Бичлэгийн тоо 372


Дээрхийн Гэгээн Далай лам энэ сарын 5-8-нд Энэтхэгийн Бангалор хотын Хамба лам Коттоны нэрэмжит сургуульд болсон англи-энэтхэг сургуулийн захирлуудын бага хуралд оролцож, үг хэллээ. 

Дээрхийн Гэгээнтэн “Хүндэт ах эгч дүү нар минь. Бид адилхан хүмүүс учир би хүмүүстэй ингэж харьцахыг хүсдэг. Хэрэв би өөрийгөө түвд хүн, эсвэл буддын лам, үгүй бол Далай лам гээд байвал бидний хооронд зай үүсч, би ганцаардсан мэт санагддаг. Би орчин үеийн боловсролын хичээлд нэг ч цаг сууж үзээгүй. Гэхдээ миний яриа орчин үеийн боловсрол эзэмшиж, нэр хүндтэй болсон та бүхэнд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна. 

Хүн болгон аз жаргалтай амьдрахыг хүсдэг, тэгэх ч эрхтэй. Аз жаргалыг олохын тулд бүх хүн төрөлхтөнийг юу нэгтгэж байгаа вэ гэдэг талаар тодорхой төсөөлөлтэй болох хэрэгтэй гэж би боддог. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа ихэнх бэрхшээл асуудлыг бид өөрсдөө үүсгэсэн байдаг. Хүмүүсийг манай, танай болгон хуваах нь хүчирхийлэл, худал хуурмагт хүргэдэг. Энэ нь бас авилга гарах шалтгаан болж байгаа юм. Дан ганц ном уншиж, залбираад хүчирхийллийг зогсоож чадахгүй” гэж яриагаа эхэллээ. 

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн бурхны шашинтан хүний хувьд бусад шашныг ч хүндлэн, бахархдаг гэдгээ дурдаад “Бүх шашин хайр сэтгэл, тэвчээр хатуужил, сахилга батын талаар сургадаг. Тэдний гүн ухааны хандлага нь зөвхөн хүмүүс өөр өөр орчинд амьдран, өөр өөр зан араншин, ёс заншилтай болохоор л ялгаатай байдаг. Гэхдээ бүх шашин шүтлэг уур хилэн, үзэн ядалтын эсрэг хайр сэтгэл, өршөөл энэрлийг сөргүүлэн тавьсан байдаг. Ямар ч шашны зорилго нь бүх нийтийн сайн сайхан байдаг тул шашны нэрийг барьсан сөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Энэтхэг бол олон шашинт хүмүүс энх тайвнаар зэрэгцэн амьдрах жинхэнэ үлгэр жишээ болсон газар. Мянга гаруй жил энд янз бүрийн шашинтнууд энхтайвнаар оршин, цэцэглэн хөгжиж байна.  Христосын шашинт ах эгч нар маань дэлхий дахинд боловсролын хөгжилд их хувь нэмэр оруулж байна. Гэхдээ заримдаа энэ үйл хэргийнхээ хажуугаар бусдыг өөрсдийн шашинд оруулах гэсэн зорилго байна уу даа гэж надад бодогддог. Жишээ нь, саяхан би Монголд ажиллаж байгаа солонгос христосын номлогчид нутгийн иргэдийг өөрийн шашинд оруулах гэж оролдсон талаар дуулж мэдлээ. Би тэдэнд Монгол бол бурханы шашинт орон. Хэдийгээр христосын шашинтнууд боловсрол, эрүүл мэндийн салбарыг тусалж дэмжиж байгаа нь бахархалтай ч үүнийхээ төлбөрт шашиндаа оруулах гэдэг нь байж болохгүй асуудал гэж хэлсэн. Би Хойд Америк, Өмнөд Америк, Европ гээд олон газарт лекц уншдаг. Гэхдээ би христосын шашинтай орнуудад лекц уншихдаа хүмүүс өөрийн төрөлх шашиндаа үлдсэн нь дээр шүү гэдгийг үргэлж онцолж хэлдэг. 1960-аад оны үед Түвдийн цагаачид зөвхөн зам засварын ажилд л орж чаддаг хүнд үе байсан. Би Түвдийн Засгийн газрын нэгэн гишүүний ар гэрийнхэнтэй танил байлаа. Түүнийг нас барсаны дараа гэрийнхэн нь их ядуу зүдүү амьдарч байсан юм. Гэтэл түүний бэлэвсэн эхнэр нь над дээр ирээд “Христосын номлогч нар хүүхдүүдэд нь боловсрол олгоод их тусалсан. Тиймээс би энэ насандаа Христосын шашин шүтнэ, Харин хойд насандаа заавал буддын шашинтан болно” гэж хэлж билээ. Харж байгаа биз дээ, түүний толгой бүр эргэчихсэн байгаа юм. Дэлхийд байгаа долоон тэрбум хүний нэг тэрбум нь шашин шүтдэггүй гэсэн тооцоо бий. Үнэнийг хэлэхэд үлдсэн зургаан тэрбум дотор ч яг жинхэнэ шүтлэгтэн ховор байгаа. Тэд ном мөргөл уншдаг ч авлига авч, муу юм хийсээр л байна. Би Кубын нэгэн цагаачтай уулзахад тэр өдөр бүр Фидель Кастрог аль болох хурдан диваажинд яваасай гэж залбирдаг гэж байсан. Бид ч гэсэн бүх авлигач, мөнгөөр өөрийгөө худалдсан хүмүүс хурдан түргэн диваажинд морилоосой гэж залбирах хэрэгтэй ч байж болох юм” гэж ярьлаа. 

Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгт бүх шашин, шүтлэг болон шүтлэггүй хүмүүст ижил тэгш ханддаг хууль байдагт талархал илэрхийлээд энэ бол орчин үеийн ямар ч нийгэм үлгэрлэн дуурайх зүйл гэж үнэллээ. Далай лам авлига, хээл хахууль өмөн үү өвчин мэт бүх дэлхийг идэж байна. Түүнтэй тэмцэх хэрэгтэй, зүгээр орхиж болохгүй гэж захилаа. Гэгээнтэн Энэтхэгийн парламентийн гишүүнтэй уулзан, яагаад ядуучуудад хангалттай туслахгүй байгааг асуухад тэр хөрөнгө мөнгө гаргаж байгаа, харамсалтай нь ихэнх хөрөнгө замдаа түшмэлүүдийн халаасанд орчихоод байна гэж гомдоллосныг яриад Хятадад ч байдал ийм байгаа, бид авлига бол хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг ойлгох хэрэгтэй, тэмцэх ёстой гэж онцолсон. 

М.Сугар-Эрдэнэ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7861586/be7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 20389
372 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол Levi`s 2014-10-14 8832
371 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна Newstogs 2014-08-05 12482
370 Шумуул үргээх 5 гайхалтай арга Newstogs 2014-08-05 9781
369 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Levi`s 2014-05-23 7150
368 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ Levi`s 2014-05-16 5178
367 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд Levi`s 2014-05-07 4681
366 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] Levi`s 2014-04-18 5657
365 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу Levi`s 2014-03-26 5233
364 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ Levi`s 2014-03-26 4781
363 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа Levi`s 2014-03-26 5233
362 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв Newstogs 2014-02-15 5165
361 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ Levi`s 2014-02-13 5171
360 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ Newstogs 2014-02-12 4900
359 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв Newstogs 2014-02-12 4864
358 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1] Newstogs 2014-02-08 6328
357 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ Levi`s 2014-02-06 4650
356 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно Levi`s 2014-02-06 5444
355 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо Levi`s 2014-02-06 4711
354 Сар шинэдээ сайхан шинэлээрэй Levi`s 2014-01-31 4774
» Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө Levi`s 2014-01-14 5822
352 Android Kitkat (4.4) with Mongolian Language Levi`s 2013-12-09 6722
351 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] Levi`s 2013-11-15 7472
350 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн Levi`s 2013-10-24 8089
349 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа Levi`s 2013-09-02 9500
348 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2] Levi`s 2013-08-02 10729
347 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] Levi`s 2013-08-01 7477
346 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] Levi`s 2013-07-31 7877
345 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ Levi`s 2013-07-26 7564
344 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1] Levi`s 2013-07-26 5702
343 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! Levi`s 2013-07-23 7975
342 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ Levi`s 2013-07-22 5781
341 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] Levi`s 2013-07-09 6410
340 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ Levi`s 2013-07-08 5800
339 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав Levi`s 2013-07-07 5550
338 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] Levi`s 2013-06-15 5988
337 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ Levi`s 2013-06-10 7497
336 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив Levi`s 2013-05-30 6923
335 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг Levi`s 2013-05-27 7924
334 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс Levi`s 2013-05-22 7193
333 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ Levi`s 2013-05-15 7384
332 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ Levi`s 2013-05-15 6351
331 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] Levi`s 2013-05-06 8935
330 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ Levi`s 2013-05-06 6438
329 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй Levi`s 2013-05-06 5728
328 Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1] Levi`s 2013-05-06 5295
배너신청
자생병원

배너신청