Хэн нэгний нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн ганц хүү нь хэлмэгдэн, гүтгэлгэнд өртөн зодуулсан бол хүний эцэг эх болсон хойно энэ байтугай үйлдэл хийх байсан биз ээ.
Хятадын нэгэн эцэг эх хоёр хүүгээ гүтгэлгэнд өртөн бүсэлхийнээсээ доош мэдрэлгүй болсон байдлыг хүмүүст мэдэгдэхийн тулд гудамжинд гарч ирэн харсан хүний сэтгэлийг шимшрүүлж байна.
Өнгөрсөн 18ны өдөр
Онлайн тоглоомын серверийн удирдагч нэгэн хүүг хулгайн хэрэгт сэжиглэн зодож ийнхүү тахир дутуу болгожээ..
Ван овогтын эцэг эх нь энэ хэргийн талаар цагдаад мэдэгдсэн боловч цагдаагийн газараас өөрсдөө мэдээд тохир гэжээ. Аргаа барсан эцэг эх хоёр хүүгээ гудамжинд хэвтүүлэн өөрсдөө хүний анхаарал татахын тулд нүцэглэн эсэргүүцэл үзүүлж эхлэжээ. Ээж нь бүх хувцсаа тайлан үйл явдлын тухай тайлбарлаж, цагаан футволктой толгой гудайлган зогсож буй хүн аав нь гэнэ.
Хэрэг улам хурцдан хятадын хэвлэл мэдээллээр "Ард иргэддээ тусладаггүй цагдаа бидэнд хэрэггүй. хүчтэний талд орж энгийн иргэдийг ингэж хохироож болохгүй" гэж зэмлэжээ.
Интернэт хэрэглэгчид ч "Адилхан эх хүний хувь нулимс минь дуслаж байна""Хэзээ хүртэл хүчгүй нь дарлуулж байх юм болдоо" гэх мэтээр бичжээ.
Нөгөө талаар цагдаагийн газраас хэргийг дахин судласны үндсэнд хорооны цагдаа болон энгийн иргэнийг зодсон хэрэгтэн хоёр хамсаатан болж тодроод байгаа гэнэ.