Бичлэгийн тоо 3,329

Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд

 2 цагийн ѳмнѳ


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой



АНУ-ын “Bonnier Corporation”-аас эрхлэн гаргадаг “Working Mother” сэтгүүлээс 2014 оны дэлхийн хамгийн “нөлөө бүхий - 50” ээжийн жагсаалтыг гаргажээ. 

“Working Mother” сэтгүүлээс уламжлал болгон гаргадаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий ээжүүд - 2014” жагсаалтад шоу бизнес, улс төр, эдийн засаг, урлаг спорт гэхчилэн салбар бүрт амжилттай яваа алдартай 50 ээж тодорсон байна. 

Энэхүү жагсаалтаас та бүхэнд манай гарагийн хамгийн нөлөө бүхий “Топ - 10” ээжийг онцлон толилуулж байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№10. Розалинд Брюэр

Эрхэлдэг ажил: “Sam’s Club” бөөний худалдааны төвийн CEO / Захирал 

Хэдэн хүүхэдтэй: Хоёр ( Хүү / Охин) 

Розалинд Брюэр бол “Wal-Mart Stores Inc.”-ийн салбар бөөний худалдааны “Sam’s Club” төвийн захирал бөгөөд химийн шинжлэх ухааны эрдэмтэн юм. Тэрээр “Kleenex”, “Kotex” зэрэг брэндийг худалдаанд гаргадаг АНУ-ын “The Kimberly - Clark Corporation” компанид 22 жил ажилласан ба 2006 оноос “Wal-Mart Stores Inc.” компанид ажиллах болжээ. Ингээд 2012 онд “Sam’s Club”-ийн захирал / CEO - гийн албыг давхар хаших болсон тэрээр “Wal-Mart Stores Inc.”-ийн салбарыг удирдах болсон хамгийн анхны Африк гаралтай эмэгтэй юм. 

Түүнийг “Forbes”, “Fortune Magazine” зэрэг сэтгүүлээс бизнесийн салбарын “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-чүүдийн нэгээр нэрлэсэн байдаг ажээ. Их ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ хэр их цаг зав гаргаж, гэргийнхээ үүргийг хэр сайн биелүүлдэг ээж вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Миний хувьд өдөр бүр хийх ажлуудаа эрэмбэлж яаралтай, нэн чухал, чухал гэхчилэнгээр дараалалд оруулдаг. Заримдаа гаргасан дарааллаар явахгүй ч үе гардаг учраас “Үгүй” гэж хэлэхэд суралцаж л байна. Гэвч энэ бол миний хүссэн, миний бий болгосон амьдрал учраас сэтгэл зүрх минь үргэлж гэр бүл, хүүхдүүдийнхээ төлөө байдаг шүү.” хэмээжээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№9. Кейт Бланшетт / 1969.05.14 

Эрхэлдэг ажил: Жүжигчин, “The Sydney Theater Company” захирал 

Хэдэн хүүхэдтэй: Гурав ( Дэшил / 11 настай, Роман / 8 настай, Игнатиус / 4 настай) 

Австралийн жүжигчин Кейт Бланшетт нь “The Academy Awards”-аас Оскарын хоёр удаагийн шагнал хүртсэн Австралийн цор ганц жүжигчин гэнэ. Тэрээр “The Lord of the Rings” (2001 - 2003), “Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” (2008), “The Curious Case of Benjamin Button” (2008) ба “Blue Jasmine” (2013), “The Hobbit: The Battle of the Five Armies” (2012 - 2014) зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлүүдээрээ танигдсан гайхалтай уран бүтээлч билээ. 

Кейт Бланшетт нь Австралийн кино зохиолч, найруулагч Эндрю Аптонтой гэр бүл болсон ба гурван хүүгийн эцэг эх ажээ. Тэрээр “The Herald Scotland” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүү нарт минь миний ямар дүр бүтээж байгаа нь огт сонирхолгүй байдаг. Тэдний минь надаас хүсдэг зүйл нь гараа гаргаж хийсэн амттай хоол бас цаг гаргаж хичээлийг нь хамт давтах явдал байдаг юм.” гэжээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№8. Сара Блейкли / 1971.02.27 

Эрхэлдэг ажил: “Spanx” брэндийг үүсгэн байгуулагч, хүмүүнлэгийн элч 

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Лазер / 5 настай ) 

Дотуур хувцасны “Spanx” брэндийг үүсгэн байгуулагч Сара Блейкли нь өөрийн хүчээр амжилтад хүрч тэрбумтан болсон хамгийн залуу бизнес хатагтай нарын төлөөлөл юм. Факсын аппарат зардаг байсан тэрээр энэхүү бизнесээ $5000 ам.доллараар эхлүүлж байсан нь 10 жилийн дотор хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх ашгийг өгсөн гэдэг. 

Сара Блейкли нь “Spanx” брэнд компаниасаа гадна “The Sara Blakely Foundation” санг байгуулсан бөгөөд сангийнхаа хүрээнд эмэгтэйчүүдийн төлөө авч хэрэгжүүлж болохуйц бүхий л хандивын ажлыг дэмжиж хамтарч ажилладаг байна. Тэрээр 2013 онд Билл Гейтс, Уоррен Баффетт нартай хамтарч “The Giving Pledge” компанит ажилд нэгдсэн ба энэ нь чинээлэг хүмүүсийг хөрөнгийнхөө тодорхой хэсгийг буяны үйлст хандивлахыг уриалсан арга хэмжээ байсан юм. Сара Блейкли нь энэхүү компанит ажилд нэгдсэн анхны тэрбумтан эмэгтэй байсан гэдэг.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№7. Бейонсе / 1981.09.04 

Эрхэлдэг ажил: Дуучин, жүжигчин 

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Блю Айви / 2 настай ) 

Багаасаа дуу хөгжим болон бүжгийн урлагтай амьдралаа холбосон АНУ-ын нэрт дуучин, жүжигчин Бейонсе нь хайр дурлал, сэтгэлийн дотоод хүч болон бүсгүй хүнийг магтан дуулсан гайхалтай дуунуудаараа алдартай билээ. Тэрээр ашиг орлогоороо тэргүүлсэн хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий өнгөт арьст уран бүтээлч төдийгүй “TIME” сэтгүүлийн онцлох 100 эрхмийн нэг, хамгийн дур булаам эмэгтэй уран бүтээлчээр нэрлэгддэг юм. 

Бейонсе ба Жей Зи нарын хайр дурлалын харилцаа 2002 оноос эхтэй гэж үздэг бөгөөд хосууд реппэр Жей Зигийн “The Blueprint 2: The Gift & The Curse” (2002) цомгийн нэг уран бүтээл дээр хамтарч ажиллажээ. Ингээд 2008 онд хуримласан дэлхийн хамгийн нөлөө бүхий хосууд охин Блю Айвигаа 2012 онд хүлээж авсан билээ. Бейонсе 2010 - 2011 онд зулбасан удаатай бөгөөд түүний хөл хүнд байх үеийг дурсаж Жей Зи “Glory” нэртэй дууг зохиосон байдаг. Бейонсегийн хэлдгээр эмэгтэй хүн өөрөө хүсэх л юм бол бизнес хатагтай ч, уран бүтээлч ч, феминист ч төдийгүй эх хүн ч гэсэн болдог юм. Гагцхүү энэ бүхэнтэй хамт бүсгүй хүний дур булаам, хайр татам байдал үргэлж хамт байдаг билээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№6. Виктория Бекхэм / 1974.04.17 

Эрхэлдэг ажил: Загвар зохион бүтээгч, дуучин 

Хэдэн хүүхэдтэй: Дөрөв ( Бруклин / 15 настай, Ромео / 11 настай, Круз / 9 настай, Харпер / 2 настай ) 

Их Британий хамгийн нөлөө бүхий “алдартай - 100” хатагтайн нэг Виктория Бекхэм нь “Spice Girls” хамтлагийн дуучин гэхээсээ илүү загвар өмсөгч, загвар зохион бүтээгч гэдгээрээ нэр хүндтэй юм. Түүний загварчилсан брэнд хувцаснууд нь жил бүр $40.000.000 гаруй ам.долларын ашигтай байдаг тухай “Форбес” сэтгүүлд бичжээ. Тэрээр Английн хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхэмтэй 1999 онд гэр бүл болсон ба 4 хүүхдийн эцэг эх болжээ. 

Хосууд 1997 онд танилцаж болзож эхэлсэн байдаг ч Виктория тухайн үед хөлбөмбөг огт сонирхдоггүй байсан төдийгүй Бекхэмийг алдартай тамирчин гэдгийг ч мэдээгүй байсан гэдэг. Тэрээр “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ чи хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, шаргуу хөдөлмөрлөж чадах юм бол төсөөлснөөсөө ч илүү өндөрлөгт хүрэх бүрэн боломжтой гэдгийг санаж яваарай!” гэсэн байдаг.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№5. Дана Баш / 1971.06.15 

Эрхэлдэг ажил: Мэдээллийн “CNN” агентлагийн нэвтрүүлэгч, Конгрессийн мэдээний албаны ахлах сурвалжлагч 

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Иона / 3 настай ) 

АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг Дана Баш нь “CNN” телевизийн нэвтрүүлэгчээр ажилладаг юм. “The George Washington University” их сургуулийг улс төр судлалын чиглэлээр төгссөн тэрээр мэдээний нэвтрүүлэгч болохоосоо өмнө “CNN” телевизийн “Inside Politics”, “Late Edition”, “Evans & Novak” зэрэг хөтөлбөрүүдийн продюсераар ажилладаг байсан гэнэ. 

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллах болсон шалтгаанаа тэрээр эцэг Стю Шварцтайгаа холбож үздэг бөгөөд эцэг нь “ABC News” телевизийн продюсераар 41 жил ажилласан юм байна. Тэрээр “CNN” телевизийн мэдээний албанд бүхий л амьдралаа зориулж тууштай ажиллаж байгаадаа үнэхээр их талархдаг нэгэн бөгөөд хийж байгаа ажилдаа ямагт итгэл төгс тэрээр бүхнээс түрүүнд алхахыг эрмэлздэг гэнэ. Хоногийн 24 цагийн 17 цагийг нь ажиллаж өнгөрүүлдэг сэтгүүлч, нэвтрүүлэгч Дана Башийг ийнхүү 2014 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий ээжийн нэгээр онцолжээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№4. Мэри Барра / 1961.12.24 

Эрхэлдэг ажил: “The General Motors” компаний CEO 

Хэдэн хүүхэдтэй: Хоёр ( 17 настай хүү, 15 настай охинтой ) 

“TIME” сэтгүүлийн 2014 оны “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эрхэм”-ийн нэгээр тодорсон Мэри Барра нь “The General Motors” компаний түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй CEO юм. Энэхүү албан тушаалд томилогдохоосоо өмнө тэрээр “The General Motors”-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 18 настайгаасаа “The GM” компанид ажиллажээ. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрээр Стэнфордын их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн ба компанийхаа бүтээгдэхүүн үйлчилгээний дизайн, инженерчлэл, чанар, аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байсан туршлагатай юм. 

Эцэг нь автомашин үйлдвэрлэгч “Pontiac” компанид 39 жил ажилласан нь түүнийг автын салбартай холбож өгсөн гэдэг. Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүд чухал албан тушаал хашиж ирсэн ч ийнхүү гүйцэтгэх захирлын хэмжээнд хүртэл дэвшсэн нь одоогоор зөвхөн Мэри Барра болж байгаа бөгөөд ажлаа хүлээлгэж өгсөн Дэн Акерсоны онцолсноор Мэри Барра нь хүйсээрээ биш чадвараараа энэхүү албан тушаалд томилогдсон юм.

 


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№3. Кристиан Аманпур / 1958.01.12 

Эрхэлдэг ажил: Мэдээллийн “CNN” агентлагийн олон улсын мэдээний ахлах сурвалжлагч 

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Дариус / 14 настай ) 

Иран гаралтай Их Британий сэтгүүлч Кристиан Аманпур нь мэдээллийн “CNN” агентлагаас гадна “CNN International” сувгийн “Amanpour” ярилцлагын нэвтрүүлэг, “ABC News” телевизийн гадаад мэдээний хөтлөгч, нэвтрүүлэгчээр ажилладаг юм. “The University of Rhode Island”-ийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн тэрээр ажил амьдралынхаа гарааг “CNN” агентлагийн туслах сэтгүүлчээс эхлүүлж байсан гэдэг. Кристиан Аманпур нь сэтгүүлч, дипломатч Жеймс Рубинтай гэр бүл болж 2000 онд хүү Дариус Жон Рубинаа төрүүлжээ. Тэрээр “Iron Man II”, “Pink Panther II” зэрэг кинонд сурвалжлага хийж байгаа хэсэгт тоглодог юм байна. 

Тэрээр Боснийн дайны жилүүдэд дайны талбараас сурвалжлага бэлтгэж явсан бөгөөд “The Harvard Business Review” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дайны талаар сурвалжлага бэлтгэхээс илүү ээж байх нь хялбар юм. “Sunday Times” сэтгүүлд ажилладаг найз маань сурвалжлага бэлтгэж яваад Сирийн газар нутагт амиа алдлаа. Сэтгүүлч, сурвалжлагч байна гэдэг тийм ч амар мэргэжил биш юм. Хүүтэйгээ хамт ч сурвалжлага бэлтгэх үе гарч байлаа. Энэ тохиолдолд хүүгийнхээ амийг хамгаалж сум нэвтрүүлэхээс хамгаалсан жижигхэн хантааз хүртэл авч явдаг байсан хэмээн ярьжээ.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№2. Ангела Арендтс / 1960.06.12 

Эрхэлдэг ажил: “Apple Inc.”-ийн борлуулалтын сүлжээ дэлгүүрүүдийг хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч 

Хэдэн хүүхэдтэй: Гурав ( Женнингс / 18 настай, Соммер / 17 настай, Анжелина / 13 настай ) 

Америкийн нэр хүндтэй бизнес хатагтай Ангела Арендтс нь 2006 - 2014 он хүртэл “Burberry” брэндийн CEO - гоор ажилладаг байсан юм. “Форбес” сэтгүүлээс дэлхийн №53 дахь хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэгдэж байсан тэрээр өдгөө технологийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Apple Inc.” компанид ажиллах болсон юм. 

Тэрээр “Burberry” брэндийн сүлжээ дэлгүүрүүдийг АНУ, БНХАУ, Европ дахинаа амжилттай тэлж чадсанаас гадна гоо зүйн нарийн мэдрэмж, чанарыг эрхэмлэдэг чанараараа “Apple Inc.”-ийн анхаарлыг татсан гэлцдэг. Хатагтай Ангела Арендтсийн хувьд бизнесийг хөдөлгөгч гол хүч нь хамт олны итгэл зүтгэл бөгөөд өөрийгөө өрөөл бусдын оронд тавьж аливаа асуудлын мөн чанарыг олж чаддаг чадварт оршдог гэж үздэг байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


№1. Кристина Агилера / 1980.12.18 

Эрхэлдэг ажил: Дуучин, жүжигчин, “The Voice” шоуны шүүгч, хүмүүнлэгийн элч 

Хэдэн хүүхэдтэй: Нэг ( Макс / 6 настай ) Удахгүй бяцхан охинтой болох гэж байгаа гэнэ. 

Кристина Агилера бол өнөө цагийн хамгийн хүчирхэг хоолойтой уран бүтээлч билээ. Анхныхаа цомгийг 1999 онд гаргаж байсан тэрээр урлагийн гараагаа “Star Search”, “The Mickey Mouse Club” зэрэг шоунаас эхлүүлж байсан юм. “The Rolling Stone” сэтгүүлээс түүнийг бүх цаг үеийн хамгийн гайхалтай 100 дуучны №58 дугаарт нэрлэсэн байдаг ажээ. Кристина Агилера нь уран бүтээлээсээ гадна хүмүүнлэгийн цөөнгүй арга хэмжээг санхүүжүүлж хамтран ажилладаг ба “The World Food Programme”-ийн төлөөлөгчөөр ажилладаг байна. 

Тэрээр өлсгөлөнд нэрвэгдсэн мянга мянган хүмүүст тусламжийн гараа сунгаж $22.000.000 гаруй ам.долларын хандив өргөсөн байдаг. Эдгээр ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, ээж хүнийхээ эрхэм үүргийг гайхалтайгаар гүйцэтгэж яваа түүний хүү Макс 2013 онд сургуульд оржээ. “The Tonight Show with Jay Leno” шоуны үеэр хүүгээ сургуульд хүргэж өгснөө дурсаж тэрээр “Хүүхэд насандаа эргээд оччих шиг үнэхээр сайхан байсан шүү. Хүүгийн минь биш миний хичээлийн анхны өдөр шиг санагдаж билээ. Эцэг эхчүүд та нарт ч гэсэн тийм мэдрэмж төрж байсан биз дээ?” гэсэн байдаг. 

Жагсаалтад эдгээр алдартай ээжүүдээс гадна жүжигчин №11 Сандра Буллок, Билл Гейтсийн гэргий №17 Мелинда Гейтс, №21 Сальма Хайек, №27 Ким Кардашян, №34 “Yahoo!”-гийн CEO Марисса Майер, №41 “Facebook”-ийн CEO Шерил Сэндберг, №43 Шакира, №49 “YouTube”-ийн CEO Сьюзен Вожиски нарын хүмүүс багтжээ.

PHOTONEWS.MN


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8272649/4bd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2229 Амиа хорлох үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос улс дэлхийд 3-рт бичигдлээ 2014-09-06 2178
2228 Путин “Казахстан улс байгаагүй” 2014-09-05 2437
2227 Гаж донтой эзэн хаадын хачирхалтай түүх 2014-09-05 2723
2226 6,1 кг жинтэй хүүхэд төржээ 2014-09-04 2350
2225 В.Путины ажлын айлчлал албан ёсоор эхэллээ 2014-09-03 2569
2224 Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хачирхалтай үхлүүд 2014-09-03 2727
2223 АНУ-д дэлхийн хамгийн том матар барилаа 2014-09-03 2779
2222 Цагаан, өнгөт арьстай хосоос цагаан арьстай хүүхэд мэндэлжээ 2014-09-02 2669
2221 Bank of China-гийн салбар байгуулагдах нь тодорхой боллоо 2014-09-02 2631
2220 Багануур Дүүргийн Онцгойн дарга ажилтнуудын хамт амиа алджээ 2014-09-02 2507
2219 Солонгост буй Монголчуудын цалин ч нэмэгдэнэ 2014-09-01 2808
2218 Солонгос улс царцааны нүүдэлд өртөж байна 2014-09-01 2591
2217 Н.Түвшинбаяр аварга эцсийн мөчид өрсөлдөгчөө яллаа 2014-08-31 2843
2216 Ойрын ирээдүйд гарах 11 хайбрид загвар 2014-08-31 2231
» Дэлхийн хамгийн “нөлөө бүхий” ээжүүд` 2014-08-31 2133
2214 Элдэв сонинРОКЫН БЭЛГЭ ТЭМДЭГ 36 ЖИЛ ХАНИЛСАН ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ 2014-08-30 2735
2213 Олигархи засаглалтай хамгийн том таван улс 2014-08-30 2674
2212 Ж.Нарантунгалаг Дэлхийн аварга боллоо 2014-08-30 2728
2211 Амьдралынхаа 15 жил, 390 сая төгрөгөө зарсан гоо сайхан ийм ч байх гэж дээ 2014-08-29 2825
2210 Энхийг сахиулагч гурван хүүхэд эх барьж авчээ 2014-08-29 2686
배너신청
자생병원

배너신청