Бичлэгийн тоо 3,329
Хуримтлалтай хүмүүс цалингийнхаа 5 хувийг заавал хадгалдаг 
       
Хэрэв бид мөнгө хадгалаад сурчихвал бидэнд ямар давуу талууд бий болох вэ.

Холливудын алтан үеийнхний тоглосон “Сабрина” гэдэг киног үзээгүй хүн ховор байх. Хүүхэд байхдаа л үзэж байсан энэ кинонд Сабринагийн аав охиндоо олон жил хадгалсан мөнгөө өгч байгаа хэсэг гардаг даа. Тухайн үед надад “Гадаадынхан л ингэж мөнгө хадгалдаг болохоос биш бид бол чадахгүй” гэсэн бодол орж ирдэг байлаа. Гэвч одоо цаг биднээс хуримтлалтай байж түүнийхээ өгөөжөөр үр хүүхдэдээ сайхан ирээдүй бэлэглэхийг шаардаж байна.

Бидний гаргадаг нийтлэг алдаа бол эхлээд мөнгөө үрчихээд дараа нь хадгална гэж боддогт байдаг аж. Харин гадаадад бол эхлээд мөнгөө хадгалчихаад дараа нь үрнэ гэж тооцдог аж. Үүний шалтгаан нь бидэнд мөнгө хадгалах зуршил гэдэг зүйл алга. Олдсон мөнгийг яаж хурдан үрээд дуусгах вэ гэдэг тухай бодол толгойд эргэлдэхээс биш түүнийг хэрхэн өсгөж үржүүлж, хадгалах талаар бид бодохгүй явна.

 

Мөнгө хадгалдаг хүний давуу талууд

 

Хэрэв бид мөнгө хадгалаад сурчихвал бидэнд ямар давуу талууд бий болох вэ. Ядаж л бид маргаашдаа санаа зовохгүй. Өнөөдөр цэцэрлэгт явж байгаа хүүгийнхээ дээд сургуулийн төлбөр, орон байрны зардалд нь толгой өвтгөхгүй. Ахмадууд маань тэтгэвэрт гарахаараа гадаадынхан шиг хуримтлалаараа аялал жуулчлалд явж чадахгүй байна. Бас гэнэтийн зүйл тулгарахад бусдаас зээлэх, банкинд очихоос аргагүй болоод байна.

Монголчуудын санхүүгийн эрх чөлөөг нээх, хүн бүр амьдралаа хүссэнээрээ өргөжүүлэн өөдлүүлэх боломж хуримтлалтай болсноор л бий болох билээ.

Мөнгө хадгалах зуршлыг өөртөө бий болгох маш амархан. Ямар ч хүн 21 хоног л өөртөө зөв дадлыг суулгачихвал аяндаа цаашаа өөрөө хөгжөөд явчихдаг байна. Яг үүнтэй адилхан та мөнгөө хадгалах оролдлогуудыг тасралтгүй хийсээр байвал нэг л өдөр та хангалттай хуримтлалтай болчихсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Мөнгөө үрэхээс өмнө заавал бод

Жишээ нь, цалингаа шууд үрэхээсээ өмнө ганцхан удаа бодоод үз. Энэ мөнгөнөөс эхлээд хадгаламж руугаа хийгээд үлдсэнийг нь үрж болох сонголт таныг хүлээж байгааг бүү мартаарай. Мөнгөө хадгалж байгаа зорилго тань өөдрөг, ирээдүйд илүү сайхныг бүтээх шалтгаан байх ёстой.

Эхний ээлжинд сар бүр хэдэн төгрөг хадгалж чадахаа бодож гаргаарай. Энэ даруйдаа хойшлуулалгүйгээр шууд банкин дээр очиж уулзаад хуримтлалын гэрээгээ байгуул. Үгүй бол монголчууд бид юмыг маргааш, эсвэл дараа гэж хойшлуулах муу зуршилтай шүү. Үүнийгээ бүү мартаарай. “Дутагдлаа мэддэг хүн бусдаас түрүүлж алхдаг” гэдэг дээ.

Яг энэ цаг үетэй давхцан “Голомт” банкнаас “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс даяар хэрэгжүүлэхээр Монголбанктай гарын үсэг зурсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус банкны санхүүгийн боловсролын www.edu.golomt.mn сайт болон бусад мэдээллийн хэрэгслээр хуримтлалын ач холбогдол, түүнийг хэрхэн бий болгох талаар мэдээллийг иргэд бидэнд хүргэх юм байна.

 

Та мөнгөө хадгалдаг уу?

Манай улсад 820 мянга орчим өрх байгаа ч 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик гарчихаад байгаа энэ үед энэ хөтөлбөр яах аргагүй цагаа олсон зүйл болоод байна. Сар бүр тогтмол мөнгөө хадгалж, өсгөх энэ хөтөлбөрт монголчууд маань өөрөө өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж идэвхтэй хамрагдаасай гэсэн хүсэл ч бас төрснөө нуух юун.

Хоёр хүүгийн ээж би ч бас энэ хөтөлбөрт хамрагдаж сар бүр өөртөө үнэнч байж мөнгөө хадгална гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бусад арилжааны банкны хадгаламжийн хүү жилийн 15-18 хувь байгаа бол “Голомт” банкных хамгийн өндөр буюу 20 хувь юм билээ.

Ийм болохоор би хуримтлалтай болохоор шийдсэн. Өөртөө хуримтлалын зөв дадлыг суулгаж удахгүй олон зуугаар тоологдох хуримтлалтай болно гэдэгтээ итгэлтэй байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8811290/81d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
3009 Монгол орны талаарх сонирхолтой баримтууд 2015-11-26 5441
3008 БНХАУ-аас авах нэг тэрбумын зээлийг дэмжлээ 2015-11-25 5837
3007 Эрт өтлөхөөс сэргийлэх аргууд 2015-11-24 5384
3006 ЦАРАЙ МУУТАЙ ЭР ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2015-11-24 5345
3005 Синайн хойгт дахин халдлага гарлаа 2015-11-24 5334
3004 ”Барселона” заналт өрсөлдөгч Реал Мадридыг бутниргэлээ 2015-11-22 5262
3003 Хамгийн хурдан “SUV BENTAYGA”-гийн анхны хувилбар гарлаа 2015-11-22 5459
3002 Боодол өвс 5000 төгрөгийн үнэтэй байна 2015-11-22 4829
3001 Дэлхийн хамгийн хурдан тэшүүрчин ОХУ-аас мэндэллээ 2015-11-19 5275
3000 Танилц, энэ оны хамгийн тачаангуй залуу 2015-11-19 5386
2999 Өмнөд Солонгос руу зорчих Монголчуудын урсгал эрс нэмэгджээ 2015-11-19 6001
2998 Их аварга Хакүхогийн дэвжээний эзэн туслахаа зодсон хэргээр байцаагдаж байна 2015-11-19 4921
2997 Сайн ээж байх 10 арга 2015-11-17 4726
2996 Давхар эрүү, булцгар хацарнаас салах ”нүүрний иог” дасгал 2015-11-13 5588
2995 Солонгос оддын ориг төрх 2015-11-12 4916
» Хуримтлалтай хүмүүс цалингийнхаа 5 хувийг заавал хадгалдаг 2015-11-12 5398
2993 Германий нэртэй удирдагч нас баржээ 2015-11-11 5474
2992 Селена Гомез шинэ найз залуутай болжээ 2015-11-11 5154
2991 Ерөнхийлөгч асан одоо ердөө зургаан сар амьдрах мөнгөтэй 2015-11-09 5435
2990 Кардашьяны ээж хоёр саяар төрсөн өдрөө тэмдэглэв 2015-11-09 5369
배너신청
자생병원

배너신청