Бичлэгийн тоо 4,493
Caroline Leaf хэмээх канад-америк гаралтай эмэгтэйн анхлан санаачилсан элс амилуулах урлагийн суурь 1968 онд тавигдсан бєгєєд Беларус улсын Беларусьфильм кино студид бас завсарлагатайгаар ашиглагдаж байсан тvvхтэй. Харин єнєєдєр энэ урлаг дэлхий нийтэд хvлээн зєвшєєрєгдсєн урлагийн нэгэн тєрєл болтлоо хєгжєєд байна. Элсэн урлалаар дэлхийд алдартай Ilana Yahav гэгч эмэгтэйн уран яруу, гайхамшигтай бvтээлvvдээс та бvхэндээ сонирхуулъя. Энэ эмэгтэй элсэн урлалын "Sand Fantasy" тєрлєєр уран бvтээлээ ихэвчлэн туурвидаг нэгэн юм. Sand Fantasy урлаг нь дууны vг болон тодорхой сэдвийн хvрээнд бvтээгддэг ажээ. Гэвч зєвхєн тухайн дууныхаа утгыг илэрхийлсэн зураг болон уран бvтээлчийн онгод, авьяас билгээр бvтдэг гэж бодвол эндvvрэл, хийж байгаа уран бvтээлд тохирсон хэм хэмнэл бvхий хєгжмийн ая эгшиг хосолж байж жинхэнэ тєгс уран бvтээл болдог юм байна. Видео камерын дээр байрлуулсан шилэн ширээн дээр элсээр урлах бvтээл vзэгчдэд тусгай том дэлгэц дээр харагдах бєгєєд тусгайлан сонгосон аяз аялгуу нь тухайн уран бvтээлийн vзэгчдэд єгєх таашаал мэдрэмжийг улам хурцалж єгдєг ажээ.
"Green Dream" - SandFantasy