Бичлэгийн тоо 372

Oprah Winfrey-ийн амжилтын түүх

Уншсан 5532 vote 0 2011.12.02 12:50:42

 

Опра   хөрөнгө өвлөөгүй тэрбумтнуудын нэг.
2,5 тэрбум долларын хөрөнгөтэй. Америкийн телевизийн энэ алдарт хөтлөгчийн түүх “Үнсгэлжин”-гийн үлгэрийг сануулам.
1954 оны 1 сарын 29-нд АНУ-ын Миссипи мужийн тосгонд 17 настай Вернита Ли нэгэн охин төрvvлсэн нь ирээдvйн шоу нэвтрvvлгийн хатан хаан Опра байжээ.

Эмээ нь Библийн судрын ном Рутийн тvvх дээр гардаг баатрын нэрээс санаа аван Опра хэмээх нэрийг тvvнд хайрлажээ. Тухайн үед эцэг Вернон Уинфри болоод эх Вернита Ли хоёул насанд хvрээгvй байсан тул тэд гэрлэж чадаагvй гэдэг.
Тэгээд ч Опраг мэндлээд удаагvй байхад аав нь цэрэгт татагджээ. Хатуу ширvvн зэмлэл, олны таагvй уур амьсгал дунд охиноо өсгөхөд хэцvv байсан тул эх нь Опраг тарчиг ядуу амьдралтай эмээ Кэтти Мэй Лид нь өгч өсгүүлжээ. Бяцхан Опра гурван настайдаа уншиж бичин, Библийн ишлэлvvдийг цээжээр уншдаг чадвартай болжээ. Амьдралынхаа эхний 6 жилийг хөдөөгийн ядуу эмээтэйгээ өнгөрvvлсэн бөгөөд үнэхээр ядуу тул охиноо төмс хийдэг шуудайгаар хувцасладаг байжээ. Охиныг 6 настайд нь ээж нь зэргэлдээх хот руу нүүж, баян айлын гэрийн vйлчлэгчээр ажилд орсон байна. Гэвч 9 настайд нь түүнийг хамаатных нь хvмvvс хvчирхийлсэн гэдгийг 1986 оны ТВ-ийн шоун дээрээ Опра дурьдаж байсан.
Опра төрсөн өдрөөрөө 800 мянган ам.долларын vнэтэй байшин авчээ.
1986 онд Опра 32 насандаа тэрбумтан болж тухайн жилийнхээ төрсөн өдрөөр 800 мянган ам.долларын үнэтэй байшинг, Индиана мужид 60 акр газартай нь худалдан авсан юм.
Есөн настайдаа Опра хvчирхийлэлд өртөж, 14 настайдаа хvvгээ төрvvлсэн ч удалгvй нас барсан байна. Хамаатнууд нь Опраг Теннеси муж улс руу, аав руу нь явуулсан байна. Тэнд дунд сургуульд сурч, радиод анхны ажилдаа оржээ.
19 настайдаа орон нутгийн мэдээ уншдаг болж, радиогийн ток-шоуг хөтлөх болсон нь түүний авьяасыг нээсэн байна. Опра Чикагогийн хэн ч тоодоггvй ток-шоуны чансааг өсгөснөөр нутагтаа алдартай болж, продюсерийн компаниа байгуулжээ. 32 настайдаа Опра саятан болж, ток-шоу нь АНУ даяар алдартай болсон байна. 41 настайд нь хөрөнгө нь 340 сая доллар давж, Форбэс сэтгvvлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орсон анхны Африк гаралтай Америк эмэгтэй болжээ.

Опра-гийн гарын үсэг
Тэрээр мөн Нью Жэрси, Чикаго, Жиоржиа, Клародо, Нью-Мексико зэрэг хотууд Миами, Антикүгийн арал дээр хувийн орон сууц, эдлэн газартай юм байна. Опра одоогоор “The Promised Land” нэртэй 170.000 метр талбай бvхий эзэмшил газартаа амьдардаг бөгөөд Тvvний мөрөөдлийн гэмээр энэ эдлэн нь Калифорнид байрладаг байна. Энэ эдлэн нь уулс, далайгаар хvрээлэгдсэн vнэхээр сайхан байгальтай ажээ. Хамтран амьдрагч Стедмэн Грахамтайгаа сvvлийн 20 жил хамтдаа байгаа бөгөөд Софи болон Соломон нэртэй 2 спанел үүлдрийн нохойгоо эрхлүүлэх дуртай гэнэ. Эдгээр ноход нь тэдний хувьд бараг хүүхдүүд шиг нь л байдаг аж.

Опра “Эмэгтэй хүн үргэлж өөртөө анхаарч байх хэрэгтэй гэдэг бөгөөд царай муутай эмэгтэй хvн гэж байдаггvй” хэмээн хэлдэг. Тиймдээ ч бидэнд өөрчлөлт хэрэгтэй хэмээн сайхан хувцас сайн машинд үнэ хайрладаггүй гэнэ. Тэрээр алдартай брэндvvдийн хувцасыг цаг алдалгvй авдаг бөгөөд хаана ч байсан зөвхөн өөрийнхөөрөө байж чаддаг гэдгээ батлан “CFDA – Awards”-ын ёслол дээр хөл нүцгэн гудийх ч үгүй сандаалаа барин алхалж байсан аж.
Түүнийг ногоон, улаан цагаан өнгийн хувцас өмсөх дуртай гэж түүний стилист Кэлли Херлимэн хэлжээ.

Мөн тэрээр хамгийн сүүлд машиныхаа тоог нэгээр нэмсэн ба C6W маркын цоо шинэ уралдааны машинтай болжээ. Энэ машин нь зургаан дугуйтай бөгөөд машинд байдаг бvх л эрсдлийг тооцож vзснээр барахгvй vйлдвэрлэгчид олон жилийн уйгагvй хөдөлмөр шингэсэн энэ загварынхаа анхны бvтээлийг Опра-д бэлэглэжээ. 2004 оноос хойш сайжруулан засварласан энэхvv машин нь 2009 оны сүүлээр худалдаанд гарсан юм байна.

Гэрлээгvй 55 нас хүрсэн тvvнийг ижил хүйстэн гэж харддаг.
Тэрбээр хvнтэй сууж хүүхэд ч гаргаагvй. Стедман Грэхам гэх залуутай олон жил үерхсэн юм. Опра “Тэр сайхан сэтгэлтэй, халамжтай, гайхамшигтай хvн. Тийм байлаа гээд заавал хурим хийж хамт амьдрах албагvй гэж би боддог” гэжээ.

Хэзээ ч гэрлээгvй тvvнийг ижил хvйстэн гэж хардах тохиолдол ч олонтаа байсан юм. Багын найз Гель Кингтэйгээ хайр сэтгэлийн холбоотой гэсэн цуу яриа цөөнгvй гардаг байсан ч Опра “Миний тухай ингэж ярих болсныг сайн ойлгож байна. Насыг ганцаараа өнгөрvvлж буй хэнийг ч ингэж хардах байх. Гэхдээ би тийм хvн биш ээ” гэж “O” сэтгvvлийнхээ дугаарт ухаалагаар хариулт өгчээ. Өдгөө 55 насалсан түүнийг хvvхэдгvй гэж олон хүмүүс хэлдэг ч тэрээр “Би яагаад хvvхэдгvй гэж. Надад их олон хvvхэд байгаа тэдгээр бvгдэд нь би их хайртай” хэмээн Африкийн хэцүү амьдралтай хvvхдvvдийг хэлдэг байна.

Опра амиа хорлохыг завдаж байжээ..
Амьдралын бэрх нугачаанд бvдчих тусмаа хатууждаг байсан Опраг ойр дотнынхон нь шийдэмгий, ухаалаг гэдэг ч тэр амиа егүүтгэхийг завдаж байжээ.
Хэд хэдэн удаа гэрлэх санал авч байсан ч эцсийн шийдвэрийг гаргаж ердөө чаддаггүй байсан бөгөөд сvйт залуу Үильям Бубба Тейлорт гэрлэхээс татгалзсаныхаа дараа сэтгэл санааны хvнд дарамтанд орж, 1981 онд буюу 27 настайдаа амиа хорлохыг хvртэл завдаж байжээ.

Багын хар толбууд нь түүнийг vргэлж дагадагтай холбоотой ч юм уу, тэрээр “Ямартаа ч ойрын хугацаанд хvнтэй гэрлэх гэж яарахгvй байна. Эхнэр хvн, ээж хvн байна гэдэг нь асар их цаг завыг өөртөө зарцуулдаг харин одоо би завгvй байна, хийх ч зvйл их байна” хэмээн ярилцлага өгчээ.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5507486/b4b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21613
237 Монголбанкнаас залруулга гаргав admin 2012-01-03 5171
236 1сарын 1нээс ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЭВТЭРНЭ admin 2011-12-27 10223
235 Цагаачдын тоогоороо Монгол иргэний дайнтай улсуудыг ч ардаа орхижээ [1] admin 2011-12-21 7659
234 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 6023
233 Хойд Солонгосын Ерөнхийлөгч КимЖонгИр нас барлаа admin 2011-12-19 6336
232 Миний татварын мөнгө хаана байна вэ? admin 2011-12-13 6020
231 2012 онд ам.доллар, төгрөг хоёрын аль нь чангарах вэ? admin 2011-12-13 9662
230 Эрх баригчдад Монголын ирээдүй сонин биш бололтой admin 2011-12-13 5528
229 ИНЧОН МЕТРО ОСОЛ ГАРЧ 5ХҮН НАС БАРЛАА admin 2011-12-09 8902
228 АМЬДРАХЫН ТУЛД [1] admin 2011-12-09 6215
227 Топ модель Э.Одгэрэл шинэ байранд оржээ admin 2011-12-07 7513
226 Дархлагдсан албадын давхардсан олон орон тоо хэрээс хэтэрчээ admin 2011-12-07 4433
225 Ц.Эрдэнэбат: Ирэх онд орон сууцны үнэ эсрэгээрээ буурч ч магадгүй admin 2011-12-07 5929
224 Есдүгээр ангийн хүүхэд архи хэтрүүлэн уугаад амиа алджээ admin 2011-12-06 5221
» Oprah Winfrey-ийн амжилтын түүх admin 2011-12-02 5532
222 Тархины тураал- Кимүра Аяако admin 2011-12-01 5787
221 Олон удаа силикон шахуулж, хамгийн том уруултай болжээ admin 2011-11-29 5931
220 БНХАУ, БНСУ-ын нийт 17 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ [1] admin 2011-11-29 6259
219 Опра дахин шоу хөтөлнө admin 2011-11-29 4714
218 Хойд Солонгост цөллөг байдаг admin 2011-11-24 5581
217 Банк, санхүүгийн орчин тогтвортой болно admin 2011-11-22 5007
216 "Улаанбаатараас Архангай хүртэлх 610 км зам хатуу хучилттай боллоо" admin 2011-11-22 5057
215 Цахим үнэмлэхийг ирэх сарын 26наас эхлэн олгож эхэлнэ. admin 2011-11-22 5394
214 ЭМ-ийн даатгалын хэмжээг нэмлээ admin 2011-11-17 4792
213 “Apple”- ийн захирлаар 61 настай хүн сонгогдлоо [2] admin 2011-11-17 5144
212 Цэцэрлэгийн хүүхэд тээвэрлэж явсан машин мөргөлдөж 19 хүн амь эрсджээ admin 2011-11-17 5335
211 Автобусан дотор... admin 2011-11-16 5415
210 5настай хүү Манчестр Юнайтед багт орлоо admin 2011-11-16 4781
209 "ҮлаллаСэшион" шагнал болох 500сая воныг ахлагчдаа зориуллаа admin 2011-11-14 4659
208 Японд салалтын ёслол моодонд оржээ admin 2011-11-14 5106
207 Тайваны хуурамч СунеШидэ хамтлаг admin 2011-11-14 4896
206 Автомашины төлбөртэй зогсоолын үнэ дор хаяж 300 төгрөгөөр нэмэгдлээ admin 2011-11-11 4550
205 Жирэмсэн байсан ч Бейонси өндөр өсгийтөөс салаагүй admin 2011-11-11 5096
204 Леди Гага “MTV Europe Music Awards”-ын дөрвөн номинацийн эзэн болжээ admin 2011-11-08 4356
203 Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Каддафи үлдэгдэл хоолоор амиа зогоож байжээ admin 2011-11-08 4862
202 Хайраа илчлэх арга admin 2011-11-08 6578
201 Эргэлзээтэй зүйлийг тодорхойлж өгдөг залуу "애정남' admin 2011-11-07 4836
200 Засгийн газрын тэтгэлгээр Японд суралцахыг хүсвэл маргаашийн уулзалт яармагт зочлоорой admin 2011-11-04 4731
199 Монгол залуу Барак Обамагийн дизайнераар ажиллаж байна [1] admin 2011-11-04 5966
198 Гурван настай охин зуурдаар өнгөрсөн ээжтэйгээ хоёр хоножээ [4] admin 2011-11-04 7220
197 10мянгын дэвсгэртэд нуугдсан байгалын зураг admin 2011-11-02 5943
196 Хэлмэгдсэн хүүгээ өмөөрсөн нүцгэн эх admin 2011-11-02 5495
195 АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН ХОТЫН МЭР admin 2011-11-01 4293
194 Бартай ярилцаж буй 2настай хүү admin 2011-11-01 5508
193 Сонирхолтой Энэтхэг математик [1] admin 2011-11-01 6267
배너신청
자생병원

배너신청