Бичлэгийн тоо 373
-Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж,
100 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ-

a1157935675aeec2original.jpgХувь эзэмшигч нь гадны компаниас ихээхэн хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орсон Хадгаламж банкны талаарх дуулианд Монголбанк тайлбар хийлээ.  Хоёр жилийн өмнөөс буюу 2011 оноос эхлэн  санхүүгийн байдалд нь хүндэрсэн Хадгаламж банкинд үүссэн асуудлыг төв банкны зүгээс мэдэж байсан бөгөөд өдгөө тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банктай нэгтгэхээс өөр зөв гарц байхгүй байгаагаа Монголбанкны удирдлагууд учирлалаа. Хадгаламж банкны цорын ганц хувь эзэмшигч буюу “Жаст”-ын гэдгээрээ олны танил болсон Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин байж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлж чадаагүйн улмаас банкиа дампууруулахад хүрчээ. Төв банкны зүгээс Хадгаламж банкинд үүсээд байгаа асуудлыг хоёр жилийн өмнөөс гадарлаж,  санхүүгийн чадварыг нь дэмжих үүднээс  тэтгэвэр тэтгэмж болон төрийн  зарим үйлчилгээг тус банкаар дамжуулж байсан аж. Гэсэн ч Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох Хадгаламжийн санхүүгийн асуудал хүндэрсээр байсан тул ийнхүү Төрийн банкинд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрөөс эхлэн Хадгаламж банкны зарим салбар нэгж, актив хөрөнгийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг төв банкны удирдлагууд дуулгасан. 

Хадгаламж банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд үүний 800 тэрбум нь  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм байна. Хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг хамгаалах, эрсдлээс хамгаалах үйлдэл болсон гэдэг тайлбарыг ч төв банкныхан өглөө. Хадгаламж банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа бол мөн Хадгаламж банкны ажилтнууд ч мөн Төрийн банкинд шууд харьяалагдах болно гэдгийг дуулгасан.  Яагаад өөрийн хөрөнгөөсөө давсан зээл авч байхад төв банк хяналт тавиагүй вэ гэдэг асуултад Монголбанкны удирдлагуудын зүгээс “Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг мэдэж байсан. Төрөөс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлсэн ч  болоогүй” гэдэг тайлбар хийсэн. Төрийн банкинд шилжүүлэх болсон шалтгаан нь гэвэл сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа, тиймээс Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгосны дараа хоёр гурван жилийн дараа хувьчлах зорилготой нь холбоотой бололтой. Төрөөс уг хоёр банкийг нэгтгэсний дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт болохоос хохирогчдын мөнгийг төлсөн “Зоос”, “Анод”-ын асуудлаас тэс өөр зүйл, өөр арга зарчим гэдгийг төв банкныхан анхааруулна лээ. “Анод”, “Зоос” банкныханд өр төлбөрийн асуудал үүссэн. Харин энэ удаад өр төлбөрийн асуудал үүсэхээс өмнө Төрийн банкинд нэгтгэж, урьдчилсан арга хэмжээ авч байгаагаараа өөр гэв.

Хадгаламж банкны хувьд харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа ч зээлийн чанар нь илт муудсан гэнэ. Хадгаламж банк нь  Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг байжээ.  Нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэг байв. Тус банк өмнө нь төрийн мэдэлд байсан бөгөөд Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед оросуудад хувьчлагдаж,  тухайн үедээ мөн л бөөн хэл ам таталж байсан. Учир нь тус банкны ерөнхий нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбумыг зувчуулсан хэрэг илэрч, үүний хохирол төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж байсан. Ч.Чимэдцэрэнгийн хувьд гурван жил шоронд ял эдэлсэн бөгөөд хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа билээ.  Ямар ч байсан цорын ганц хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгээс болж Хадгаламж банкны 1,7 сая харилцагчийн эрх ашгийг хамгаалахаар Монголбанк арга хэмжээ аваад байгаагаа зарлалаа. Харин “Жаст”-аар овоглосон Ш.Батхүүгийн асуудлыг хууль хяналтынхан шийдвэрлэх бололтой.

Ж.ЭРХЭС

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=7456615&act=trackback&key=971
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] [Level:9]id: id: monh-monk 2013-03-31 18450
373 Муухай аашт Korean Air 불친절한 대한항공 file [5] [Level:30]id: id: Levi`s 2015-10-01 4316
372 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол [Level:30]id: id: Levi`s 2014-10-14 6527
371 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна [2] [Level:17]Newstogs 2014-08-05 10338
370 Шумуул үргээх 5 гайхалтай арга [2] [Level:17]Newstogs 2014-08-05 7736
369 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА [Level:30]id: id: Levi`s 2014-05-23 5617
368 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ [Level:30]id: id: Levi`s 2014-05-16 4603
367 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд [Level:30]id: id: Levi`s 2014-05-07 4120
366 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] [Level:30]id: id: Levi`s 2014-04-18 4880
365 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4622
364 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4230
363 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа [1] [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4633
362 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв [Level:17]Newstogs 2014-02-15 4609
361 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ [Level:30]id: id: Levi`s 2014-02-13 4570
360 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ [Level:17]Newstogs 2014-02-12 4341
359 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв [Level:17]Newstogs 2014-02-12 4307
358 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [3] [Level:17]Newstogs 2014-02-08 5648
357 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4063
356 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4763
355 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4173
354 Сар шинэдээ сайхан шинэлээрэй [Level:30]id: id: Levi`s 2014-01-31 4216
353 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө [Level:30]id: id: Levi`s 2014-01-14 5229
352 Android Kitkat (4.4) with Mongolian Language [Level:30]id: id: Levi`s 2013-12-09 6130
351 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [2] [Level:30]id: id: Levi`s 2013-11-15 6802
350 ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн [Level:30]id: id: Levi`s 2013-10-24 7369
349 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа [Level:30]id: id: Levi`s 2013-09-02 8821
348 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [1] [Level:30]id: id: Levi`s 2013-08-02 10092
347 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] [Level:30]id: id: Levi`s 2013-08-01 6912
346 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] [Level:30]id: id: Levi`s 2013-07-31 7039
345 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-26 7013
344 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [Level:30]id: id: Levi`s 2013-07-26 5131
343 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! [Level:30]id: id: Levi`s 2013-07-23 7367
» Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-22 5233
341 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] [Level:30]id: id: Levi`s 2013-07-09 5828
340 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-08 5270
339 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав [Level:30]id: id: Levi`s 2013-07-07 4999
338 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] [Level:30]id: id: Levi`s 2013-06-15 5423
337 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ [Level:30]id: id: Levi`s 2013-06-10 6957
336 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив [Level:30]id: id: Levi`s 2013-05-30 6358
335 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг [Level:30]id: id: Levi`s 2013-05-27 7364
334 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс [Level:30]id: id: Levi`s 2013-05-22 6612
333 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ [Level:30]id: id: Levi`s 2013-05-15 6797
332 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ [Level:30]id: id: Levi`s 2013-05-15 5713
331 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 8330
330 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 5891
329 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 5148