Бичлэгийн тоо 3,329

Өвдөлт бүхий таашаал: Сексийн үеэр гардаг түгээмэл бэртлүүд

Эрүүл мэнд  | 2014 / 07 / 22

Бид дандаа л сексийн хэчнээн гайхам сайхны талаар ярилцдаг. Энэ удаад харин “азгүй тохиолдлууд”-ынх нь тухай ярилцъя. Секс хийх үеэр дараах 6 төрлийн бэртэл, гэмтэл тохиолдох нь хамгийн түгээмэл:

Өвдөлт бүхий таашаал: Сексийн  үеэр гардаг түгээмэл бэртлүүд

Эрхтэн хугарах
Итгэнэ үү, байна уу, өөрөө л мэд. Хатуурсан эрхтэн нээрээ хугарч болдог. Хэдий эрэгтэй хүний бэлгэ эрхтэн ясгүй боловч, дотор нь цусаар дүүрсэн гуурс байдаг юм. Хүчтэй нугарал, даралтын үед тэдгээр гуурсны дотор хана хагарах боломжтой. Яг ийм гамшиг тохиолдсон нэгэн эр эмчдээ “Тэр миний дээр гараад, эхлээд арагш, урагш хэмнэлээр хөдөлгөж байсан юм. Тэгснээ намайг бэлтгэлгүй байхад гэнэт өөрөө арагшаа гэдийхэд нь миний эрхтэн хугарчихсан” гэж өчжээ. Яаая... Сексийн үед гэнэт сонин тас хийх чимээ гарч, эрхтэн хөхөрч эхэлвэл эмчид яаралтай үзүүлээрэй. Эмчлэхгүй бол хугарсан чигтээ үлдэж ч мэдэх айхтар эд. Гэхдээ ингэх нь тун ховор тохиолдол учраас ширүүн, түргэн хэмнэлтэй секс хийхээс битгий цааргалаарай. Харин эрхтнийг нугалж мэдэх гэнэтийн үйлдэл л хийж болохгүй.

Шөрмөс татах
30 минутанд 200 орчим калори шатдаг “спорт” учраас сексийн үеэр шөрмөс татах явдал тийм түгээмэл байдагт гайхах хэрэггүй биз дээ? Сэрэл хөдөлсөн үед эндорфины хэмжээ ихээр ялгардаг тул зарим хүн шөрмөс татсанаа тухайн үед мэдрэхгүй өнгөрөх нь ч бий. Энэ гэмтлээс сэргийлэхийн тулд өөрсөддөө эвтэйхэн байрлалыг сонгож, хэт ядарсан, сандарсан, биеэ барьсан, хөл гар даарсан үед секс хийхгүй байсан нь дээр.

Арьс зулгарах, шалбарах
Халуухан мөчид өвдгөө хивсэн дээр ширүүн үрэх, хаа нэгтээгээс унах, гар хөлөө цохих, бүдрэх зэрэг бол наад захын асуудал. Иймэрхүү түгээмэл бэртлээс сэргийлэхийн тулд эргэн тойрондоо олон дэр тавьж, доороо зөөлөн даавуу дэвсээрэй. Ялангуяа хивс, орны бүтээлгэн дээр секс хийвэл нуруу, гар, өвдөгний арьс зулгарах эрсдэлтэй. Зөөлөн дэрнүүдийг гэмтлээс хамгаалахаас гадна шинэ байрлал туршихад чинь ч хэрэг болно.

Анус шалбарах
“Нэг удаа би хайрттайгаа араас хийх байрлалаар сексдэж байлаа. Тэр маань эрхтэнээ бүрэн гаргаж, оруулах дуртай юм л даа. Тэгээд яг дур тавих гэж байхдаа бүрэн гаргаад, огцом эргүүлж оруулахдаа буруу нүх рүү хатгачихсан. Би ч орилж, анус хэсгээс минь хэсэгтээ цус гарч өвдсөн. Одоо араас хийнэ гэхээр нэг л айдастай байдаг шүү”- 25 настай Г
Ямар ч чийглэлт, тос хэрэглээгүй үедээ анус руу хатуу биет хийхээр хүчлэх үед ч бас ийм шархтай хоцрох нь бий. Тиймээс араас хийх үедээ хайртыгаа болгоомжтой байхыг сануулж, анал туршиж үзэхээр шийдсэн бол заавал зориулалтын тос хэрэглэхийг шаардаарай.

Үтрээний амсар урагдах
Эмэгтэйнхээ сэрлийг хангалттай хөдлөөгүй /чийгтээгүй/ үед секс хийх гэж оролдсоноос амсар нь сэмэрч урагдах тохиолдол зөндөө гардаг. Үүний шийдэл тун амархан: Сэрлээ л сайн хөдөлгө. Оршлыг удаан хийж, хайртаасаа өөртөө их цаг зарцуулахыг шаардах хэрэгтэй. Эрчүүд шиг амархан өдөөгддөг байхаар бүтээгдээгүй гэдгийг түүнд сануулаарай. Учир нь урагдсан үтрээ бусад шархны л адил хорсож, цус гарах зовиурууд дагуулдаг.

Уруулын хоёр тал урагдах
Амны уруул шүү. Доошлохоор шийдсэн бол уруулынхаа хоёр талд бальзам түрхэхээ мартуузай. Учир нь хуурай уруулаар аман секс хийвэл уруулын хоёр тал урагдаж амаа нээхэд хэцүү болох магадлалтай.
Энэ нийтлэлийг уншсан ч та хоёрыг “галзуу” сексддэг хэвээрээ байгаасай гэж хүсч байна. Бэлтгэл ажлаа л сайн базаачихвал эдгээрийн аль нь ч тохиохгүй байх бүрэн боломжтой. Өвдөлтгүй таашаалыг хүсье!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8213891/481/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2129 гэртээ” ирлээ“Челси”-гийн домог Дрогба “ 2014-07-26 2608
2128 Сахалтай бүсгүй “МН17” онгоцныхонд зориулж дуу гаргана 2014-07-26 2675
2127 Гурван хөхтэй бүсгүйчүүдийн тоо ихэсч байна 2014-07-26 2551
2126 Найзыгаа зургаан удаа буудаж хөнөөсөн А.Мэндбаярт 25 жилийн хорих ял оноолоо 2014-07-25 2700
2125 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2265
2124 Асуулга: Нөгөө тэмээ чинь нулимдаг байна шд! 2014-07-25 2935
2123 Хунтайж Гарригийн шинэ мисс найз бүсгүй 2014-07-25 2829
2122 Алжирын 116 хүнтэй онгоц сураггүй алга болжээ 2014-07-24 2857
2121 Бие үнэлж байсан монгол эмэгтэйг саатуулжээ 2014-07-24 2897
2120 Өмнөд Солонгосыг дэлхийд алдаршуулсан топ 10 2014-07-24 2953
2119 Selena Gomez төрсөн өдрөөрөө "Охидын оройг тунхаглана" 2014-07-23 3155
2118 Охиноо алдсан эцэг эх фотошопчдоос тусламж гуйжээ 2014-07-23 3001
2117 “Боинг”-ийн сүйрэлд ОХУ хамааралгүй гэдгийг АНУ хүлээн зөвшөөрлөө 2014-07-23 2282
2116 Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл 2014-07-22 2374
» Өвдөлт бүхий таашаал: Сексийн үеэр гардаг түгээмэл бэртлүүд 2014-07-22 3459
2114 10 сая ам.долларыг 1847 төгрөгийн ханштайгаар худалдав 2014-07-22 2606
2113 Алдартнуудын талаарх “сэтгэл хөдөлгөм” баримтууд 2014-07-20 2883
2112 Арслан зааныг эртний хүмүүс идэж дуусгажээ 2014-07-20 3263
2111 Мартагдсан ялтан наранд 13 жилийн ялаа өнгөрүүлжээ 2014-07-20 3261
2110 Хятадад бэлгэвч шиг хэлбэртэй зайрмаг эрэлттэй байна 2014-07-19 3347
배너신청
자생병원

배너신청