Саяхан "Манчестер Юнайтед"-аас "Рөал Мадрид"-д худалдагдсан дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Португалийн иргэн Криштиану Роналдо олон хөгжөөн дэмжигчид үзэн ядаж буйд сэтгэл зовнихгүй байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр "Шүүмжлэлээс айх юм алга. Намайг доромжлох тусам би улам эрч хүчтэй байх болно. Намайг олон хүн үзэн ядаж байгаа нь үнэн, гэхдээ олон дэмжигчид маань намайг ойлгож дэмжиж байгааг үгүйсгэхийн аргагүй. Өөртөө итгээгүй тохиолдолд муу тоглодог оо мэдэрдэг. Гэхдээ энэ бол ховорхон тохиолддог. Надад асар их ирээдүй байна. Хөлбөмбөгийн түүхийн хуудсанд шинэ амжилтыг тогтоохыг үнэхээр хүсч байна. Шилдэг хөлбөмбөгчинд тооцогдох болсон ч амжилтандаа сэтгэл ханалгүйгээр өөрийн намтар түүхэнд олон сайхан хуудас нээмээр байна. Би хэн нэгэнд атаа чөтөө хэзээ ч санахгүй, яагаад гэвэл би бусад хөлбөмбөгчидтэй зүйрлэшгүй тамирчин. Би Криштиану Роналдо бусдаас илүү шагнал авах чадвартай гэдгээ мэдүүлэх болно. Миний хөгжөөн дэмжигчид намайг хамгийн шилдэг хөлбөмбөгчин байхыг үргэлж хүсдэг учраас надад тэдний итгэлийг алдах эрх байхгүй" гэж хэлсэн байна.