Бичлэгийн тоо 372
Чингэлтэй дүүргийн 17-р хорооны жалганд нас барсан хүн байна гэсэн дуудлага шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдөр иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус дүүрэгт оршин суух есдүгээр ангийн сурагч 13 настай А нь ил харагдах шархгүйгээр осгож нас баржээ. Талийгаач хүү гэрээсээ нэлээд зайтай архи хэтрүүлэн уугаад согтож тэндээ осгожээ. Талийгаач хүүгийн цуснаас их хэмжээний спирт илэрсэн аж. Ийм насны хүүхдэд архи ахдсан ундаа гэдгийг сануулж байна. Эцэг, эхчүүдээ бага насны хүүхэддээ анхаарлаа хандуулаарай. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгасан байна.