Бичлэгийн тоо 3,329
7 тэрбум гаруй хүнтэй, 4,57 тэрбум жилийн настай энэ буурал хорвоо дээр тоолж барамгүй олон зүйлийн үйл явдал болж өрнөж байдаг. Тэрхүү түг түмэн үйл явдлуудын дунд бидний мэдэх мэдэхгүй маш олон зүйл болж өнгөрч байгаа. Тэдгээрийг нэг бүрчлэн дурдана гэвэл цаг хугацаа ердөө ч хүрэлцэхгүй. Гэхдээ цөөн заримыг нь, тэр дундаа үнэн бодитой гэдэг нь батлагдсан тэр зүйлсийн тухай уншигч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Дэлхий дээр худалдаалагддаг савласан цэвэр усны 40% нь энгийн крантны ус байдаг. Дэлхий дээр оршиж байсан бүх төрөл зүйлүүдийн 99% нь ямар нэгэн чулуужсан ул мөр үлдээгээгүй байдаг. Их Британий шоронд суугаа хүн бүрт жилдээ 45,000 фунт зарцуулагддаг нь их сургуульд суралцах төлбөрөөс тал хувиар илүү юм. Насанд хүрсэн Америкчуудын 46% нь дэлхийг 10,000 жилээс бага настай гэж боддог. Оросуудын 1/3 нь нар дэлхийг тойрон эргэдэг гэж боддог. Чингис хаан 500 эхнэртэй байсан ба маш олон хүүхэдтэй байсан. Төв Азийн 10 оршин суугч тутмын нэг нь Чингис хааны удам угсаа. Орчин үеийн шуудангийн ил захидалд 1950 оны дэлхийн бүх компьютеруудаас илүү их хүчээр Happy Birthday хөгжмийг тоглодог. Лаазалсан бүтээгдэхүүн гарснаас 48 жилийн дараа лааз онгойлгогч бүтээгдсэн. Үүнээс өмнө алх, хасуур ашиглан нээдэг байсан. Неандерталь бүсгүйчүүдийн булчин орчин үеийн насанд хүрсэн эр хүнийхээс хүчтэй байсан. Хэрвээ хуудас цаасыг 51 удаа нугалж чадвал зузаан нь дэлхийгээс нар хүрэх хэмжээтэй тэнцэнэ гэсэн үг юм. Дэлхийд гэмт хэргийн гаралтаараа тэргүүлдэг нийслэл бол Ватикан хот. 842 хүн амтай энэ хотод жил бүр 600 гэмт хэрэг гардаг. Анагаах ухааны номонд бичигдсэнээр дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн шарталт 4 долоо хоног үргэлжилж байсан ба энэ хүн нь Гласгоу хотын 37 настай иргэн байжээ. Эрэгчин жимсний ялаа эмэгчиндээ гологдвол бэлчээрт гарахаасаа илүү архи уудаг. 1896 онд моторт тээврийн хэрэгслээр 13 км/цагийн хурдтай давхисныхаа төлөө Walter Arnold шүүхэд дуудагдаж байжээ. Тухайн үеийн хурдны дээд хязгаар 3,2 км/цаг байсан байна. Шизофрени өвчтэй хүн тамхинд донтох нь ердийн хүнээс 3 дахин их байдаг. Афганистаны Хельманд тосгонд гардаг гэмт хэргийн 90%-ийг нутгийн цагдаа нар үйлддэг байна. Ердийн богино долгионы зуух нь хоол халаахаасаа илүү идэвхгүй горимд электрон цагаа ажиллуулах гэж цахилгаан их зарцуулдаг байна. 1915 онд Charlie Chaplin өөрийгөө буюу Charlie Chaplin-ыг дуурайх тэмцээнд орсон ч түрүүлж чадаагүй. 2012 онд Apple компаний дансанд АНУ-ын засгийн газрынхаас ч илүү их мөнгө байсан. Амьтны дүрстэй цэлцэгнүүр чихэр идэж байгаа 10 хүний 8 нь толгойноос нь эхэлж хаздаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com:3000/69243/ © XopoM News
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8510013/992/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2629 Үхээд 5 цагийн дараа “амилжээ” 2015-03-25 2258
2628 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
2627 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
2626 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
2625 хүйтэн дайн үргэлжилсээр байна 2015-03-24 2310
2624 Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
2623 Нисдэг машин худалдаанд гарах хугацаа ойртож байн 2015-03-22 2468
2622 Дэлхийг шуугиулах 19 настай топ модель гэртээ буудуулан нас баржээ 2015-03-22 2567
2621 Сэлэнгэ аймаг Буриад улсад газраа түрээсэлнэ 2015-03-21 2229
2620 Харилцаагаа дуусгах цаг болсны 6 шинж 2015-03-21 2267
2619 Нүхжилт арилгах маск гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? 2015-03-20 2255
2618 Хүүхнүүдийн нүүр будалтын алдаанууд 2015-03-20 2426
2617 Монгол оюутан ослын улмаас амиа алджээ 2015-03-18 2282
2616 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
2615 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
2614 Цусны бүлгээрээ өөрийгөө шинжээрээ 2015-03-16 2424
2613 Үсээ ургуулах энгийн арга 2015-03-16 2507
2612 Эхнэрээ чемодан дотор хийгээд хил давуулахыг оролдов 2015-03-16 3131
2611 Солонгосын жүжигчин Ютунг 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ... 2015-03-15 2390
» Төрөл бүрийн сэдвийн сонирхолтой баримтууд 2015-03-15 2235
배너신청
자생병원

배너신청