Бичлэгийн тоо 3,329

Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд

8 цаг 36 минутын өмнө

Баячууд олон янз. Бүхий л амьдралынхаа туршид гар хумхилгүй ажиллаж бэл бэнчинтэй болсон нэгэн байхад ганц том алхам хийгээд л оргилд гарсан өөр нэгэн ч байна. Гурав дахь нь баян аав ээжийн хөрөнгөөр туйлж байхад, дөрөв дэхийн толгой дээр тэнгэрийн хишиг гэнэт бууж өв залгамжлагч болох жишээтэй. Өнөөдөр тун санамсаргүй байдлаар өмч хөрөнгө өвлөж авсан хачирхалтай тохиолдлын тухай өгүүлье.

Зөөгч бүсгүй түүний үйлчлүүлэгч хоёр

17 настай Сара Вудс Чагрин Фолс хотын нэгэн кафед зөөгчөөр ажиллаж байхдаа Билл Кракстон гэх өвгөнтэй танилцжээ. Тэр хүн хань ижлээ алдсан, Сараг 10 настай байхад эцэг нь нас барсан байж. Энэ нь тэднийг ойртуулж, Сара ганц бие өвгөнд туслаж хоол ундыг нь дөхүүлэн, гэр орныг нь цэвэрлэж өгдөг байв. Билл 82 настайдаа зүрхний шигдээсээр нас баржээ. Үхэхийн өмнө Сараг ойрын хамаатнаа хэмээн нэрлэж өөрийн өв залгамжлагч болгожээ. Ингэж бүсгүй огт санаандгүйгээр 500 000 доллар, байшин, 2 машины эзэн болжээ.

Азтай 17 португальчууд

Португалийн язгууртан Луис Карлос де Норонья Кабрал да Камара нь эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байв. 42 настайдаа нас баржээ. Түүнийг нас барсан өдөр юу ч гадарлаагүй байсан 17 хүн рүү утасдаж Португалийн хамгийн баян хүний өв залгамжлагч болсныг мэдэгдсэн байна. Луис эдгээр хүмүүсийг зүгээр л утасны жагсаалтаас хуруугаараа зааж сонгожээ. Түүний өв хөрөнгө болох 25 000 евро, 12 өрөө сууц, хувийн байшин, машин зэргийг энэ 17 хүн тэнцүү хувааж авсан байна.

Орон гэргүй ах дүү хоёр

Зольт ба Геза Пелади нар нь Будапешт хотоос холгүйхэн агуйд амьдарч хог түүж өл залгадаг байжээ. Тэдний эх нь хүүхдүүдээ ой хүрмэгц хаясан бөгөөд эмээ нь амьд сэрүүндээ ач нараа олж чадаагүй юм санж. Хөгшнийг нас барсны дараа өмгөөлөгчид нь ах дүү хоёрыг олж эмээгийнх нь өмч хөрөнгө болох 6,6 сая долларыг гардуулж өгчээ.

Зүсийг нь үзээгүй авга ах

Сергей Судев бараг танихгүй, ганц удаа уулзаж байсан авга ахаасаа 950 сая евро өвлөж авчээ. Сергей сард 150 еврогийн цалинтай, сэтгүүлчийн ангид эчнээгээр сурдаг, орон нутгийн радиод дижей хийдэг залуу гэнэ. Өв залгамжлагч болсондоо баярлаж сүйд болохгүй байгаа аж. Учир нь хот даяараа азтай эртэй гар барих гэж шавдаг болсон байна.

Ядуу ч, чадуу ах нар

Нью-Йоркийн ня-бо Мортыг бага байхад эцэг эх хоёр нь авга ах нарын мэдлийн жижигхэн талхны газарт ажилладаг байлаа. Тэд мөнгөөр биш талх боовны үлдэгдлээр цалинждаг байв. Морт ах нараа ч адилхан ядуу гэж боддог байж. Мортын бүх амьдрал гуйланчлалаас ангижрах тэмцэл байжээ. Гэтэл түүнийг 36 нас хүрэх үед ах нар нь 6 сая долларыг гэрээслэн үлдээсэн байжээ.

Залилж олсон хөрөнгө

Азийн хамгийн баян эмэгтэй явсан Нина Ванг хавдраар өвчилснөө мэдээд фэншуйн мастер Тони Чанд 4,2 тэрбум доллар өвлүүлжээ. Тони өвчтэй эмэгтэйд туслаж чадахаа хэлээд өндөр шан харамж нэхсэн юм байна. Гэрээслэлийг сонссон эмэгтэйн төрөл төрөгсөд шүүхэд хандаж Чаныг залилан хийсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт буруутган баривчлуулжээ.

Зарга мэдүүлж хөрөнгө өвлөж авсан нь

Аргентины жирийн зарц бусгүй Эва Паоло 9 жилийн турш шүүхээр гүйж, эцгийнхээ цогцсоос ДНК-ийн шинжилгээ авахуулж байж сая нэг юм барон Руфино Отерогийн охин болохоо баталж, 40 сая долларын хөрөнгөний эзэн болжээ. Эх нь нас барахын өмнө түүнд энэ тухай хэлж амжсан нь сайн хэрэг.

Эрдэнэс булсан арал

Жош өвөөгөө цөөхөн харсан. Түүний өвөө Самуил охиныхоо нөхрийг хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн ч, ачдаа үнэн сэтгэлээсээ хайртай байжээ. Тэрээр ач хүүгийнхээ нэр дээр 80 акр эдэлбэр газар, мөн 36 акр талбайтай арал үлдээсэн байна. Гэрээслэлд арал дээр булсан эрдэнэсийн тухай бас дурдсан байжээ.

Өмч хөрөнгөнөөсөө зугтсан нь

67 настай Томас Мартинез Боливийн Санта-Крус-де-ла-Сьерра хотоор тэнүүчлэн амьдардаг байлаа. Нэг сайхан өдөр цэцэрлэгийн сандал дээр унтаж байсан Томас руу цагдаа нар ирж байгаа харагдав. Уг нь тэд Томасын хэдэн жилийн өмнө салсан эхнэр нас барахдаа түүнд 6 сая доллар үлдээсэн тухай мэдэгдэх гэсэн юм байна. Харин Томас өөрийг нь мансууруулах бодис хадгалсан, тэнүүчилсэн, архи уусан гэж баривчлах нь хэмээн айж буруулан зугтжээ. Тэр одоо хүртэл олдоогүй байгаа гэнэ.

Олон хүүхэдтэй саятан

Канадын бизнесмен Чарльз Винс Миллар хэзээнээс шунахай хүмүүсийг үзэж чаддаггүй байж. Тэрээр эхнэр хүүхэдгүй ганц бие нэгэн байсан тул ер бусын гэрээслэл үлдээжээ. Түүнийг нас барснаас хойш 10 жилийн дараа хөрөнгийг нь бэлэн мөнгө болгоод хамгийн олон хүүхэдтэй эмэгтэйд өгөх ёстой байлаа. Маш их ажил болж судалгаа хийсний эцэст энэ мөнгийг тус бүрдээ 9 хүүхэдтэй 4 эмэгтэй тэнцүү хувааж авчээ. Нэг эмэгтэйд 750 000 доллар оногдсон байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8373337/c79/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2409 Амины орон сууцны 8%-ийн зээлийг хэн ямар хэмжээний зээл авч чадах вэ? 2014-11-24 2282
2408 Н.Алтанхуяг БНСУ -ыг зорьжээ 2014-11-24 2249
2407 Үнэгүй пиццанаас болж шоронд орох болжээ 2014-11-23 2290
2406 М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болжээ [1] 2014-11-23 2227
2405 Найман мөчтэй хүүг “Бурхны хүү” хэмээн хэдэн мянган энэтхэгчүүд мөргөж байна 2014-11-23 2299
2404 “Sewol” хөлөг онгоцны эзэнд 10-н жилийн ял оноов 2014-11-21 2364
2403 Манай гаригийн хамгийн том хөхтэй 7 бүсгүй 2014-11-21 3504
2402 Хэдэн насандаа жирэмсэлбэл IQ өндөртэй хүүхэдтэй болох вэ? 2014-11-21 2781
2401 Киви"-гийн Энхзол эргэн ирлээ 2014-11-20 2469
2400 Алга болсон Гондурасын миссийн цогцос олдлоо 2014-11-20 2483
2399 Амжилтанд хүрсэн хүмүүсийн “унтахаасаа өмнө хийдэг - 6” хэвшил 2014-11-19 2673
2398 Хадан хясаан дээр байгуулагдсан гайхалтай хотууд 2014-11-19 2057
2397 2 настай бяцхан хүүд амьдрал бэлэглэцгээе 2014-11-19 2238
2396 Тархи гэмтээдэг 10 зуршил 2014-11-18 2779
2395 Хэрэглээний зардалдаа 399 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэгийн барилга барихад 30 тэрбум төгрөг төсөвлөжээ 2014-11-18 2208
2394 Өөрийг нь хүчиндсэн хэмээн нутан нэгтнээ дөрвөн сар шоронд суулгажээ 2014-11-18 2592
2393 Эбола вирус өнөөдрийн байдлаар 2014-11-18 2206
2392 Хакүхо, Кёкүтэнхо нар рекорд тогтоосоор байна 2014-11-17 2134
» Санамсаргүйгээр өв залгамжлагч болсон хачирхалтай тохиолдлууд 2014-11-17 2560
2390 Өнөөдрөөс цахим гарцаар улсын хил нэвтэрнэ 2014-11-17 2373
배너신청
자생병원

배너신청