Бичлэгийн тоо 373

МҮОНР-ийн “Хурд “ агентлаг өнгөрсөн сараас эхлэн “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг сонсогчдодоо хүргэж  байгаа билээ. Энэ нэвтрүүлгийн  анхны дугаарт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу оролцож “Нарантуул” худалдаааны төвд гарсан галын учир хийгээд тус захтай холбоотой анхны мэдээллүүдийг манай хөтөлбөрөөр дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

Тэгвэл нэвтрүүлгийн удаах зочноор Сангийн сайд Ч.Улаан оролцож “Цалин тэтгэмжийг нэмнэ” гэсэн засгийн газрын албан ёсны  анхны мэдээллийг мөн олон нийтэд өгч байсан. Ийн хоёр долоо хоног тутамд нэг удаа тухайн цаг үеийн “Онцлох сэдэв “-ээр содон зочин оролцдог нэвтрүүлгийн  энэ удаагийн зочноор ХХЕГ-ын ХТГ-ын дарга, хурандаа Н.Адъяа оролцож байна. Дашрамд дуулгахад бид “Онцлох сэдэв” ярилцлагын нэвтрүүлгийг эн дугаараас эхлэн www.mnb.mn сайтаар дамжуулан унших хэлбэрт оруулан,  сонсогч уншигч танд хүргэж байхаар боллоо.

Монгол охиныг бүтэн долоо хоног харанхуй  өрөөнд хорьж, орой бүр зодож, дарамтлан, бэлтэй Хятад иргэдэд  хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан. Эсэргүүцэл үзүүлэхэд нь шар айрагны шил хагалан, хэлтэрхийн дээр нүцгэн биеэрээ нь мөлхүүлж, зодсон байсан. Түүнийг төрсөн эгч нь ийм амьдрал руу түлхэж, харийн хүнд зарсан гэдгийг сонсоод үнэхээр эмзэглэсэн.

-Хурд агентлаг: Хүн худалдаалах гэмт хэрэг, үүнээс үүдэлтэй бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх иргэдийн ойлголт төдийлөн сайн биш байх шиг байна. Тиймээс энэ  улс дамнасан  гэмт хэргийн  талаарх ерөнхий мэдээллийг эхлээд  өгөхгүй юу? 
Н.Адъяа:1990-ээд он зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн бүр гадаад улс орон руу зорчих болсон. Энэ үеэс улбаалаад сүүлийн 10 гаруй жилийн дотор хүн наймаалах, хүн худалдаалах гэмт хэргийн талаар хүчтэй яригдаж эхэлсэн юм. Өнөөдөр гадаадад манай улсын иргэдийг бага цалингаар хүнд хөдөлмөр эрхлүүлэх, ялангуяа эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, зарцлах, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зэрэг байдлаар илэрч байна.  
Хил хамгаалах ерөнхий газар Монгол улсын хэмжээнд бүх шалган нэвтрүүлэх боомтыг хариуцдаг. Энэ боомтуудаар Монгол улс руу орж, гарч байгаа бүх зорчигч, тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг. Энэ чиглэлүүдэд хүн худалдаалах, наймаалах асуудал гарч байгаа эсэхэд бид онцгой анхаарч байна. Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан энэ төрлийн  гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн ажил өнөөдөр жигдрээд явж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг улсын хил орчмын боомтуудын эсрэг талд байгаа хот суурин газруудад нилээнд идэвхжиж байгаа гэх мэдээлэл ч бас байна.

Голдуу БНХАУ-тай хиллэдэг хэсгүүдээр хүний наймааны асуудал яригддаг болсон. Судалгаа хийгээд үзэхэд Дорнод аймгийн Хавирга, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуун сухайт гэсэн чиглэлүүдээр Монгол охид, залуу хүүхнүүд Хятад руу гарч хил орчимд биеэ үнэлэх асуудал мэр сэр гараад байна. Мэр сэр ч гэж хэлж бас болохгүй юм. Бидний хийсэн  тооцоо судалгаа ч бий.

Ер нь манай иргэд хоёр төрлийн сувгаар бэлгийн мөлжлөгд өртөх замд орж байна. Эхний суваг нь сонин, сэтгүүл, зурагт, радиогоор гадаадад өндөр цалинтай ажиллуулна, сургана гэсэн зарын дагуу. Үүнд нь итгэсэн ухвар мөчид бодолтой охид хүүхнүүд амьдарлаа дээшлүүлэх маягаар улсын хил гарч, гадаадад амьдрахаар явдаг. Энэ үед нь зохион байгуулалттай бүлэглэл хүн наймаалах гэмт хэргийнхээ золиос болгодог. Ингээд мөлжлөгд өртдөг. 

Хоёр дахь суваг нь манай Монгол охид бүсгүйчүүд өөрсдөө улсын хил гараад, тухайн газрынхаа баар, цэнгээний газруудад биеэ үнэлж байна. Ийм хоёр сувгаар охид бүсгүйчүүд хүний наймааны золиос болж байна. Өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоохгүй бол даамжирч, Монгол улсын үндэсний аюулгүй байдал болон монгол ген удамшилд нөлөөлөхүйц хэмжээнд очлоо. Үнэхээр том асуудал энд байна.

ХА: Монгол хүний удамшлын асуудлыг та сая хөндлөө. Энэ үнэхээр асуудал болсон гэж үү? 
Н.А: Биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн бүлэглэлүүд албаар бусдад худалдах, богтлох, дамжуулан цааш зарах зэрэг ноцтой асуудал гаргадаг болоод байна. Хятадын төв муж, гацаа тосгодод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцвэр алдагдчихсан. Үүнтэй холбоотойгоор манайхны зарим охидыг нутгийн гүн рүү аваачиж зардаг. Тэгээд охид хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхэд гаргаснаас болоод буцаад эх нутагтаа ирж чаддаггүй. Хятадад хүүхэд төрүүлчихсэн болохоор хүүхдийн иргэншлийн асуудал хөндөгдөөд Монголдоо ирж чадахгүй байдал ч байсаар байна.

ХА: Монгол улсын иргэн Хятадад хүүхэдтэй болчихоод, хүүхдээ эх нутагтаа авч ирсэн тохиолдол хэр олон байна? 
Н.А: Хандаж байгаа тохиолдол их. Гэхдээ хүсэлт тавих газар нь ганцхан Монгол улсаас тухайн улсад сууж байгаа ЭСЯ, Консулын газар. Хохирогчид дээрхи газруудад эхлээд ханддаг. Тэнд нь шийдвэрлэх боломжгүй болохоор манай хилийн боомтын ажилтнуудад ханддаг, захидал өгдөг. Сүүлийн үед энэ үйл явц нэмэгдсэн. Манай Хууль Зүйн яамны дэргэдэх хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөлөөс консулын газруудтай ярилцаж байна. Тэгээд тодорхой хэмжээний дүнтэй данс нээж, тэндээсээ  хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэн, хил давах гэж байгаа эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх туслах ажил зохион байгуулахаар хэлэлцдэг.

Дээрх  асуудал нь зөвхөн хил залгаа хоёр улсаар хязгаарлахгүй. Турк, Малайз, Европын зарим орнуудад манай эмэгтэйчүүд худалдагдах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон асуудал ч бас  яригдаж байна.

ХА: Биеэ үнэлэгчдийг хил давуулах, цааш нь нутгийн гүн рүү аваачих энэ гэмт хэрэгт Монгол иргэд зохион байгуулалттайгаар оролцсон байх магадлал нь хэр байдаг юм бэ? 
Н.А: Би нэг жишээ яръя. 2012 оны 8-р сард Замын-Үүд Эрээний боомтоор Хятадын талаас гадаад пасспортын хугацаа дууссан манай нэг иргэнийг хүлээлгэж өгсөн юм. Энэ охинтой анх уулзаад ярьж байхад сэтгэл түгшмээр олон зүйлийг ярьж байсан. Охиныг төрсөн эгч нь Эрээн хотод дагуулж очин, Хятад иргэнд зарсан. Өртэй байсан гэж байгаа. Ингээд жил гаран тэнд биеийг нь үнэлүүлсэн. Харин дараа нь Хятад эзэд нь Улаанбаатар явж, гэр бүлийнхэнтэйгээ уулз гээд 20 мянган юань өгсөн байгаа юм. Ингэхдээ 10 мянган юаныг нь гэр бүлдээ зарцуулж болно. Үлдсэн мөнгөнд нь 3-4 охин авчир гэсэн. Нөгөө охин энд ирээд 18-тай хоёр охиныг БНХАУ-руу дагуулж явсан. Эзэндээ өгсөн. Гэтэл дараа нь дахиж охид дагуулж ир хэмээн мөнгө өгсөн. Охин  татгалзсаны улмаас өнөөх хятад иргэд  охиныг нутгийн гүнд аваачаад зарчихсан байгаа юм. Тэгээд тэнд очиж зодуулаад...

Үүнд үнэхээр эмзэглэсэн дээ. Монгол охидыг маань яаж доромжилж, дээрэлхдэг юм бэ... Бүтэн долоо хоног харанхуй тусгай өрөөнд хорьсон. Ингэж хорихдоо орой бүр Хятад баячуудыг нөгөө охин дээр оруулдаг. Эсэргүүцвэл зодно. Зодохдоо шар айрагны шил хагалж байгаад, дээр нь нүцгэн биеэр нь мөлхүүлнэ. Хамаг биеийг нь шархлуулсан байсан. Тэр шархаа хүртэл бидэнд үзүүлсэн. Ар талын нуруу хамаг бие нь авах юмгүй болчихсон. Тэр охин ирээд, энэ хэргийг шалгаад хууль, хяналтын байгууллагад өгсөн. Ганцхан энэ охины жишээнээс харахад энэ бизнес бүр зохион байгуулалттай, улам далд болсон гэдэг нь харагдаж байгаа юм.

Ер нь ингээд хараад байхад сургуульд орж чадаагүй, ажилгүй залуус гадаадад очиж мөнгө олох гээд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөөд байна. Үндсэндээ бол Монгол охидыг эхлэж өөрсдөө ашиглаж байгаад, улмаар  нутгийн гүнд хэн ч мэдэхгүй нэг тосгонд дагуулж очоод зарчихдаг асуудал байна. Ялангуяа биеэ үнэлж байгаа охид цаашдаа худалдагдах, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэл өндөр байна. 
 
ХА: Хурд агентлагийн баг Эрээн хотод долоо хоног ажиллалаа. Уг нь БНХАУ-д улсад биеэ үнэлэх, худалдах гээд бүх асуудал хуулиар хориотой байдаг юм байна. Гэтэл Эрээн хотод биеэ үнэлэх явдал нь бараг л ил цагаан болчихсон байх юм. 
Н.А: Тиймээ хуулиараа  хориотой байдаг. Ялангуяа Хятадад хар тамхи, садар самуун сурталчлах гэсэн шар гэмт хэргүүдийг хатуу хориглодог. Гэсэн хэдий ч Эрээнд байгаа биеэ үнэлэгчдийн “Улаан дэнлүү”-ний гудамж зохион байгуулалттайгаар өнөөдөр ажиллаж л байна. Үнэхээрийн  хориотой байсан бол үүнийг аль хэдийн арчаад, устгаад л хаячихна. Тэгэхээр энэ бол зорилготой байна гэсэн үг. Тэр тусмаа “Улаан дэнлүү”-ний гудамжны хүүхнүүдийн ихэнх нь л Монгол охид байна шүү дээ. Улс үндэстэн бүр удамшил, генийн асуудалдаа бодлого барьдаг. Үүнтэй холбоотой ч байж магадгүй.

ХА: Манай цагдаагийн байгууллага, Хятадын цагдаагийн байгууллагад санал хүсэлт тавиад “Улаан дэнлүү”-ний гудамжийг хаах боломжтой юу? 
Н.А: Хамтарсан яриа хэлэлцээ хоёр улсын цагдаагийн байгууллагын хооронд байдаг  байх. Үүнийхээ дагуу  тодорхой хэмжээний арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ нэг их үр дүнд хүрэхгүй байхаа л гэж бодож байна.

ХА: Яагаад? 
Н.А:Эрээний “Улаан дэнлүү” -ний гудамжийг хаах ч юм уу, ямар нэг байдлаар ийм зүйл хийхэд би яагаад ч юм итгэхгүй байна.

ХА: “Улаан дэнлүү”-ний гудамжинд өрнөж байгаа наймаа их товч бөгөөд тодорхой юм шиг бидэнд санагдсан. 18, 19-тэй Монгол охид байна. Авах уу гэхэд. Тэд тодорхой хэмжээний мөнгөн дүн хэлээд авна л гэж байсан. Энэ хүний наймааны нэг хэлбэр бишүү. Хэдийгээр хоорондоо тохиролцоод байгаа мэт асуудал боловч  хүн худалдаалах гэмт хэрэг гэж хэлж болохоор юм шиг? 
Н.А: Нэг өнцгөөс нь харахаар тохиролцоо хийж байгаа юм шиг болоод байгаа юм. Гэхдээ энэ бол хүн худалдаалах гэмт хэргийн сонгодог жишээ. Бид нар хүн худалдаалах гэмт хэрэг гэхээрээ гадаадын кино шиг хүчээр авч яваад, хүчээр биеийг нь үнэлүүлээд байна гэж боддог. Тийм худалдаа бол манай энэ өнөөдрийн нөхцөлд байхгүй. Хамгийн гол шилдэг арга нь тохиролцоо хийнэ, хуурч аваачна. Ийм л байдлаар хүний наймаа хийгээд байна.

ХА: Энэ асуудлын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ямар ажил хийж байна? 
Н.А: ХЗЯ дээр байгуулагдсан зөвлөл өөрчлөхөөр хэлэлцэж, ярьж байна. Олон ажил хийлээ. Хамгийн сүүлд гэхэд 40-50 мянган ширхэг сэрэмжлүүлэх хуудас хийж, хил гарч байгаа иргэдийн гадаад паспорт бүрт хавчуулж байна. Энд нь хуулийн зүйл заалттай. Та гадаад гарахаасаа өмнө сайн бод гэдэг ч юм уу тийм сэрэмжлүүлэгтэй.

ХА: Энэ тал дээр Хятад улсын хууль зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хууль сул байна уу? Эсвэл манай цагдаагийн байгууллага тус улсын хил рүү орж мөрдөх үйл ажиллагаа явуулж болохгүйтэй холбоотой юу? Хятад улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл авч болдог уу? 
Н.А: Хил дамнасан хэрэг, хил дээр гарч байгаа хууль бус наймаа зөвхөн их мөнгөний ашиг олох сонирхол дээр тулгуурладаг. Хоёр улсын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хилээр гарч байгаа гэмт хэргийг хамтарч шалгах ажлууд байгаа.

Гэхдээ яагаад биеэ үнэлэх энэ асуудал дээр ажиллахгүй, тэмцэхгүй байна вэ гэдэг дээр зарим улсууд шүүмжлээд байх шиг. Бид ажиллаж байна, ярьж байна. Гэхдээ Хятадын талтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байх гэж боддог. Тэгвэл бид улам сайн л ажиллана. Та нарт хэлэхэд Хятадаас эмэгтэйчүүд ирж биеэ үнэлдэггүй шүү дээ. Монгол эмэгтэйчүүд л Хятадад очоод биеэ үнэлээд байдаг ш дээ. Энд  гол асуудал нь байгаа  байхгүй юу.

ХА: Зөвхөн Хятад улсыг тойроод  бид  яриад байна л даа. Сүүлийн үед БНСУ, Турк зэрэг орнуудад улс гүрэн дамнасан хүний наймаанд өртөх тохиолдол гарах болсон талаарх мэдээлэл бидэнд бас байна. Тэнд эрх нь зөрчигдөж ямар нэгэн хэлбэрээр мөлжлөгт өртөж байгаа  Монгол иргэдээ хамгаалах эх оронд нь эргүүлэн авч ирэх  чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ? 
Н.А: Миний түрүүнд ярьсан ХЗЯ-ны төрийн нарийн бичгийн дарга ахалсан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх зөвлөл энэ чиглэлээр ажиллаж байна. Зөвхөн хил орчмын нутгаар биш, улс дамнасан гэмт хэрэгт өртсөн хохирогчдын судалгааг хамгийн түрүүнд гаргаж байгаа. Манайд ийм бүртгэл хараахан байхгүй. Тухайлбал Туркт гэхэд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр өндөр үнэтэй ажиллуулна гэсэн зар явж байна. Яваад очихоор тийм юм байхгүй. Тухайн улсдаа бага цалинтай, хараар ажиллуулж байна. Энэ бол тухайн хүний хөдөлмөрийг мөлжиж байгаа асуудал гэсэн үг.

ХА: Эрээнд гэхэд биеэ үнэлдэг 160 гаруй эмэгтэйчүүд бий гэсэн албан ёсны бүртгэл байна. Албан ёсны бүртгэлтэй гээд байгаа энэ эмэгтэйчүүдийг хилээр гаргахгүй байж болдоггүй юм уу? 
Н.А: Тэгэж болохгүй, тэр чинь хүний эрх л дээ.

ХА: Манай иргэд хятад улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд тэнд 30 хоночихоод Монголын хил дээр ирж штамб даруулаад буцдаг. Үүнийгээ тэд “туг тойрох” гээд нэрлэчихсэн, манай хил гаалийхан андахгүй болчихсон. Ийм улайм цайм биеэ үнэлж байгаа охидыг саатуулах цааш нь гаргахгүй байж болдоггүй юмуу? 
Н.А: Яахав дээ, хоёр улсын цагдаагийн байгууллага хамтарсан арга хэмжээ зохион байгуулдаг. Гэхдээ улсын хилээр гарч байгаа, зорчих эрхийг нь хааж ерөөсөө болохгүй. Яг үндсэндээ бол тэд нарыг биеэ үнэлж байгааг зөвхөн хууль хяналтын байгууллага л мэднэ. Тэр улсуудад хяналт тавьдаг боловч эрхийг нь зөрчиж болохгүй. Хамгийн гол нь яаж урьдчилан сэргийлэх вэ, яаж багасгах вэ гэдэг л байна. Соён гэгээрүүлэх асуудал чухал байна. Энэ зам руу орох гээд байгаа охид, бүсгүйчүүдийг ийм алхам хийлгэхгүйн тулд соён гэгээрүүлэх л чухал. Таны охин чинь хаана явж байна вэ, юу хийж байна вэ, та нэг удаа утасдаж асуу гэдэг ч юмуу. Иймэрхүү наад захын сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд хүргэх хэрэгтэй байна.

Х.А: Сүүлийн үед урд хөршид биеэ үнэлдэг эмэгтэйчүүд хар тамхинд донтож байгаа гэсэн мэдээлэл бас бидэнд байна?
Н.А: Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын асуудал бас л түгшүүрийн харанга дэлдэж байна. Хар тамхины хэрэглээний хувьд сүүлийн үед хот суурин газруудад манай залуучууд хэрэглэх явдал өдөр ирэх бүр сэтгэл түгшээж байгаа юм. Үүнтэй холбоотой хар тамхи хаагуур орж, хаагуур гараад байна гэдэг тал дээр судалгаа хийж байна. Манай улсын хувьд хар тамхи тээвэрлэгч орон гэж нэрлэдэг. Үндсэндээ бол хятадаас хар тамхи гэхээсээ илүү сэтгэцэд нөлөөлөх эм бодис орж ирдэг. Манайд голчлон таблет хэлбэрээр орж ирээд байна. Яаж оруулаад байна вэ гэхээр хил орчмын боомтуудад биеэ үнэлдэг эмэгтэйчүүдэд хэрэглүүлж, татуулаад байна л даа. Мөс гээд нэг төрлийн бодисыг биеэ үнэлэгчдэд хэрэглүүлдэг. Энийг хэрэглэсэн хүний нүүр царай авах юмгүй болдог, яршдаг, өтгөн хатдаг гээд маш муугаар нөлөөлдөг байна. Мөн монголд байгаа хятад жолооч нар сэтгэцэд нөлөөллөх эм ихээр хэрэглэж байгаа гэх мэдээлэл байна. Үүнийг татсан жолооч нар нойргүй болох, сэтгэл санаа нь тавгүйтэх гэхчилэн олон сөрөг үр дүн дагуулдаг.

Х.А: Бие давхар эмэгтэйчүүд хилийн цаана хүүхдээ төрүүлээд худалдчихдаг гэсэн мэдээлэл сонсогдож байсан. Энэ бодитой юу? 
Н.А: Тийм тохиолдол гарсан. Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, буцаж ирэхдээ төрчихөөд ороод ирсэн. Хүүхдээ Хятадад зарчихлаа гээд... Хөхнийх нь сүү гоожчихсон, уйлчихсан, хүүхдээ зарчихлаа гээд уйлаад ороод ирсэн. Ийм зүйл  байж болох уу. Нөгөө монгол хүний үнэ цэнэ. Нөгөө эх хүний сэтгэл хаачив. Энэ мэт  сэтгэл сэрхийлгэм олон явдлууд гарч байна. Дээрх явдлууд нь хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй Монгол хүний, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал гэж бид ойлгож байгаа. Ийм ч учраас хүний наймаа үүнийг дагасан бэлгийн болоод хөдөлмөрийн мөлжлөгд Монгол иргэд өртөхгүй, энэ үйл явдлын золиос болгохгүй гэсэн үүднээс хэвлэл мэдээллийхнийг хамтарч ажиллахыг хүсч байгаа юм шүү. Сурталчилгаа хэрэгтэй байна. Сэрэмжлүүлэг хэрэгтэй байна.

ХА:Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Г.Батзаяа, Д.Чинзориг, Ц.Мөнхзул 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/index.php?document_srl=7689847&act=trackback&key=89d
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] [Level:9]id: id: monh-monk 2013-03-31 19254
373 Муухай аашт Korean Air 불친절한 대한항공 file [7] [Level:30]id: id: Levi`s 2015-10-01 5292
372 Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол [Level:30]id: id: Levi`s 2014-10-14 7179
371 Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна [2] [Level:17]Newstogs 2014-08-05 11134
370 Шумуул үргээх 5 гайхалтай арга [2] [Level:17]Newstogs 2014-08-05 8515
369 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА [Level:30]id: id: Levi`s 2014-05-23 5848
368 Ерөнхий сайд мэдээлэл хийлээ [Level:30]id: id: Levi`s 2014-05-16 4814
367 “Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд [Level:30]id: id: Levi`s 2014-05-07 4327
366 Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1] [Level:30]id: id: Levi`s 2014-04-18 5154
365 Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4856
364 Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4431
363 Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа [1] [Level:30]id: id: Levi`s 2014-03-26 4865
362 Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв [Level:17]Newstogs 2014-02-15 4803
361 Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ [Level:30]id: id: Levi`s 2014-02-13 4803
360 Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ [Level:17]Newstogs 2014-02-12 4543
359 Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв [Level:17]Newstogs 2014-02-12 4497
358 Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [3] [Level:17]Newstogs 2014-02-08 5912
357 Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4282
356 Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 5052
355 Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо [Level:30]id: id: Levi`s 2014-02-06 4357
354 Сар шинэдээ сайхан шинэлээрэй [Level:30]id: id: Levi`s 2014-01-31 4432
353 Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө [Level:30]id: id: Levi`s 2014-01-14 5444
352 Android Kitkat (4.4) with Mongolian Language [Level:30]id: id: Levi`s 2013-12-09 6368
351 Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4] [Level:30]id: id: Levi`s 2013-11-15 7089
» ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн [Level:30]id: id: Levi`s 2013-10-24 7657
349 Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа [Level:30]id: id: Levi`s 2013-09-02 9121
348 Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [1] [Level:30]id: id: Levi`s 2013-08-02 10328
347 Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1] [Level:30]id: id: Levi`s 2013-08-01 7114
346 Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3] [Level:30]id: id: Levi`s 2013-07-31 7371
345 Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-26 7213
344 Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [Level:30]id: id: Levi`s 2013-07-26 5334
343 ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО! [Level:30]id: id: Levi`s 2013-07-23 7599
342 Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-22 5436
341 Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2] [Level:30]id: id: Levi`s 2013-07-09 6049
340 "Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ [Level:30]id: id: Levi`s 2013-07-08 5450
339 Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав [Level:30]id: id: Levi`s 2013-07-07 5202
338 Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1] [Level:30]id: id: Levi`s 2013-06-15 5625
337 Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ [Level:30]id: id: Levi`s 2013-06-10 7164
336 Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив [Level:30]id: id: Levi`s 2013-05-30 6590
335 Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг [Level:30]id: id: Levi`s 2013-05-27 7581
334 "Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс [Level:30]id: id: Levi`s 2013-05-22 6840
333 ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ [Level:30]id: id: Levi`s 2013-05-15 7023
332 Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ [Level:30]id: id: Levi`s 2013-05-15 5943
331 БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1] [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 8563
330 Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 6103
329 Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй [Level:30]id: id: Levi`s 2013-05-06 5365


자생병원