Бичлэгийн тоо 2,391
Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй Лхагва, 2009 оны 2-р сарын 4
Бүр бухимдаж үхэх нь. Өнгөрсөн жил санхүүгээс эхтэй эдийн засгийн хямрал дэлхий дахинаа нүүрлэж тэр нь Монгол Улсад ширүүхэн ташуурдуулсан дайтай тусахад ингэтлээ уурлаж байсангүй.

Уур хүрлээ гээд ямар гудамжинд гараад хашгиралтай нь биш. Эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэхэд нь хэн хүнгүй л хэмнэлтэд шилжин өмсөх зүүх, идэх уухаа танан бүсээ чангалж эхэлсэн. Улстөрчдийн хэлж буй олон зовлон бэрхшээлийг дуулгавартай сонсч хүнд байдлаас гарах гарц олно гэдэгт нь найдан уужуу ухаанаар хандаж байна, монголчууд. Гэтэл энэ байдлыг нь хүлцэнгүй байна гэж ойлгосон хэсэг нөхдүүд даврах нь. Тэд бол дулааны цахилгаан станцынхан. 2009 он гарангуут эрчим хүч, дулаан үйлдвэрлэгчид үнэ тарифаа нэмэх саналаа Эрчим хүчний зохицуулах газарт  өгсөн байх юм. Компаниудаас ирүүлж буй санал тооцооноос харахад валютын ханшны  өөрчлөлтөөс хамааран гадаадын урт хугацаат зээл, зээлийн хүүгийн төлбөр, гадаадаас худалдан авч буй тоног төхөөрөмж, сэлбэг, материалын үнэ, импортын цахилгааны төлбөр зэрэг нь их хэмжээгээр нэмэгдсэн.

Эрчим хүчний салбар 2008 оны эхний есөн сард 15,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Уг салбарынхны бусдад өгөх өглөг 49.8 тэрбум төгрөг байгаагийн дотор дулааны цахилгаан станцуудаас нүүрсний уурхайд төлөх  өр төлбөр 19.6 тэрбум төгрөгт хүрчээ. 2009 он гарсаар эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхи эрс доройтож  өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа ч санхүүжүүлж чадахгүй дотоодын банкнаас их хэмжээний зээл авч нүүрсний төлбөрөө төлөхийн зэрэгцээ зарим үед ажиллагсдынхаа цалинг ч өгч чадахгүй хойшлуулах болсон байна. Дэлхий нийтийг хамраад буй санхүүгийн хямралын энэ үед эрчим хүчний салбар  өөрсдийн үйл ажиллагаанаас үл хамаарах гадны хүчин зүйлсийн нөлөөллөөр хамгийн хүнд цохилтод  өртөх нь хэмээн салбарын томоохон компаниудын удирдлага, мэргэжлийн хүмүүс үзэж байна гэсэн тайлбарыг дурджээ.

Алдагдал нэмэгдэж байна гэх юм. Миний мэдэж байгаагаар  өнгөрсөн долдугаар сард болохоо байлаа, станцууд минь бараг зогсох нь. Одоо л үнээ нэмчихвэл эрчим хүчний салбар аврагдана гэсээр байгаад цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Тэгсэн атлаа нөгөөх алдагдал нь улам л нэмэгдсээр байгаа гэх. Тэгвэл тухайн үед яахаараа ийм үндэслэлгүй тооцоо судалгаа хийж үнэ тарифаа нэмж байдаг байна. Одоо болохоор эдийн засгийн хямралд хамгийн хүнд цохилтод орно гэсэн сүрдүүлгийн утгатай тайлбар тавиад дахин тарифаа нэмэхээр сууж байдаг. Хатуухан хэлэхэд ажлаа мэддэггүй, техникийн шинэчлэл гэж мэдэхгүй урагшгүй хэдэн даргыг хариуцлагаас мултлахын тулд бид хэдэн сарын зайтай халаасаа нимгэлээд байхыг хүсэхгүй байна.

Хямралын үед иргэд хэмнэлтэд шилжин бүсээ чангална гэсэн болохоос хэсэг дарга нарын хариуцлагаас үүрэлцэнэ гээгүй. Тиймээс ирэх сараас дулааны 35, цахилгааны 25 хувийн нэмэгдлийг төлмөөргүй байна. Нэг квт цахилгааны төлбөр хоёр төгрөгөөр нэмэгдэхэд л иргэдийн амьдралд хүндхэн тусдаг гэдгийг дээрх эрхмүүд мэдсэн ч мэдэхийг хүсэхгүй байх шиг. Тэдний ингэж авирлаж байгааг харахаар мөнгөгүй иргэдээс нэмэгдэл төлбөр нэхээд байгаа нь басамжлаад байна уу даа гэх сэтгэгдэл төрж байна.

Цахилгаан станцуудын удирдлагыг огцруулъя

Шинийг сэтгэдэггүй, зээл тусламжийг шүтэн алдагдалдаа ашигладаг удирдлагуудыг  өнөө цаг үед суудалд нь суулгаад байх шаардлага байна уу. Тэдний удирдлага, менежментийн алдаанаас үүдсэн алдагдлыг иргэд нуруун дээрээ үүрээд байх нь зөв үү гэдгийг эрх баригчид эргээд нэг хараасай. Үргэлж л үнэ тарифаа нэмэх аргаар хүндрэлийг шийдвэрлэхгүй гэдгийг ойлгодоггүй эрхмүүдийг төр тэжээсээр байх уу. Гэтэл дэлхийн улс орнууд аль болох  өртгөө багасгах шинэ техник технологийг нэвтрүүлж иргэдийнхээ үүрэх ачааг бууруулдаг. Тэр тусмаа эдийн засгийн хямралын үед ард түмнийхээ нуруун дээрхи ачааг хөнгөрүүлэх бодлого барьж байгаа. Харин манай улсад энэ бодлого эерэгээрээ үйлчилж мөнгөгүй, ажилгүй, ядууралд орсон иргэдээ дээрэлхээд байдаг.  Өнөөдөр захын нэг дэлгүүрт ороход л өрөөл мах, килограмм масло, ургамлын тос авч байгаа хүн та олж харахгүй.

Цахилгаан дулааныхаа мөнгийг хамгийн үнэнчээр төлдөг жирийн иргэд байгаа бэнчиндээ тааруулан тэр бүхнээс бага хэмжээгээр авч байна. Хүүхдүүдээ олигтойхон баярлуулчих чихэр жимс авч  өгөх мөнгөө хугаслан байж хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлдөг. Харин эрчим хүчний салбарт танил талтай, хэрүүл хийгээд ирсэн байцаагчид хэдэн төгрөг атгуулаад явуулах чадалтай нэг хэсэг нь хэрэглэсэн хэмжээгээрээ төлбөрөө төлдөг билүү. Үүнийгээ тэд аргалана гэдэг юм билээ. Тэр үгийн цаана ямар ч булхай нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Нийтийн тээврийнхэн хэцүүдлээ, үйлчилгээний тарифаа нэмнэ гэхэд төрөөс хатуу нударгаа үзүүлж үнийн зохицуулалт хийдэг. Үүн шиг эрчим хүч үйлдвэрлэгчдэд хандаж яагаад болохгүй гэж. Харин ч энэ даварсан нөхдүүд их хэмжээний зээл тусламжийг авдаг.

Бүр аргаа барахаараа амандаа орсон хэмжээгээрээ үнийг нь нэмчихдэг. Ёстой л дургүйд хүчгүй гэдэг шиг ажиллаж байгаа дарга нарыг нь  өөрчлөөд үзэх хэрэгтэй. Ийм шударга бусаар үнэ тарифаа нэмж байхад хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Эрчим хүчний зохицуулах газар, Засгийн газар чимээгүй л "толгой дохиод" суугаад байдаг. Ингэж байтал цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч зовлон дээр зовлон нэмнэ. Энэ нь тэднийг өнөөдрийн даврах хэмжээнд хүргэсэн хэрэг. Тиймээс гуравдугаар сарын нэгнээс эхлэн нэмж авах гэж байгаа 25-35 хувийн нэмэгдэл төлбөрийг төлмөөргүй байна. Энэ саналыг минь олон мянган энгийн хэрэглэгч хоёр гараа  өргөн дэмжих байх.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий                                                
tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1238579/b69/trackback

profile

эди хугда

2012.11.30 18:57:42
*.199.159.181

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
546 Кадима ганц саналын зөрүүтэй ялалт байгууллаа [2] Munkh-munkh 2009-02-12 1262
545 Yooh!!! [3] jaalhuu 2009-02-12 1286
544 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 15 [1] Munkh-munkh 2009-02-12 1172
543 Монгол хүүгийн аминд хүрсэн солонгос эмч хил даван “зугтжээ” [5] Munkh-munkh 2009-02-11 1990
542 Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ [5] Munkh-munkh 2009-02-11 2049
541 Барак Обама тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг [1] nikes 2009-02-11 1209
540 Сиймхий ч гэсэн гэртээ ир хүү минь... [1] daruuhan01 2009-02-11 1053
539 Даварсан хужаа нар Нийслэлд хилийн баганаа зоочихлоо [1] daruuhan01 2009-02-11 1363
538 Баабар: Шашныг өмөөрөхүй III Levi`s 2009-02-11 2238
537 Газрын хөрс эмсийн хэвлийд нь хятад vр цацах замаар л Монголыг эзэлж болно [7] oron_zai 2009-02-10 1714
536 meddeg hun baival helj ogch tuslanuu [2] mas 2009-02-09 1197
535 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8358
534 Солонгосчууд Монголыг секс жуулчлалын томоохон тєв хэмээн vзэх болжээ [11] oron_zai 2009-02-08 2470
533 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13162
532 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9166
531 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13216
530 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11860
529 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [2] BATNEGDEL 2009-02-07 1212
528 Монголоос зайлцгаах уу? [4] nikes 2009-02-07 1328
527 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал [1] finepix 2009-02-07 1067
526 Дэлхийн хамгийн том жижэг хүн [1] nikes 2009-02-07 1525
525 messenger mendchilgee [2] 95865101 2009-02-07 1124
524 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9798
523 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24238
522 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8993
521 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8891
520 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8880
519 Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрөн сэлж ингэж амьдраарай. nikes 2009-02-06 1154
518 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8864
517 ӨР [2] Мичидмаа 2009-02-05 991
516 А.Свияш "Карма- Хорвоотой зохицон амьдрахуй" номоос [5] nikes 2009-02-05 2655
515 Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр [3] oron_zai 2009-02-05 1132
514 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 9021
513 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8632
512 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17871
511 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8813
» Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8872
509 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8819
508 Zaluu nas.................. [1] javkhlan_s 2009-02-04 1384
507 Hyamralaa gej......... [1] javkhlan_s 2009-02-04 924
506 Bi neg yum asuuh gesiimaa~ ad-uudaa hariulaach? [1] javkhlan_s 2009-02-04 937
505 Монголчуудын хангуг солиорол [5] luxury 2009-02-04 1917
504 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1485
503 ДОX-ийн халдвар тараагч ГОМО-нууд сөнөөсэй! [3] .Sarnai. 2009-02-03 2851
502 medeh hun baival helj ugch tus bolno uu. [1] 02020202 2009-02-03 935
배너신청
자생병원

배너신청