Бичлэгийн тоо 3,329
Өөрийг нь хүчиндсэн хэмээн нутан нэгтнээ дөрвөн сар шоронд суулгажээ

Хийгээгүй хэргээ хүлээн зөвшөөрч улмаар дөрвөн сар шоронд суусан Монгол залуу, өөрийг нь хохироосон төлбөрөө Өмнөд Солонгос улсаас нэхэхээр өргөдөл гаргасан тухай Инчон хотын цагдаагийн газраас мэдээлэллээ.

Монгол залуу A нь өнгөрсөн 2012 оны 10 сард нутаг нэгт бүсгүйгээ хүчирхийлсэн хэрэгт холбогдон саатуулагдсан ба түүнийг шалгаж байсан мөрдөн байцаагч Ким "хэрвээ тэрээр хэргээ хүлээвэл цаашид хохирогчтойгоо тохиролцон хэргийг хэрэгсэхгүй болгоно, харин хэргээ хүлээхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэн шүүх хурал болж, шоронд суух ял авна" гэж хэлж байжээ. Түүний хэлсний дагуу А нь хийгээгүй хэргээ хүлээн суллагдсан байна.


Солонгос болон Монгол улсын хооронд автомашины наймаа эрхэлдэг А нь хэрэг гардаг шөнө хоёр эмэгтэй, нэг эрэгтэй Монгол найзтайгаа архидан согтуурч 30 шил шар айраг уусан ба хэт согтолттой байсан үедээ хоорондоо зодолдож, энэ үед нэг эмэгтэйн дотуур хувцас нь урагдсан ажээ. Уг эмэгтэй өөрийгөө хүчиндүүлсэн хэмээн үзэж 112 дугаарт залган цагдаа дуудсанаар уг хэрэг үүсч, түр гадуур байсан иргэн А-г 2014 оны 07 сард Монголоос ирэхэд нь саатуулсан байна.

Иргэн А нь дөрвөн сар шоронд суусны эцэст хэргийг хэрэгсэхгүй болсон ба хохирогч гэгдэж байсан Монгол бүсгүй "Согтуу байсан тул юу болсныг мэдээгүй, гэхдээ хүчиндүүлээгүй" хэмээн хэлж өргөдлөө буцаан авсан байна. Харин хийгээгүй хэргийнхээ төлөө дөрвөн сар шоронд суусан Монгол залуу A өнгөрсөн дөрвөн сарын хугацааны бие махбодь, сэтгэл санааны хохирлоо Солонгос улсаар төлүүлнэ хэмээн нөхөн нэхэмжлэсэн өргөдөл гаргаад байгаа юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8374060/055/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2409 Амины орон сууцны 8%-ийн зээлийг хэн ямар хэмжээний зээл авч чадах вэ? 2014-11-24 2282
2408 Н.Алтанхуяг БНСУ -ыг зорьжээ 2014-11-24 2249
2407 Үнэгүй пиццанаас болж шоронд орох болжээ 2014-11-23 2290
2406 М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болжээ [1] 2014-11-23 2227
2405 Найман мөчтэй хүүг “Бурхны хүү” хэмээн хэдэн мянган энэтхэгчүүд мөргөж байна 2014-11-23 2299
2404 “Sewol” хөлөг онгоцны эзэнд 10-н жилийн ял оноов 2014-11-21 2364
2403 Манай гаригийн хамгийн том хөхтэй 7 бүсгүй 2014-11-21 3504
2402 Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэдтэй болох вэ? 2014-11-21 2781
2401 Киви"-гийн Энхзол эргэн ирлээ 2014-11-20 2469
2400 Алга болсон Гондурасын миссийн цогцос олдлоо 2014-11-20 2483
2399 Амжилтанд хүрсэн хүмүүсийн “унтахаасаа өмнө хийдэг - 6” хэвшил 2014-11-19 2673
2398 Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд 2014-11-19 2057
2397 2 настай бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе 2014-11-19 2238
2396 Тархи гэмтээдэг 10 зуршил 2014-11-18 2779
2395 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
» Өөрийг нь хүчиндсэн хэмээн нутан нэгтнээ дөрвөн сар шоронд суулгажээ 2014-11-18 2592
2393 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
2392 Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна 2014-11-17 2134
2391 Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд 2014-11-17 2560
2390 Өнөөдрөөс цахим гарцаар улсын хил нэвтэрнэ 2014-11-17 2373
배너신청
자생병원

배너신청