jasen
Бичлэгийн тоо 4,494
 
Бичсэн A.Амарсайхан   
Баасан, 2007 Арванхоёрдугаар сар 14 11:22


Сэд гуайгүй найр суманд байхгүй. Ямар л наадам зугаа, хурал ном болно бүгдийг ивээн тэтгэж,
-Дэлхийнхээ хишгийг нутгийн олон та нартайгаа хуваалцъя аа хэмээн буурьтай нь аргагүй үг хэлнэ.
-Уудаг архи нь Хар Чингис, унадаг унаа нь жийп... Өнөөх мээс гээчийг л авч зайдлах дутуу байна даа гэж сумын төвийн авгайчууд жиг жуг гэлцэнэ.
Хэдэн жилийн өмнө сумын тэргүүн баян Сэд гуай хайран сайхан мал сүргээ үрэн таран болгоод Хайрханы өвөрт алтны уурхайтай болоход, “Ээ дээ энэ Сэд нэг л биш, баяжихын дон шүглээд цагаан солио тусаж байна” гэж шуугицгааж билээ. Тун удалгүй түүний юуны төлөө зүтгэсэн нь түмэнд ил болсон доо. Хоёр жилийн дараагаас л сумын баячуудын бүгдийнх нь хөрөнгө зоорийг нийлүүлээд ч түүний хөлийн чигчий хуруунд нь дөхөж очихгүй боллоо гэсэн үг амнаас ам дамжсан санагдана.
Өнгөрсөн жил гай газар дороос гэгч болсон юм. Хаврын сэндроом гээч юмны халдвар суманд хугас өдрийн дотор газар авав. Чухам сэндроом нь байсан уу, дох нь байсан уу манай сумынхан ялгаж мэдэх биш сумын эрүүл мэндийн түшмэл Дунбулайд л хамгийн түрүүн халдлаа гэж дуулдсан юм даг. Дунбулайгаар удирдуулсан “Газар шорооны төлөө” хөдөлгөөнийхөн аравхан хормын дотор Сэд гуайн алтны уурхайг эзэлж авлаа.

Сумын засаг даргын тамгын газрын үүдэнд хуучин засаг дарга байгаад огцорсон Тогмид хөдөлгөөний жагсаалын өмнөх индэрт гарч,
-Нөхөд өө! Монголын газар шороо бол монголын нийт ард түмний өмч! Дан ганц луйварчин Сэдийн өмч биш ээ! гэх цог жавхаатай үгийг хэлэхүйд хөдөлгөөнд нэгдсэн олон түмэн:
-Зөв! Яг үнэн! хэмээн дуу дуугаа авалцан дэмжлээ. Тогмидын хадам ээж мэдрэл Баасан олны дундаас таягаа гозолзуулан,
-Нударган баян Сэдтэй хуйвалдан ард түмний алтаар гараа угаасан сумын даргыг огцруулъя! Нөхөд өө, хурай! гэнгүүт цөс нь хөөрсөн олон хурай хашгиран сумын тамгын газар луу дайрлаа.
Хөдөлгөөний дайралтууд энэ мэтчилэн өрнөх нь Гитлерийн Цахилгаан дайн л ийм гялс манас байсан байх даа гэмээр. Алтны уурхайн ерөнхий инженер цагаан толгойт эрийг, механик оператор хоёр бор залуугийн хамт баривчлан жагсаалынхны өмнө авчирч, индэр дээр гаргаж ирлээ.

Жагсагчдын дундаас нэг нь:
-Наад муу зэвхий цагаан толгойт чинь аягүй бол эрлийз байгаа даа гэж чарлалаа.
-Яг үнэн. Нутгаасаа хөөж зайлуулъя! гэж Тогмид хүч нэмлээ. Мэдрэл Баасан мөн л таягаа гозолзуулан,
-Наад гурав чинь ганц ганц чумдаан л тэвэрч ирсэн цагаачид гэж чарласан бол түрүүчийн нөхөр:
-Зөв! Юутай ирсэн түүнтэйгээ л буцаг гэж чарлалаа.
Үдийн хугархайд эхэлсэн хөдөлгөөний дайралтууд нар шингэхийн алдад өмнөө байсан бүх саад тотгорыг зад цохисон байлаа. Мөлчигч Сэдийн бүх хөрөнгийг хураав. Сэд гуай шүрэн толгойтой халтар манан хөөргөө элгэндээ тэврэн, “Эцгээс минь үлдсэн юм. Энийг л үлдээчих таминь!” гэж сөгдөж байсан ч, мэдрэл Баасан гараас нь ховх татан авсан тухай сумын авгайчууд ярилцав. Хөдөлгөөний зохицуулах хорооны даргаар сонгогдсон сумын овгор балиус Гарам тэргүүтэй комисс зэвхий толгойт нарын гурван цагаачийг нэгд нэгэнгүй нэгжээд хэдэн хиртэй хувцсыг нь тэврүүлээд сумын нутаг дэвсгэрээс хөөн зайлуулсан байлаа. Цагаан толгойт инженер амандаа байсан алтан шүдээ “Танай сумд ирэхээс бүр өмнө хийлгэсэн” хэмээн зүтгэсэн боловч балиус Гарам түүнийг бялба зодсоноор барахгүй алтан шүдийг нь хадаасны бахиар чарлуулан байж булгалж аваад ард түмний алт хэмээн данслахыг харсан хүмүүс балиус Гарамын шударгыг гайхацгаана.

Удалгүй ард түмэн алтаа өөрсдөө ухаж авч чадахгүйгээ мэдлээ. Сумын бүх айл Хайрханы өвөрт жижиг гэрээ барьцгааж хонон өнжин шороо угааж үзээд гялайх ч юм ололгүй буцаж нүүцгээв. Шороог нь усаар угаах бус тусгай нарийн аргаар олборлодог орд байсан юмсанж.
Хөдөлгөөнийхний өдүүлсэн цахилгаан дайнаас хойш жил боллоо. Сумын шинэ дарга Тогмид хот хүрээ рүү дахин дахин явж Хайрханы өврөөс алт гаргаж чадах инженер хайх боловч, “Юу? Хайрханы өвөр өө? Өө больё, танай сумын балиус Гарам ална” гэцгээгээд сум руу зүглэх нохой ч олдохгүй.
Тэгж байтал ард түмний уурхайн хамаг байдаг машин тэрэг, тоног төхөөрөмжийг хэн нэг нь төмрийн хаягдалд урд хил рүү ачуулчихсан байлаа. Аргагүй шүү дээ. Манаачаар буулгасан айлдаа сумын дарга нар цалин өгч чадаагүйгээс хаяад нүүчихсэн юм чинь. Дунбулай түшмэл Сэд баяны жийпийг эмнэлэгт булаан авч өгсөн нь зэвэнд идэгдэн сул зогсоно. Гучин хэдийг цусалдаг их гарын жийпний идшийг төсвийн эмнэлэг яаж хүчрэх вэ дээ.

“Уурхайд ажиллаж байхад мөн сайхан байж дээ” гэсэн ажилгүй залуус дэлгүүрийн үүдэнд чулуу нясалцгаана. “Уурхай байхад орлого мөн ч лут байж дээ. Лангуугаа хаахаас...” гэж Эрээний наймааны авгайчууд үглэнэ. Сум тас харанхуй. Аргагүй шүү дээ, ганц том цахилгааны мангасынхаа амыг барьчихсан юм хойно дизель станц түлшгүй мөнгөгүй таг.
...Сэд гуайгүй найр суманд байхгүй. Урьдын сайхан цагт хоймор заларч хүндлүүлдэг байсан бол тэр одоо аргалын дөрвөлжний өмнө сөхрөөд айлын авгайн гарыг дагуулан өлөн нүдээр харж шүлсээ залгин сөхөрч сууна. Зүүн талд зээглэн суух авгайчууд:
-Эвий, муу Сэд. Ингээд солиорчих гэж...
-Чухам аа, чухам. Хөөрхий минь баян тарган явахдаа айлын найран дээр мөн ч нүнжигтэй бэлэг барьдаг байсан юм шүү... Чааваас минь ийм болчих гэж... хэмээн шивэр авирхийнэ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1849994/9ed/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
1074 Монголын сайхан нутаг ба их мөнгө [1] soracsan 2009-06-25 1828
1073 Талын чинээ танил [1] Munkh-munkh 2009-06-24 1516
1072 Наадмын Телевизийн Цэнгээнт Нэвтрүүлэгт урьж байна. anjeka 2009-06-24 1174
1071 XXI зууны алдарт хөлбөмбөгчин [1] soracsan 2009-06-24 1600
1070 Mr.Bean Him LOL animation [1] mgldevochka 2009-06-23 1438
1069 "Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” file [5] i wanna 2009-06-23 2653
1068 hehe Маралгоо 2009-06-23 1603
» АРД ТҮМНИЙ УУРХАЙ (шог өгүүллэг) Munkh-munkh 2009-06-23 1742
1066 Beyonce - If I Were A Boy,,, Lyrics Маралгоо 2009-06-22 1814
1065 Найзууд МУС ШИНЭ КИНО soracsan 2009-06-21 2093
1064 онигоо [1] mgldevochka 2009-06-21 1700
1063 УУЛЫН ТӨМӨР МУС кино үлмэдэхмаА 2009-06-21 1850
1062 Гэрлэсний дараа [5] mgldevochka 2009-06-21 1954
1061 онч мэргэн үг [1] MUZZ 2009-06-20 4678
1060 2NE1 MUZZ 2009-06-20 1404
1059 СОЛОНГОСТ БАЙДАГ МОНГОЛ ОХИН ТОГЛОВ [11] 20092009 2009-06-20 3483
1058 онигоо mgldevochka 2009-06-20 1236
1057 ЮМ БҮХЭН УЧИРТАЙ [1] mgldevochka 2009-06-20 1460
1056 МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ МУС кино үлмэдэхмаА 2009-06-20 1885
1055 onigoo [2] mgldevochka 2009-06-19 1519
1054 Элсэн урлагийн нэртэй тєлєєлєгч Ilana Yahav-ын бvтээлvvдээс [2] mgldevochka 2009-06-19 1244
1053 Элсэн урлагийн нэртэй тєлєєлєгч Ilana Yahav-ын бvтээлvvд [2] mgldevochka 2009-06-19 1387
1052 Элсэн урлагийн нэртэй тєлєєлєгч Ilana Yahav-ын бvтээлvvд [1] mgldevochka 2009-06-19 1595
1051 ARD ch LAL... [1] Munkh-munkh 2009-06-19 1434
1050 ЭНЭ ХҮҮХНҮҮДҮҮ МУС кино [1] үлмэдэхмаА 2009-06-18 2659
1049 BREAK DANCE [2] MOTORO 2009-06-18 1680
1048 Mr Bean animated - Double Trouble [1] mgldevochka 2009-06-18 1346
1047 Цахирмаа кино танилцуулга. . [1] mgldevochka 2009-06-18 2163
1046 nom hudaldaj avna [2] igori 2009-06-18 1524
1045 Парламентийн онигоо [1] mgldevochka 2009-06-18 1478
1044 К.Роналдо [3] MUZZ 2009-06-17 1438
1043 MOTORO... Bi ta bvhend joohonch bolob ineed bileglii [2] MOTORO 2009-06-17 1604
1042 АЯЛАЛД УРъЖ БАЙНА. daruuhan01 2009-06-17 3800
1041 Сонгуулийн жинxэнэ баримтууд. mgldevochka 2009-06-17 1329
1040 Ажил-гэр-ажил-төрсөн өдөр-гэр-ажил-ойн баяр-хүлээн авалт-ажил-зээл-гэр mgldevochka 2009-06-17 1427
1039 Анагаах ухааны 4000 жилийн түүх mgldevochka 2009-06-17 1501
1038 ХоГжоонтой хошигнол (бурхан, улс төр, хясал) mgldevochka 2009-06-17 1610
1037 Аминаас үнэтэй эрх чөлөө 2-р хэсэг [1] Munkh-munkh 2009-06-17 1419
1036 OROS DUUCH BAS GOE SHVV ~ SERYOGA - CIKI > СЕРЕГА - ЧИКИ > SERJOGA ЧИКСЫ C... MOTORO 2009-06-17 1862
1035 Урлаг: МОНГОЛЫН САЙХАН АЯЛГУУГ ЗЄВХЄН МОРИН ХУУРААР БИШ ХИЙЛЭЭР ... Маралгоо 2009-06-17 1696
1034 Найзууд - Монголын уран сайхны кино [1] boloroo 2009-06-16 2557
1033 Sumiin emch hoshin shog [1] MOTORO 2009-06-16 2821
1032 МАРТАГДАШГҮЙ НАМАР МУС кино [1] үлмэдэхмаА 2009-06-15 1824
1031 LADY GAGA -Love Came★ [3] chonsaa 2009-06-14 1902
1030 LADY GA GA [2] chonsaa 2009-06-14 1587
배너신청
자생병원

배너신청