Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нoдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай. Өөртөө таван минут зав гаргахгүй хүн гэж хаа байх вэ. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад болоо.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө. Нүдийг дээш доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын xapaa муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо ммьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа ширтэнэ амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүдний ядаргааг тайлах цогц дасгалууд
Цэх урагшаа 2-3 секунд ширтэнэ. Дараа нь хуруугаа нүднээсээ нэг төө хэртэй орчим газар аваачаа 3-5 секунд ширтэнэ. Гараа буулгаад ахиад алсыг 15-22 удаа давтаарай. Харандаа, эсвэл бал бариад гараа сунгаад харандаа хамрын үзүүр рүү ойртуулахдаа харц салгалгүй ширтэнэ. 10-12 удаа давтана. Цонхны шилэн дээр 3-5 мм хэртэй жижиг цаас, наалт наана. Харцаа цонхны цаана, алсад байгаа зүйл төвлөрүүлээд буцаахдаа цонхон дээрх тэмдэг рүү ширтэнэ.. Дасгалыг 10-12 удаа хийнэ. Нүдээ наймын тоо зурж бамгаа мэт эргэлдүүлэн амьсгалын хэмнэлтэйгээ удаан нээнэ. Наймын тоог зурахдаа чанх урагш, босоо, хэвтээ чигт хийнэ. Чиг бүрт 5-7 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ. Дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Нүдний түвшинд өргөж сунгасан баруун гарынхаа эрхий хурууг 5-6 секунд ширтэнэ. Гараа аажмаар баруун тийш болгоход эрхийг хурууг толгойгоо хөдөлгөлгүйгээр дагуулан харна. Зүүн гар дээрээ давтана. Чиг тус бүр дээр 5-7 удаа давт. Толгойгоо хөдөлгөлгүйгээр зүүн доод булан руу ширтээд, дараа баруун дээд булан руу харна. Дараа нь баруун доод, зүүн дээд гэсэн чигт давтана. 5-7 удаа давтаад нөгөө чигт давтана.

Нүд ядарсан үед хийх дасгал
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангал. 2-3 секунд бариад хүчтэй хурдан гаргахтайгаа зэрэгцэн нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар луу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.