Бичлэгийн тоо 2,391
Єнєєдєр эгэл миний бие, та бидний ємнє хvлээх зорилго, бэрхшээлээ бvрэн ухамсарлаж; надад хvлээлгэсэн итгэл, хариуцлагыг тань гvнээ талархан; євєг дээдсийнхээ амь бие хайрлалгvй тэмцсэн vйлсийг тод санан энд зогссож байна.
Ерєнхийлєгч Жорж Бушын ард тvмэндээ зvтгэсэн зvтгэл ба энэ шилжилтийн vед тvvний надад vзvvлсэн тус, єгєємєр сэтгэлийг би машид vнэлэн талархаж байна.
Єнєє хvртэл, дєчин дєрєв америк хvн ерєнхийлєгчийн тангарга єргєжээ. Тангаргын vгс хєгжил цэцэглэлтийн єндєр давалгаанд ч, энхийн цагийн намуухан мандал дээр ч [vед ч] хэлэгдэж байсан. Мєн тангараг бараан vvлс хурсан, догшин ширvvн салхи шуургатай цаг vед ч єргєгдсєн. Ийм цаг мєчид Америк орон зєвхєн дээд удирдлагын чадвар, алсын харааны хvчинд бус харин Та бид, Ард тvмэн ємнєх vеийнхээ vзэл санаанд vнэнч, манай улсын тулгуур бичиг баримтанд итгэл алдраагvй тул бэрхшээл тотгорыг давж урагшилж байсан юм.
Хэзээд ч ийм байсан. Энэ vеийн Америкчууд ч ийм байх ёстой.
Бид хямралын голд байгаа нь бvхэнд тодорхой. Манай vндэстэн vзэн ядалт, хvчирхийллийн сvлжээ байгуулсан амь бєхтэй дайсантай дайн дажинтай байна. Манай эдийн засаг илт доройтов: энэ нь зарим хэсгийн маань шунал, хариуцлагагvй байдалтай холбоотой, мєн бэрх сонголтыг хийж ард тvмнээ шинэ эринд бэлдээгvй та бид бvхний [хамтын] алдаанаас болсоон. Олон гэр бvл орох оронгvй болж; ажил татарч; олон бизнес сvйрэв. Манай эрvvл мэндийн халамж єндєр єртєгтэй; манай сургуулиуд сургалт муутай ба єдєр бvр энергийг зарцуулж байгаа бидний байдал сєрєг талд чадал нэмж, манай гаригийг сvйрvvлж байна.
Энэ бvхэн бол хямралын шинж: тоо баримт, статистикаар батлагдах зvйл. Vvнээс гадна хэмжихэд бэрх ч ач холбогдлоороо яавч гvехэн бус нэг зvйл бол манай газар нутгаар [хар сvvдэр мэт] тархаж буй итгэл алдрах явдал – Америк улсын уналт гарцаагvй, бидний дараагийн vе зовхион буулгах ёстой гэсэн айдас хvйдэс.Єнєєдєр би та нарт бидний ємнє тулгарч байгаа бэрхшээл, саад тотгорууд бодит гэдгийг хэлье. Энэ саад тотгорууд бэрх хэцvv бєгєєд олон гэдгийг хэлье. Энэ бvгдийг богино хугацаанд амархан давж туулахгvй. Гэхдээ эд бvгдийг Америк улс зоригтой тулж угтана гэдгийг мэдтvгэй.Энэ єдєр, айдас хvйдсийн оронд итгэл найдвар, сєргєлдєж сарнихийн оронд зорилго нэгтэй байхыг сонгосон тул бид энд цугларсаан.
Энэ єдєр, єчvvхэн харамсал, хуурамч амлалт, гvтгэлэг зvхэл, манай улс тєрийг хэт удаан боомилж байсан хуучирсан vзэл онолыг эцэслэх гэж бид энд цугларсаан.
Бид залуу vндэстэн хэвээрээ ч Библийн vгээр хэлэхэд, хvvхэд зангаа [childish thing] орхих цаг иржээ. Мєхєшгvй бат ёс суртахуун, хvсэл мєрєєдлийг дахин батлаж; илvv сайхан тvvхийг сонгож; vеэс vед євлєгдєн ирсэн эрхэм нандин бэлэг, язгуур дээд vзэл: хvн бvр адил эрхтэй, хvн бvр эрх чєлєєтэй, хvн бvр аз жаргалаа хайх боломжоор хангагдсан байх ёстой гэдэг Бурханы амалсан эрхэм vзлийг ирээдvй хойч vедээ аваачих цаг иржээ.
Манай ард тvмний аугаа гэдгийг батлахдаа, аугаа болох нь хэзээ ч заяагдаггvй харин хичээл зvтгэлээр олдогыг бид ойлгосон билээ. Бидний замнал бол хэзээ ч ахар, бэрхшээл зовлонд найр тавин бууж єгсєн замнал байсангvй. Бидний замнал бол хатуужил, зориггvй ажил хийхээсээ илvv зугаа цэнгэл хєєдєг, зєвхєн нэр хvнд, баян чинээлэг байхын жаргалыг эрдэг хvмvvсийнх бишээ. Харин эрсдэлийг сорьдог, хийдэг бvтээдэг – зарим нь нэр алдарт гарсан ч ихэвчлэн ажил хєдєлмєртєє халхлагдсан эрэгтэй, эмэгтэй – та биднийг эрх чєлєє, цэцэглэл хєгжил рvv бартаатай, урд замаар єдий хvртэл авч явсан хvмvvсийн зvтгэсэн замнал юм.Бидний тєлєє тэд эд юмсаа цvнхэлж, шуудайлж аваад далай тэнгис гатлан шинэ амьдрал хайхаар энд ирсэн.Бидний тєлєє тэд Баруунд суурьшиж, хvнд хvчир vйлдвэрийн ажлуудад нухлагдан хатуу ширvvн ташуурын амт амсаж, газар хагалж ургац хураасан.Бидний тєлєє тэд Хэ Сахн, Норманди, Гэттисбург, Конкорт гэх мэт газруудад тулалдаж амь насаа алдсан.Цаг ямагт эдгээр эрэгтэй, эмэгтэй хvмvvс биднийг сайн сайхан амьдруулахын тулд тэмцэж, бvхнээ золиослож, гартаа цэврvv vсэртэл ажилласан. Тэд Америкийг бидний хувийн амбицийн нийлбэрээс ч томоор харч, хагарал [бvлэглэл], баялаг эсвэл гарал vvслийн ялгаанаас ч агуугаар тєсєєлсєн билээ.
Энэ замналыг бид єнєєдєр vргэлжлvvлнэ. Бид энэ дэлхий дээр хамгийн баян, хvчтэй vндэстэн байх болно. Манай ажилчид хямарлаа гээд бvтээлч чанараа орхиогvй; бидний тархи сэтгэхээ болиогvй; манай бvтээгдэхvvн, vйлчилгээний хэрэгцээ єнгєрсєн он, сvvлчийн сар, єнгєрсєн долоон хоногоос ч багасаагvй. Бидний чадвар хязгааргvй, гэвч эрс хатуу шийдвэрээс зайлсхийж, єчvvхэн сонирхолыг хамгаалж, аливааг аргацаах цаг аль хэдийн єнгєрсєн билээ. Єнєєдрєєс эхлээд бид нуруугаа цэхлэж, тоосоо гєвєн, Америк орноо шинээр байгуулах ёстой.Хаашаа л харна, хийх ажил их байна. Манай эдийн засгийн байдал тvргэн, зоригтой vйлдэл шаардаж байгаа бєгєєд бид ч хийх ёстой бvхнийг хийж – зєвхєн шинэ ажлын байр буй болгохоос гадна, єсєн дэвжихийн шинэ суурийг тавих болно. Худалдааг тэтгэж, биднийг улам нягт холбох шинэ гvvр, зам, цахилгаан болон дижитал шугам бид татах болно. Бид шинжлэх ухааныг зохих байранд нь сэргээж, шинэ текнологийн гайхамшгийг ашиглаж хямд тєсєр vнэтэй, чанартай эрvvл мэндийн халамжийг буй болгоно. Бид нар, салхи, хєрсийг гаршуулж, машин унаа, vйлдвэр аж ахуйгаа ажиллуулна. Мєн бид сургууль, коллежи, их сургуулиудаа шинэ эриний хэрэгцээг хангах чадвартай болтол сайжруулна. Энэ бvгдийг бид хийж чадна. Энэ бvгдийг бид хийх ч болно.Бидний хvсэл зорилгын хэмжээ хязгаарт эргэлцсэн – манай систем хэт том тєлєвлєгєєг тэсэж чадахгvй гэж vздэг зарим хvмvvс бий. Тэдний ой той богино байна. Яагаад гэвэл тэд энэ улс юу бvтээж хийснийг мартжээ; эрх чєлєєт иргэдийн тєсєєлєл, сэтгэн бодох чадвар нэг зорилгод нийлэхээр, шаардлага, хариуцлага нь эрэмгий чанартай хамтрахаар юунд хvрдэгийг тэд мартжээ.Эдгээр бvхнийг хойш татагчид тэдний доорх газар аль хэдийн хєдєлснийг мєн биднийг єн удаан жил хордуулж байсан улс тєрийн єгцєрсєн маргаан хэрэгцээгvй болсныг ойлгохгvй байна.Єнєєдєр бидний асууж буй асуудал бол манай засгийн газар том уу, жижиг vv гэдэг биш, харин хэр vр бvтээлтэй ажиллаж байна – америкчуудын гэр бvлийнхэнд хангалуун цалинтай ажил олгож, бололцооны нийгмийн хангамжтай байлгаж, нэр хvндтэйгээр тэтгэвэр тэтгэмжээ авахад нь туслаж чадаж байна уу гэдэг буй. Хэрэв тийм гэсэн хариулт байвал, бид улам цаашаагаа хэрэгжvvлнэ. Хэрэв vгvй гэсэн хариулт байвал, тєсєл программыг дор нь зогсооно. Бас нийтийн мєнгийг зохицуулж байгаа хvмvvст єндєр хяналт тавиж – ухаалаг зарцуулах, муу зуршлыг єєрчлєх, гэгээн цагаан єдєр ажлаа хийхийг шаардана – яагаад гэвэл ингэж байж л бид ард тvмэн засгийн газар хоёрын амин чухал итгэлцлийг сэргээж чадна.Басхvv зах зээл сайн уу, муу юу гэсэн асуулт бид ємнєє тавиагvй. Баялаг бvтээх, эрх чєлєєг дэлгэрvvлэхэд зах зээлийн чадалтай зvйрлэх зvйлгvй; гэхдээ энэ хямрал бидэнд сайн хянаж байхгvй бол зах зээл хяналтаас гарч болохыг сануулаад – улс vндэстэн зєвхєн баян чинээлэгийг тvшсэнээр дэвшин дээрдэхгvй гэдгийг мэдрvvллээ. Манай эдийн засгийн амжилт бол зєвхєн дотоодын нийт бvтээгдэхvvний хэмжээнээс биш харин хєгжил цэцэглэлтийн маань хvрч чадах хязгаараас; хvссэн бvхэнд боломж олгох чадвараасаа хамаарагдаж байсан – энэ нь зєвхєн єгєємєр санасандаа биш шvv, харин манай нийтийн сайн сайханд хvрэх найдвартай зам болохоор тэр.
Манай батлан хамгаалахын хувьд бол, бидний vзэл санаа, аюулгvй байдал хоёрт нийцэх ялгаатай сонголтуудыг хийх ёстой гэдгийг таягдан хаяна. Америкийг vндэслэсэн євєг дээдэс маань бидний ч тєсєєлєєгvй аюул заналтай тулгарч, vе vеийнхний цусаар тєлжин ирсэн хvний эрхийг хамгаалж, хууль сахих дvрмийг батлан тунхагласан билээ. Эдгээр vзэл санаа одоо хvртэл дэлхийг гэрэлтvvлж байна, бид ч vvнийгээ ашиг хонжоо хайн, амар дєтийг бодон умартахгvй ээ. Тиймээс дэлхийн том нийслэлvvдээс эхлvvлээд миний аавын мэндэлсэн шиг жижигхэн тосгонуудаас одоо vзэж байгаа бусад орны засгийн газар, ард тvмэнд хэлэхэд: Америк улс дэлхийн бvх сайн санаат хvмvvсийн анд нєхєр болж, дэлхийг дахин залж явахад бэлэн гэдгээ хэлье.
Фашисизм, коммунизмтай зєвхєн пуужин, танкаар сєрч зогсолгvй харин найдвартай холбоотнууд, баттай итгэл vнэмшилээр тэмцсэн ємнєх vеэ санацгаа. Ганцхан хvч бидний хамгаалахгvй ба бидэнд дураараа аашлах эрх єгєхгvй гэдгийг тэд ойлгосон болохоор тэр шvv дээ. Манай хvч чадал хэрсvv нарийн ухаанаар нэмэгдэж, манай аюулгvй байдал бидний зарчим шударга, хvч хэрэглэхдээ тєлєв тєвшин, номхон, хvлээцтэй байхаас хамаарна.
Бид энэ єв уламжлалыг хадгалагчид билээ. Эдгээр зарчмаар дахин удирдуулсан цагт, бид илvv их хvч чармайлт шаардсан шинэ аюул, шинэ шаардлагыг давж – улс vндэстнvvдийн хооронд гvнзгий ойлголцол, хамтын ажиллагааг дэлгэрvvлнэ. Иракийн ард тvмэнд Иракийг хариуцлагтайгаар vлдээж бид тэндээс гарч эхлэнэ. Мєн асар vнээр олдсон Афганистаны энх байдлыг баталгаажуулна. Хуучны анд нєхєд, эртний дайснуудтайгаа бид цємийн аюулыг багасгах, дэлхийн дулаарлыг сааруулахын тулд цєхєрч, шантралгvй хамтран ажиллах болноо. Бид амьдрах хэв маягынхаа ємнєєс хэнээс ч уучлал гуйхгvй ээ, vvнийгээ хамгаалахдаа ч эргэлцэхгvй, хэрэв хэн нэг нь зорилгодоо хvрэхийн тулд терор хийж, гэмгvй номхон ардыг довтлохыг хvсвэл, бидний зориг зvрх чанга, хэзээ ч шантрахгvй; та нар биднийг дийлэхгvй, бид та нарыг ялах болно гэж одоо хэлж байна.
Учир нь олон салаа манай єв бол сул тал биш хvч гэдгийг бид мэднэ. Америк бол Христ, Муслим, Жvvс, Хинду – мєн шашинд vл итгэгчдийн эх орон. Дэлхийн єнцєг булан бvрээс vvссэн бvх хэл, соёлоос бид бvрэлдэж; иргэний дайны дарийг vнэртэж, ялгаварлан vзэх явдлын гашуун тvvхийг амссан; энэ тvvхийн хар зурвас vеvдээс бид илvv эв нэгдэлтэй, чадал тэнхээтэй болон гарч ирсэн; тиймээс ч хуучин vзэн ядалт vе єнгєрєєнє гэдэгт; омгийн ялгаа арилна гэдэгт; дэлхий жижгэрэх тусам хvний тєрлєхтєн хvнлэг болно гэдэгт; Америк улс энх тайвны шинэ эринг авчрахад зохих vvргээ биелvvлэх ёстой гэдэгт бид итгэхгvй байж чаддаггvй.Муслимын ертєнцийн хувьд бол хоорондын итгэлцэл, сонирхол дээр тулгуурласан шинэ харилцааг бид хайх болно. Єєрийн нийгмийн євчин эмгэгээ Баруунаас болсон гэж vзээд сєргєлдєєнийг гааршуулдаг дэлхийн зарим удирдагчдад хэлэлэхэд: Танай ард тvмэн та нарыг юу сєнєєснєєр биш, юу бvтээснээр чинь дvгнэнэ гэдгийг ойлгоцгоо. Мєн хээл хахууль, хууран мэхлэлтээр тєрийн эрхийг атгаж, vзэл бодлоор анги хvмvvсийг хvчээр чимээгvй болгодог хvмvvст хэлэхэд: Та нар тvvхийн бараан талд зогсож байна, гэхдээ хэрэв та нар нударгаа тэнvvлгэвэл бид гараа сунгахад бэлэн байна гэж би хэлье.
Ядуу улсын ард тvмэнд, бид та бvхэнтэй усыг чинь цэвэршvvлж, аж ахуйг чинь цэцэглэхэд хамтран ажиллаж; турсан биеийг чинь тэтгэн, єлсгєлєн сэтгэлийг чинь хооллоно. Эцэст нь манай улс шиг харьцангуй элбэг дэлбэг амьдарч байгаа улс орны ард тvмэнд хэлэхэд: бидний хил хязгаараас гадна талд зовж, шаналж байгаа байдлыг хайхрахгvй байж болохгvй бєгєєд дэлхийн байгалийн нєєцийг vр дагаварыг нь хайхралгvй хамаагvй ашиглаж цаашид болохгvй гэдгийг сануулъя. Учир нь дэлхий єєрчлєгдсєн болохоор бид ч єєрчлєгдєх ёстой.
Бид ємнєє дэлгэгдэх харгуй замаа тєсєєлж буй яг энэ мєчид алс тэртээх єндєр уулс, зэлvvд цєл нутагт харуул манаандаа зогсоо эр зоригт Америк цэргvvдээ бид дурсан санаж vнэн сэтгэлээсээ хvндэтгэн талархнам. Он жилийн туршид бидэнд шивнэх Арлингтонд амиа алдсан баатруудтай адил тэдэнд ч бас бидэнд хэлэх зvйлс их бий. Зєвхєн тэд бидний эрх чєлєєг хамгаалагчид болохоор нь бид тэднийг алдаршуулдаг юм бишээ, харин ард тvмэндээ зvтгэх зvтгэлийн бодит биелэл болж, єєрсдєєсєє аугаа зvйлийн утга, мєн чанарыг олохыг эрмэлздэгт нь бид тэднийг хvндэтгэн талархаж байдаг юм. Мєн яг энэ мєчид – энэ vеийг тодорхойлох энэ яг мєчид – яг энэ эрмэлзэл, хvсэл зориг бид бvхнийг эзэмдэх ёстой билээ.
Учир нь засгийн газар хийж чадах, хийх ч ёстой, нэг сайжруулах зvйл бол манай vндэстний амин тулгуур Америкийн ард тvмний итгэл, эрс шийдэмгий зоригтой байдал юм. Далайн далан нурахад таних хvнд туслан гэртээ байлгаж, найзыгаа ажилгvй болохоос болгоомжлон єєрийнхєє ажлын цагийг багасгасан сайхан сэтгэл нь бид бvхнийг хvнд хэцvv цаг мєчийг давж туулахад туслах билээ. Мєн энэ нь гал авалцсан байр луу орж хvний амь аврах гал сєнєєгч, хvvхдээ сайн хvн болгож хvмvvжvvлэх эцэг эхийн сэтгэл та бидний хувь заяаг эцсийн эцэст шийдэх билээ.
Энэ саад бэрхшээлvvд шинэ байж магадгvй. Эдгээрийг давж, туулахдаа бидний хэрэглэх арга, зэмсэгvvд ч шинэ байж болно. Гэхдээ бидний амжилт шалтгаалах vнэт зvйлс – шудрага зан ба ажилсаг чанар, зориг ба шудрага єрсєлдєєн, хvлээц тэвчээр ба шинийг эрэлхийлэх, эх оронч vзэл ба vнэнч чанар нь – хуучин юм. Эдгээр vнэт зvйлс бол бодит vнэн. Манай тvvхийн дэвшил хєгжлийн чимээгvй хvч нь эдгээр vнэт зvйлс байсан билээ. Одоо юу шаардлагатай байна гэвэл энэ vнэндээ эргэж очих хэрэгтэй байна.
Биднээс одоо юу шалтгаалж байна гэвэл хариуцлагын шинэ эрин – бvх Америкчууд єєрсдєдєє болон, улс vндэстэн, дэлхийд хvлээх vvрэгтэй гэдгээ мэдэрч, энэ vvргээ дуртай дургvй хvлээж авах биш, харин баяртайгаар чанга атган, бэрх зорилго бэрхшээлд хамаг бvхнээ зориулахаас илvv бидний зан характерийг тодорхойлох, бидний сэтгэл санааг хангах зvйлгvй болохыг хvлээн зєвшєєрєх явдал юм.
Энэ бол иргэн хvний амлалт, vнэлгээ юм.
Энэ бол бидний итгэлтэй оршихын ундарга – Бурхан биднээр тодорхой бус хувь заяаг тодорхой болгох гэж байгааг мэдрэх явдал юм.
Энэ бол бидний итгэл vнэмшил, эрх чєлєєний утга – олон янзын гарал угсаа, шашин шvтлэгтэй эрэгтэй, эмэгтэй насанд хvрсэн хvмvvс, хvvхэд шуухад энэ гайхамшигт талбай дээр цуглаж, 60 жилийн ємнє аав нь ресторанд орж vйлчлvvлж чадахгvй байсан хvний хvvхэд хамгийн ариун нандин тангаргыг єргєж байгаагийн мєн чанар.
Тэхээр энэ єдрийг, Бид гэж хэн бэ? Хэр хол зам туулсан бэ? гэдгээ эргэн дурсах єдєр болгоё. Америкийн мэндэлсэн жил, євлийн хамгийн хvйтэн сар, мєсєн голын эрэг дээр цєєхєн тооны эх орончид тvvдгийн дєлд бvлээцэж суухад; нийслэлээ эзгvй орхиж; дайсан айсуй байхад; цагаан цас улаан цустай холилдсон байхад; манай хувьсгалын vр дагавар эргэлзээтэй байхад; манай vндэстний эцэг эдгээр vгсийг ард иргэддээ сонсгохыг тушаасан юм:
“Ирээдvйн дэлхийд vvнийг хэлээрэй…ид євлийн хvйтэнд, зєвхєн сайн санаа, итгэл найдвар л амьд vлдэх боломжтой мєчид…улс vндэстэн тэр аяараа нийтийн аюулын урдаас тэмцэхээр боссон юм.”
Америк. Бvхнийг хамрах аюулын ємнє, энэ хэцvv бэрх євєл цагт, дээрх мєнхийн vгсийг санацгаая. Сайн санаа, итгэл найдвар євєрлєж дахиад нэг удаа мєсєн урсгалыг зориглон сєрч, урдаас угтаж болох салхи шуургыг гэтэлцгээе. Хvvхдvvдийн маань хvvхдvvд: Манай євєг дээдэс сориход замаасаа шантран бууж єгєєгvй, ар нуруугаа харуулан эргэлцэж тээнгэлзээгvй; алс хязгаарт хараагаа чиглvvлэн, Бурханы ивээлд багтан хамгийн аугаа бэлэг болох эрх чєлєєг нандигнан тээсээр ирээдvй vедээ баталгаатай дамжуулсан гэж биднийг хэлэх болтугай.
Tа бvхэнд баярлалаа. Бурхан та нарыг ивээх болтугай. Бурхан Америкийн Нэгдсэн Улсыг ивээх болтугай.

profile

эди хугда

2012.11.30 18:58:57
*.199.159.181

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24457
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115740
546 Кадима ганц саналын зөрүүтэй ялалт байгууллаа [2] Munkh-munkh 2009-02-12 1262
545 Yooh!!! [3] jaalhuu 2009-02-12 1285
544 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 15 [1] Munkh-munkh 2009-02-12 1170
543 Монгол хүүгийн аминд хүрсэн солонгос эмч хил даван “зугтжээ” [5] Munkh-munkh 2009-02-11 1989
542 Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ [5] Munkh-munkh 2009-02-11 2049
» Барак Обама тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг [1] nikes 2009-02-11 1206
540 Сиймхий ч гэсэн гэртээ ир хүү минь... [1] daruuhan01 2009-02-11 1052
539 Даварсан хужаа нар Нийслэлд хилийн баганаа зоочихлоо [1] daruuhan01 2009-02-11 1361
538 Баабар: Шашныг өмөөрөхүй III Levi`s 2009-02-11 2236
537 Газрын хөрс эмсийн хэвлийд нь хятад vр цацах замаар л Монголыг эзэлж болно [7] oron_zai 2009-02-10 1711
536 meddeg hun baival helj ogch tuslanuu [2] mas 2009-02-09 1193
535 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8356
534 Солонгосчууд Монголыг секс жуулчлалын томоохон тєв хэмээн vзэх болжээ [11] oron_zai 2009-02-08 2466
533 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13155
532 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9160
531 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13210
530 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11854
529 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [2] BATNEGDEL 2009-02-07 1207
528 Монголоос зайлцгаах уу? [4] nikes 2009-02-07 1327
527 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал [1] finepix 2009-02-07 1065
526 Дэлхийн хамгийн том жижэг хүн [1] nikes 2009-02-07 1521
525 messenger mendchilgee [2] 95865101 2009-02-07 1119
524 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9792
523 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24229
522 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8991
521 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8884
520 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8874
519 Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрөн сэлж ингэж амьдраарай. nikes 2009-02-06 1149
518 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8859
517 ӨР [2] Мичидмаа 2009-02-05 985
516 А.Свияш "Карма- Хорвоотой зохицон амьдрахуй" номоос [5] nikes 2009-02-05 2653
515 Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр [3] oron_zai 2009-02-05 1128
514 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 9019
513 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8626
512 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17863
511 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8807
510 Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8865
509 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8816
508 Zaluu nas.................. [1] javkhlan_s 2009-02-04 1382
507 Hyamralaa gej......... [1] javkhlan_s 2009-02-04 922
506 Bi neg yum asuuh gesiimaa~ ad-uudaa hariulaach? [1] javkhlan_s 2009-02-04 927
505 Монголчуудын хангуг солиорол [5] luxury 2009-02-04 1914
504 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1483
503 ДОX-ийн халдвар тараагч ГОМО-нууд сөнөөсэй! [3] .Sarnai. 2009-02-03 2847
502 medeh hun baival helj ugch tus bolno uu. [1] 02020202 2009-02-03 932
배너신청
자생병원

배너신청