Бичлэгийн тоо 3,329
Үсээ ургуулах энгийн арга


Үсээ гэмтээхээс хамгаалах.
 
Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.
 
2. Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй.
 
Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.
 
3. Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.
 
4. Үсээ хлор болон давстай уснаас хамгаал.
 
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.
 
5. Үсээ нар, салхинаас хамгаал.
 
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.
 
6. Эрүүл хоол идэж, их ус ууж, сайн амар.
 
Өдөр бүр хангалттай уураг, эрүүл өөх тос, их ус хэрэглээрэй. Байж болох бүхий л боломжоороо өөрийгөө арчилж торд. Нэмэлт тэжээл ч мөн хэрэглэж болох юм.
 
7. Цусны эргэлтээ сайжруул!
 
Дасгал хий. Цусны эргэлтээ сайжруул, эндорфиний урсгалаа нэмэгдүүл, үсээ ургуул.
Мөн хуйхандаа иллэг хийлгээрэй.
 
8. Үсээ нойтон байхад нь болгоомжтой харьц.
 
Үсээ нойтон байхад нь битгий самна, мөн битгий алчуураар үрж хатаа. Оронд нь зөөлөн дарж усыг нь шингээж аваад, өөрөөр нь хатаа. Ширэлдсэн үсээ чанга самнах хэрэггүй. Үснийхээ үзүүрээс нь эхэлж зөөлөн самнаарай. Үстэйгээ яг үнэт, ховор эрдэнийн утас байгаа мэт харьц. ♥ Үс урт ургах тусмаа хөгширч байдгийг сана. Тиймээс зөөлөн бай.
 
9. Угаалт хоорондын зайгаа уртасга.
 
Ихэнх урт үстнүүд өдөр бүр үсээ угаагаад байдаггүй байна. Мөн олонхи нь шампунь хэрэглэдэггүй, зөвхөн ангижруулагч хэрэглэдэг. Үс угаах хугацаагаа аль бага багаар уртасга. Мөн CWC (condition-wash-condition) аргыг (ангижруул-угаа-ангижруул) ашиглаад үзээрэй. Шампунийг зөвхөн хуйхныхаа хэсэгт хэрэглэ. Үсний үзүүр рүү зөвхөн хөөс нь л хүрэхэд хангалттай. Үсний үзүүр хөгшрөх тусмаа хуурай болдог учраас зөвхөн зайлах л хангалттай байдаг байна.
 
10. Халуун усаар бүү угаа.
 
Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8510330/9a7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2629 Үхээд 5 цагийн дараа “амилжээ” 2015-03-25 2258
2628 Францад онгоц осолдож 150 хүн амиа алдлаа 2015-03-25 2215
2627 Шүдний өвдөлт намдаах 2015-03-25 2150
2626 Хлое Кардашьян хэрхэн турсан хуваалцлаа 2015-03-24 2212
2625 хүйтэн дайн үргэлжилсээр байна 2015-03-24 2310
2624 Тогооч хүү Бразил явахаар боллоо 2015-03-24 2139
2623 Нисдэг машин худалдаанд гарах хугацаа ойртож байн 2015-03-22 2468
2622 Дэлхийг шуугиулах 19 настай топ модель гэртээ буудуулан нас баржээ 2015-03-22 2567
2621 Сэлэнгэ аймаг Буриад улсад газраа түрээсэлнэ 2015-03-21 2229
2620 Харилцаагаа дуусгах цаг болсны 6 шинж 2015-03-21 2267
2619 Нүхжилт арилгах маск гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? 2015-03-20 2255
2618 Хүүхнүүдийн нүүр будалтын алдаанууд 2015-03-20 2426
2617 Монгол оюутан ослын улмаас амиа алджээ 2015-03-18 2282
2616 Таны зан аашинд эерэгээр нөлөөлөх 8 хүнсийг нэрлэе 2015-03-18 2186
2615 Шүүгч нар ажил дээрээ "том хүний кино" үзсэн хэргээр халагдлаа 2015-03-18 2194
2614 Цусны бүлгээрээ өөрийгөө шинжээрээ 2015-03-16 2424
» Үсээ ургуулах энгийн арга 2015-03-16 2507
2612 Эхнэрээ чемодан дотор хийгээд хил давуулахыг оролдов 2015-03-16 3131
2611 Солонгосын жүжигчин Ютунг 33 насаар дүү Монгол эхнэртэйгээ... 2015-03-15 2390
2610 Төрөл бүрийн сэдвийн сонирхолтой баримтууд 2015-03-15 2235
배너신청
자생병원

배너신청