ХДХВ/ДОХ-оос бусад ихэнхи БЗДХ төгс эмчлэгдэх боломжтой. Гэхдээ ямар БЗДХ болохыг эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлоно. Өвчин бүрийн эмчилгээ өөр өөр байх тул дураараа эм авч ууж болохгүй. Ингэж өөрийгөө эмчлэх нь өвчин ужиг хэлбэрт шилжих шалтгаан болдог. Мэргэжлийн эмчийн заавар, цаг алдалгүй эхэлсэн эмчилгээ сайн үр дүнтэй байдаг. Эмчилгээ хийлгэхгүй удвал өвчин хүндэрч, бэлгийн чалх сулрах, бэлэг эрхтэн, давсаг, бөөр, шээсний үрэвсэл, үргүйдэл үүсэх зэрэг хүндрэлд хүргэж болно.
 
Эмчилгээний хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж болохгүй. Учир нь эдгээр нь эмийн үйлчилгээг сааруулж, биеийн эсэргүүцлийг бууруулдаг.
Мөн онош тогтоосноос хойш бүрэн эдгэртэл бэлгийн хавьталд орохгүй байх нь чухал. Хэрвээ бүрэн эмчлүүлэхгүй бол өвчтөнд өөрт нь болон бэлгийн хосод нь байнгын эмгэг үүсэж, мөн үр хүүхэддээ болон бусдад халдвар тараах аюултай.