Энэ маань өмнөх бичлэгийн үргэлжлэл бөгөөд бичих гээд байгаа түүх маань Сан Франциско хотын сонирхолтой үзмэрүүдийн нэг, аялагч жуулчлагч болгоны заавал орж үздэг Алкатраз арлын домогт шоронтой холбоотой юм аа.
Одоо бол музей болчихсон, ийшээ хотоос 15 минут усан онгоцоор аялаад л оччихно. Бас 10 ногооноор арал дээр гарахгүй зөвхөн гадуур нь тойроод Голден Гэйт гүүрийн доогуур гарч Номхон далайн зах руу орж үзүүлдэг хувийн жижиг онгоц, мотортой завьтай "халтуурчингууд" зөндөө байдаг юм.
Хүмүүсийн үүнийг үзэх дуртай гэж, тусгай том рейсийн усан онгоцоор арал дээр очиж, музейн тайлбарлагчаар үүх түүхийг нь яриулж, эд мөрийн баримтуудийг үзэх нь багадаад нөгөө цуутай гэмт хэрэгтнүүдийн хоригдож байсан өрөөнд нь орж торон хаалгыг нь хааж байгаад хоригдол шиг л дурсгалын зураг татуулж ч байх шиг. Зарим нь бүр хүүхдүүдээ ч торны цаана "суулгаад" зургийг нь авч байх юм, мөн ч саваагүй улсууд шүү. ..
http://www.orloo.info/usa/san-francisco/4722-aminaas-unetie-erh-choloo-2 end dar!
ingeed duusaa yu dajgui yumaa sonirholtoi yum tavisand bayarlalaaaaaaaaaaaaaaa