배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

jasen
Бичлэгийн тоо 4,494
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Ринчен гуайн хөрөг

Уншсан 2123 vote 0 2009.03.15 23:49:10
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum2/1435648

Зураг түүх өгүүлнэ

 

“Эрт орой
Жанжин Сүхийн талбай тууш
Ринчен гуайн
Алхаж байх нь андашгүйсэн
Элбэг хүрэн дээлийнхээ
Ханцуй хормойг намируулан
Эрхэмсэг буурал үс
Соёо сахлаа хийсгэн явах нь бараатайсан”  гэж  төрийн шагналт зохиолч С.Дашдооров шүлэглэсэн байдаг.

Сонин хэвлэлийн хуудаснаа олонтаа хэвлэгдэж, хүн бүхний танил болсон Ринчен гуайн энэ хөргийг фото сэтгүүлч Р.Гомбожав авчээ. Гэрэл зургийн нэрт мастер Р.Гомбожав агсантай би эртний танил. Аливаа хүнийг албан тушаал, зэрэг цол, алдар хүндээр нь ялгаварлан харьцахыг цээрлэдэг, нийтэч зантай энэ эрхэмтэй нөхөрлөж явсандаа бахархдаг юм. Насны ялгааг умартан найзархаж явахдаа Монгол оронд гэрэл зураг үүсч хөгжсөн  үүх түүхийн талаар мэргэн ахаасаа дуулж сонссон минь арвин. Гэр орноор нь орж гарч явахад томоор угаан жаазалж өлгөсөн энэ гэрэл зураг хойморт нь залран байдагсан. Нэгэн удаа хэрэг болгож асуулаа.
 
-Та Ринчен гуайн энэ зургийг хэдэн онд хаана авсан юм бэ? 
-1973 оны наймдугаар сард авсан зураг. Зохиолчдын хороон дээр нэг хурал ч билүү, цуглаан ч билүү болоод тарж явах замд нь  гудамжинд дарсан юм. Би ер нь өвгөний зургийг олон удаа авсан даа. 1971 онд “Правда” сониноос гэрэл зургийн уралдаан зарлахад “Академич Б.Ринчен” зургаараа оролцож, диплом хүртэл хүртэж байлаа шүү дээ. Өвгөн өөрөө “Йөншөөбүү овогт” гэж бичээрэй гэснийх нь дагуу тайлбараа тэгж бичсэн. Тэр дугаар нь надад бий. Би чамд үзүүлье гээд  1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Правда” сонины /¹322/ “Фотоконкурс Правда-71”-буланд нийтлэгдсэн Ринчен гуайн зур­гийг үзүүлэв. Ринчен гуай гартаа тамхи барин, ном уншиж суух агаад ард нь номын сан, урдах ширээн дээр нь цаас байх ажээ.

 -Өөр ямар ямар сонин хэвлэлд  Ринчен гуайн зургийг авч тавьж байв?
-“Монголын залуучууд”, “Новости Монголии”, “Утга зохиол урлаг” зэрэг бараг сонин болгонд авч тавьсан даа. Энэ бас байна гээд нэгэн сонин өгснийг үзвэл 1973 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонины ¹25 дугаарт “БНМАУ-ын төрийн шагналт зохиолч, академич, доктор Б.Ринченгийн тухай гэрэл зургийн  найруулал”  гээд  гурван  гэрэл зураг тавьжээ. Тэрээр цааш нь өгүүлэхдээ:
 
“…Би өвгөнийхөөр олон  очсон. Авгайгаа та гэж дууддагсан. Намайг ч бас л та гэнэ. Сонин хүн шүү. Тэр их хүний үнэт цагаас нь мөн ч их хороосон доо. Орохоор бичгийн өрөөндөө урина. Авгайдаа Гомбожав гуайд цай гэнэ. Тэгээд цай өгч, багвартай чихэр тавина. Тэнд нь үзэм, ёотон, өнгө өнгийн чихэр байдагсан. Би харин тэднийд хоол идэж үзээгүй. Нэг муу консул гэж бичгийн машинтай. Бид хоёр элдэв л юм ярьж байсан. Нэг удаа надад есөн үеийн тухай тайлбарлан өгч билээ. Та овгоо мэд гэж сургасан.

Тэр тухай ярьж, зурж үзүүлсэн ноорог нь надад бий гээд нэгэн цаас гаргаж үзүүлэв. “1974 оны 11 сарын 11-нд Ринчен багш есөн үеийн тухай ярьж зурсан ноорог” гэж түүн дээр бичжээ. Овоо яагаад тахидаг болсон юм бэ гэдэг чинь есөн үетэй холбоотой гэж надад хэлсэн. Овог болгоны тахидаг овоо гэж өөр өөр байсан. Тэгээд хүн овгоо мэдэхгүйгээс болж цус ойртож байна гэдгийг надад хэлж тайлбарласан.

 …Нэг удаа хоёулаа хамтарч Гандангийн тухай өнгөт зурагтай ном бичээд, Германд хэвлүүлье. Та шагналаа очоод авсан ч болно. Банкаар гуйвуулаад авсан ч болно гэсэн. Би дотроо дуртай л байсан. Зохиолч Ч.Чимид ахад хэлсэн чинь “Цаадах чинь Монголд байтугай, дэлхийд нэртэй хүн. Хийж чадна. Элдэв юм тохиолдоход яах ч үгүй, гарч дөнгөнө. Харин чамайг засаг төр элдвээр оролдвол чи яах юм бэ. Чи юу юм бэ? Хэрээ мэд” гэж загнахаар нь нээрээ ч тийм юм уу гэж бодоод больсон. Одоо бодоход би хийдэг л байсан юм. Харамсч явдаг даа, ах нь”   гэж билээ. 

Р.Гомбожав гуай бол ХХ зууны Монголын соёл урлагийн зүтгэлтнүүдийн хөргийг гэрэл зурагт мөнхөлсөн гавьяатай хүн. Тэрээр “Гэрэл зураг мөнх үлдэнэ. Амьдрал минь түүнд түүх болон үлдэнэ” гэж хэлдэг байсан. Өнөөдөр  тэрээр бидний дунд байхгүй ч гэлээ бүтээл туурвилаараа өөртөө хөшөө босгож чадсаны  баталгаа нь билгүүн номч Б.Ринчен гуайн дээрх гэрэл зураг ажээ.

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1435648/135/trackback
Жагсаалт
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102646
669 Флаш тоглоом file [2] daruuhan01 2009-03-19 1734
668 NBA БҮХ ОДДИЙН ТОГЛОЛТ зурагнууд [1] soragsan 2009-03-19 2535
667 batnegdliin utasiig olood ogooch [1] ocri 2009-03-19 1280
666 Солонгосын виз 90 хоногийн хугацаатай боллоо [1] har baraan 2009-03-18 2613
665 МОНГОЛИЙН САЙХАН ЭРЧҮҮД [1] soragsan 2009-03-18 3039
664 “Найман шарга энтернэшнл компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ [1] har baraan 2009-03-18 2086
663 Мөсөн зочид буудал | 15 фотO [1] Маралгоо 2009-03-18 2565
662 Чао! италичууд аа! [1] soragsan 2009-03-18 1788
661 Өмнөд Солонгос ДАШТ-ий төлөө [1] soragsan 2009-03-18 1314
660 БНСУ РУУ ЗОРЧИХ ВИЗ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 90 ХОНОГ БОЛЖ БАЙНА. [1] har baraan 2009-03-18 1905
659 uzeerei sonirholtoi l yum bna [3] penny_2009 2009-03-18 1643
658 Эрчүүд ринг дээр (27 фото) [1] Маралгоо 2009-03-17 1470
657 ochigdor mongold shaglaniin hur buusan odor bailaaa [3] chups 2009-03-17 1609
656 MONGOL ER HUN(DUU)*^^* [1] chonsaa 2009-03-17 2852
655 Английн түүхэн дэх 16 настай хамгийн үнэтэй тоглогч [1] soragsan 2009-03-17 1548
654 Хөл бөмбөг,Аршавин анхны гоолоо оруулж, “МанЮ” бут ниргүүллээ [1] soragsan 2009-03-17 1424
653 БНСУ-д Монголчууд 90 хоногийн хугацаатай визгvй зорчдог болох нь [1] soragsan 2009-03-17 1589
652 Асашёорюү харү башёгийн хоёр дахь даваагаа авлаа Маралгоо 2009-03-17 1494
651 hiphop dance [1] lol~~~ 2009-03-16 1982
650 Солонгос дахь монголчуудын сар шинийн барилдаанд аймгийн заан Ө.Буянбаатар түрүүлжээ :::БӨХ::: 2009-03-16 1457
649 Монголын хөлбөмбөгчид хоёр ялалт авлаа [1] soragsan 2009-03-16 1620
» Ринчен гуайн хөрөг Маралгоо 2009-03-15 2123
647 Sarantuya ~~ Hairiin Burhan [1] Xарису* 2009-03-15 2275
646 онигоогоо уншаарай [1] soragsan 2009-03-15 1594
645 Монгол улс 2070 онд (зөгнөл) [3] soragsan 2009-03-15 2863
644 KCM chonsaa 2009-03-15 1489
643 duu chonsaa 2009-03-15 1552
642 ♣♣..** Монголын Шүтээн **..♣♣ [1] daruuhan01 2009-03-14 2000
641 1962 онд төрсөн гаргүй залуу Тони Мелендез гэх залуу 16 жилийн турш гитар тоглож сурахад суралцсан бөгөөд одоо дэлхийг тойрон тоглолт хийн явж байна. soragsan 2009-03-14 1506
640 БНАСАУ хиймэл дагуул хөөргөнө гэдгээ мэдэгдэв [1] soragsan 2009-03-14 2091
639 Шилдэг 8 баг тодорлоо,европын хөл бөмбөг [1] soragsan 2009-03-14 2076
638 Оддын бага нас Маралгоо 2009-03-14 6706
637 Davichi 8282 file [1] MC~LOCK 2009-03-13 1798
636 zagvariin ertonts [1] chonsaa 2009-03-13 7552
635 Б.Пүрэвтогтох “Дэлхийн топ 100″-д багтжээ [2] Маралгоо 2009-03-13 2717
634 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна :::БӨХ::: 2009-03-13 4895
633 Солонгосчууд 50 жил хөөцөлдөж байж АНУ-д визгүй зорчдог болсон, харин монголчууд бидний АНУ руу виз [1] soragsan 2009-03-13 2626
632 Спорт: Дэлхийн хамгийн баян хєлбємбєгийн багууд [1] soragsan 2009-03-13 1692
631 "Челси", "Ливерпүүл" 1/4 шигшээд үлдлээ [1] soragsan 2009-03-13 1655
630 Harisu~~~ Love is.... [1] Xарису* 2009-03-13 2644
629 600년 역사의 몽골제국 [1] ~TeNgiS~ 2009-03-13 1624
628 ~Harisu*~ History & Temptation [1] Xарису* 2009-03-12 2886
627 Адольф Гитлерийн зурсан зургууд [2] Маралгоо 2009-03-12 2776
626 Хоёр Солонгос байлдах уу [3] soragsan 2009-03-12 2399
625 Спорт: Монгол Залуу Бvх Америкийн Их Дээд Сургуулуудийн Аварга Боллоо [1] soragsan 2009-03-12 2032
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 81 82 83 84 85 86 87 88 89 90 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청