Бичлэгийн тоо 4,493
Дарга ажилтнаа дуудаж:
- Чи бүлээссэн шар айрганд дуртай юу?
- Яалаа гэж..
- Хөлстэй хүүхнүүдэд?
- Мэдээж үгүй
- Тэгвэл чиний амралтыг өвөл олгоё
***
Шар айргийн бааранд:
- Шөнө чамайг эндээс гарч очиход эхнэр чинь яадаг вэ?
- Би эхнэргүй.
- Тэгвэл чи энд үхсэнээ хийж суудаг юм бэ?
***
Нөхөр нь ганц аяга шар айраг уухаар гарлаа. Эхнэр нь цухалдаж:
- Чи шөнө согтуу ирнэ. Би чамайг сайн мэдэж байна гэсээр үдлээ.
Шөнийн нэг цагт хонх дуугарав. Шал согтуу ирсэн нөхөр нь хаалга онгойлгож өгсөн эхнэрээ хараад:
- Чи л муу ёрлоод байсан. Яг тэглээ шүү.