Бичлэгийн тоо 4,441

 Нэг. АМЬТНЫГ ХҮРТЭЛ УЯРААХ АЯ ДУУНЫ ЧАДАЛ

    Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар бил¿үдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
    Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
  Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө "Ая-ээж" баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл "сэтгэлийг" нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын "сэтгэл" ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран "ухаардаг" атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол "ээж" нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.
   Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.

Хоёр. УЯРЛААС УХААРАЛ

   Монгол ардын уртын дууны ухааруулах их хүч увдисыг хүмүүн төрөлхийтний оюуны өв сангийн бусад төрөл зүйлтэй жишихийн аргагүй агуу их юм шиг санагддаг.
Харийн хэлээр, мөн л өрөөл бусдын ая дангаар уншсан бурханы ном, маани мэгзэм, маш уран илтгэл хүртэл сэтгэлд уртын дууны дайтай шингэж чаддаггүй. Энэ бол миний бодоход хилсдүүлэг биш, олон зуунаар батлагдсан амьдралын үнэн. Туйлын үнэн гэж байдаг л юм бол түүнд хамгийн ойрхон үнэн энэ байх.
Уртын дууны ухааруулах тэр -их увдис юунд байна вэ? Энэ талаар олны яриа, домог, дурдатгал, судалгаанаас үзэхэд дараах хэдэн дүгнэлтэд хүрч байна. Юуны урьд уртын дуу хумүүс бидний оюун сэтгэхүйн бүтэц, тогтоцтой нягт уялдаатай байдагт түүний
ухааруулах их хүч оршдог.
     Эрдэмтэд хүмүүнийг мэдрэхүйн таван үндсэн эрхтэнтэй гэдэг. Тиймийн учир хүн аливаа зүйлийг энэ таван эрхтэнээрээ буюу үзэж, сонсож, амталж, үнэрлэж, бас гараараа барьж тавьжхүртэх замаар мэдэрч ухаардаг. Би өерийн амьдралд тохиолдсон нэгэн жишээгээр энэ дүгнэлтээ батлахыг оролдъё. Намайг жаахан, арван хэдтэй, сургуулийн хүүхэд байхад төвөөс манай суманд Улсын ардын дуу, бүжгийн чуулгын урлагийн бригад ирж, тоглолт хийж, Улсын гавьяат жүжигчин Ламжав гуай Даригангын "Жаахан шарга"-аа дуулсан юм. Тэгэхэд Хонгорын ширээт гэж дөрөө зурсан өндөр өвстэй, намхан ухаа зооны ар дээгүүр хос морьтой Цэрэнноров эсгий тоорцог хагас хулгавчилж хазгайдуухан тавьчихаад, хангинатал дуулаад хатируулж яваа дүр сэтгэлд бууж байж билээ. Сумынхаа нутгийн дээсийг алхаж үзээгүй хүүхэд ахуй цагийн тэр төсөөлөл хожим нь эр өсч, эсгий сунаад ажил албаны аян дагаж Дариганга нутгаар очиход яг л тэр аяараа нүдэнд бууж байсан.
    Янз бүрийн насны хэсэг хүмүүст урьд нь огт мэдэхгүй урт, богино хоёр дууг тус бүр ижил тоогоор сонсгосны дараа үгийнх нь утга санааг ойлгож тогтоосон байдлыг шалгаж үзэхэд уртын дууны үг, утгыг ойлгож цээжилсэн түвшин богино дууныхаас 10-25 дахин илүү байна. Яагаад энэ билээ гэдгийн учрыг тунгааж үзэхэд, нэгдугээрт: уртындуутогтуун дөлгөөн, аажуухан, аятухтай сонсогддогийнх. Хоёрдугаарт: үг нь ардынхаа ухаанаар олон жилийн турш, дахин дахин боловсрогдож ардын гүн ухааны зэрэгт хүрсэн байдаг тул хүмүүсийн ой тогтоолтод нэн амархан хоногшдог. Харин богино дууны аяыг уртын дууныхаас илүү хурдан тогтоодог болох нь дээрх судалгаанаас харагдсан. Үүнд бас хоёр төрлийн тайлбар хэлж болно.
    Нэгд, сүүлийн үед хүлээн авагч, зурагтаар нэвтрүүлж, чуулга, хамтлагууд тоглож хүмүүсийн сонорт дуулгаж байгаа дууны ихэнх нь богино дуу байдаг болохоор үзэгч сонсогчид уртын дууны аялгуунаас төсөөрч, харин богино дууны ая эгшигтэй ойр дөт байгаатай холбоотой.
    Хоёрт, уртын дууны ая бол богино дууны аятай жишихэд нэн өргөн цараатай, зөвхөн нэг үг нь гэхэд богино дууныхаас хэддахин олонөнгө, ая эгшигдамжиндуулагддагторшино.
   Энэ бол уртын дууны ая нь үгийнхээ утга санааг улам улам тодотгож, дуулж буй дуучны намба төрх, тухайн нутаг усны байгаль, хүн ардын зан заншилд нийцэн олон хувилбараар хөгжиж ирсэнтэй уялдаатай. Хүний ой тогтоолтын онцлогийг судалдаг эрдэмтэд удаан тогтоосон зүйлийг удаан мартдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөер хэлбэл, хэдийчнээ их хөдөлмөр зарцуулж ойлгож авсан ухагдахууныг төдийчнээ удаанаар ой ухаандаа хадгалж чадна гэсэн үг. Үүнээс улбаалан дүгнэхэд, уртын дууны ая тогтоож авахад амаргүй байдаг шигээ нэг тогтоосон хойно мартагдах нь бараг үгүй байдаг. Ажиглалтаас үзэхэд, урьд мэддэг, дуулдаг байсан боловч цагийн эрхээр бүдгэрч төсөөрсөн уртын дууныхаа аяыг аялж байж мартсагдсан үг, бадгийг сэргээн санаж дуулах нь олонтаа. Гэтэл богино дууг үг, шүлгээр нь хөөж аяыг нь сэргээн санаж буй байдал гол төлөв ажиглагддаг.

Гурав. УРТЫН САЙХАН ДУУНААС НАМРЫН АЙРАГ ХАНХАЛНА

   Уртын дуу хүний үнэрлэх, амтлахуйд бас нөлөөлөх чадалтай. Тэсгим өвлийн хүйтэн, тарчигхаврын цагт радио, телевизээр ч юм уу, театр, чуулгын тайзнаас уртын дуу сонсч, үзэж суухад хур бороо орж, хөх ногоо дэлгэрч, адуу мал багширсан тэнүүн их талд агг сайн морио унаад давхиж явах шиг санагдаж, эрүүл цэнгэг салхины үнэр хамар цочроох мэт болж, айраг, сүүний амт арааны шүлс асгаруулдаг гэж ярьдаг хүн олон л тааралддаг юм. Үүнийг бичигч бээр ийм яриа сонсоод гайхах бус харии ч олзуурхан санал нийлдэг, мон л ялгаагүй уртын дууны амт, унэрийг мэдэрч өвөл хаврын цагт уртын дуу сонсоод жараахай олон унага жирийтэл уясан гүүн зэл, хөхүүртээ багтаж ядан оргиж давхисан саамтай айргаа еөрийн эрхгүй санадаг нэгэн бөлгөө. Өчүүхэн жаахан хүүхдүүд хүртэл хагас бүтэн сайн өдөр "Хүсэлтийн хариу"-гаар ганц нэг уртын дуу нэвтрүүлэхээр наадам, цагаан cap болж байгаа юм уу гэж шулганан асуудгийн учир гэвэл уртын дуу тэдний аманд амтагдаж, хамарт ханхалж байгаагийнх тэр билээ.
   



 Ингээд нэг ая барий.. хэхэ Норовбанзад гуайн "Уяхан замбуу тивийн наран"... сонсоод газраас хөндийрөх шиг болдог дуу даа...
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=1896230&act=trackback&key=20e

profile

[Level:10]id: эди хугда

2012.11.28 12:43:19
*.199.135.47

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [16] [Level:9]id: adminadmin 2008-06-27 80046
Зарлал "꽃보다 남자" ZIOZIA 의상 협찬 - ZIOZIA Mongolia file [15] [Level:14]ADVertisement 2009-04-15 71600
1156 П.Лхамдэгд “Универсиад-2009” наадмаас мөнгөн медаль хүртлээ [Level:4]lollipop976 2009-07-10 1050
1155 С.Ням-Очир “Универсиад” их наадмын хүрэл медалийн эзэн боллоо [Level:4]lollipop976 2009-07-10 1149
1154 saihan naadaarai [2] [Level:6]id: maralmaa&MARALMAA 2009-07-10 1298
1153 Энэ үнэн бол архинаас гарлаа хахаха [5] [Level:4]erhet 2009-07-09 3376
1152 Тоглоом [1] [Level:4]erhet 2009-07-09 1091
1151 Энэ цагийн аваргууд [2] [Level:11]daruuhan01 2009-07-09 2558
1150 ~~~МОНГОЛ~~~ (Чингис Хаан)... монгол хэлээр [5] [Level:3]MOTORO 2009-07-09 1761
1149 П.Лхамдэгд мөнгөн медалийн болзол хангалаа [1] [Level:2]id: :::БӨХ::::::БӨХ::: 2009-07-09 1099
1148 Алтайн Магтаал [1] [Level:4]erhet 2009-07-08 2658
1147 gEMI [4] [Level:6]id: w0w0w 2009-07-07 1238
1146 taabar [2] [Level:6]id: maralmaa&MARALMAA 2009-07-07 1319
1145 Их эзэн хийгээд Чингисийн угсааны 36 хаад [1] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-07 1549
1144 ***Үргэлж залуугаараа байж, эрүүл энх урт наслах,,,,, [1] [Level:2]chi bi 2009-07-07 1223
1143 Ерөөлтэй зүйлэг цэцэн үгс [4] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-07 1744
1142 Егөөтэй ертөнцийн гуравууд [4] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-07 1683
1141 Залхаг инээд [5] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-07 1726
1140 Хөгжилтэй АХА [3] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-07 1996
1139 laitaimooo [2] [Level:4]lollipop976 2009-07-06 1224
1138 Зээбадын домог [2] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-06 1611
1137 Хурд хамтлаг ~~~Концерт [1] [Level:3]MOTORO 2009-07-06 2172
1136 Hvvhdvvd hQQrhQn shvv (Baby Break Dance) [4] [Level:3]MOTORO 2009-07-06 1964
1135 MC Tuluu ~~~ klip dajgvi bolson bn lee [2] [Level:3]MOTORO 2009-07-06 1646
1134 [4] [Level:20]id: id: MUZZ 2009-07-05 457
1133 БоБо-н ~ Би тоглоом биш ~ klip [1] [Level:3]MOTORO 2009-07-05 1373
1132 """""СЭТГЭГДЭЛ БИЧЭХ ТАЛБАР""""" [Level:6]id: id: soracsan 2009-07-05 1601
1131 AWRAGA D.SUMIYABAZAR [1] [Level:3]id: id: zurgaa 2009-07-05 1909
1130 Tom&Jerry [5] [Level:4]erhet 2009-07-04 2420
» Уртын дууны тухай өгүүлэх нь [1] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-04 4521
1128 Заавал сонсох цомог... "БАС Л ЗАВГҮЙ..." [2] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-04 2417
1127 Монгол хөөмий [3] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-04 3449
1126 Улсын гарьд Гантогтох [3] [Level:2]id: 1932 2009-07-04 1710
1125 “Женко” Баттулга сайд жүдочдод Баянголоо амлав [1] [Level:4]lollipop976 2009-07-04 1511
1124 Hongor - Jalam Har [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-04 1643
1123 Ардын жүжигчин Н Норовбанзад Монгол ардын уртын дуунууд [2] [Level:4]erhet 2009-07-03 2162
1122 Жаахан шарга уртын дуу [6] [Level:4]erhet 2009-07-03 1995
1121 Бүх одод Өглөө шиг эх орон [1] [Level:4]erhet 2009-07-03 1371
1120 Ардын дуу [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-03 1926
1119 999999999 [Level:4]id: 999999999_999999999_ 2009-07-03 961
1118 ~~Celine Dion - The Power Of Love [Live]~~ [1] [Level:13]id: id: .Sarnai. 2009-07-02 2107
1117 ~~~Vanessa Mae-ийн тоглолт~~~[Live] [2] [Level:13]id: id: .Sarnai. 2009-07-02 1587
1116 Tam [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-02 909
1115 Ж.Нарантунгалаг, Ц.Амарбаясгаланг халз тулаанд дуудав [1] [Level:4]lollipop976 2009-07-02 1473
1114 Тэтрис [Level:0]asassa 2009-07-01 1032
1113 давстай кофе-хайрын түүх [1] [Level:10]id: mgldevochkamgldevochka 2009-07-01 1273
1112 Эхнэрийн урхи киноны дуу монголоор [2] [Level:3]MOTORO 2009-07-01 1506