тухай [9] ӨДРИЙН МЭНД 2010-03-08 1800
1651 ХҮСЭЛ [1] monh-monk 2010-03-08 2021
1650 Бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадавхид нийцсэн хямд өртөгтэй орон сууц барина. [1] ӨДРИЙН МЭНД 2010-03-04 1763
1649 Манай түүхийн маш нандин чухал зүйл алдагдаад, гадагш гараад байна Levi`s 2010-03-03 1846
1648 solongos ruu yaj yrih be tuslaach [2] 012345 2010-02-27 1372
1647 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү? monh-monk 2010-02-27 1501
1646 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [1] monh-monk 2010-02-27 2448
1645 ХӨӨМИЙ монголынх биш болно гэж үү? [1] monh-monk 2010-02-27 1543
1644 ИРГЭНИЙ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА [4] monh-monk 2010-02-27 13844
1643 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-27 1469
1642 Монголдоо эзэн байцгаая! [9] ☆∽zarko∽☆ 2010-02-26 1702
1641 Шинээр гэр бүл бологсдын мөнгийг төсвийн тодотголд оруулна [1] ӨДРИЙН МЭНД 2010-02-25 1655
1640 ANHNII UILDWER oyut87 2010-02-25 1549
1639 Хэрхэн хэмнэж сурах вэ? [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2383
1638 Эмч нар аа, тангаргаа сахицгаая [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-25 2343
» Нийтээрээ хардаг, хүндэлдэг, сонсдог хүн хэн бэ? Унаагаар үйлчлэнэ. 2010-02-24 1727
1636 БНСУ-д хараар амьдарч буй монгол иргэдийг нэг удаа визжүүлэх санал тавилаа [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2543
1635 Орон сууц авах боломж танд бий [5] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2276
1634 УУЛ УУРХАЙ: Монголчуудаа нойрноосоо сэрж ... Монголын уул уурхайгаас 3124% -н ашиг олсон тухай олж уншицгаа [3] Маралгоо 2010-02-21 1871
1633 Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2] sumxair 2010-02-20 1446
1632 Доктор Юрий Щербатых: Уур бол цөмийн бөмбөг [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-19 1743
1631 Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-19 2477
1630 Бар жилд тохиох дүйчин өдрүүд [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-18 1400
1629 Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ? ӨДРИЙН МЭНД 2010-02-17 2620
1628 Зөөвөрийн флеш дискүүд хэрэглээнээс халагдах цаг ойртжээ Маралгоо 2010-02-17 1554
1627 Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 4674
배너신청
자생병원

배너신청