
Мягмар гаригийн шөнө болсон Аваргуудын лигийн 1/8 шигшээгийн хариу тоглолтод Английн "Ливерпүүл" болон "Челси" багууд өрсөлдөгчдөө буулган авч дараагийн шатанд шалгаран үлдлээ.
Хариу тоглолтод "Ливерпүүл" "гэртээ" Мадридын "Реал"-ыг 4:0-эр хожив. Эхний тоглолтод "хотон шувуунууд" эзэн хааны багийг талбай дээр нь 1:0-ээр буулган авсан.
Гүүс Хиддинкийн удирдсан "Челси" "Ювентус"-ын талбайд зочилж 2:2-оор тэнцлээ. Хоёр долоо хоногийн өмнө "язгууртнууд" гэртээ 1:0-ээр ялалт байгуулсан.
"Бавари", мөн Вильяреал" шалгарлаа
Мюнхений "Бавари" өөрийн "Альяанс Арена"-даа Португалийн "Спортинг"-ийг 7:1-ээр бут ниргэлээ. Эхний тоглолтод "Спортинг"-ийг талбай дээр нь 5:0-ээр хожсоноор "Бавари" дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон гэхэд болно.
Энэхүү ялалтын дүнд "Бавари" хоёр тоглолтын нийлбэрээр хамгийн олон бөмбөг оруулж Аваргуудын лигийн шинэ дээд амжилт тогтоожээ.
"Вильяреал" "Панатинаикос"-ыг талбай дээр нь 2:1-ээр буулган авснаар мөн дараагийн шатанд шалгарлаа.
Нэгдүгээр үед "Панатинаикос"-ын хаалганд бөмбөг орсон боловч шүүгч испаничуудын зүгээс алдаа гаргасан хэмээн тооцоогүй. Хоёрдугаар үеийн эхэнд зочин багийн Ариэль Ибагасын хийсэн гоёмсог гоолын хариуд Вангелиса Манциос булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж тооны харьцааг тэнцүүлсэн. Харин "Вильяреал"-ын сэлгээгээр гарч ирсэн Хосеба Льорента эцсийн цэгийг тавьж багтаа 1/4 шигшээд үлдэх тасалбарыг авчирлаа.
"Челси"-гийн хожлын тэнцээ
Гүүс Хиддинк "Челси"-д ирснээс хожигдлын гашууныг амсаагүй л байна. Эхний тоглолтод 1:0-ээр хожсон түүний баг айлын талбайд хожигдохгүй л бол дараагийн шатанд шалгарах байсан.
Тоглолтын салхийг "Ювентус" хагалж, Винченцо Яквинта эхний гоолыг оруулсан боловч эхний үе дуусахын өмнөхөн Майкл Эссьен тооны харьцааг тэнцүүлж чадав.
Хоёрдугаар үед Алессандро дель Перрогийн торгуулийн цохилтоор хийсэн гоолын ачаар талбайн эзэд тэргүүлж эхэлсэн хэдий ч Дидье Дрогба тоглолтын 83 дахь минутад тоог тэнцүүлснээр "язгууртнууд" дараагийн шатанд шалгарч чадлаа.
"Ливерпүул"-ийн итгэлтэй ялалт
"Ливерпүүл" тоглолтыг шууд л довтолгооноор эхэлж, эхний минутад Фернандо Торрест гоол оруулах маш сайхан боломж бүрдсэн. Тэрбээр Каннаварог хууран Касильястай ганцаар тулсан ч энэ удаа хаалгач довтолгооныг зогсоож чадлаа. Хэдэн минутын дараа "Реал"-ын хаалгач Машераногийн аюултай цохилтыг хааж мөн л багаа аврав.
Гэвч 16 дахь минутад Дирк Кейютийн дамжуулалтаар Фернандо Торрес "Реал"-ын хаалганд эхний бөмбөгийг оруулж чадлаа.
Тоглолтын 28 дахь минутад "Реал"-ын хамгаалагч Хайнцын гарт бөмбөг хүрсэн хэмээн шүүгч үзсэнээр "оцон шувуунууд" торгуулийн цохилт хийх болсон. Телевизийн удаашруулсан бичлэгээс харахад бөмбөг хамгаалагчийн мөрөнд хүрсэн нь илэрхий байсан. Ингээд торгуулийн цохилтыг "Ливерпүүл"-ийн ахлагч Стивен Жеррард алдсангүй. Тооны харьцаа 2:0 боллоо.
Хоёрдугаар үеийн эхэнд Раян Бабелийн зүүн жигүүрээс торгуулийн талбай руу өгсөн дамжуулалтыг Жеррард чулуу болгов. Тоглолтын төгсгөлд сэлгээгээр гарч ирсэн Андреа Доссен "Реал"-ын хаал ганд дөрөв дэх бөмбөгийг оруулж, 1/4 шигшээд хэн шалгарах тухай маргаанд эцсийн цэгийг тавилаа.