Бичлэгийн тоо 373

Манай улсын эдийн  засаг хүндэрч, хөрөнгө  оруулалт багассаны нэгэн  шалтгааныг гаднын хөрөнгө оруулагчдад  Монгол Улс хууль, эрх зүйн тогтвортой  баталгаа гаргаж өгч чадахгүй байгаагийнх гэж үзсэн юм.

Тиймээс Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулиа өөрчлөн шинэчилж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Төв Азийн өндөрлөг дэх манай  оронд хөрөнгө оруулах гэсэн хэн бүхэнд  “Тавтай  морил” гэж хэлээд, хэн хэндээ ашигтай хууль  гаргасанаа зарлалаа.

16.2.1 Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт: 


Энэ хуулийн 16.2.1-д зааснаас бусад салбарт:
http://stat.gogo.mn/news/2013/10/17/2.jpg
Хөрөнгө оруулагчдад Тогтворжуулах гэрчилгээг олгохдоо мөнгөний хэмжээ, бүс нутгаар нь ангилан ялгаатай нөхцөл тавьжээ.


Одоогоор бүрэн  эхээрээ  нийтэд ил  болоогүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг  батлахаас нь өмнө баахан хэл  ам  болж  байгаад  чимээгүй болов. Тэгвэл  15  хоногийн  дараа  буюу ирэх сарын 1-ний  өдрөөс хэрэгжиж эхлэх  энэ хууль  хөрөнгө оруулагчдад ямар  боломж, давуу талыг олгов, монголчуудад  хэрхэн  ашиг тусаа өгөх хууль гэдгийг УИХ-ын дарга хараахан гарын үсгээ  зураагүй байгаа  эцсийн хувилбараас нь  иш татаж уншигчиддаа мэдээлэл  хүргэе. 

Монголд  хөрөнгө оруулах гадаад, дотоодын  компани, хувь хүмүүст  зориулсан хууль нийт  7  бүлэг,24  зүйлтэй. Энэ хуулийн  зорилт  нь Монгол Улсын  нутаг дэвсгэрт  хөрөнгө оруулагчийн  хууль ёсны  эрх  ашиг, сонирхлыг  хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх  зүйн  нийтлэг  баталгааг тогтоох,  хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө  оруулалтын талаар төрийн байгууллагын эрх  хэмжээ, хөрөнгө  оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох  болон хөрөнгө  оруулалттай  холбоотой бусад  харилцааг зохицуулахад  оршино гэжээ. 

Юуны  түрүүнд энэ  хууль гадаад, дотоод хамаарахгүйгээр  иргэд, компаниудад адилхан үйлчилнэ. Хуулиас анхаарал  татаж  байгаа  хамгийн чухал асуудал нь хэдэн  төгрөгийн хөрөнгө оруулсан  хүнд Тогтворжуулах гэрчилгээ  олгох/ Энэ гэрчилгээ нь татварын хөнгөлөлт эдлэх гол  баримт  бичиг болно/, хэнийг  Монголд хөрөнгө оруулагч гэж үзэх,  хэдэн төрлийн татварыг тогтвортой  байлгах  эсвэл чөлөөлөх, газрыг  ямар хугацаанд  эзэмшүүлэх гэх мэт заалт юм.  Энэ хуулийн 7,2,7-д Монголын ард  түмний  үндэсний өв  уламжлал, ёс заншлыг хүндэтгэх тухай заалт  оруулсан нь  содон байна. Монгол улс  хөрөнгө оруулагчдадаа  олгох  дэмжлэгийн тухай энэ хуулийн IV бүлэг, Хөрөнгө оруулалтын дэмжлэг гэдэгт

10.1.Хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын болон татварын бус дэмжлэгээс бүрдэнэ.

11 дүгээр зүйл. Татварын хөрөнгө оруулалтын дэмжлэг 

11.1.Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ:

11.1.1.албан татвараас чөлөөлөх;

11.1.2.албан татварын хөнгөлөлт үзүүлэх;

11.1.3.албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох;

11.1.4.албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох;

11.1.5.ажилтны сургалтын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох.

11.2.Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0”  хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно:

11.2.1.барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих;

11.2.2.нано, био болон инновацийн технологи агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр барих;

11.2.3.эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих” гэжээ. Энэ бүхэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг  урин дуудах  тогтвортой  байдлын  нэг  үзүүлэлт  гэж  үзсэн  байна. Мөн хуулийн 14-р зүйлд  Тогтворжуулах  татварын төрөл  гэдэгт  “14.1.Тогтворжуулах гэрчилгээгээр доор дурдсан албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулна:

14.1.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

14.1.2.гаалийн  албан татвар;

14.1.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

14.1.4.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэмээн  зааж  өгчээ.

Харин тамхи , согтууруулах  ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах үйл  ажиллагаанд  татварын хувь хэмжээг  тогтворжуулахгүй юм байна.  Энэ хуульд  мөн татварын  бус аргаар хөрөнгө  оруулагчдад дэмжлэг  үзүүлэх тухай  заасан. Энэ тухай 12-р  зүйлд

“12.1.Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно:

12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

12.1.2.чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх;

12.1.3.дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох;

12.1.4.инновацийн төслийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн санхүүжилтэд  батлан даалт гаргах

12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон  байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох” хэмээн заажээ.

Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур хугацааны  тухайд уул уурхайн олборлолт,  хүнд үйлдвэр, дэд  бүтцийн  салбарт, бусад  салбарт  хэмээн ялгаж, өөр, өөрөөр тогтоосныг 1-р  нүүрт  хүснэгтээр  хэвлэснээс  хараарай. Харин Хуулийн 16-р  зүйлийн 3,1-д зааснаар “Улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий импортыг орлох болон экспортлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан өдрийн Төв банкны албан ханшаар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тооцоотой, бүтээн байгуулалтын ажилд гурваас дээш жил шаардагдах төслийг байршил, салбар харгалзахгүйгээр татвар тогтворжуулах  хугацааг 1,5  дахин уртасгаж  тооцох  ажээ.

Мөн энэ  хуульд зааснаар  500 тэрбум төгрөгөөс  дээш хэмжээний  хөрөнгө  оруулалт  хийвэл хөрөнгө  оруулалтыг  нь тогтвортой  байлгах зорилгоор  хөрөнгө  оруулалтын гэрээ  байгуулна.Уул уурхай, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа,  холбооны  салбарт  Монгол Улсын хуулийн этгээдийн  нийт гаргасан хувьцааны 33  буюу түүнээс  дээш хувийг гадаадын төрийн өмчит  этгээд эзэмших  тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл  авах  юм. 

Эцэст нь  хуулийн  VII  бүлэгт Хөрөнгө оруулалтын тухай  хуулийг  зөрчсөн  иргэн, аж  ахуйн  нэгжид  ногдуулах хариуцлагын тухайд

“23.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд   шүүгч, эсхүл хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан дараах захиргааны хариуцлага ногдуулна:

23.1.1.тогтворжуулах гэрчилгээг хууль бус бичиг баримт бүрдүүлэн авсан болох нь тогтоогдсон бол холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хууль бусаар олсон орлогыг хураах;

23.1.2.тогтворжуулах гэрчилгээ олгохоос хууль бусаар татгалзсан, хуульд заасныг зөрчиж тогтворжуулах гэрчилгээг олгосон, эсхүл тогтворжуулах гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

23.2.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 7.2.1-7.2.5, 7.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй  бол хяналтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулна” хэмээжээ.

Монгол  улсын  хөгжлийг түргэтгэнэ гэж үзэж  буй Хөрөнгө оруулалтын хуулийг товчхонд  нь танилцуулахад  ийм байна. “Зууны мэдээ”  энэхүү хуулийн төслийг  удахгүй бүрэн эхээр нь нийтэлж  уншигчиддаа  танилцуулах  болно.

Ө.Батхүү

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=7917994&act=trackback&key=d53
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] [Level:9]id: id: monh-monk 2013-03-31 18864
373 Муухай аашт Korean Air 불친절한 대한항공 file [6] [Level:30]id: id: Levi`s 2015-10-01 4865
372 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол [Level:30]id: id: Levi`s 2014-10-14 6870
371 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна [2] [Level:17]Newstogs 2014-08-05 10770
370 Шумуул үргээх 5 гайхалтай арга [2] [Level:17]Newstogs 2014-08-05 8130
369 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА [Level:30]id: id: Levi`s 2014-05-23 5744
368 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ [Level:30]id: id: Levi`s 2014-05-16 4727
367 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд [Level:30]id: id: Levi`s 2014-05-07 4226
366 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] [Level:30]id: id: Levi`s 2014-04-18 5040
365 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4769
364 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4334
363 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа [1] [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4757
362 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв [Level:17]Newstogs 2014-02-15 4725
» Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ [Level:30]id: id: Levi`s 2014-02-13 4702
360 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ [Level:17]Newstogs 2014-02-12 4460
359 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв [Level:17]Newstogs 2014-02-12 4407
358 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [3] [Level:17]Newstogs 2014-02-08 5788
357 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4192
356 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4924
355 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4277
354 Сар шинэдээ сайхан шинэлээрэй [Level:30]id: id: Levi`s 2014-01-31 4346
353 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө [Level:30]id: id: Levi`s 2014-01-14 5360
352 Android Kitkat (4.4) with Mongolian Language [Level:30]id: id: Levi`s 2013-12-09 6247
351 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] [Level:30]id: id: Levi`s 2013-11-15 6963
350 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн [Level:30]id: id: Levi`s 2013-10-24 7536
349 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа [Level:30]id: id: Levi`s 2013-09-02 8996
348 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [1] [Level:30]id: id: Levi`s 2013-08-02 10225
347 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] [Level:30]id: id: Levi`s 2013-08-01 7027
346 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] [Level:30]id: id: Levi`s 2013-07-31 7210
345 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-26 7124
344 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [Level:30]id: id: Levi`s 2013-07-26 5245
343 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! [Level:30]id: id: Levi`s 2013-07-23 7506
342 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-22 5348
341 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] [Level:30]id: id: Levi`s 2013-07-09 5949
340 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-08 5361
339 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав [Level:30]id: id: Levi`s 2013-07-07 5114
338 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] [Level:30]id: id: Levi`s 2013-06-15 5528
337 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ [Level:30]id: id: Levi`s 2013-06-10 7068
336 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив [Level:30]id: id: Levi`s 2013-05-30 6498
335 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг [Level:30]id: id: Levi`s 2013-05-27 7481
334 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс [Level:30]id: id: Levi`s 2013-05-22 6748
333 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ [Level:30]id: id: Levi`s 2013-05-15 6911
332 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ [Level:30]id: id: Levi`s 2013-05-15 5817
331 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 8462
330 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 6017
329 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 5285