
Бичлэгийн тоо 4,494
БНСУ-ын хөлбөмбөгийн холбоо 2018, 2022 оны ДАШТ-ий аль нэгийг зохион байгуулах хүсэлтэй гэдгээ FIFA-д албан ёсоор илэрхийлжээ. Энэ хоёр тэмцээний төлөө Австрали, БНХАУ, Англи, Индонез, Мексик, Катар, Япон улсууд мөн нэрээ дэвшүүлээд байгаа аж.
FIFA-гаас 2018 оны “World Cup”-ын зохион байгуулагчийг ирэх жилийн арван хоёрдугаар сард тодруулах юм. FIFA-гаас ДАШТ-ийг зохион байгуулагч улс нь 40 мянгаас дээш суудалтай 12 цэнгэлдэхтэй, үүний нэг нь 80 мянгаас дээш суудалтай байх гэсэн шаардлагыг тавьдаг. БНСУ нь 2002 онд Японтой хамтран 17 дахь удаагийн ДАШТ-ийг зохион явуулсан билээ.
Энгийн хэрнээ ухаалаг үгэнд чинь би уярсан
Эр хүний намбатай хүнлэг сэтгэлд чинь би дурласан
Эгцлээд ширтэхээр тулгарчихдаг харцанд чинь би хайлсан
Энэ бүхний цогц болохоор ганцхан чамайг л би хайрласан