Бичлэгийн тоо 3,329

Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт 25 жилийн хорих ял оноолоо

20 минут 38 секундын өмнө

Өс хонзонгийн сэдлээр найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт холбогдох анхан шатны шүүх хурал боллоо. Хуралдаанаар А.Мэндбаярыг өс хонзонгийн сэдлээр онц хэрцгий аргаар талийгаач Эрхэмбаярын амь насанд хүрсэн гэж 25 жилийн хорих ял оноосон юм.

Хурал эхэлмэгц шүүгдэгч А.Мэндбаяр шүүхийн өмнө хэргийн тухай мэдүүлэг өгсөн юм. Тэрээр “Талийгаач А.Мэндбаяр намайг байнга дарамталдаг байсан. Тэр ч бүү хэл миний найз охиныг хүчиндсэн. Тиймээс би айлгах зорилгоор сумтай буу худалдан авсан боловч нэг мэдэхэд аминд нь хүрчихсэн байсан.

Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна” гэж мэдүүлсэн юм. Харин улсын яллагч, шүүгч, өмгөөлөгч нарын тавьсан асуултад “Талийгаач Эрхэмбаяр намайг байнга дарамталдаг байсан. Тиймээс би учраа олохоор Налайх дүүрэгт очсон.

Тэгээд машиндаа буугаа гаргатал гох нь дарагдаж, тэгээд Эрхэмбаярыг зургаан удаа буудчихсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байв. Харин үүнд талийгаач Эрхэмбаяр аав Мөнхжаргал эгдүүцэж, “Үхсэн хүн үг хэлэх биш” гэсэн шиг аашилж байна. Хэрвээ үнэхээр тэгэж дарамталдаг байсан бол хуулийн байгууллагад яагаад хандаж болоогүй юм, мөн яагаад харьцаагаа таслаж болоогүй юм.

Харин ч А.Мэндбаяр хүүг нь дандаа болж бүтэхгүй зүйлд уруу татаж, аавтайгаа нийлж ална гэж заналхийлж байсан тухай шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байлаа. Хэдийгээр А.Мэндбаярт оноосон хорих ял нь А.Мэндбаярт үүсгээд байсан хэрэгт оноох ялын хамгийн дээд хэмжээ боловч талийгаач Эрхэмбаярын ар гэрийнхэн энэхүү ялын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн юм.

Шүүх хурлын үеэр шүүгдэгч А.Мэндбаярын өмгөөлөгчид А.Мэндбаярт үүсгээд байгаа онц хэрцгий аргаар гэх зүйл ангийг хасч өгөхийг хүсч байгаагаа шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм. Тэд “Буудаж хөнөөсөн нь талийгаач н.Эрхэмбаярыг өвтгөлгүй хөнөөсөн гэж үзэж болно.

Тиймээс онц хэрцгий аргыг өөрчилж ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байсан юм”. Харин шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авалгүй 25 жилийн хорих ял оноосон юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8218943/939/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2129 гэртээ” ирлээ“Челси”-гийн домог Дрогба “ 2014-07-26 2608
2128 Сахалтай бүсгүй “МН17” онгоцныхонд зориулж дуу гаргана 2014-07-26 2675
2127 Гурван хөхтэй бүсгүйчүүдийн тоо ихэсч байна 2014-07-26 2551
» Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт 25 жилийн хорих ял оноолоо 2014-07-25 2700
2125 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2265
2124 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2935
2123 Хунтайж Гарригийн шинэ мисс найз бүсгүй 2014-07-25 2829
2122 Алжирын 116 хүнтэй онгоц сураггүй алга болжээ 2014-07-24 2857
2121 Бие үнэлж байсан монгол эмэгтэйг саатуулжээ 2014-07-24 2897
2120 Өмнөд Солонгосыг дэлхийд алдаршуулсан топ 10 2014-07-24 2953
2119 Selena Gomez төрсөн өдрөөрөө "Охидын оройг тунхаглана" 2014-07-23 3155
2118 Охиноо алдсан эцэг эх фотошопчдоос тусламж гуйжээ 2014-07-23 3001
2117 “Боинг”-ийн сүйрэлд ОХУ хамааралгүй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрлөө 2014-07-23 2282
2116 Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл 2014-07-22 2374
2115 Өвдөлт бүхий таашаал: Сексийн үеэр гардаг түгээмэл бэртлүүд 2014-07-22 3459
2114 10 сая ам.долларыг 1847 төгрөгийн ханштайгаар худалдав 2014-07-22 2606
2113 Алдартнуудын талаарх “сэтгэл хөдөлгөм” баримтууд 2014-07-20 2883
2112 Арслан зааныг эртний хүмүүс идэж дуусгажээ 2014-07-20 3263
2111 Мартагдсан ялтан наранд 13 жилийн ялаа өнгөрүүлжээ 2014-07-20 3261
2110 Хятадад бэлгэвч шиг хэлбэртэй зайрмаг эрэлттэй байна 2014-07-19 3347
배너신청
자생병원

배너신청