
Сэр Алекс Фергюсоны “Манчестер Юнайтед” хуучин танил Жозе Моуриньогоор удирдуулсан Италийн аварга “Интер”-ийг талбайдаа 2:0-ээр буулгаж авснаар Аваргуудын лигийн шөвгийн наймын сугалаанд оролцох эрхээ авлаа.
Видич, Роналдо нарын мөргөсөн гоол хоёрдугаар үеийн эхний минутуудад тус тус орон сэрж амжаагүй байсан “Интер”-ийг давахад хангалттай байлаа. Хэдийгээр “МЮ” 2:0 хөнгөхөн хожсон мэт санагдавч “Интер” боломжуудаа ашиглаж чадсан бол энэ тоглолт маш өөрөөр өрнөх байлаа. Ибрахимович, Станкович, Адриано нар “МЮ”-гийн хаагач ван дер Сарийн хаалганд гоол оруулах боломжуудаа алдан, хамгийн ойртохдоо хөндлөвч, шонг нэг нэг удаа онолоо.
Аваргуудын лигийн сүүлийн шатуудад ганц хоёр олдох боломжоо гоол болгохгүй бол маш сайн тоглосон ч хасагддаг гэдгийг “Интер” харуулан, харин “МЮ” энэ тоглолтод тааруухан тоглосон ч гоол хийж чадсан учраас аварга цолоо хадгалан, таван цомын төлөө тэмцлээ үргэлжлүүлсээр. Итали, Английн аваргуудын тулаанд ийнхүү англичууд нөөцөө ашигласны хүчинд буулган авав.
“Арсенал” “Рома”-д хожигдсон ч хоёр тоглолтын харьцаагаар тэнцэн торгуулийн цохилтоор 7:6-гаар ялж, Итали Английн лигүүдийн томоохон багуудын хоорондох харьцааг 3:0 болголоо.
Талбайдаа 1:0-ээр хожсон “Арсенал” хариу тоглолтод хамгаалан 0:0-ээр тэнцэхэд дараагийн шатанд орох байлаа. Хэдийгээр Арсен Венгер довтлож тоглоно гэсэн ч түүний баг тоглолт дөнгөж эхлэхэд өөрсдийн хамгаалалтын алдаанаас болж гоол алдан, яах ч аргагүй тоглолтын ихэнхийг хамгаалсаар оноо тэнцэн цаг дуусч торгуулийн цохилтоор шийдэгдэх болов.
Торгуулийн цохилтод Эдуардо, Вучинич нар тус тус алдсаны дараа хоёр баг үнэхээр өндөр түвшний чадварлаг цохилтуудыг дараалууллаа. “Рома”-гийн Тонетто харин 16 дахь торгуулийн цохилтыг шон давуулсаар “Арсенал” “МЮ”, “Челси”, “Ливерпуль” нарын хамт англичууд шөвгийн наймын талыг нь эзэллээ. Мөн Италийн гурван шилдэг баг, гурвуулаа англичуудад хожигдсоноор тавдугаар сард Ромд болох шигшээ тоглолтод нэг ч итали баг үлдсэнгүй нь хөгжөөн дэмжигч нараа гонсойлгох болов уу.
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан