Бичлэгийн тоо 2,391

Zaluu nas..................

Уншсан 1382 vote 0 2009.02.04 20:35:52

Нэг л мэдэхэд дөчин насны босгонд тулж ирсэн хойноо гэнэт залуу халуун, аагтай омогтой насаа эрэн бэдэрч яваа миний сэтгэлд юу эс бодогдох билээ дээ. Тал сайхан нутагтаа тааваараа амьдрах аргагүй болоод хорвоо дэлхийгээр аз жаргал эрэн тэнүүчлэх хайрт дүү чамдаа ах нь юу гэж хэлэх билээ дээ. Ах нь бас залуудаа эх орноо орхиод харьд хэдэн жил амьдарч байхдаа өвөрт нь өссөн хэдэн халзан уулаа бишгүй л олон удаа зүүдэлж сэрээд яагаад бид гэртээ, төрсөн нутагтаа хүний зэрэгтэй амьдарч болдоггүй юм бол гэж өөрөө өөрөөсөө асуудаг байсан ч хариултыг нь одоо болтол олоогүй л явна даа. Төрсөн нутаг минь юугаараа биднийг гялайлгаа вэ, одоо боломж л олдвол харь газар одож ахиу хэдэн ногоон цаас цуглуулахын тулд монголчууд бид аянд мордоцгооно, аав ээж ах дүүгээ санаад зав зай гарган ирлээ ч Буянт-ухааг хараад л дотор нэг л хачин мэдрэхүй үүсээд бушуухан л буцахын хүслэн төрнө. Яагаад гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй ч хачирхалтай үнэн баримт шүү.

Хорвоо дээр арав хүрэхгүй сая Монгол хүмүүс аж төрдгийн зөвхөн гурав хүрэхгүй сая нь энэ улсын харьяат, гэтэл ийм цөөхүүлээ байж хөл толгойгоо олохгүй хачин тамын амьдрал дунд тийчлэн энэ нь тагнуул, тэр нь луйварчин, идээчин уугаачин гээд л балай юмс уншиж ярин өдрийг чавганцын хов живээр өнгөрөөж нэгэн насыг барна. Арай л юмны учир ойлгох нь хамаг арга чаргаа хэрэглээд харьд очиж тайван амьдрахаар тэмүүлцгээнэ, нэг л мэдэхэд энэ тал нутагт унаган Монгол хүний үнэр арилж дорсгор шүдтэй шулганан ярьдаг хүмүүс эзэгнэн сууж сүүлчийн могиканы түүхтэй адилхан номыг амтархан уншиж өөрсдийгөө тэнгэрийн хөвгүүд гэж нэрлэдэг баатарлаг үндэстний яагаад алга болсны учрыг эрдэмтэд тархиа гашилтал судалцгаана. Гэр яаж барьдаг байсан сэдвээр докторын зэрэг хамгаалж цэц булаалдан БиБиСи-гийн хийсэн цуврал баримтат кинонууд түүхийн ховор баримтууд болох тэр цагийг үзэлгүй нүд аних юмсан гэж ах нь өөртөө шивнэнэ.

Өчигдөр телевизийн мэдээгээр Бороо-гоулд алтны уурхай Монгол ажилчдынхаа цалин хөлсийг тавьж өгөхөөсөө цааргалж байгаа бөгөөд гадаад ажилчид нь сард 12000-25000 ам доллараар цалинждаг бол нутгийн индианчууд бид сард 600.0 төгрөгийн хөлсөөр үнэлэгддэг тухай нэвтрүүлж байгаа ч өөрсдийгөө өмөөрдөг хэн нэг овгийн удирдагч одоохондоо төрөөгүй байгаа учир тэдгээр нутгийн ажилчдын хохь болж өнгөрч байгаа бололтой. Дөнгөж төрсөн нярай үрсийг ямар ирээдүй хүлээж байгаа бол доо гэхээс нурууны үс босож сэтгэл минь өвдөвч би өөрөө тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаа минь л гутамшиг ажээ. Хэрвээ би ямар нэгэн юм хийж чадахгүй байгаа бол бусад маань юу хийж чадах билээ дээ. Үнэнийг нь хэлж жагсаал цуглаан хийж байсан олны дунд хутган үймүүлэгчдээ шургуулаад нэгэн байшинг шатаалгаж өөн дээр нь буудаж тараасан, баривчилж шорон гянданд тарчилгаж байгаа нь ардчилал гэж үү дээ. Хэрвээ бидний цөөхөн Монголчууд иймэрхүү дөнгөнд байгаагаа мэдсэн ч дөнгөө эвдэж чадахгүй түүндээ дасчихвал үлгэрт гардаг Манжуудын адил үлгэрт л үлдэх цаг ирнэ. Юутай гунигтай, юутай гутрангуй үзлээр энэ оройг үдэж байна даа. Сэтгэлийн гансралаа ганцхан өөртөө үлдээж хадгалмаар байсан ч надтай адил харамсан суугаа өөр хэн нэгэн энэ хорвоо дээр байж магадгүй, тэгвэл бид бодлоо хамтатган шинэ Монголыг цогцлуулахын төлөө тэмцэлд хамтран босоё гэж найдвар тавьж энэхүү өгүүллээ төгсгөе.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1236439/dc8/trackback

profile

эди хугда

2012.11.30 18:53:39
*.199.159.181

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24464
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115743
546 Кадима ганц саналын зөрүүтэй ялалт байгууллаа [2] Munkh-munkh 2009-02-12 1262
545 Yooh!!! [3] jaalhuu 2009-02-12 1285
544 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 15 [1] Munkh-munkh 2009-02-12 1171
543 Монгол хүүгийн аминд хүрсэн солонгос эмч хил даван “зугтжээ” [5] Munkh-munkh 2009-02-11 1989
542 Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ [5] Munkh-munkh 2009-02-11 2049
541 Барак Обама тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг [1] nikes 2009-02-11 1207
540 Сиймхий ч гэсэн гэртээ ир хүү минь... [1] daruuhan01 2009-02-11 1053
539 Даварсан хужаа нар Нийслэлд хилийн баганаа зоочихлоо [1] daruuhan01 2009-02-11 1361
538 Баабар: Шашныг өмөөрөхүй III Levi`s 2009-02-11 2236
537 Газрын хөрс эмсийн хэвлийд нь хятад vр цацах замаар л Монголыг эзэлж болно [7] oron_zai 2009-02-10 1711
536 meddeg hun baival helj ogch tuslanuu [2] mas 2009-02-09 1193
535 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8357
534 Солонгосчууд Монголыг секс жуулчлалын томоохон тєв хэмээн vзэх болжээ [11] oron_zai 2009-02-08 2466
533 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13156
532 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9161
531 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13212
530 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11855
529 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [2] BATNEGDEL 2009-02-07 1208
528 Монголоос зайлцгаах уу? [4] nikes 2009-02-07 1327
527 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал [1] finepix 2009-02-07 1065
526 Дэлхийн хамгийн том жижэг хүн [1] nikes 2009-02-07 1521
525 messenger mendchilgee [2] 95865101 2009-02-07 1121
524 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9792
523 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24229
522 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8991
521 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8884
520 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8874
519 Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрөн сэлж ингэж амьдраарай. nikes 2009-02-06 1149
518 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8859
517 ӨР [2] Мичидмаа 2009-02-05 985
516 А.Свияш "Карма- Хорвоотой зохицон амьдрахуй" номоос [5] nikes 2009-02-05 2653
515 Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр [3] oron_zai 2009-02-05 1128
514 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 9019
513 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8626
512 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17863
511 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8809
510 Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8866
509 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8816
» Zaluu nas.................. [1] javkhlan_s 2009-02-04 1382
507 Hyamralaa gej......... [1] javkhlan_s 2009-02-04 922
506 Bi neg yum asuuh gesiimaa~ ad-uudaa hariulaach? [1] javkhlan_s 2009-02-04 927
505 Монголчуудын хангуг солиорол [5] luxury 2009-02-04 1914
504 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1483
503 ДОX-ийн халдвар тараагч ГОМО-нууд сөнөөсэй! [3] .Sarnai. 2009-02-03 2847
502 medeh hun baival helj ugch tus bolno uu. [1] 02020202 2009-02-03 932
배너신청
자생병원

배너신청