Монгол улсад бүх эмнэлэгүүдийг ИТГЭМЖЛЭГДЭСЭН гүй гэдгээр нь ялгадаг юм байна. Гэхдээ итгэмжлэл нь 50%, 80 % гэж байдаг гэнэ. Энэ %-с болоод эрүүл мэндийн даатгалаас мөнгө авах боломж нь мэдэгддэг гэнэ лээ. Тэгэхлээр та хичнээн сайн эмнэлэгт ч үзүүлсэн ИТГЭМЖЛЭЛ нь бага % тай юм уу эсвэл байхгүй бол 100% төлбөрийг өөрөө төлнө гэсэн үг. Хятад бариач, домч гээд хээн нөхөд өөрсдийн найруулсан эмээр / эм биш гэдэг нь тогтоогдсон сүүлд/ хүн хордуулсан гээд байсан бол сүүлийн үед Өмнөд Корё улсын иргэд ч ийм зүйл хийдэг болосн байна. 1-р эмнэлэгийн өөдөөс хараад л Монголдоо 1-т орхоор гэдэг корё эмнэлэг ,/СОНГДО/ хүүхдийн амь насыг мэргэжлийн ур чадвар дутуугаас хөнөөсөн сураг гарч эхлээд байна.
За та тэгээд эмнэлэгт хэвтэх болвол хэдий төлбөр төлсөн ч гээн танил талгүй бол тэгээд л эвгүй юм шүү. Учир нь та тэр эмнэлэгийг гуйж ирсэн юм шиг л тэд харьцана. Харин танилтай бол арай өөр. Хэзээ ч тэд таныг гуйж /реклам сурталчилгаагаар/ татаж авчирсан гэдгээ мартдаг юм шүү. Та төлбөрөө төлсөн учир голж шилж үйлчлүүлэх эрхтэй гэдгийг одоогоор ойлгокхгүй л байсаар байгаа. Иймээс та эмнэлэгт хэвтэх бол хэдэн ширхэг набор, чихэр, жимс гээд ойр зуурын найрааны юм аа авч яваарай. Мэдээж бүр ихээхэн эмчилгээ, хагалгаа хийлгэх болсон бол энэ багадна. Багадсан зүйл өгвөл бүр зуулгуулаад үхэж ч мэднэ шүү.Хийлгэх эмчилгээндээ болон та өөрийн амь насыг хэрхэн үнэлдэгээс таны гар цайлгах зүйлсын чанар шалтгаалж магадгүй. За тэгэд авилга өгөхгүй л байхыг боддоо. Одооноос сургаад, улам даамжруулаад байвал бидний үр хүүхэд эмчилгээ хийлгэх гэдэг утгагүй тийм орчинд амьдрах юм шиг байна лээ.
Эмнэлгийн эмч болгон ТҮЦ тэй гэдэг гэсэн. хэхэхэ
за ингээд би гэдэг хүн бараг сар гаран эмчилгээ хийлгээд бас л гадагшаа явхаар боллоо. Эх орон минь баяртай гээд!
Би дундад Азийн орнуудын тухай өөрийн эх оронтой, өмнөд корё улстай харьцуулах сайхан боломж олдож байна....
ard tumen mini