Бичлэгийн тоо 3,329
2015 оны 03 сарын 24


Монгол улс энэ онд “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ий 69 дэх албан ёсны гишүүн болсон бөгөөд энэхүү үйл явдлын хүрээнд Монгол улсын Хөдөлмөрийн яам “Монгол ур чадвар 2014” тэмцээнийг 9 төрлөөр зохион байгуулсан ба нийт 78 сургуулийн 30 гаруй сур­галтын байгууллагын 250 гаруй су­рал­цагчид оролцож ур чадвар, авьяасаа сорьсон юм.
Монгол улсын Барилгын мэргэжлийн жишиг сургууль Техник Технологийн Дээд Сургуулийн сурагчид энэхүү тэмцээний сүүлийн шатанд тогооч, гагнуур, мужааны мэргэжлээр өрсөлдөж байна.
Өнгөрөгч баасан гариг буюу 2015.03.20-ний өдөр тус тэмцээн тогоочийн төрлөөр амжилттай явагдаж ялагчаа тодруулав. Энэхүү тэмцээнд Техник Технологийн Дээд Сургуулийн оюутан Бат–Оюуны Мөнх-Эрдэнэ мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин 73,8 оноогоор өрсөлдөгчөө ялж 2015 оны 8-р сард Бразил улсад болох Дэлхийн ур чадварын олимпод Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо.


Тэмцээний удирдамжын дагуу үндсэн хоол, загас, ногооны салат хийх даалгавар өгөгдөж, оролцогч нар өгөгдсөн материалаар өөрийн мэдрэмж, уран сэтгэмж, ур чадвараа гарган өрсөлдсөн ба тус уралдаан нь дэлхийн ур чадварын тэмцээний дэг жаягийн дагуу явагдсан. Тэмцээний ялагч нь хоолны таваглалт чимэглэлт, бүтээгдэхүүний өнгөний зохицол, амтны мэдрэмж, ажилбараа төлөвлөсөн байдал зэрэг үзүүлэлтээрээ өрсөлдөгчөөсөө түрүүлэв.


Б.Мөнх-Эрдэнийг бэлтгэсэн ТТДС-ийн Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхимийн багш нар оюутан сурагчидаа ШУТИС болон мэргэжлийн сургуулиудын дунд зохиогддог уралдаан тэмцээнд удирдан оролцуулж, сүүлийн жилүүдэд тэргүүн байруудад шалгарч ирсэн.


Нэмэлт мэдээлэл хүргэхэд “Дэлхийн ур чадвар” Олон Улсын Байгууллага /World skills International/ нь ашгийн бус, олон улсын гишүүнчлэлтэй, 70 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
Тус байгууллага нь “Дэлхийн ур чадварын тэмцээнийг хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд эл тэмцээн нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг олимпийн наадмаас дутахааргүй нэр хүнд, өрсөлдөөнтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8520716/9ac/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2629 Үхээд 5 цагийн дараа “амилжээ” 2015-03-25 2258
2628 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
2627 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
2626 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
2625 хүйтэн дайн үргэлжилсээр байна 2015-03-24 2310
» Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
2623 Нисдэг машин худалдаанд гарах хугацаа ойртож байн 2015-03-22 2468
2622 Дэлхийг шуугиулах 19 настай топ модель гэртээ буудуулан нас баржээ 2015-03-22 2567
2621 Сэлэнгэ аймаг Буриад улсад газраа түрээсэлнэ 2015-03-21 2229
2620 Харилцаагаа дуусгах цаг болсны 6 шинж 2015-03-21 2267
2619 Нүхжилт арилгах маск гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? 2015-03-20 2255
2618 Хүүхнүүдийн нүүр будалтын алдаанууд 2015-03-20 2426
2617 Монгол оюутан ослын улмаас амиа алджээ 2015-03-18 2282
2616 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
2615 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
2614 Цусны бүлгээрээ өөрийгөө шинжээрээ 2015-03-16 2424
2613 Үсээ ургуулах энгийн арга 2015-03-16 2507
2612 Эхнэрээ чемодан дотор хийгээд хил давуулахыг оролдов 2015-03-16 3131
2611 Солонгосын жүжигчин Ютунг 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ... 2015-03-15 2390
2610 Төрөл бүрийн сэдвийн сонирхолтой баримтууд 2015-03-15 2235
배너신청
자생병원

배너신청